Тарвасыг үртэй нь хамт идэх хэрэгтэй




Тарвас яаж идэх вэ? Шууд л үрийг цэвэрлэж хаях уу? Эсвэл үртэй нь хазчихаад үрийг нь нулимаад байх уу? Аль аль нь буруу гэнэ. Каирын Аль-Азхарын хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн хийсэн нээлтээр бол тарвасыг үртэй нь хамт идэх хэрэгтэй гэнэ. Яагаад гэвэл тарвасны үрэнд байдаг ховор төрлийн тос нь элэгний үйл ажиллагааг зохицуулж, улмаар сайжруулдаг. Үүгээр ч зогсохгүй судсаар гүйх цусан дахь холестериныг цэвэрлэж, склерозоос урьдчилан сэргийлэх хэрэгсэл болдог байна. Иймээс хүний бие махбодийн бодисын солилцоонд орж зохицуулж байдаг амин чухал фермент агуулдаг учир тарвасны үрийг идэж байхыг Египетийн эмч нар зөвлөж байна.

Та тамхи татдаг уу? Тэгвэл “С” витамин танд аюултай

Тамхи татчихаад “С” витамин ууж биеэ тэнхрүүлнэ гэж бүү бод өөртөө л хор хүргэх болно. Тамхины найрлагад байдаг кадми нь “С” витаминтай холилдохоороо өмөн үүгийн эс үүсгэдгийг Сиднейн их сургуулийн багш Фазлул Хак нотолсон байна.

Нойр ...

Өглөө сэрээд орноосоо шинэ цэрэг шиг үсрэн босох хэрэгтэй гэж хэн ч боддоггүй. Гэхдээ өглөө сэрчихээд унтмааргүй ч гэсэн босмооргүй санагдаж орондоо удаан хэвтэх үе байдаг. Энэ үед:
- Хамраа чимхэж аль болох удаан амьсгалахгүй байхыг хичээ. Энэ нь нүүрсхүчлийн хийг цусанд хуримтлуулж тархины эд эсийн үйл ажиллагааг сэргээдэг. Ингэснээр нүд чинь өөрөө нээгдээд ирэх болно.
Чихнийхээ гэдэс, хамрын үзүүрийг сайн илж үр. Энэ нь тархин дахь цусны эргэлтийг сайжруулж сэрэх ажиллагааг хөнгөвчилж өгнө.
I'm reading: Тарвасыг үртэй нь хамт идэх хэрэгтэйЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors