“Дэлхийн Мисс 2009”-ийн ялагч анх удаа Гибралтар улсаас тодорлоо



Өмнөд Африкийн Иохансбург хотноо өнгөрөгч Бямба гарагт Дэлхийн Мисс тэмцээн амжилттай болж өндөрлөсөн билээ.

59 дэх удаагийн Дэлхийн Мисс тэмцээний шинэ ялагч, гоо сайхны хатан хаанаар Гибралтар улсын мисс Кайане Алдорино дэлхийн 112 орны гоо бүсгүйчүүдээс тодорч "Дэлхийн Мисс 2009" өргөмжлөлийг хүртсэн юм.

Кайане Алдорино 22 настай, бор нүдтэй, мэлхийн орд, гэр бүл, найз нөхөдтэйгөө аялах дуртай бөгөөд Испани, Англи хэлтэй бүсгүй ажээ.

Дашрамд дурьдахад, Алдорино “Дэлхийн Мисс 2009” тэмцээний усны хувцастай үзүүлбэрийн ялагчаар шалгарсан байна. Ийнхүү Кайане Алдорино 59 жилийн түүхэнд анх удаагаа Гибралтар улсаас төрсөн Дэлхийн гоо бүсгүй болж байгаа юм.

Тэмцээний тэргүүн байранд Мексикийн Нэгдсэн Улсын гоо бүсгүй, 23 настай Перла Белтран Акоста, дэд байранд хамгийн халуун алга ташилтаар дэмжигдсэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын гоо бүсгүй, 26 настай Татум Кешвар нар шалгарсан байна.

“Дэлхийн Мисс 2008” тэмцээний ялагч ОХУ-ын мисс Ксения Сухинова шилжин явах титмийг Кайане Алдоринод залгамжлуулан гардуулж өглөө. Сүүлчийн тойрогт Гибралтар, Мексик, Өмнөд Африк, Франц, Канад улсын гоо бүсгүй Лена Ма, Бүгд Найрамдах Колумб улсын гоо бүсгүй Даниела Рамос, Панам улсын гоо бүсгүй Надеге Херрера гэх 7 мисс тунаж үлдсэн юм.

Бид Та бүхэндээ “Дэлхийн мисс 2009” тэмцээний оролцогчид болон тэмцээний үеэрх фото зурагнуудыг бэлтгэн хүргэж байна.
Б.Баясал











I'm reading: “Дэлхийн Мисс 2009”-ийн ялагч анх удаа Гибралтар улсаас тодорлооЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "“Дэлхийн Мисс 2009”-ийн ялагч анх удаа Гибралтар улсаас тодорлоо"

Anonymous said...

Энэ ёстой хөөрхөн эмэгтэй түрүүлсэн шүү тэ? Би дэмжиж байсан юм. Бас бусдыгаа бодвол жоохон юм байна лэээ.... За ямартай ч энэ мэдээг бидэнд дамжуулсан MORNING сайтдаа баярлалаа. Бас мэдээ оруулдаг хүнд нь ажлын амжилт хүсэн ерөөе. kkkkk


December 18, 2009 at 4:58 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors