
Мерседес 2010 онд Формула-1 –ийн өөрсдийн “Mercedes Grand Prix”-багтай гараагаа хийхээр боллоо. Үүнийг Daimler концерны захирал Дитер Цетче болон моторспортын техникийн захирал Ноберт Хауг нар албан ёсоор мэдэгдэв.
Хонда багийн суурин дээр бий болсон Браун ГП баг нь Формула-1 –ийн анхны жилдээ нисгэгч болоод багаараа зохион бүтээгчдийн дэлхийн аварга болж чадсан. Тэгвэл өнөөдөр Браун ГП гэдэг нэр богино хугацаанд амжилт олсон шигээ богино хугацаанд Формула-1-ийн ертөнцөөс байхгүй болж байна. Харин одоо тэд шинэ нэртэйгээр уралдааны талбарт гарна. Daimler концерн дэлхийн аварга Браун ГП багийн 75.1 хувийг худалдан авч , 30 хувийг “Aabar Investments” (Daimler –ийн хөрөнгө оруулагч холбоотон) 45,1 хувийг Daimler өөрөө эзэмшихээр болж байна. Ингэснээр Браун багийн ихэнхи хувь Daimler концерны мэдэлд шилжиж байгаа юм. Үлдсэн 24,9 хувийг Браун багийн эзэн Росс Браун болон Ник Фрей мөн тус багийн зарим гишүүд эзэмшинэ. Багийн даргаар Росс Браун өөрөө ажиллах юм. Ноберт Хауг нь Макларений удирдлагын төвд бус Мерседес ГП багийн техникийг хариуцна. Нэгдүгээр нисгэгчээр Нико Росбергийг батлах нь бараг тодорхой болсон гэжээ. Харин дараагын нисгэгч одоогоор тодроогүй байна. Женсон Баттонтой хэлэлцэж байгаа ба Кими Райкконен байж болохыг үгүйсгэхгүй юм.
Макларен болон Мерседес нь цаашид 2015 он хүртэл моторын холбоотон хэвээр үлдэх юм. Дараагын хоёр жилд Daimler концерн Макларен багаас эзэмшдэг 40 хувиа эргүүлэн эздэд нь худалдаж дуусах юм байна.
Мөнгөн сум 75 жилийн өмнөөс моторспортод
Мөнгөн сум нь 75 жилийн өмнөөс Гран при спортод оролцож эхэлсэн гайхалтай түүхтэй.
Мерседес Бенз 1934 оноос W25 машинаар уралдаанд оролцож эхэлжээ. 1934- 1936 оны хооронд W25-аар 11 ялалт авсан бөгөөд 1937 онд техникийн шинэ үзүүлэлттэй W125-тай гараагаа хийжээ. W125 нь уралдаанд бэлэн болох үедээ 240 литр шатахуун, долоон литр ус, моторт ес- хурдны хайрцагт 3,5 литр тостой ба 646 PS чадалтай 222 кг жинтэй хөдөлгүүрийн хамт 1097 килограмм (нисгэгчгүй 1021 кг) татдаг байжээ. Дараа нь 1938 оноос W154-аар долоон уралдааны тавд нь ялалт байгуулав. Дайнаас болж Гран при спорт хэсэг хугацаанд завсарлав. 50- иад оны дундуур Мерседес Бенз нь Хуан Мануэл Фангиогийн хамтаар бахдам амжилттай байлаа. 1954 онд тэд Reims-Gueux- ийн уралдаанд хосолсон ялалт байгуулжээ. Мөнгөн сумнууд эргэн ирснээр 1954 ба 1955 оны аваргын титмийг хүртэв. Гэвч 24 цагийн Ле Мансийн уралдааны үеэр Mercedes-Benz 300 SLR загварын машин осолдож 80 гаруй үзэгчдийн амийг авч одсон эмэгнэлтэй явдал болов. Үүний дараа Мерседес Бенз моторспортоос гархаар шийдсэн байна.
1994 оноос хөдөлгүүр нийлүүлэгчээр Формула-1-д оролцох болсон ба 1997 оноос мөнгөн сум гэдэг нэрээ дахин сэргээж мөнгөлөг будгыг хэрэглэх болжээ. Мөн амжилтыг ч олсон юм: Мика Хеккинен хоёр удаа аварга болж 2008 онд Льюис Хэмилтон хамгийн залуу дэлхийн аваргаар тодорсон түүхтэй.
Төрөл:
Спорт
Цааш нь жиргэх!

Previous Article


Responses
0 Respones to "Мерседес өөрийн багтай боллоо"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula