''AIDS''-аас бид айхаа больчихжээ




Өнөөдөр ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр. Нэг минутад таван хvн ДОХ-ын халдваравч, 16 секунд тутамд нэг хvн чимээгvй тахлын улмаас амьдралдаа цэг тавьж байгаа гашуун баримт өмнө минь байна. Дэлхий дээр 34 сая хvн ХДХВ-ын улмаас шаналж байгаа бол 24 сая нь хэдийнэ хорвоог орхижээ.

Тэдний нэг болохгvйн төлөө, бусдыгаа болгохгvйн тулд уриалж, vгээ хэлдэг энэ өдрийг олон хvн ДОХ-той тэмцэх өдөр хэмээнэ.
Гэтэл тэмцэх гэдэг vг өөрөө хуудуутай юм. Тэмцэнэ гэдэг нэгэнт бий болсон бэрхшээлтэй шууд тулгарч ана мана vзэлцэхийн нэр. Өөрөөр хэлбэл, ДОХ тусчихсан хvн л тэмцэхээс, эрvvл хvн өөрийгөө хамгаалж, өвчнөөс сэргийлэх ёстой юм. Харин өнөөдөр ДОХ-ын эсрэг өдөр гээд хэн ч цочирдсонгvй, юу ч хэлсэнгvй, жирийн нэгэн тэмдэглэлт өдөр мэтээр өнгөрөөх нь.

"Хvлээтэй" юм шиг нэр төдий тэмцэл уг нь жил бvрийн арванхоёрдугаар сарын 1-нд арай сэргэмэр аяддагсан. Ядаж л хамтлаг дуучид нь "Хамтдаа сэргийлье" гэж уриалаад, "trust"-aa цацаж өнгөрvvлдэг байсан.
Харин энэ жил мэдэхгvй гэдэг мянган vгний таглаатай адил хөл хорио гэсэн хамаг арга хэмжээний бөглөөнд бөглөрч орхисон. Хорионд өнгөрсөн ДОХ-ын өдрөөр улиг болсон улаан туузыг хаа нэг хатгаад л тэмцэж байгаагаа илэрхийлэх янзтай.

-Залуу та ДОХ-ын талаар юу мэдэх вэ?
-Бэлгийн замаар халддаг, бэлгэвч хармаалж явахгvй бол болохгvй, тусчихвал өчиггvй vхнэ, шууд биш ч ганцаардал, нийгмийн гадуурхлаас болоод хvн биш болно. Эцэст нь төгсгөл...
Ийм хариултаар тархиа цэнэглэчихсэн мянга мянган залуус гудамжаар алхаж явна.

Он жил улирахын хэрээр энэ хариулт улиг болж, улиг болсон нь vнэгvйдэж, vнэгvйдсэн нь өөрийгөө хамгаалахгvй байхын шалтгаан болсоор хэдэн оныг vдлээ.
Товчхондоо бол "AIDS"-aac бид айхаа больчихож. Бид одоо зөвхөн тоолох ажилтай болжээ. 58, 59, 60, 61... Секунд хvлээж байгаа юм шиг хуруу даран тоолж, тvvнийгээ зарлаж суухаас хэтрэхгvй байна.
Арванхоёрдугаар сарын эхний энэ өдөр ДОХ-ыг vзэн ядаж болох ч ДОХ-той хvнийг vзэн ядах өдөр биш. Гэвч өнөө хэр бидний толгойд тэд ч бас бидэн шиг хvн гэсэн ойлголт суусангvй.

"Тэр ДОХ-той" хэмээн өрөвдөж, vлдсэн охорхон насыг нь зовох зvйлгvй тайван өнгөрvvлэхийн оронд өөрсдөөсөө тvлхэж, ад vзэн гадуурхсаар л байгаа. Тиймийн учир өнөөдөр "Би ДОХ-той" хэмээн өөрийгөө илчилж, зовлонгоо хуваалцаж, бусдынхаа төлөө vгээ хэлэх зоригтон гарч ирээгvй. Энэ бол бид ДОХ-той "хуурай" тэмцсэний хамгийн энгийн жишээ. Өвчтэй хvнийг ялласныхаа төлөө бид ядаж vр дvнд хvрч чадсан уу. Бас л vгvй.

Камеруны хоёр харыг зvхэж бид ДОХ-той тэмцдэг. Жил бvр бэлгэвч тарааж, өвчтэй болон нас барсан хvмvvсийн тоо дурдан айлгаж, "Хамтдаа сэргийлье" хэмээн уриалдаг. Гэхдээ одоо энэ бvхэн өнгөрсөн цагт яригдах болж. Нэг л мэдэхэд 10-аад жил vргэлжилсэн vр дvнгvй тэмцэл тэмцэл нэр төдий тунхаглал шиг санагдах болов.

Бид байтугай дэлхий даяар вакцин vйлдвэрлэж чадахгvй юм чинь хэмээн эвлэрч, цаас хэвлvvлж, бэлгэвч тараахаа хамгийн зөв арга мэт сэтгэсээр ирсэн нь буруудаж.
Эмгэнэлтэй нь энэ их цаг, цаасны төлөө хорт хавдрыг эмчлvvлэхээс хэд дахин илvv хөрөнгө зарлагаддаг. ДОХ-той тэмцэх ажилд маш олон хандивчлагч байдгийн хамгийн том нь "Глобаль сан". Тэд ХДХВ болон сvрьегээс монголчуудыг хамгаалахын тулд 2003 оноос 2008 оны хооронд 14 сая ам доллараар туслажээ. Мөн 17 тэрбумыг нэмж өгөхөө амлаж байсан байх юм. Бvхэл бvтэн аймгийн төсвөөс давсан энэ их мөнгийг харин бид юунд зарцуулчихав аа.
2007 онд тэд ганцхан арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан төсөвтэй танилцъя.


"ХДХВ/ДОХ ба хvний эрх, хууль эрх зvй" сэдэвт дугуй ширээний ярилцлагын vеэр зохион байгуулагчид 300 хуудас материал бэлтгэхдээ тус бvр нь 60 мянган төгрөгийн vнэтэй принтерийн хор хоёрыг хэрэглэж, хорин хуудас материал боловсруулахад 200 мянган төгрөг зарж, 10 хуудас материал хянаж зассан докторт 60 мянга, 20 хуудас уншсан мастер цолтонд мөн төдий хэмжээний төгрөг шагнал болгон өгсөн байна. Цаашилбал, 40 хуудас материалыг 400 мянган төгрөгөөр боловсруулж, 480 мянган төгрөгөөр орчуулж, доктор, мастерууд 360 мянган төгрөгөөр хянаж, 180 мянган төгрөгөөр принтерийн хор гурван ширхэгийг авч хэвлэсэн гээд vргvй зардлын тооцоо хөвөрнө.

Энэ бол ганцхан өдрийн, хэдхэн цагийн арга хэмжээний төсөв. Бид хvний дархлал хомсдлын вирустэй ингэж тэмцэж ирлээ. Эмнэлэгт очиход vvдэнд нь хог болон хөглөрөх "Хамтдаа сэргийлье" уриатай хуудас цааснаас хэтрээгvй тэмцэл vр дvнгээ өгсөнгvй.
20 настай залуу бvсгvй ДОХ-ын халдвар тээгч болон зарлагдаж, хотынхон дээгvvрээ хуваагаад авчихсан юм шиг яригддаг тоглоом нь шоглоом болон хувирч, орон нутгийнхан төрсөн нутаг руугаа халдвар тээн одож, тэндээсээ өөр нэгэн аймаг руу халдааж байгаа нь бас нэг эмзэглэл.


Хэдэн жилийн өмнө vхэл мэт сонсогддог байсан ДОХ гэдэг vг бидэнд яагаад ингэтлээ танил дуулдах болов.
Бэлгийн замаар голдуу халдварладаг, эз нь ирвэл миллиметр хvрэхгvй тариурын зvvнд амь нас минь яваа гэдгийг мэддэг хэрнээ ухамсарлахаа байчихсаны шалтгаан юу вэ.
Олон зvйлийг нэрлэж болно. Хvн болгон мэддэг болсон, хvний амь vнэгvйдсэн, хувь хvний асуудал, нэгэн хэвийн уйтгарт тэмцэл гээд л. Эдгээрээс дурын нэгийг нь дурдаж болох ч хамгийн сvvлийнх нь шvvлтvvрийн торонд тунаж байна.
Vргvй тэмцэл бидэнд юу авчрав.

Б.Нямсvрэн
I'm reading: ''AIDS''-аас бид айхаа больчихжээЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "''AIDS''-аас бид айхаа больчихжээ"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors