Хэдхэн жилийн өмнө чи алсын удирдлагатай машин, угсардаг робот гэх мэт зүйл сонирхож хөөцөлддөг байсан бол нэг л өдөр энэ бүхэнд зориулах цаг зав сонирхол арай багасч хэний ч санаанд оромгүй даруухан халуухан үнсэлтээр нөгөөх л тоглоомын ертөнцөөс аажмаар холдсон. Тэр эмэгтэйн хөөрхөн хамар ,дэгжин нүд,анхилуун зөөлөн үнэр,хүрэхээс ч булбарайхан арьс гээд л түүнд байх бүх л зүйл чиний хувьд мөрөөдлийн санагдах болсон. Түүний сууж байсан сандал,түүний явдаг гудамж ,хувцасны өнгө гээд п хаа ч таарсан хэн нэгэн адилхан ч юм шиг санагдаж байна уу ? за тэгэхээр энэ бол байдал бишдэж байгаагийн шинждээ .
Иймээс чи гал алдахаас болгоомжлох хэрэгтэй. Энэ түймэр бол танай гэр ,сургууль аль алинд нь ч гарахгүй, гараачгүй зөвхөн чиний зүрх сэтгэлд,оюун ухаанд гарах гэж байгаа гал түймэрийн түгшүүрийн дохио . Чиний зүрхэн дэх түймэр үүсэх шалтгаанийг хамтдаа тогтоогоод үзвэл чамд сонирхолтой байх тиймүү?
• Хамгийн эхлээд мэдээж “Анхнаасаа Болгоомжгүй санамсаргүй байдлаас болж хамгийн их гал алдах тохиолдол бий болдог” \энэ нь чиний сонирхоод, дурлах гээд татагдаад байгаа бүсгүйд чамайг хүлээн авах боломж байгаа эсэхийг тодорхойлолгүй ,таамагаар хайрлаж, бүтэлгүй хайрийн эзэн болох нь гал гарах үндсэн шалтгаан болдог \би чаднаа гээд галуу л бол галуу хэзээч хун болж чадахгүй гэдгийг зүгээр л санахыг хичээгээрэй. Хэзээ ч бүтэхгүй нь тодорхой бол дэмий юм дэмий л байх
• Харин дараа нь “Хянуур чамбай байдлын үндсэн дээр чиний зүрхэнд түймэр дүрэлзэлгүй өнгөрч харин бүх зүйл жигдрээд ,гарт ороод ирэхийн хэрд чи гэнэт тамхи татмаар санагдаад санамсаргүй байдлаар нүүрс болохийг “үгүйсгэхгүй. \Энэ нь юу вэ гэхлээр эмэгтэй хүн бол эмзэг мэдрэмтгий гэнэн бөгөөд нэг л гомдсон болон таалагдаагүй тохиолдлыг цагаан толгойн эхний “А “ үсэг шиг л санаж байдаг \энэ бол чамайг тоохоо болих эмэгтэйн үйлдэл нь бас л чиний зүрхэнд гал тавих аюултай
• Дараах шалтгааныг тайлбарлахдаа хэмгийн сайн санах жишээг санацгаая “Ж.Бушруу гутал шидсэн сэтгүүлчийг санаж байна уу?” Тэр хэдийгээр хэдэн жилийн ялаар хоригдох болсон боловч . хэний ч нүдэнд өртөөд байдаггүй, нээх авяаас чадвар гээд байхааргүй сэтгүүлч маань дэлхийд жинхэнэ нэртэй олны танил од болж хувирсан нь түүний аз гэх нь ч хаашаа юм зүгээр л нэг арга байж болох юм ямар сайндаа л түүны зурагтай пудволк дэвтэр энэ тэр олон зүйл худалдаанд гараад байх вэ дээ . Лалын шашинд гутал шидэх нь хамгийн доромж , дорд үзсэн утга илэрхийлдэг учираас энэхүү эрэлхэг сэтгүүлч маань ард түмний баатар болоод шоронгоос гарахад нь түүнд зориулж үдэшлэг нэлээн томоохон парти зохиох сурагтай шүү .
Яааг үүншиг чи маш энгийн тохиолдолд гарамгай баатар болж түүний сайхан сэтгэлтэй ханхүү болох хэрэгтэй энэ нь эгзэгтэй хэцүү үед аминд чинь орно шүү. Харин хэзээ хаана яааж гэдгийг чи өөрөө олох хэрэгтэй чамд л гэж анхааруулахад амьдралд ойрхон л зүйл зохиох хэрэгтэй шүү азаартахгүйн тулд \харанхуйгаас хамгаалах баатар ч юмуу,хүүхдэдд хайртай сайхан сэгэлтэй баатар ч байж болно\
• Эмэгтэй хүн эр хүний нөмөр нөөлөгтэй халамж хайранд л татагддаг гэвэл нээх худлаа болохгүй л дээ .Тийм болохооор сайхан сэтгэл ,эрэлхэг чанараа илтгнсэн үйлдэл хааяахан үзүүлж байх нь галын эсрэг хамгийн энгийн урилчилан сэргийлсэн алхам юм\ бас л сайн бодож боловсруулах хэрэгтэй л дээ \
• Эмэгтэй хүнийг гэнтийн бэлэг, гэнэтийн санаанд оромгүй үйлдэлүүд баярлуулдаг гэхдээ дандаа бол утгагүй чамд л гэж зөвлөхөд яг таалагдсан бүсгүйгээ эргүүлэх ажилгааг эхлэсэн байх эрчимтэй үедээ энэ арга хэмжээг аль болох олон авах бөгөөд нэгэнт чинийх болсон тохиолдолд тоог нь цөөлж болно . Гэхдээ огт зогсоож болохгүй шүү гол учир нь чи анх тэгж намайг баярлуулдаг байсан ингэж намайг гайхуулж байсан би тэрэнд чинь татагдаж байсан гээд л гомдол мэр сэр гарна. энэ гомдол хэт ихэсвэл таныг хөөрхийлөлтэй гологдол бяцхан гөлөг шиг орхиод явна энэ бол хамгийн том аюултай гал түймэр
• Хамгийн том аюултай гал түймэр нь бас өөр олон шалтгаанаас үүдэн гарах боломжтой , чиний найзууд чамайг хэрхэн хүндлэж байгаа, хүмүүс хэрхэн чамтай харилцаж байгаа, чи тэдэнтэй яаж харилцаж байгаа гээд л хамаарах зүйл маш энгийнээс эхлэнэ . Төсөөлөөд үзьэ чи найз бүсгүйтэйгээ хамт хэн нэгэн найзийнхаа төрсөн өдөрт очихоор болжээ . Найзууд чинь чамайг хүндлээд бас чи эрхэм гишүүн шиг тэдэнтэй харилцаж байвал эмэгтэй чинь танаар бахархаж улмаар энэ нь танд нэмэх оноо өчнөөн араваарнь нэмэх болно гэсэн үг. Хайртай гээд сонгосон нөгөө залууг нь хэн ч хүндлэхгүй үл тоосон байдалаар хандаад байвал хэнд ч сайхан санагдахгү нь лавтай
• Эмэгтэй хүн хэтэрхий ганган залууд дургүй гэдгийг мэдэхүү? Чамд хичнээн хайртай болсон байлаа ч биеээ авч явахдаа хэтэрхий маяглаад хээнцэрхээд байвал тэр шууд хэлэхгүй ч дургүй л байх болно гэдгийг 100 хувь хэлэх байна . Учир нь амьдралыг нь аваад явах өрхийн тэргүүн маань, хүүхэн шиг аашлаад байвал хэтэрхий зохицолдоогүй болно. Та санаж байж магадгүй л дээ манай чадварлаг сайхан дуучдийн нэг Дээгий маань Говь алтайд аймагт тоглолтоор очихдоо үзэгчидээ хүндлээд тэндэхийн дэлгүүрийн хамгийн л олон чимэглэлтэй ганган хувцасийг нь сонгож худалдаж аваад тоглолтын турш өмссөн хэдий боловч үзэгчид инээдээ барьж чадалгүй шаагилдсаар тоглолтийг төгсгөсөн гэдэг .Гол учир нь мань хүн тэр нутгийн хамгийн настай эмгэчүүдийн өмсдөг хувцасыг сонгосон байж л дээ тиймээс сайхан залуу та ч энэ тухай сайн эргэцүүлээд үзэрэй эр хүнд чанартай хэдэн л зүйл чимэж таныг таны хүссэнээс ч илүү харагдуулж болох юм энэ бол мэдээж тоосгүй гутал,сайн цаг,сайхан бүс л байхад хангалттай юм
• Эмэгтэй хүн өөр бас чиний сайхан уужуу сэтгэлээс гадна бүсгүй хүний нандин чавхдасийг хөглөж хөөргөх романтик сэтгэлгээнд чинь татагдаж байх нь бас л чамд нэмэх оноо авчирна. Дандаа иддэг оройн хоолоо өөрчлөөд зүгээр л жишээ татахад энгийн зутан шөлөн дээр кэтчуб аль эсвэл маонезаар зүрхэн хэлбэр дусаах ч юмуу эсвэл ,энгийн зүсдэг талхаа арай өөрөөр зүсээд гоёж тавих ч юмуу халуун хайр дурлалын өнгө, уур амьсгал оруулах ,хамгийн гол нь эмэгтэгээ баярлуулах романтик орчинг та бүдүүлж чадвал энэ нь амжилт авчирна шүү
• Энэ бүхэннийг мартахгүй байхыг хичээж аль болох хэвшүүлж чадвал чиний бүсгүй хэзээ ч чамаас холдохгүй чиний хөөрхөн бялзуухай үргэлж хажууд чинь жиргэх болно. Гэхдээ энэ бүхэн ингээд бас дуусчихгүй цаашаа үргэлжилэх бөгөөд бас цаашаа нэлээд байгаа гэдгийг санаарай
За ингээд дараа үргэлжлэл дээрээ уулзацгаая түр баяртай амжилт хүсье сайхан залуу минь ?
Нийтэлсэн:А.Наранцацрал
Зөвшөөрөлгүй хуулбарлаж болохгүй
Төрөл:
Мэдээ мэдээлэл
Цааш нь жиргэх!