
-Хvний зан аашийг тодорхойлох олон арга байдаг. Тухайлбал, эдэлж хэрэглэж байгаа зvйлээр нь эсвэл тvvний харц, уруул, гap гээд олон зvйлээр тодорхойлж болдог. Vvний нэгэн адил хvнийг хумсных нь хэлбэрээр нь бас шинжиж болдог. Тиймээс та эхлээд өөрийгөө хумсаараа сонжоод vзэхэд илvvдэхгvй. Бид танд хумсаны хэлбэр дvрс юу өгvvлдэгийг хэлж өгье.
Хэрэв таны хумс трапец хэлбэртэй бол та vргэлж өөрийнхөө талаар боддог. Бусдаас аль нэг талаараа давуу байх ёстой гэж vздэг юм байна. Гонзгой хэлбэртэй бол янз бvрийн мэргэжлийг хялбархан эзэмшиж дөнгөнө. Бусдын мэдэхгvйг мэдэж шинжлэн судлаж, шинэ нээлт хийхийг мөрөөддөг. Хэтэрхий их хөдөлгөөнтэй болохоор амьдралд өөдрөг, баясгалантай ханддаг хvн байна. Дөрвөлжин бол сэтгэлээ дээд зэргээр барьж чаддаг. Цайлган зантай, өнгөрсөнд бухимдаггvй юм байна. Харин дугуй хэлбэртэй бол та бадрангуй сэтгэлтэй, шударга бус явдалтай эвлэрдэггvй хvн байна. Сэтгэлийн их тэвчээртэй ч, тогтворгvй нэгэн байна. Хумс засалтын ерөнхий чигхандлага бол энэ жил ууссан өнгө давамгайлж байгаа бөгөөд хvvхнvvдийн ихэнх нь дөрвөлжиндvv хэлбэртэй засуулахыг илvvд vздэг болсон. Тиймээс та ямар хэлбэртэй засуулахаа сонгоорой. Хамгийн гол нь та будгаа зөв тохируулах хэрэгтэй.
