
Хамар бол бидний нүүрний хамгийн гайхалтай хэсэг мөн гэж хэлж болно. ”Миний энэ хамрын байгаа царай нь!” хэмээн олон хүн дотроо халаглан бодох нь бий. Харин “тэднийх” ямар бол? Оддын гадаад төрхөнд ямар нэг юм нь санаанд нь таарахгүй бол, тэд яадаг бол? Мэдээжээр, гоо заслын мэс засалчид очно! Хамрын хэлбэр нь оддын уран бүтээлд нөлөөлдөг болов уу? Нөлөөлөлгүй яахав! Хамрынхаа хэлбэрийг тун сайхан янзлуулсан есөн жишээг сонирхоцгооё.
1. Мерилин Монро: нийтэд гарагийнхны өмнө!
Домогт Мерилин бол гоо сайхны мэс засалчийн үйлчилгээг эхэлж авсан анхны алдартнуудын нэг. Хамрын хэлбэр засах мэс засал нь хөдөөний эгэл бор Норма Жинийг гайхалтай гоо үзэсгэлэнт Мерилин болгосон нэг нууц юм.
Хамрын сэтгэл татам өөгүй тэгшхэн шугам, нарийхан тэгш хянгар нь жүжигчний шинэ имижийн чухал хэсэг болжээ.
2. Скарлетт Йоханссон: «юуны засал масал, та юу ярина вэ?»

Залуу, сэтгэл гижигдэм Скарлетт Йоханссон бүр саяхан нэлээд өргөн хамартай байжээ. Мэс засал хийлгэсний дараа хамрын хэлбэр янзтай сайхан болсон байна. Ингэхдээ жүжигчин өөрийн гэсэн өвөрмөц байдлаа алдаагүй, энэ нь ерөөс түүний л хамар, харин илүү цэвэрхэн болсон юм.
Гэхдээ Скарлетт хамар янзлуулах мэс засал хийлгэсэн гэдгээ няцаадаг. Насны гарцаагүй гардаг илрэлтэй тэмцэх хэрэгтэй болохоор л мэс засалчдад анх удаа хандана гэж тэр ярьж байна. “Би гоо сайхны мэс засалд итгэдэг л дээ. Би хөгшин шулам шиг харагдмааргүй байна, тэгэхлээр үүнд хөгжилтэй юм огт байхгүй байгаа биз дээ” гэж Скарлетт нэг удаа хэлсэн бий.
3. Женнифер Энистон: бараг л төрөлхийн гоо үзэсгэлэн

Женниферийн эцэг нь грек хүн, бэлгийн бойжилт эхлэх үедээ тэр “аавыгаа” дууриасан том гэгчийн хамартай болжээ. Мэс засал хийлгэснээр байдлыг өөрчилж чадсан байна.
Өнгөрсөн жил Жен бас нэг удаа мэс засал хийлгэжээ. Одоо Энистон гоо заслын мэс заслыг эсэргүүцэж байгаа бөгөөд “эмчилгээний шаардлагаар” л хамраа янзлуулж байсан хэмээн ярьдаг байна.
4. Бритни Спирс: энгийн, гэхдээ аятайхан

Нэр алдрын оргилд гарсан хойноо хамраа янзлуулсан нь имижийн хувьд гарцаагүй эрсдэл мөн.
Бритни Спирс болон түүний мэс засалч энгийн, тун зохистой шийдэл олсон бөгөөд түүний шинэ хамар бол хэлбэрээрээ анхны хамрынхаа л хуулбар, гэхдээ хэмжээгээрээ бага юм. Үр дүн гайхалтай болж, анх харахад ажиглагдахгүй, гэхдээ бүхэлдээ тун хожоотой засал болжээ. Эхний удаа үүнд хүрч чадаагүй учир, дуучны хамрыг хоёр удаа янзлахад хүрсэн байна.
5. Патрисия Каас: Парисын маягийн тансаг чанар
Бүр дуулж эхлэхдээ л Патрисия Каас нэрд гарч, олны хайрыг булаасан юм. Дахин давтагдашгүй, жаахан сөөнгөдүү хоолой, сэтгэл хөдлөм дуунууд нь гадна төрхийн аливаа гажигийг баараггүй дарж байжээ. Саяхан тэр хамраа янзлуулсан байна. Сайхан хамар нь Патрисия Каасыг бүр ч сэтгэл булаам болгож, түүний хэлснээр, энэ өөрийнхөө аятайхан байдалд итгэх итгэлийг сэргээж өгсөн байна.
Байгаагаараа л харагдаж, бас дуучин өөрийн гэсэн өвөрмөц байдлаа огтхон ч алдсангүй!
6. Хэлли Берри: “Оскар”-т хүрэх замын чухал зогсоол
Хэлли Берри хамраа янзлуулахаас өмнө дур булаам өч төчнөөн жүжигчний нэг байжээ. Мэс засал хийлгэснээр тэр гайхалтай содон гоо бүсгүй болсон байна. Хамрын өргөнийг нарийсгах нь Африк гаралтай Америкийн оддын ерөөс хамгийн хийлгэх дуртай мэс засал юм. Хамар засах мэс засал хийлгэсний дараа Хэлли Берри уран бүтээлдээ бүр цойлж, Жеймс Бондын («Үх, гэхдээ одоо биш” гэдэг кино) цорын ганц Оскарын шагналт бүсгүй болжээ.
7. Вайнона Райдер: хэн тэгж санах билээ!
Энэ дүрэлгэр том нүдтэй турьхан бүсгүйг нэг боловч удаа харсан тэр хүн түүнийг мартана гэж үү.
Хоёр ч кинонд тоглож, од болохынхоо өмнө тэр хамрын хэлбэрээ өөрчлүүлжээ. Мэс засалч гайхалтай сайн ажиллаж, одоо Райдер яг л хуучин янзаараа шахуу харагдаж байгаа бөгөөд Вайнона гадаад төрхөө ямар нэг байдлаар засуулжээ хэмээн хэн ч гадарлахгүй. Хэтрүүлж дэгэсдүүлчихгүй байх нь гоо сайхны мэс засалд хамгийн чухал гэж олон эмч үздэг. Жонни Деппийн хайртан байсан бүсгүйд засал нь яг тохирчээ.
8. Анжелина Жоли: төгс төгөлдөр тийш хийсэн бас жаахан алхам
Анжелина угаасаа сайхан төржээ. Жаахан охин байхдаа гэрэл зургийн загвар өмсөгчөөр ажиллан мөнгө олж, олон клипт зургаа авахуулсан юм.
Түүний анх тоглосон “Хакерууд” гэдэг сайхан кино дэлгэцнээ гарсны дараа тэр хамрын хянгараа нарийсгуулахаар шийдсэн байна. Түүний мэс засалчид онцгой бахархах зүйл огт байгаагүй бөгөөд тэр тийм ч олон мэс засал хийгээгүй нэгэн байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Гэвч мэс засал хийлгэсэн үү, үгүй юу гэж Жолийг шүтэн бишрэгчид одоо болтол маргалдаж байдаг нь Анжелина яг л хуучин янзаараа харагдаж байна гэсэн хэрэг юм. Тэгэхлээр хамар янзлуулах мэс засал гайхалтай сайн болжээ.
9. Жанет Жексон: гоо сайханд яс махнаасаа дуртай
Майкл Жексоны бага дүү ахыгаа дууриаж дуучин болсон хүн. Тэр дуучны ажлыг нэлээд амжилттай эхэлж, бас тэгээд угийн гадаад төрхөө гайгүй өөрчлүүлсэн билээ. Гэхдээ аз болоход, тэр яг цагийг нь олоод зогсож чадсан юм.
Хамар янзлуулах мэс засал залуу дуучин бүсгүйг гоё болгосон бөгөөд харин түүний гадаад төрх байдал төрөлхийнхөөрөө үлдсэн эсэх талаар одоо ч маргалдаж болно. Жижигхэн товчлуур шиг хөөрхөн хамар нь 42 настай түүнийг жаахан хүүхэдтэй адилхан болгодог юм. Эвлэгхэн хоолой, сайхан урын сан, содон гадаад төрх бол Жанет Жексоны амжилтын жор мөн.






