Нэг ширхэг цэцэг




“Ганцханыг л өгөөч” энэ бол Юмикогийн хамгийн сайн цээжилсэн анхны vг байлаа.
Дайн хараахан дуусах болоогvй байлаа. Энэ vед банш, хатуу чихэр, шоколад авахаар хаашаа ч явсан олдоггvй байлаа. Хөнгөн зуушны газарт ч байхгvй. Идэх юм гэвэл цагаан будааны оронд картаар өгдөг төмс, буурцаг, хулуугаас өөр зvйлгvй.
Өдөр бvр дайсны онгоц нисэн ирж бөмбөг хаядаг байлаа. Хот ар араасаа шатаж vнс нурам болж байв.

Юмикогийн гэдэс vргэлж өлсдөг байх даа. Хоолны цагаар ч, vдийн хоолны цагаар ч нөгөө vгээ хэлж хоол нэхнэ.

Тэгтэл Юмикогийн ээж “За одоо ганцханыг шvv” гэж хэлээд өөрийнхөө хоолноос нэг хэсгийг Юмикод хуваан өгөв. “Ганцханыг л, ганцханыг л…” гэх vг ээжийнх нь амны уншлага болчихсон байв. Юмико санамсаргvй ээжийнхээ энэ vгийг цээжилчихсэн ажээ.
“Их өрөвдмөөр хvvхэд шvv тээ. Ганцханыг л өгөөч гэж хэлбэл юу ч байсан авч чадна гэж боддог юм” гэж ээж нь нэг удаа хэлтэл аав нь гvнзгий санаа алдаад ийн хэлэв. “Энэ хvvхэд нэг насаараа бvгдийг нь өгөөч, уул шиг ихийг өгөөч гэж хэлж мэдэхгvй өнгөрч магадгvй. Ганцхан ширхэг л төмс, ганцхан ширхэг л цагаан будааны ороомог, ганцхан ширхэг хулууны чанамал гээд бvгд ганцхан ширхэг… ганцхан ширхгийг л өгөхөд байрладаг. Баярлаад ганцханаас илvvг авдаггvй байж магадгvй. Чухамдаа том болоод ямар хvн болох юм бол доо” гээд Юмиког дээш өргөв.

Зөвхөн тэр vеэс ч биш, ер нь байдал тийм сайнгvй байсан бөгөөд Юмикогийн аав ч гэсэн дайнд явахгvй бол болохгvй өдөр болов. Аав нь дайнд явах өдөр Юмико ээждээ vvрvvлэв. Хол байдаг галт тэрэгний өртөө хvртэл гаргаж өгөхөөр явлаа. Ээжийнхээ хийж өгсөн хөвөнтэй малгайг өмсөөд явжээ. Ээжийнх нь мөрөндөө vvрсэн цvнхэнд самбаа, эм, картын барааны тасалбар, тэгээд хамгийн чухал нь цагаан будаагаар хийсэн ороомог зэргийг хийсэн байлаа.

Юмико будааны ороомог байгаа гэдгийг сайн мэдэж байгаа болохоор “Ганцханыг л өгчих будааны олоомог, ганцханыг л өгөөч” гэсээр байгаад өртөөнд хvрэхэд бvгдийг нь идчихсэн. Ээж нь дайнд явж буй нөхөртөө охиныхоо уйлсан царайг харуулахгvйн тулд тэгсэн юм болов уу даа. Өртөөнд дайнд явж байгаа хvн дvvрэн байсан бөгөөд vе vе “Мандтугай” гэх нь сонсогдоно. Бас баатарлаг цэргийн дуу дуулах нь ч сонсогдоно.
Юмико болон тvvний ээж хоёроос өөр гаргаж өгөх хvнгvй аав нь галт тэрэгний тавцангийн захад зогсон Юмиког тэврээд “Мандтугай” гэдэг vгийг аяархан хэлж цэргийн дуу дуулж эхэллээ. Ямартай ч дайнд явж байгаа гэхээргvй байлаа.
Тэгтэл хэзээ хэзээгvй галт тэрэг ирэх гэж байгаатай зэрэгцэн Юмико нөлөө “Ганцханыг л өгөөч” гэдгээ хэлж эхлэв.

Тэгтэл аав нь ийн хэлэв:
“Аль хэдийнэ бvгдийг нь идчихсэн шvv дээ. Манай Юми сайн хvvхэд шvv, аав нь цэрэг болчихсон, мандтугай гэж хэлээрэй”.
Юмиког ээж нь бvvвэйлсэн ч тасралтгvй уйлсаар байлаа. Энэ хооронд аав нь алга болчихов. Тэрбээр галт тэрэгний ойролцоох хог хаядаг газраас космос цэцэг олж харсан юм байна.

“Юми за, ганцханыг л өгье дөө. Ганцхан ширхэг цэцэг, сайн хараарай” гэхэд тэрбээр хөлөө хөдөлгөн маш их баярлав.
Аав нь vvнийг харан баярлан инээгээд Юмикогийн барьж буй нэг ширхэг цэцгийг харсаар галт тэргэнд суугаад явчихлаа.

Орчуулсан Б.ДЭЛГЭРХИШИГ
I'm reading: Нэг ширхэг цэцэгЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "Нэг ширхэг цэцэг"

TSOGII said...

ooh yamar goe niitlel vee


November 12, 2009 at 10:45 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors