
Чангаанз жимсээр хийсэн амтат десертийн жороос
Абрикоìс гэдэг нь латинаар армян чавга гэсэн утгатай үг юм. Монголчууд энэ жимсийг Гүйлээс, гүйлс, чангаанз гэж нэрлэдэг. Гүйлээс жимсний мод ургадаг жинхэнэ эх орон нь Хятад хэдий ч европчуудад армяны гүйлээс жимс илүү алдартай.
Чангаанз жимсний үрэнд 4,7-до 27 % сахар, бага хэмжээний декстрин, инулин болон цардуул агуулагдана. Харин зөөлөн жимсэнд нь нимбэг, алим, усан үзэм, болон салицилийн хүчил агуулагддаг. Шинэхэн гүйлээс жимсэнд С аминдэм, 10 мг мөн Р, В1, РР аминдэмүүд, залуу бие организмд зайлшгүй шаардлагатай каротин бага хэмээтэй байна. Иймд аминдэмээр баялаг баялаг гүйлээс жимсний амтлаг десерт хийх жорыг танд дэлгэе.
Миндальтай чангаанзны пирог
Орц: 800 грамм чангаанз, 300 грамм давхрагатай гурилан тест, 70 грамм сахар, 100 грамм цэвэрлэсэн миндаль буюу бүйлс, 125 грамм нунтаг бүйлс, 35 грамм гурил, 130 грамм масло, хоёр ширхэг өндөг, хоолны дөрвөн халбага шингэн зөгийн бал, 50 мл ром, хоёр цайны халбага сахарны нунтаг хэрэгтэй.
Юу бэлтгэх вэ:
Чангаанз жимсээ хоёр хувааж яснаас нь цэвэрлэнэ. Миндалийн крем бэлтгэхийн тулд жижиг тавганд 120 грамм масло, 25 грамм гурил, нунтаг бүйлс, сахараа хийж сайтар хутгана. Дараа нь өндөг, ром, хоолны гурван халбага зөгийн балаа нэмнэ.
Шарах шүүгээгээ С 200 хэм хүртэл халаана. Тэвшин дээрээ гурилаа цацаж, гурилан зуурмаг буюу тестээ 5 мм зузаантай элдэж, 25 см урт, 14 см өргөнтэй хоёр хэсэг хуваана. Тэвшин дээрээ тестээ тавьж, миндалийн кремээ нимгэн түрх.
Дээр нь таллаж зүссэн гүйлээс жимсээ дээш харуулан тараан өрөөд, бүйлсний кремээ ясны нүхэнд нь хийж өгнө. Шарах шүүгээнд хийж гучин минут байлгаад шарлахаас нь өмнө авна. Шарах шүүгээнээс гарган тавган дээр тавь. Халаасан зөгийн бал дээр нь түрхэж, нунтаг сахараа цацаарай. Халуун, хөргөсөн аль ч байдлаар өгч болно.
Ванилын кремтэй Чангаанз жимс
Орц: Чангаанз 500 грамм, сахар - 150 грамм, ваниль - хутганы үзүүрт, сүү 500 грамм, цардуул, хоолны нэг халбага, хоёр ширхэг өндөгний шар, шарсан бүйлсны нэвс хоолны гурван халбага,
Бэлтгэх арга:
Чангаанзаа минут хэртэй буцалсан усанд байлгаад дараа нь шууд хүйтэн усанд хийнэ. Жимсийг уснаасаа гаргаж аваад хальсыг нь авч, яснаас нь салгана. Хоолны гурван халбага сахар, зургаан халбага усыг хольж сироп хийнэ. Сиропоо жимстэйгээ хольж хөргөнө. Крем хийхэд зориулсан ванилаа 250 грамм сүүнд хийж буцалгана. Үлдсэн сүүгээ сахартай хольж, өндөгний хөө шарыг хийгээд зөөлөн гал дээр болгохдоо өтгөртөл нь хутгана. Гал дээрээс аваад хөргө. Таваглаж өгөхийн өмнө гүйлс жимсээ ванильтэй кремэндээ хийж миндалиасаа цацах хэрэгтэй.
Эх сурвалж : www.medeelel.mn
