Хайраа жижигхэн бэлгээр ч илэрхийлж болно




Хайраа жижигхэн бэлгээр ч илэрхийлж болно
Хүнд бэлэг өгнө гэдэг сайхан хэрэг. Заримдаа хайртай аав ээждээ, ах эгчдээ, найздаа ямар бэлэг өгөхөө бид мэдэхээ байчихдаг. Олон л сайхан бэлэг байвч зарим нь томдоод, заримынх нь үнэ ихэдчихээд байдаг биз дээ. Тэгсэн атлаа тэр хүндээ хайртай гэдгээ илэрхийлмээр байдаг. Тиймээс Танд туслах үүднээс зарим нэгэн бэлгийг санал болгоё.
*Хайртай бүсгүй, хайртай залуудаа юу бэлэглэх вэ гэдгээ сонгож чадахгүй яваа бол дуртай үнэртэй усыг нь аваарай. Харин бэлэглэхийн өмнө таглааг нь авч, өнгө өнгийн гялгар пластикаар хайчилсан жижиг зүрхнүүдийг хийгээрэй. Түүнийг хэрэглэх бүртээ чамайг санан инээмсэглэх болно.
*Машины, эсвэл хаалганы түлхүүрт нь зориулж тагтай түлхүүрийн оосор аваад, дотор нь зургаа хийж өгөөрэй. Нууцхан шивнэхэд, өөр бүсгүй хараад л, түүнд хайртай бүсгүй байдгийг нь мэдэх болно.

*Улаан тунгалаг өнгийн \Falmolive, Fa г.м\ саванг комплексоор нь аваад, савангаа задалж, зүрхэн хэлбэртэй сийлээд, буцаагаад боочих. Өглөө бүр угаалгын өрөөндөө ормогцоо чамайг хамгийн түрүүнд санан инээмсэглэж, шинэ өдрийг өөдрөгөөр угтах болно.
*Хар буюу гашуун шоколад зөөлөн гал дээр хайлуулаад, зүрхэн хэлбэрт оруулаарай. Харин бүр хөрөхөөс нь өмнө, зүрхэн хэлбэртэй зүссэн жижигхэн цагаан шоколадыг голд нь шигтгэхээ мартав.
*Дуртай вино, оргилуун дарсыг нь аваад, хаягных нь оронд өөрийнх нь нэрийг гоёмсгоор бичсэн шошго хийлгээд наагаарай. Дизайн, хэвлэлтийг нь хаана ч 1500 төгрөгөөр л хийнэ шүү дээ.
*Монголчуудын хайрын бэлгэдэл бол Цагаан уул цэцэг байдаг. Тэгвэл энэ цэцэг жуулчдад зориулсан аль ч дэлгүүрт 1500 төгрөг л байдаг юм шүү.
*Дүүгийнхээ дуртай хамтлаг, хайртай амьтных нь зургийг аяга, цамц, футболкан дээр хэвлүүлж болно. 7000 төгрөгт л багтчихна.
*Чи жигнэмэг хийж чаддаг бол дотор нь хайрын үгсээ бичээд хийгээрэй. Амттанаар дайлуулж, амнаас нь чиний хайрын үгс урсана гэдэг сайхан бэлэг.
Бэлэг бүр хэн нэгэнд зориулагдсан байдаг тул нэрийг нь хаа нэгтээ заавал оруулж, бичсэн байх ёстой шүү. Тэгээд ч эрчүүдэд үнэртэй ус, дотуур хувцас, ажил мэргэжилтэй нь холбоотой зүйлс, зангиа, цаг бэлэглэж болох бол бүсгүйчүүдэд бөгж, дотуур хувцас, гоёлын цүнх, гутал, зүрхэн шоколад бэлэглэвэл тохиромжтой байдаг. Заавал үнэтэй, овортой зүйл өгснөөрөө тэр хүнд хайртай байдаг юм биш, гагцхүү Таны сэтгэл л шингэсэн бол ямар ч бэлэг байсан тухайн хүндээ таалагдана. Сэтгэлээс өгсөн бэлэг цаанаасаа л андашгүй байдаг. Гар татаж, үнэтэй зүйл бэлэглэснээс хүний сэтгэл хөдөлгөм бяцхан бэлэг байхад л Та хайртай хүнээ баярлуулж чадна. Тэгээд жаахан зүрх хаа нэгтэй нь байвал болоод явчихна тэр дээ.
I'm reading: Хайраа жижигхэн бэлгээр ч илэрхийлж болноЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors