Чийрэг биетэй, сайхан эмэгтэй байх энгийн долоон алхам




Чийрэг биетэй, сайхан эмэгтэй байх энгийн долоон алхам
Бүсгүй хүн гэдэг ертөнцийн бүх л зүйлсийг гэгээлэг, гайхалтай хайр хүргэм болгож байдаг болохоор эмэгтэй хүн болж төрсөндөө бүсгүйчүүд маань баярлах хэрэгтэй болох уу Гэхдээ бидэнд шийдэх маш олон зүйл байдаг.

Ажил төрөл, хүүхэд, нөхөр гээд. Нэг ёсондоо эмэгтэйчүүд бидэнд өөртөө зарцуулах хугацаа бага байдагаас ялангуяа гэр бүлтэй эмэгтэйчүүд сэтгэл болон биеийн дарамт мэдрэх тохиолдол цөөнгүй. Залуу бүсгүйчүүдийн хувьд бол заримдаа өөрийгөө мартан ажилдаа улайран гүйх үе ч гарна. Гэтэл бид найз залуудаа, нөхөртөө, эргэн тойронд байгаа танил хүмүүстэй сайхан харагдаж, хайрлуулах хэрэгтэй. Иймд бид үргэлж эрч хүчтэй, гэгээлэг харагдах ёстой.

Тэгвэл бүсгүй, эмэгтэй танд Энэтхэгийн бүсгүйчүүдийн хэрэглэх дуртай хамгийн энгийн зөвлөгөөг хүргэж байна. Энэ зөвлөмж нь тийм үнэтэй бүтээгдэхүүн ав, заавал ийм ийм зүйл эд, тийм массакаар нүүрээ арчил гэсэн хүндрүүлсэн зүйлгүй хамгийн энгийн гэдгээрээ онцлог. Тодруулвал бид өдөр тутмын бүх ажлынхаа хажуугаар амжуулаад байж болохоор хялбар зөвлөмж.

1. Юуны өмнө сайн өглөөний унд:Та чухамдаа өглөөнийхээ унданд юу ч иддэг байж болно гэхдээ хамгийн гол тайван сууж байгаад хангалттай идэх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд өглөө их идэх нь жин нэмэгдэх талтай гэж боддог байх. Тэгвэл эрдэмтдийн тогтоосноор таргалалтын 75% нь үдээс хойш хоол идсэнээс үүсдэг байна. Иймд өглөө та аль болох сайн идэж байх хэрэгтэй.

2. Эрүүл үс, гайхалтай засалт: Бүсгүйчүүдийн хамгийн их анхаарч байх ёстой зүйл бол үсний эрүүл байдал, сайхан засалт юм. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг ч 100% үнэн үг шүү. Иймд үснийхээ эрүүл байдалд анхаарал хандуулж, засалтаа үргэлж сайхан байлга. Ихэнх эмэгтэйчүүд сэтгэл сэргээх ганц алхам үсний шинэ засалт гэдэг. Үнэхээр ч үс тань эрүүл, гэгээлэг, тэгээд сайхан засалттай бол сэтгэл үргэлж өөдрөг байх болно.
3.Хэзээ ч битгий өөрийгөө сэтгэл санаагаар унага: Ажил муу байгаа, биеийн галбир хэцүүхэн харагдах, мөн бусад хүмүүстэй харилцах харилцаа гээд л сэтгэлээр унах зүйл олон гарна. Та тэр болгонд л би үнэхээр сэтгэл санаагаар унажээ, хэцүү байна гээд байвал бүх зүйл муугаар харагдана, санагдана, мэдрэгдэнэ. Ер нь сэтгэлээр унана гэдэг эрүүл мэнд тэртусмаа сэтгэлзүйд асар их уршигтай зүйл. Иймд аль болох өөдрөг бай.

4. Витамин, жимс өдөрт тогтмол хэрэглэ: Нэг ширхэг алим, нэг ширхэг амин дэмийн бэлдмэл ч юм уу өдөрт заавал нэмэлт тэжээл өгөх зүйл хэрэглэхийг хичээ. Цүхэндээ өдөр тутам хэрэглэх зүйлсээ хийхдээ өөртөө зориулж авсан амин дэм, эсвэл ажил дээрээ үдийн цайнаар идэх ганц ширхэг ч байсан жимсээ хийхээ мартуузай.

5.Аеробикийн дасгал: Уг нь эмэгтэйчүүдэд биеийн жингээ барих болон сэтгэл санаагаа өөдрөг байлгах бас нэгэн арга бол аэробик юм. Өдөрт 20 минут хангалттай. Болж өгвөл аль нэгэн аеробикийн клубт бүртгүүлэхийг хичээ. Хэрэв ингэх боломжгүй бол гэрийн нөхцөлд хийж болох хөгжимт дасгалыг сонго. (Энэтхэгчүүдийн хувьд бол бүжгийг илүүд үзэх бөгөөд уламжлалт бүжиг дуу нь бүсгүйн нууцлаг мэдрэмжийг хөглөн, илүү төгөлдөр болгож байдаг.)
6.Өөрийгөө тайвшруулах массаж: Тайван байна гэдэг стресст өртөхгүй, таргалахгүй байхын бас нэгэн үндэс. Өөрийгөө стресснээс хамгаална гэдэг та нүүрнийхээ сайхан арьс, гялалзсан үсээ хэвээр хадгалах үр дүнтэй арга. Иймд дараах дасгалуудын аль нэгийг цайныхаа цагаар, орой унтахдаа, ер нь ядарсан үедээ хийгээд үз.
-Эхлээд чихнийхээ ард эрхий хурууг, бусад хурууг тойлгон ард байрлуулж хуруунуудаа айжам хөдөлгөж массаж хийх. 10 секүнт
-Аль нэг газар суугаад хойшоо гэдийн нүдээ анин гүнзгий амьсгай авч гаргах 10 удаа.

7.Өөрийн хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх: Дээрх зөвлөмжүүдийг хийж хэвшихдээ үргэлж өөрийгөө урмаар тэтгэж, цаашид эрч хүчтэй байна гэж зоригжуулах хэрэгтэй. Сэтгэл гэдэг өөрөө агуу хүч учраас бие махбод тань таны сэтгэлийг дагаад үнэхээр сайхан хөнгөрч, аз жаргалыг мэдрэн өөртөө итгэлтэй алхах болно.

I'm reading: Чийрэг биетэй, сайхан эмэгтэй байх энгийн долоон алхамЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors