Эрүүл амьдрахад ердөө дөрвөн зуршил хэрэгтэй



Тамхинаас татгалзах, жимс, хүнсний ногоог өдөр бүр хэрэглэх, жингээ барих, долоо хоногт 2,5 цагаас доошгүй хугацаагаар биеийн тамирын дасгал хийх нь эрүүл саруул, идэвхтэй урт удаан амьдрах гол зарчим болохыг анагаах ухааны нөлөө бүхий American Journal of Medicine сэтгүүлд бичжээ.

45-64 насны 15000 гаруй хүний дунд хийсэн судалгаагаар америкчуудын зөвхөн найман хувь нь л урт наслах дээрх алтан дүрмийг баримталдаг болох нь тогтоогдсон аж.

АНУ-д тамхины эсрэг сурталчилгааг хүчтэй явуулдаг ч хүн амын 20 хувь нь тамхитай нөхөрлөж, илүүдэл жинтэй хүмүүсийн тоо сүүлийн хоёр жилийн дотор 23 муж улсад өссөн дүн гарсан байна.
Хүч тамир оруулах, чалх сайжруулах “ид шидтэй” гэх эмийг хэтэрхий шүтэх, цагаан хоолыг тэнцвэргүй хэрэглэх, нойр дутуу явах, стресс зэрэг нь организмыг цагаас нь өмнө муутгаж, дархлааг сулруулдаг болохыг Америкийн эрдэмтэд баталж буй юм.

Мөн зурагтын өмнө олон цагаар суухаас татгалзах хэрэгтэйг ч эрдэмтэд зөвлөв. Дундаж америкчууд амралтын өдөр 2,5-3 цаг зурагт үздэг гэнэ. Энэ нь хүнийг зорилгогүй, идэвхгүй, цаг нөхцөөсөн байдалтай болгож, ашигтай зүйл хийх алтан цагаас хумсалдаг хорт зуршил гэж эмч нар үзэж байна.
I'm reading: Эрүүл амьдрахад ердөө дөрвөн зуршил хэрэгтэйЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors