Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн




Єнєєдєр есєн сарын нэгэн. Эрдмийн жил эхэлж байна. Монгол Улсын Ерєнхийлєгч єсвєр vеийнхэндээ хичээл зааж, єдрийн ажлаа эхэллээ. Монгол орны хот хєдєєгvй эрдмээр амьсгалж байна. Эрдэм мэдлэг гэдэг эх орны ирээдvй. Алт нvvрснээс илvvтэй улсаа хєгжvvлэх баялаг. Эх орны хишгээс илvvтэй иргэдээ баяжуулах оньс. Эрдэм мэдлэг хvн тєрєлхтний бvхий л цаг vеийн турш урагшлуулан хєтлєгч цорын ганц хєдєлгvvр байсан билээ.

Монголчууд эрдмийг оройн дээд чимэг хэмээн хvндэлдэгийн учир энэ болой. Хvн амд ногдох их эмч, багшийнхаа тоогоор Монгол Улс бvр ємнєх нийгмийн vед ч дэлхийд дээгvvрт тооцогддог байсан. Бvх нийтээрээ шахам бичиг vсэгтэн болсон манайх шиг улс Азид байтугай дэлхийд ч тийм олон биш байх.
Эрдмийн ийм цагаан мєр жижигхэн Монголын маань том бахархал билээ.



Боловсролыг "боловсруулах" зорилго урт удаан ч гэсэн урагшилж байгааг эцэг эхчvvд бvгд анзаарч байгаа. Энэ салбарыг "Монгол улсыг хєгжvvлэх Мянганы хєгжлийн цогц бодлого"-той уялдуулан шинэчлэх ажил одоо ид явагдаж байна. БСШУЯ-аас энэ хичээлийн жилд "Нэгж хичээлийн бэлтгэл, vр єгєєжийг нэмэгдvvлж, сургалт хvмvvжлийн ажлын уялдаа холбоог боловсронгуй болгох"-оор зорьж байгаа аж.
Ерєнхий боловсролын арван жилийн сургалтаа 11 жил болгосон. Энэ нэг алхам урагшилсан явдал байв. Гэвч дэлхий нийттэй зиндаархахад энэ хангалтгvй байлаа. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн ерєнхий боловс¬ролын сургалт 12 жилийн тогтолцоонд шилжиж байна.

Хичээлийн шинэ жил бvхэн аанай л бас єєрийн гэх єнгє аястай. Энэ жил єєрєєсєє томдсон цvнхтэй єхєєрдєм хєєрхєн зургаан настан 40 мянган хvvхэд сургуулийн босгыг алхаж байна. Наадмын дааганын уралдаан шиг тэд орчноо єнгє гэрлээр сvлж, сэтгэл нялхруулах аж. Эх орны нэрийг ирээдvйд гаргах эрдэмтэн мэргэд эдний маань дунд байгаа. Зургаан настнуудын 81 хувийг энэ жил сургуульд хамруулж байгаагаа ажил хариуцсан хvмvvс тодотгож байна билээ.

Єнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хєг нэмсэн намрын дунд сарын энэ єдєр эрдмийн жилийн их аяны эхлэл болж байна. Зунжин ажин тvжин байсан сургуулийн анги танхим хvvхэд багачуудын цовоо цолгин дуугаар эргэн сэрж, багш сурган хvмvvжvvлэгчдийн хувьд дэндvv дасал дотно болсон ажил амьдралынх нь єдрvvд эргэн ирж байна.

Эрдмийн уурхай гэсэн тодотгол эх орны нийслэлийг чимдэг. Энэ жил Улаанбаатар хотын ерєнхий боловсролын 207 сургуульд 185018 хvvхэд эрдэмд шамдана. Ингэснээр нийслэлийн маань хvvхдvvдийн 96.7 хувь нь сургуульд хамрагдаж байгаа нь энэ. Суурь боловсролын хамран сургалтыг 95.4 хувь хэмээн тєлєвлєж байсан ч ийн давжээ. Нэг хувийн ард хэдэн мянган хvvхэд байгаа. Тэгэхээр хойч vе, эцэг эхчvvд маань эрдмийг дээдэлж байгаа нь эндээс анзаарагдана.

2009-2010 оны хичээлийн жилд 30 000 охид хєвгvvд их дээд сургуульд элсэн суралцана. Манай улсын хvн амын 70 хувь нь 35 хvртэлх насны залуучууд. Vvнийг дагаад хvн амынх нь бараг тэн хагас шахам хувь нь аль нэг шатны сургуульд суралцдаг гэсэн статистик байдаг. Vvгээрээ бид суралцагч ард тvмэн.

Эрдмийн аяны энэ єдрєє гашуун ундаагаар бvv хачирлаасай гэсэн болгоомжлол олон хvний дунд байдгийг дурдалгvй єнгєрч болмооргvй мэт. Гэхдээ ийм болгоомжлол зєвхєн их, дээд сургуулийн оюутнуудад хаяглагддаг. Уулзаагvй удсан ангийн нєхєд нутаг нутгийн "идээ"-гээ сєгнєж, хєгжил баясал нь хєлчvvрхлээр хєллєдєг гэх харуусал байх юм билээ. Эрдмийн баярын єдрийн мялаалгыг ийм vгээр хачирласан маань илvvц байж мэдэх ч vгийн илийг эрхэмлэснийх.

Эрдэм мэдлэг гэдэг оройд нь хvршгvй сvмбэр оргил билээ. Оргилд хvрэх зам амаргvй ч энэ єєд тэмvvлсэн хэн бvхэн эрдмээр єєрийгєє гоёж явдаг жамтай. "Нийслэл таймс" сонин Та бvхний эрдмийн дєрєєнд сvv дусааж, цацал єргєе.

I'm reading: Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэнЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors