Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байна гэдэг?




Би блог хэсэж яваад дараах бичлэгийг олж уншлаа. Тэгээд нэг сонирхолтой санал асуулга явуулъя гэж бодлоо. Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найз байх боломжтой юу? Та найзыгаа өөр нүдээр харж байсан уу?

Бид зүгээр л сайхан найзууд гэдэг үлгэрийг дээр үед нэг мангар сэргэлэн баагий зохиосон байхаас зайлахгүй. Яагаад гэвэл хааяа нэг найз хүүхэн эсвэл найз залуутайгаа хэрэлдэнгүүтээ тэр чигтээ гарч яваад зүгээр л сайхан найзтайгаа уулзаж, ууж идэнгээ, сэтгэлээ онгойтол ярьдаг баатар. Зүгээр л сайхан найзууд юм чинь орой үдэш уулзаж болно, гадуур дотуур явж болно, чөлөөтэй.

Гэхдээ хэзээ ч тийм юм байxгүй. Яахав нэг нь нөгөөхөө зүгээр л найзын хувиар хардаг байж болно л доо хөөрхий, гэхдээ нөгөө талд нь бас нэг баагийгийн толгойд юу эргэлдэж байгааг ёстой чөтгөр л мэдэх байх. Зүгээр сайхан найзуудын харилцаа хувьсгалын тохироо бүрдэх хүртэл “зүгээр” хэвээрээ үргэлжлэх нь тодорхой гээд бичингүүт тэгэж ярьвал би тэр найзтайгаа төдөн жил найзалж байна, төдөн жил үерхэж байна нтр гээд өөр дээрээ жишээ авсан гарууд гарч ирэх нь тодорхой.

Хамт ажилладаг, эсвэл нэг ангид сурч байсан нтр гээд танилууд зөндөө байна л даа. Гэхдээ нээх сэтгэл санаагаар унасан үедээ дуудаж уулзаал, хамаг амьдралаа яриад суугаад байхгүй биз дээ тэд нартай. Найзууд ба танилын хүрээ гэдэг ойлголтоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эцсийн дүндээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд “хэзээ ч” зүгээр л сайхан найзууд гэсэн ойлголт байдаггүй гэдгийг дахиад хэлчихье.
I'm reading: Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байна гэдэг?Цааш нь жиргэх!


Responses

4 Respones to "Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байна гэдэг?"

Anonymous said...

Erchuud bugd sex boddog shdee yun sain nzuud shal hudlaa ER HUND ITGEHEER ERHII HURUUDAA ITGE


October 24, 2009 at 1:37 PM
Anonymous said...

yamar unen yum bichdeg nunur ve,er em humuusiin hoorond zugeer naizuud gej baihgui shuu


October 28, 2009 at 11:23 AM
Anonymous said...

nadad mash sain eregtei naizuud bdag. ih dotno. gehde bi tedniig hezee ch emegtei hunii nudeer harj bgaagui. ted ch gsn tiim gedegt bi 100 200 bur 1000 huvi itgeltei. amidralaa zovlongoo duralsan ohinoo ehneree nuhruu duralsan zaluugaa ajilaa geed bidend yarihgui zuil bdgui. horvood bolohgui ym gej bdguimaa. uheh turuh unen busad n haritsangui. yajich bolno. minii huvid eregtei emegtei naiz harin ch bur iluu itgeltei sain naiz baij chaddag.


January 8, 2010 at 2:29 PM
Anonymous said...

Naiz baij bolnoshudee, manai ornii humuus yag amitan shig setgeh yumaa, huis ni zorood irheeree negendeeree mordchih geed baihiin


May 23, 2010 at 5:49 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors