
Зун, намрын улиралд хүн хордлогоос сэргийлэх нь
Хордлогын хэлбэрээс шалтгаалж гэрийн нөхцөлд өөр өөр тусламж үзүүлнэ. Хоолны хордлого авсан бол ходоод угаана. Үүний тулд шингэн ихээр ууж, албаар бөөлжих аргыг хэрэглэж болно. Харин элэгний циррозтой хүн ийм аргыг хэрэглэж болохгүй.
Мөн давстай ус уух, энэтхэгийн хүрэн давс долоох сайн. Эмийн бодисоос хордсон үед мөн угаана. Гэхдээ их удсан бол угаагаад нэмэргүй. Яагаад гэвэл уусан эм ходоод өнгөрөөд цаашаа явчихсан байдаг. Эмийн бодисыг их хэмжээгээр ууж хүчтэй хордлого авсан үед эмнэлгийн тусламж хэрэгтэй. Эмнэлэгтдусал хийх, цус шүүх, уусан эмийн эсрэг антидотыг хэрэглэх арга хэмжээ авна. Архинд хордсон хүн бөөлжиж, түүндээ хахах аюултай байдаг. Тийм учир анхааралтай байхаас гадна, иххэмжээний архи ууснаас болоод амь насаа ч алдаж болно. Яаралтай тусламж хэрэгтэй. Архи нь ходоод, улаан хоолойг түлж цус алдах аюултай. Тийм учраас хүчээр бөөлжих аргыг тэр болгон хэрэглэдэггүй.Өөр нэг зүйл бол уусан архи маш хурдан амны хөндийгөөс эхлээд л цусанд шимэгддэг учир ходоод угааж гаргана гэдэг зүйл бараг үгүй. Энэ үед эмнэлгийн нөхцөлд хордлого тайлах дусал хийх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж эмчилгээ хийнэ. Хурц ба аль ч хордлогын үед хүний цусанд хорт бодис хэсэг хугацаанд, заримдаа бүр удаан эргэлддэг аюултайг сануулъя.

Responses
0 Respones to "Зун, намрын улиралд хүн хордлогоос сэргийлэх нь"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula