
Дэлхий дахинд техник технологийн хурдацтай хөгжлөөс хамаарсан цахим хэрэглээ, цаг агаарын эрс тэс өөрчлөлт, амин дэмийн дутагдал,
та бидний буруу дадал зуршил, нvдний эрvvл мэндийн анхан шатны боловсрол дутмаг, хайхрамжгvй зан зэрэг олон шалтгааны улмаас хvмvvс хараагvй болж байна. Мөн сул хараатай болж хараа мууддаг. Иймээс та бvхэнд нvдний хараагаа хэрхэн хамгаалах, ямар арга авах талаар багахан зөвлөгөө өгье.
Юуны өмнө бvх насны хvмvvс хараагаа хэвийн эсэхийг байнга шалгаж байх нь зvйтэй. Урьдын байдалтайгаа харьцуулан тогтмол хянах, бага насны хvvхдийн хараанд өөрчлөлт орж байгаа эсэхийг анхаарч байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Хэрвээ та компьютерийн ард байнга суудаг ажилтай бол хол ойрыг ээлжлэн 5-6 минут харах, нvдээ дөрвөн зvг, найман зовхист хөдөлгөнө. Vvнийг 3-5 удаа хийгээд нvдээ зөөлөн аньж гарын алгаар өнгөцхөн дарах иллэг дасгалыг 1-2 цаг тутамд тогтмол хийж сурснаар таны нvд чилж өвдөхгvй: Нvд ядрах нь бага байдаг ажээ.
Бvх насны хvмvvс, тэр дундаа бага насны хvvхэд телевизорыг таван алхамын зайнаас vзэх нь нvдний хэвийн харах чадварын зай болох тул зохистой байрлалаас vзэж хэвшvvлэх хэрэгтэй. Ингэснээр телевзорээс цацарч буй хэт ягаан туяаны vйлчлэлээс өөрийн нvдийг хамгаалж чадна. Хvvхэд компьютер, PC тоглоом зэргээр олон цаг тоглох нь буруу. 15-аас доош насны хvvхэд 30-50 минутаас илvv хугацаагаар тасралтгvй тоглох нь хараанд маш хортой байдаг байна. Өдөрт 3-аас дээш цаг компьютер дээр ажилладаг хvмvvс хамгаалалттай шил зvvж, хиймэл нулимсыг 1 дуслаар 5-6 удаа дусаах нь илэрч болох зовиураас хамгаалах сайн талтай аж. Нvдний өрөвсөлт болон өрөвсөлт бус өвчнийг цаг алдалгvй төгс эмчлvvлж байх хэрэгтэй. Хvvхдийн хичээл хийх аиги танхимийн ширээ, сандал нуруунд нь таарсан стандартын байхаас гадна гэрэлтvvлгээр сайтар хангасан байх шаардлагатай. Хэвтэж ном унших, зурагт vзэх нь хараа болон төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөөд зогсохгvй мөн хараа муудах шалтгаан болдог тул дээрх vйлдлээс зайлсхийх хэрэгтэй.
Бохир алчуур, гараар нvдээ арчилгvй аль болох цэвэрхэн зөөлөн зvйлээр зовхиндоо хvрч байх шаардлагатай. Зовхины арьс нь хvний хамгийн нимгэнд тооцогддог. Мөн манай улс газарзvйн байрлалын онцлогоос шалтгаалаад хуурай уур амьсгалтай, байнгын салхитай байдаг тул урт хугацаагаар гадаа ажилладаг хvмvvс нар, салхинаас хамгаалах шил зvvх нь нvд аргах, өвдөх, улайх, нулимс гоожих, хатгах нvдний эмгэг болон нvдний өөх, мах ургахаас хамгаалж, хараа муудалтаас урьдчилан сэргийлнэ.
