Усны нууц




Усны нууц

Доктор Эмотогийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг сонирхуулья. Тэрбээр гурван шилэн саванд будаа хийж усаар дvvргэсэн байна.
Тэгээд сарын турш өдөр бvр эдгээр гурван шилэндээ өөр өөр vг хэлж байж. Нэг дэхэд нь "баярлалаа", хоёр дахид нь "чи тэнэг", харин гурав дахид нь огт анхаарал тавьсангvй. Ингэхэд сарын дараа нэгдэх шилтэй будаатай ус нь хурц таатай vнэр гарган исч эхэлсэн бол, хоёр дахь шилтэй нь харлаж, харин ямар ч анхаарал тавиагvй гуравдахь шилтэй нь ялзарч эхэлсэн байна.

Дэлхий дээр хамгийн өргөн тархсан атлаа мөн хамгийн нууцлаг бодис нь ус. Та гурав дөрвөн цаг компьютерийн ард суухад л толгой чинь өвдөнө. Энэ нь бидний бие махбодийн дөрөвний гурвыг бvрдvvлдэг ус "уурлаж" эхэлж байна гэсэн vг.

Химийн хэлээр ус гэдэг маань устөрөгчийн хоёр, хvчилтөрөгчийн ңэг молекул. Харин усны ид шидийн шинж чанарыг эрт дээр vеэс ашиглаж ирсэн бөгөөд XX зуунд эрдэмтэд хvртэл усыг ид шидтэй гэдгийг хvлээн зөвшөөрөх болсон юм. Тухайлбал, Японы Иокогамийн хvрээлэнгийн мэргэжилтэй, нэртэй эмч Масару Эмото. Ус хvний бодол санаанд хариу өгөх чадвартайг тэрбээр анх нээсэн юм. Ус мэдээллийг хvлээж авах, хуулбарлах, хадгалах бvр дамжуулах чадвартай гэнэ.

-Усны "оюун санамжийг" судлахад маань нэгэн гайхалтай явдал нөлөөлсөн гэж Масару Эмото ярьж байна. Зvvн-Өмнөд Азийн бvс нутагт бөөнөөр устгах зэвсгийн хаалттай лабораторид 1956 онд нэгэн хачирхалтай зvйл болсон юм. Энэ зэвсэг ямар шинж чанартай байх талаар мэргэжилтнvvд нэгэн нууц зөвлөгөөний vеэр хэлэлцэж маргаан өрнvvлж байж. Гэтэл зөвлөгөөн гэнэт тун санамсаргvйгээр зогссон юм. Зөвлөгөөнд оролцож байсан бvх хvнийг хоолны хордлогын маш хvнд хэлбэр гэсэн оноштойгоор яаралтай эмнэлэгт хvргэжээ. Хамгийн гайхалтай нь савтай уснаас өөр ямар ч хоол ундны зvйл ширээн дээр байгаагvй гэнэ. Усыг шалгаж vзэхэд ямар ч хортой зvйл илэрсэнгvй. Тайлан илтгэлд ердийн уснаас болж хvмvvс хордсон гэж бичсэн байсан. Би ч vvнтэй санал нийлж байна. Гэхдээ нэг "но"-той. Зөвлөгөөний vеэр ширээн дээр байсан ус тэрхvv "хортой" мэдээллийг ямар нэгэн аргаар шингээн авч молекулууд нь задран хор бvтээсэн.

УС БАЙГАЛИЙН КОМПЬЮТЕР
Мэдээллийг аваад ус шинэ шинж чанартай болдог. Гэхдээ химийн найрлага нь өөрчлөгдөхгvй. Ус молекулаас бvтдэг. Харин ердийн томруулагч шилний тусламжтайгаар бид усны молекулууд хэрхэн хоорондоо нэгдэж кластер vvсгэж байгааг харж болно. Энэхvv бvлэг нэгдлvvд нь усны тархи ой санамж болж яг л хуурцаг шиг бvх мэдээллийг өөртөө бичиж авдаг. Байгалийн компьютер л гэсэн vг. Гэхдээ давуу тал нь гэвэл ямар нэгэн хязгааргvйгээр бvх мэдээллийг бичиж авч чадна. Өөрийн лабораторидоо доктор Эмото янз бvрийн нөлөөллийн дараа ус хэрхэн өөрчлөгдөж байгааг судалдаг. Гар утас дуугарахад, сонгодог хөгжим эгшиглэхэд эсвэл хайр сэтгэлийн vг ярилцахад усны бvтэц харилцан адилгvй өөрчлөгдөнө. Харин энэ vед нь Эмото усыг огцом хөлдөөн хөргөгчинд хийнэ. Дараагаар нь vvссэн цасан ширхэгvvдийг томруулагч шилтэй гэрэл зургийн аппаратаар зургийг нь авч хадгалдаг. Хэдэн жилийн судалгааныхаа явцад доктор М.Эмото арван мянга гаруй усны бvтцийн зураг авчээ. Сайн сайхан мэдээллийг хvлээн авсан ус гоё цасан ширхэг vvегэн хөлддөг бол, муу сөрөг мэдээллийг шингээсэн ус эмх замбараагvй хурц зэрэмдэг хэлбэр vvсгэдэг гэнэ.

ГАЙХАЛТАЙ ТУРШИЛТ
Доктор Эмотогййн хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг сонирхуулья. Тэрбээр гурван шилэн саванд будаа хийж усаар дvvргэсэн байна. Тэгээд сарын турш өдөр бvр эдгээр гурван шилэндээ өөр өөр vг хэлж байж. Нэгдэхэд нь "баярлалаа", хоёр дахид нь "чи тэнэг", харин гуравдахид нь огт анхаарал тавьсангvй. Ингэхэд сарын дараа нэгдэх шилтэй будаатай ус нь хурц таатай vнэр гарган исч эхэлсэн бол, хоёр дахь шилтэй нь харлаж, харин ямар ч анхаарал тавиагvй гурав дахь шилтэй нь ялзарч эхэлсэн байна. Доктор Эмото энэ сонирхолтой туршилтан дээрээ тулгуурлан эд зvйлс хvний хэлсэн ярьсныг ийм эмзэгээр хvлээж авч байгаа юм чинь амьд хvмvvс бие биедээ халамж, анхааралтай хандах нь хичнээн чухал болохыг харуулж байна гэж байгаа юм. Vл тоомсорлох, vзэн ядах, уурлах эсвэл зvгээр л зэвvvцэх төдий нь нөгөө хvндээ нөлөөлөхөөс гадна буцаж өөрт чинь ч муугаар нөлөөлдөг аж.
-Уурлаж, хараадаг хvмvvс юун тvрvvн 80 хувь нь уснаас бvтэҗ байгаа өөрийн бие махбодио хордуулж, өөртөө өвчин авчирдаг гэж Австрийн судлаач Аллоис Груббер vзэж байна.

Хөгжмийн өсгөгчийн хажууд устай сав тавиад Бетховен, Моцарт, Шопены симфонийг "сонсгосон" байна. Ингэхэд зөв хэлбэртэй, гоёмсог цацрагтай талстууд vvсчээ. Харин хvнд рок хөгжим "сонссон" ус хурц vзvvртэй аймаар талстууд vvсгэсэн байна. Бас нэг туршилт. Нэрмэл устай шилийг утсаар уян гар утсанд зvvсэн байна. Ингээд дугаар оруулан нэг тийш залгаж энэ vйлдлийг арван удаа давтсаны дараа усны бvтцийг томруулагч шилээр харав. Цахилгаан магнитын vйлчлэлд орсон усны бvтэц өөрчлөгдөж дэлбэрэлтийн дараахи галт уул шиг хэлбэр дvрстэй болсон байжээ. Гэтэл бидний бие организм маань бараг тэр чигээрээ ус. Ингэхээр утсаар ярих vед маань ямар өөрчлөлт гардаг гэж та бодож байна.
Өөр нэгэн туршилтын vеэр устай шилийг дөрвөн цагийн турш зурагтын өмнө тавив. Vр дvн нь ус нуранги шиг нэг vгээр хэлэхэд "ядарсан" гэмээр талстуудыг vvсгэсэн байж. Компьютерийн хажууд тавихад ч мөн vзэмж муутай бөөрөнхийдvv галт уулын хонхорхой шиг талст vvсгэсэн байжээ.

эх сурвалж: www.HUMAN.mn
I'm reading: Усны нууцЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Усны нууц"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors