Кофег ямаа нээжээ




Дэлхийн нийтийн хэрэгцээт, чухал бүтээгдэхүүний хоёрт буюу газрын тосны дараа бичигддэг нэгэн гайхалтай ундаа бол кофе юм. Мянга гаруй жилийн өмнө хvн төрөлхтөнд танигдсан кофе өдгөө дэлхийн 500 сая хvний амьдрал ахуйг нь залгуулагч болжээ.

Дэлхийг өөрчилсөн хүнсний бүтээг­дэхүүнүүдийн жагсаалтад дээгүүрт бичигдэх кофены түүхээс хүргэе. Аф­рикийн хойд хэсэг буюу өнөөгийн Этиопын үржил шимт хөндийд ургадаг байсан кофены буурцгийг 800-гаад оны үед сүрэг ямаа анх нээсэн гэдэг. Ямаан сүргийн эзэн Калди амин зуулгын хэдэн ямаа нь шөнө унтахгүй байгааг ажигласнаас хамаг хэрэг манджээ. Тэрбээр ямаануудаа таатай үнэртэй жигтэй улаан буурцаг идсэнийг мэджээ. Малчин эр олдвороо нутгийн ламтантай хуваалцав. Санваартан улаан буурц­гийг хоргүй гэдэгт итгэлтэй байсан тул буцалсан усанд хийн найруулан уужээ. Кофе амталсан дэлхийн анхны хүн шинэ ундаагаа нутгийнхандаа, ялангуяа сүмийнхэндээ онцгойлон түгээсэн байна. Лам нар кофены ачаар үдэш, үүрийн мөргөлөөсөө хоцрохоо больжээ.


Хойд Африкаас зүүн Африкийн таатай уур амьсгалт хөндийд ургах болсон кофены буурцаг 1000-гаад оны үед боолчуудын хамт Улаан тэнгисийг гаталан Йеменд хүрчээ. Этиоп кофены төрсөн газар бол Йемэн үржүүлсэн нутаг нь юм. 1300-гаад оны үед кофений буурцгийн анхны тариалангийн талбайг Йемэнд байгуулжээ. XIV зууны дунд гэхэд Арабын хойг бvхлээрээ кофены диваажин болоод байв. XV зууны эхэнд кофе үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төв болоод байсан Мекка хот эрдэмтэн мэргэд, улс төрийн хүрээнийхний цугладаг кофены тусгай газруудыг байгуулж эхэлжээ.
I'm reading: Кофег ямаа нээжээЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Кофег ямаа нээжээ"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors