Сар бол дэлхийн байгалийн дагуул: тойрог зам - дэлхийгээс 384,400 километр, диаметр - 3476 километр, жин - 7.35e22 кг
Хүмүүс сарыг эртнээс мэддэг байсан. Тэнгэрт нарны дараа орох гэрэлтэй объект. Гэвч сар өөрөө гэрэл цацруулдаггүй зөвхөн нарнаас туссан гэрлийг ойлгож гэрэлтдэг. Сар дэлхийг нэг удаа тойрох үед дэлхий, нар, сар гурвын хоорондох өнцөг өөрчлөгдөж байдаг. Сарыг одтой харьцуулан ажиглахад хоног тутам зүүн тийш тодорхой зайнд шилжсээр 27.3 хоногт дэлхийг нэг удаа тойрно.
Сар дэлхийд хамгийн ойр орших тэнгэрийн эрхэс учраас хамгийн сайн судлагдсан. Саранд дэлхийнх шиг нягт цөм байхгүй, дундаж нягт нь 3,3г/см бөгөөд энэ нь дэлхийнхээс бага юм. Саран дээр усны уур, агаар мандал байхгүй учраас тэнд салхи салхилах, үүл манан үүсэх, бороо цас орох солонго татах үзэгдэл байхгүй. Сар нь нам гүм ертөнц. Тэнд нарны цацрагийг сарниулах агааргүй тул өдөр шөнөгүй хар өнгөтэй, одод хэзээ ч харагдана. Нар гармагц өдөр, шингэмэгц шөнө болно.
Үүсэл. Сар яаж үүссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдсан нь мэдээж. Дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэжээ.
Сар дэлхийг тойрох үедээ тэнгэрийн мандал дээгүүр явах шугамыг цагаан зам гэнэ. Нартай харьцангуй сар дэлхийг нэг бүтэн тойрох хугацааг билгийн сар гэнэ. Билгийн сар нь 29.5 хоног байна. Билгийн сар нь дараалсан хоёр тэргэл буюу хоёр битүүний хоорондох хугацаа юм. Сарны өдөр болж буй талд температур +120*С, шөнө болж буй талд –170*С хүрдэг. Сар агааргүй тул нарны туяа огт сулрахгүй ирэх ба амьд организмд хөнөөл бүхий нарны элдэв туяа, сансрын туяа чөлөөтэй нэвтэрнэ. Сар соронзон оронгүй, цэнэгт бөөмсийн бүслүүргүй нь тогтоогдсон.
Сарны гадарга. Саран дээр уул нуруу, тал хөндий байдгийг 17-р зууны эхээр эрдэмтэн Галилей илрүүлжээ. Гадаргын ихэнх хэсэг нь уулархаг хамгийн өндөр нь 9км хүрнэ. Сарны гадаргууд урт ба гүнээрээ өөр өөр ан цав их бий. Сарны цагираг хэлбэрт уулууд үүсэхэд сарны дотоодын ба гадны хүч аль аль нь үйлчилдэг. Сар нь өөрийн идэвхт үеэ дээр үед өнгөрөөсөн боловч түүнийг сөнөсөн ертөнц гэж үзэж арай болохгүй. Гадаргыг нь элээх ус салхи саран дээр байхгүй учир гадарга нь бараг өөрчлөгдөхгүй. Сарны цаад тал нь наад талаа бодвол тал хөндий, нам доор газар багатай, уулархаг болохыг тогтоожээ.
Сарны судалгаа. 1959 онд Зөвлөлтийн сансрын хөлөг Луна 2 саран дээр буусан. Үүнээс хойш 1969 оны 7-р сарын 20-ны өдөр АНУ-ын Apollo 10 хөлөг газардаж анх удаа хүн хөл тавьсан. Энэ нь дэлхийгээс өөр гариг дээр хүн буусан анхны тохиолдол байлаа. Хамгийн сүүлийн удаа саран дээр 1972 оны 12-р сард буусан.
Pioneer 0 - АНУ Сарыг судлагч - (1958 оны 8 сарын 17)
Pioneer 1 - АНУ Сарыг судлагч - (1958 оны 10 сарын 11) Татах хүчнээс гарах хэмжээний хурд авах үедээ сүйрсэн.
Pioneer 3 - АНУ Сарыг судлагч - (1958 оны 12 сарын 6) Дэлхийн татах хүчнээс сугарах үедээ осолдсон.
Luna 1 - ОХУ Сарыг судлагч - 361 кг - (1959 оны 1 сарын 2) Сарыг хамгийн анх тойрон ниссэн. Нарны салхийг нээсэн ба одоо нарны тойрог замд байдаг.
Pioneer 4 - АНУ Lunar Distant Flyby - 5.9 кг - (March 3, 1959) Энэхүү сансар судлалын автомат станц нь нарны тойрог замд байгаа.
Luna 2 - ОХУ сарнаа газардагч - 387 кг - (1959 оны 9 сарын 12) Luna 2 нь 1959 оны 9 сарын 14 нд сарны гадарга дээр анх газардсан.
Luna 3 - ОХУ Сарыг судлагч - 278.5 кг - (1959 оны 10 сарын 4) 1959 оны 10 сарын 7 нд саранд хүрч очин сарны харагддаггүй хэсгийн анхны зургийг илгээсэн. Энэхүү сансар судлалын автомат станц нь сар дэлхийн тойрог замд эвдэрсэн.
Ranger 3 - АНУ сарнаа газардагч - 327 кг - (1962 оны 1 сарын 26) Энэхүү сансар судлалын автомат станц нь нарны тойрог замд байгаа.
Ranger 4 - АНУ сарнаа газардагч - 328 кг - (1962 оны 4 сарын 23) Нэгдсэн улсын хамгийн анх сарнаа газардсан станц.
Ranger 5 - АНУ Сарыг судлагч - 340 кг - (1962 оны 10 сарын 18) Ranger 5 нь сарнаа газардах байсан боловч алдаа гарч сарыг тойрон судлагч болсон. Одоо нарны тойрог замд байгаа..
Luna 4 -ОХУ Сар судлалын автомат станц - 1,422 кг - (1963 оны 4 сарын 2) Lunar 4 нь сарнаа газардах төлөвлөгөөтэй байсан авч бүтээгүй. Одоо сар, дэлхийн тойрог замд байгаа.
Ranger 6 - АНУ сарнаа газардагч - 361.8 кг - (1964 оны 1 сарын 30) Энэхүү сар судлалын автомат станц нь сарны гадаргыг мөргөж сүйрсэн.
Ranger 7 - АНУ сарнаа газардагч - 362 кг - (1964 оны 7 сарын 26) 1964 оны 7 сарын 31 нд саранд хүрч очоод их хэмжээны зураг илгээгээд сартай мөргөлдсөн.
Ranger 8 - АНУ сарнаа газардагч - 366 кг- (1965 оны 2 сарын 17) 1965 оны 2 сарын 20. Mare Tranquillitatis-тай мөргөлдөх хүртлээ өндөр чанар бүхий зургуудыг дэлхийд илгээж байсан.
Ranger 9 - АНУ сарнаа газардагч - 366 кг - (1965 оны 3 сарын 21) Энэхүү сар судлалын автомат станц нь сарны гадаргыг мөргөж сүйрсэн боловч их хэмжээны зураг илгээсэн.
Luna 5 - ОХУ сарнаа газардагч - 1,474 кг - (1965 оны 5 сарын 9) Энэхүү сар судлалын автомат станц нь сарны гадаргыг мөргөж сүйрсэн.
Luna 6 - ОХУ сарнаа газардагч - 1,440 кг - (1965 оны 6 сарын 8) Одоо нарны тойрог замд байгаа.
Zond 3 - ОХУ Сарыг судлагч - 959 кг - (1965 оны 7 сарын 18) Сарны алслагдсан хэсгүүдийн зургийг илгээсэн ба одоо нарны тойрог замд байгаа.
Luna 7 - ОХУ сарнаа газардагч - 1,504 кг - (1965 оны 10 сарын 4) Энэхүү сар судлалын автомат станц нь сарны гадаргыг мөргөж сүйрсэн.
Luna 8 - ОХУ сарнаа газардагч - 1,550 кг - (1965 оны 12 сарын 3) Энэхүү сар судлалын автомат станц нь сарны гадаргыг мөргөж сүйрсэн.
Luna 9 - ОХУ сарнаа газардагч - 1,580 кг - (1966 оны 1 сарын 31) Энэхүү станц нь сарны гадарга дээрээс анхны фото зургийг илгээсэн.
Luna 10 - ОХУ сарыг тойрогч - 1,597 кг- (1966 оны 3 сарын 31) Luna 10 одоо ч сарны тойрог замд байгаа.
Surveyor 1 - АНУ сарнаа газардагч - 269 кг- (1966 оны 4 сарын 30) Surveyor 1 нь АНУ-н анхны сарнаа хөнгөн газардагч байв.
Lunar Orbiter 1 - АНУ сарнаа газардагч - 386 кг - (1966 оны 8 сарын 10) Lunar Orbiter 1 нь сарыг тойрон нисэхдээ их хэмжээний фото зураг авсан.
Luna 11 - ОХУ сарыг тойрогч - 1,638 кг - (1966 оны 8 сарын 24) Сарны тойрог замд байгаа.
Surveyor 2 - АНУ сарнаа газардагч - 292 кг- (1966 оны 9 сарын 20) Энэхүү сар судлалын автомат станц нь сарны гадаргыг мөргөж сүйрсэн.
Luna 12 - ОХУ сарнаа газардагч - 1,620 кг - (1966 оны 10 сарын 22) Luna 12 нь сарны тойрог замд байгаа.
Lunar Orbiter 2 - АНУ сарыг тойрогч - 390 кг - (1966 оны 11 сарын 6) Сарыг тойрон нисэхдээ их хэмжээний фото зураг авсан.
Luna 13 - ОХУ сарнаа газардагч - 1,700 кг - (1966 оны 12 сарын 21) Сарны гадарга дээр амжилттай газардсан.
Lunar Orbiter 3 - АНУ сарыг тойрогч - 385 кг (1967 оны 2 сарын 5) Сарыг тойрон нисэхдээ их хэмжээний фото зураг авсан.
Surveyor 3 - АНУ сарнаа газардагч - 283 кг (1967 оны 4 сарын 17) Сарны гадарга дээр амжилттай газардсан.
Lunar Orbiter 4 - АНУ сарыг тойрогч - 390 кг - (1967 оны 5 сарын 4) Сарыг туйл орчмоор нь тойрсон.
Surveyor 4 - АНУ сарнаа газардагч - 283 кг (1967 оны 7 сарын 14) Энэхүү сар судлалын автомат станц нь сарны гадаргыг мөргөж сүйрсэн.
Explorer 35 - АНУ сарыг тойрогч 104 кг - (1967 оны 7 сарын 19) Бага хэмжээний үнэт мэдээллүүдийг авчирсан.
Lunar Orbiter 5 - АНУ сарыг тойрогч 389 кг - (1967 оны 8 сарын 1) Сарыг тойрон судлахдаа маш олон чухал хэсгүүдийн өндөр чанар бүхий зургуудыг илгээсэн.
Surveyor 5 - АНУ сарнаа газардагч - 279 кг (1967 оны 9 сарын 8) Сарны гадарга дээр амжилттай газардсан.
Surveyor 6 - USA Lunar Soft Lander - 280 kg - (November 7, 1967) Сарны гадарга дээрээс дээж авсан.
Surveyor 7 - АНУ сарнаа газардагч - 280 кг (1968 оны 1 сарын 7) Сарны гадарга дээр амжилттай газардсан.
Luna 14 - ОХУ сарыг тойрогч 1,700 кг - (1968 оны 4 сарын 17) Сар нарны тойрог замд байгаа.
Zond 5 - ОХУ сарыг судлагч - 5,375 кг- (1968 оны 9 сарын 14) Сарыг тойрон ниссэн ба дэлхийд буцаж ирсэн.
Zond 6 - ОХУ сарыг судлагч - 5,375 кг- (1968 оны 11 сарын 10) Сарыг тойрон ниссэн ба дэлхийд буцаж ирсэн.
Apollo 8 - АНУ сарыг тойрогч - 28,883 кг - (1968 оны 12 сарын 21 нээс 27) Экипажид: Frank Borman, James A. Lovell, Jr., William Anders. Анх бүрэлдэхүүнээрээ сарыг тойрон ниссэн экипаж.
Apollo 10 - АНУ сарыг тойрогч - 42,530 кг - (1969 оны5 сарын 18 наас 26) Экипажид: Thomas Stafford, Eugene A. Cernan, John W. Young. Сарыг тойрон ниссэн ба дэлхийдээ буцаж ирсэн. Stafford, Cernan нар сарны хэсэг бүрийг ялган судалсан ба Service Module and Сарны гадаргыг 50,000 тохой гэж уламжлав. Сансрын нисгэгчид 70мм -н фото зургийг их хэмжээгээр авсан.
Luna 15 - ОХУ Сарнаа газардагч - 2,718 кг - (1969 оны 4 сарын 13) Дэлхийд буцаж ирж чадалгүй сарнаа газардах үедээ осолдсон.
Apollo 11 - АНУ Сарнаа газардагч - 43,811 кг - (1969 оны 7 сарын 16 наас 24) Экипажид: Neil A. Armstrong, Edwin E. Aldrin, Jr., Michael Collins. Хамгийн анх буюу 1969 оны 7 сарын 20 нд саран дээр хүн хөл тавьсан. Сарны хойд өргөргийн 0°67', зүүн уртрагийн 23°49'-д байрлах Mare Tranquillitatis гэдэг бүсэд анх хөл тавьсан. Armstrong, Aldrin нар 21.7 кг хөрс, чулууг цуглуулсан.
Zond 7 - ОХУ сарыг судлагч - 5,979 кг- (1969 оны 8 сарын 8) Сарыг тойрон судалсан ба дэлхийд буцаж ирсэн.
Apollo 12 -АНУ Сарнаа газардагч - 43,848 кг - (1969 оны 11 сарын 14 нөөс 28) Экипажид: Charles Conrad Jr., Alan L. Bean, Richard F. Gordon, Jr. Apollo 12 нь сарны гадарга дээр 1969 оны 11 сарын 19 нд буусан. Өргөргийн 3°12' S уртрагийн 23°23' W -д байрлах Oceanus Procellarum гэдэг бүсэд газардсан. Энэ газар нь Surveyor 3- н газардсан газар байв. Conrad, Bean нар Surveyor 3-н үлдэгдлийг цуглуулсан ба нийт 34,4 кг болж байсан.
Apollo 13 - АНУ сарыг судлагч - 43,924 кг - (1970 оны 4 сарын 11 нээс 17) Экипажид: James A. Lovell, Jr., Fred W. Haise, Jr., John L. Swigert, Jr.
Luna 16 - ОХУ сарнаа газардагч - 5,600 kг - (1970 оны 9 сарын 12) 1970 оны 9 сарын 20 нд өмнөд өргөргийн 0°41' зүүн уртрагийн 0°41' -т Mare Fecunditaits гэдэг газар газардсан. Энэхүү хөлөг сарнаас 100 грамм хөрс дэлхийд авчирсан.
Zond 8 - ОХУ Сарыг судлагч - (1970 оны 10 сарын 20)
Luna 17 - ОХУ сарнаа газардагч - 5,600 кг - (1970 оны 11 сарын 10 -1971)
Apollo 14 - АНУ Сарнаа газардагч - 44,456 кг - (1971 оны 1 сарын 31 - 2 сарын 8) Экипажид: Alan B. Shepard, Jr., Edgar D. Mitchell, Stuart A. Roosa. Shepard and Mitchell нар 1971 оны 2 сарын 5 нд өмнөд өргөргийн 3°40' зүүн уртрагийн 17°28' нд Fra Mauro-н ууланд газардсан. Тэд 42.9 килограмм сарны хөрс авчирсан.
Apollo 15 - АНУ Сарнаа газардагч - 46,723 кг - (1971 оны 7 сарын 26 - 8 сарын 7) Экипажид: David R. Scott, James B. Irwin, Alfred M. Worden. 1971 оны 7 сарын 30 нд Scott, Irwin нар сарнаа хойд өргөргийн 26°6' зүүн уртрагийн 3°39' -д Hadley-Apennine гэдэг газар газардсан. Тэд нийт 76.8 килограмм хөрс цуглуулсан. Сансрын нисэгчид маань буусан газраасаа нилээн хол явж судалгаа хийсэн.
Luna 18 - ОХУ сарнаа газардагч - 5,600 кг - (1971 оны 9 сарын 2 - 1972) Сарнаас ямар нэгэн дээж авч чадаагүй. Учир нь тэр газардах үедээ сүйрсэн байна.
Luna 19 - ОХУ сарнаа газардагч - 5,600 кг - (1971 оны 9 сарын 28 - 1972) Тэрээр одоо сарны тойрог замд байгаа.
Luna 20 - ОХУ сарнаа газардагч - 5,600 кг - (1972 оны 2 сарын 14 - 1972) Сарнаа хойд өргөргийн 3°32' зүүн уртрагийн 56°33' -д Apollonius гэдэг газар газардсан. Тэд саран дээрээс нийт 76.8 килограмм хөрс цуглуулсан.
Apollo 16 - АНУ сарнаа газардагч - 46,733 kг - (1972 оны 4 сарын 16-27) Экипажид: John W. Young, Charles M. Duke, Jr., Thomas K. Mattingly II. 1972 оны 4 сарын 21 нд Young, Duke нар сарнаа хойд өргөргийн 9°00' зүүн уртрагийн 15°31' -д газардсан. Тэд сарнаа 72 цагийн турш ажиллахдаа нийт 94.7 килограмм хөрс цуглуулсан.
Apollo 17 - АНУ сарнаа газардагч - 46,743 kг - (1972 оны 12 сарын 7-19) Экипажид: Eugene A. Cernan, Harrison H. Schmitt, and Ronald B. Evans. Cernan and Schmitt нар 1972 оны 12 сарын 12 нд сарнаа газардсан. Хойд өргөргийн 20°10' зүүн уртрагийн 30°46' Taurus-Littrow хэмээх газар газардсан. Тэд 110.5 kг хөрс, чулуу цугуулсан. Сансрын нисгэгчид маань саран дээр 75 цаг ажиллахдаа 30.5 километр газраар аялжээ.
Luna 21 - ОХУ сарнаа газардагч - 4,850 кг - (1973 оны 1 сарын 8)
Luna 22 - ОХУ сарыг тойрогч - 5600 кг - (1974 оны 5 сарын 29 - 1975) Сарны тойрог замд амжилттай нэвтэрсэн.
Luna 23 - ОХУ сар судлалын сансарын автомат станц - 5,6000 kг - (1974 оны 10 сарын 28) Сарны гадарга дээр сүйрсэн.
Luna 24 - ОХУ сарнаа газардагч - 4,800 кг - (1976 оны 8 сарын 9) Сарнаа хойд өргөргийн 12°45' зүүн уртрагийн 60°12' -д Mare Crisium гэдэг газар газардсан. Тэр саран дээрээс нийт 170 грамм хөрс цуглуулсан.
Muses-A - Япон Сарыг тойрогч - (1990 оны 1 сарын 24) Энэ нь Орос, Америкаас бусад улсын анхны саранд хүрсэн тохиолдол юм.
Galileo - АНУ, Европ Бархасбадийг тойрогч/агаар мандал судлах автомат станц - 2,222 kг - (1989 оны 10 сарын 18) Тэрээр дэлхий болон саранд 2 удаа ойртсон. Эхнийх нь 1990 оны 12 сарын 8, хоёр дахь нь 1992 оны 12 сарын 8.
Clementine - АНУ сарыг тойрогч - (1994 оны 1 сарын 25) Түүний албан ёсны нэр нь "Deep Space Probe Science Experiment" (DSPSE). Clementine нь хөнгөн жинтэй шинэ маягийн сарыг тойрогч байв. Тэрээр 70 өдрийг сарны тойрог замд өнгөрүүлсэн. Мөн сарны анхны байр зүйн зургийг гаргасан.
Lunar Prospector - 295 кг - АНУ сарыг тойрогч - (1998 оны 1 сарын 6) 1998 оны 1 сарын 6 нд хөөрч 1998 оны 1 сарын 11 нд саранд хүрсэн. Тэрээр сарны газарзүй гадарга татах хүч ба соронзон орны тухай үнэтэй чухал судалгаа хийсэн байна. Түүний даалгавар ойрын 3 жилд дуусахгүй юм байна.
SMART 1 - ESA сарыг тойрогч -2002 оны 12 сарын 21 SMART-1 (Small Missions for Advanced Research in Technology 1) Энэ нь ирээдүйд нарны эрчим хүчээр ажиллах сансрын хөлгийн туршилтын загвар юм. Тэрээр сарнаас газарзүй, эрдэс, химийн нэгдэл, байршил, тогтоц зэргийнх нь тухай мэдээллийг илгээж байна.
Lunar-A - Япон сарыг тойрогч - (2003 оны 9 сарын 1) Энэхүү станцыг зорилго нь сарны дотоод хэсгийг судлах юм.
Selene - Япон сарыг тойрогч, газардагч - 2003
Харагдах байдал Дэлхий ба Сар
Galileo сансрын хөлөг нислэгийнхээ явцад авсан дэлхий болон сарны зургийг буцааж илгээсэн байна. Дэлхий болон сарны тусдаа авсан зургуудыг нийлүүлж энэ зургийг гаргаж авсан юм. Galileo сансрын хөлөг 1992 онд аялж явах замдаа энэ зургуудыг авсан бөгөөд 1995-97 онд дээрх замаараа Бархасбадь гаригийг судалсан юм. Зураг дээр дэлхийн зөвхөн нэг хэсгийг номхон далай орчим өмнөд өргөргийн 20 градуст төвлөрүүлж авсан байна. Өмнөд Америкийн баруун эрэг Карибын тэнгистэй цуг ажиглагдсан байна. Хуйларсан цагаан үүл нь номхон далайн зүүн өмнөд хэсэгт шуурга болж байгааг илтгэнэ. Энэ зурагт дэлхий болон сарны хэмжээ зөв харьцаатай, өнгийг харьцангуй хамааралтай үзүүлсэн байна.
Mariner 10 сансрын хөлгийн авсан дэлхий ба сарны зураг. Mariner 10 сансрын хөлөг нь 1973 оны 11-р сарын 3-ны өдрийн 12:45 цагт Капе Канавералаас хөөргөсөн. 12 цагийн дотор 2 камер суурилуулж дараагийн өдрүүдэд дэлхий болон сарны хэдэн зуун зураг авсан. Дэлхий болон сарны хамт харагдах тохиромжтой үеийн зургийг Mariner 10 сансрын хөлөг 2.6 сая км-ээс авч чадсан. Тэгэхээр энэ зураг дээр дэлхий ба сар зөв харьцаатай харагдаж байна. Энэ зургаас харахад дэлхий маань усаар бүрхэгдсэн гариг юм.
1961 онд ЗХУ-ын эрдэмтэн, зохион бүтээгч, инженер-техникийн ажилтнуудын их хөдөлмөрийн үр дүн "Восток" хөлгөөр Зөвлөлтийн иргэн хошууч Юрий Алексеевич Гагарин сансрын огторгуйд анх түрүүн хөөрч, 1 цаг 48 минут дотор 8 км/с хурдтайгаар дэлхийн бөмбөрцгийг тойрон нисч дэлхий орчмын тойрог замыг нээв. 1969 оны 7 сарын 20 Хамгийн анх саран дээр АНУ-ын иргэн Neil A. Armstrong, Edwin E. Aldrin, Jr., Michael Collins нар хөл тавьсан. Тэд сарны хойд өргөргийн 0 градус 67 минут, зүүн уртрагийн 23 градус 49 минутанд байрлах Mare Tranquillitatis гэдэг бүсэд газардсан. Armstrong, Aldrin нар сарнаас 21.7 кг хөрс, чулууг цуглуулж эх дэлхийдээ авчирсан. 1981 оны 3 сарын 22 1960-аад оны дунд үеэс Монголын эрдэмтэд "Интеркосмос" олон улсын хөтөлбөрийн хүрээнд сансрын судалгаа хийж эхлэв. Ингээд Монгол улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Оросын иргэн Владимир Алескандрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан баг 1981 онд сансарт нисэн эрдэм шинжилгээ, туршилтын ажил хийж, төлөвлөсөн программаа амжилттай биелүүлэв.
Төрөл: Танин мэдэхүйн мэдээлэл Цааш нь жиргэх!