Эрт цагт зургаан зүйл хамаг амьтан эх болсон илэрхий зөөлөн авирт илтэд хурдан тонилгогч Ногоон Дара эх Янжин сүмд Дунжин гарвын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Даяаны үндсийг бясалган дүүргээд зургаан зүйл хамаг амьтны эх болсон илэрхий зөвлөн авирт, илтэд хурдан тонилгогч Ногоон Дарь эх дээд сайн цагийн мянган бурхан, Шигмуни бурхан, Очирвани бурхан, Огторгуйн түмэн хуврагуудын оронд дээш нисэн өөд болов.
Мянган бурханы орныг гурван үе эргэж мөргөөд - Би Янжин сүмд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Урьдах маань холдож, хойтох маань ойртож буй энэ цагт цор ганцаар тул надад нэгэн үр заяа хэмээн хутаг гуйсанд сайн цагийн мянган бурхан зургаан сайн эмийг адислан өгөв. Тэр эмийг зооголсны сүүлд ерэн есөн насан дээр нь Очирваниас үндэстэй ургамал наран мэт өнгөтэй улаан тоорын өнгөт уруултай өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй хас эрдэнэ мэт шүдтэй галибарвасум мод мэт нуруутай бодитой бурхан дүртэй Оюу нэртэй бодисадва хөвгүүн төрөв.
Тэр хүүг бадам лянхуа цэцэгт хучиж элдэв зүйлийн жимсийг шимүүлэн байтал гурав хоногийн сүүлд хүү нь үгүй болон одов. Тэр Ногоон Дарь эхийн дэлгэр сайхан цорой нь дээш эвхтэл татав. Бадрангуй саруул цээж нь балар харанхуй болж, бат сайхан түвшин сэтгэл нь долгисон дайвалзаж юмчин цагаан хөх нь ширгэн хатав. Саран цагаан царай нь харлаж сайхан зандан хөл сөхөрч алтан амаараа шороо үмхэн унаад дээр тэнгэрийг дэнсэлтэл доод газрыг донсолтол хувхай модноос навч цэцэг ургатал, хонхор газар ус тогттол уйлав.
Тэр цагт дээд сайн цагийн мянган бурханы орноос Шигмуни бурхан өөд болон ирээд баруун мутраас нь дээш татаж аваад гурван үе сургаал тавиад нисэн өөд болов. Зургаан зүйл хамаг амьтаны эх болсон илэрхий зөөлөн авирт илтэд хурдан тонилгогч Ногоон Дарь эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй, бор эрээн харцгай болон хувирч, дээш мянган бурханы оронд нисэн өөд болоод, мянган бурханыг гурван үе эргэж мөргөөд "Би Янжин сүмд, Дүнжин гарбоын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл, хатуужлын даяаныг бясапган суув. Даяаны үндсийг төгсгөөд сайн цагийн мянган бурханы оронд хүрч, эдүгээ би ганцаар тул над нэгэн үр заяа" гэж айлтгасанд ерөн есөн насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй, улаан бямбын уруултай, өндөр Бирузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галибарвасун модон мэт нуруутай, бодьтой бурханы дүртэй, Оюу нэртэй бодсада хөвүүн төрсөн билээ. Бадам лянхуа цэцгийн дотор хучиж байн атал гурван хоногийн сүүлд гагцхүү төрсөн Оюу бодсада минь үгүй болон одов. Сайн заяатай агсан бол мянган бурханы оронд шавь болон төрсөн болов уу гэж санаад ирэв. Гагцхүү төрсөн бодсада хөвгүүнийг минь үзэв үү хэмээн хэлүүлсэнд "Авай зургаан зүйл хамаг амьтаны эх болон Ногоон дарь эх минь чиний гагцхүү төрсөн бодьсадыг чинь үзсэнгүй" гэв. Тэр цагт хойт мөрт зар тавихын тул бэлгэ тэмдгийг айлтганам. Зүрхний эхэнд таван зуун цогцын бэлгэ бүрдсэн бэх хар мэнгэ буй билээ. Хоёр далны хооронд сувдын дүрээр бүтсэн шүр улаан мэнгэ буй билээ. Тийм болохул миний хөвүүн магад мөн гэж зар тавиад дор замбутивд бууж, арван найман тамын амьтанд төрсөн болов уу гэж ирээд, мөн тамын амьтанаас "Гагцхүү төрсөн Оюу бодсадыг минь үзэв үү?" гэж асуув. Төдий тамын амьтан "Авай зургаан зүйл хамаг амьтаны эх болсон Ногоон дарь эх минь, чиний гагцхүү төрсөн Оюу бодсадыг чинь бид үзсэнгүй" гэв. Мөн Ногоон Дара эх "Арван найман тамын амьтаны аливаа зовлонг арилгаад замбутивийн дээр хоёр ...
Төрөл: Монголын түүх соёл Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "Ногоон дарь эхийн тууж"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula