BMW Vision EfficientDynamics - Гайхалтай төмөр хvлэг




Авто машины хорхойтой эрхэм уншигч таны таалалд төмөр хvлгийн vйлдвэрлэгч “акул”-уудын нэг алдарт BMW-ийн шинэ бvтээл BMW Vision EfficientDynamics-г өргөн барьж байна. Будаг нь ханхалж, өнгө нь гялтганан, чанар нь мэдрэгдсэн уг авто машины албан ёсны танилцуулга нь энэ сард, Франкфуртын авто vзэсгэлэнгийн vеэр гарах юм байна. Харин одоохондоо vvний гайхалтай төрх болон зарим vзvvлэлттэй нь танилцацгаая.
70-аад оныг санагдуулах дизайнтай энэхvv тэрэг нь спортлог бөгөөд байгаль орчинд ээлтэй чанарыг хослуулснаас гадна гильотин хаалгатай, дөрвөн хvний суудалтай юм.

Мөн гибридэн агрегат нь гурван цилиндртэй турбо дизель болон 356 морьны хvчтэй хоёр ширхэг турбо–дизель хөдөлгvvрvvдээс тогтох ажээ. Уг төмөр хvлэгний хөдөлгvvрvvдийг гурвууланг нь зэрэг ажиллуулсан тохиодолд 100 км/цагийн хурдыг ердөө л 4,8 секундад авах чадвартай юм байна.




















I'm reading: BMW Vision EfficientDynamics - Гайхалтай төмөр хvлэгЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors