Хайраа 100 хэлээр илэрхийлье



Хайраа 100 хэлээр илэрхийлье

English - I love you
Afrikaans - Ek het jou lief
Albanian - Te dua
Arabic - Ana behibak (to male)
Arabic - Ana behibek (to female)
Armenian - Yes kez sirumen
Bambara - M'bi fe

Bengali - Ami tomake bhalobashi (pronounced: Amee toe-ma-kee bhalo-bashee)
Belarusian - Ya tabe kahayu
Bisaya - Nahigugma ako kanimo
Bulgarian - Obicham te
Cambodian - Soro lahn nhee ah
Cantonese Chinese - Ngo oiy ney a
Catalan - T'estimo
Cherokee - Tsi ge yu i (Thanks Nancy!)
Cheyenne - Ne mohotatse
Chichewa - Ndimakukonda
Corsican - Ti tengu caru (to male)
Creol - Mi aime jou
Croatian - Volim te
Czech - Miluji te
Danish - Jeg Elsker Dig
Dutch - Ik hou van jou
Elvish - Amin mela lle (from The Lord of The Rings, by J.R.R. Tolkien)
Esperanto - Mi amas vin
Estonian - Ma armastan sind
Ethiopian - Afgreki'
Faroese - Eg elski teg
Farsi - Doset daram
Filipino - Mahal kita
Finnish - Mina rakastan sinua
French - Je t'aime, Je t'adore
Frisian - Ik h? fan dy
Gaelic - Ta gra agam ort
Georgian - Mikvarhar
German - Ich liebe dich
Greek - S'agapo
Gujarati - Hoo thunay prem karoo choo
Hiligaynon - Palangga ko ikaw
Hawaiian - Aloha Au Ia`oe
Hebrew (Thanks Lilach)
Hebrew to male: "ani ohev otcha" (said by male) "Ohevet ot'cha" (said by female)
Hebrew to female: "ani ohev otach" (said by male) "ohevet Otach" (said by female) Hiligaynon - Guina higugma ko ikaw
Hindi - Hum Tumhe Pyar Karte hae
Hmong - Kuv hlub koj
Hopi - Nu' umi unangwa'ta
Hungarian - Szeretlek(Thanks D??)
Icelandic - Eg elska tig
Ilonggo - Palangga ko ikaw
Indonesian - Saya cinta padamu
Inuit - Negligevapse
Irish - Taim i' ngra leat
Italian - Ti amo
Japanese - Aishiteru
Kannada - Naanu ninna preetisuttene
Kapampangan - Kaluguran daka
Kiswahili - Nakupenda
Konkani - Tu magel moga cho
Korean - Sarang Heyo
Latin - Te amo
Latvian - Es tevi miilu
Lebanese - Bahibak
Lithuanian - Tave myliu
Luxembourgeois - Ech hun dech g?
Macedonian - Te Sakam
Malay - Saya cintakan mu / Aku cinta padamu
Malayalam - Njan Ninne Premikunnu
Maltese - Inhobbok
Mandarin Chinese - Wo ai ni
Marathi - Me tula prem karto
Mohawk - Kanbhik
Moroccan - Ana moajaba bik
Nahuatl - Ni mits neki
Navaho - Ayor anosh'ni
Norwegian - Jeg Elsker Deg
Pandacan - Syota na kita!!
Pangasinan - Inaru Taka
Papiamento - Mi ta stimabo
Persian - Doo-set daaram
Pig Latin - Iay ovlay ouyay
Polish - Kocham Ciebie
Portuguese - Eu te amo
Romanian - Te iubesc
Russian - Ya tebya liubliu
Scot Gaelic - Tha gradh agam ort
Serbian - Volim te
Setswana - Ke a go rata
Sign Language - ,,,/ (represents position of fingers when signing'I Love You')
Sindhi - Maa tokhe pyar kendo ahyan
Sioux - Techihhila
Slovak - Lu`bim ta
Slovenian - Ljubim te
Spanish - Te quiero / Te amo
Swahili - Ninapenda wewe
Swedish - Jag alskar dig
Swiss-German - Ich lieb Di
Surinam - Mi lobi joe
Tagalog - Mahal kita
Taiwanese - Wa ga ei li
Tahitian - Ua Here Vau Ia Oe
Tamil - Nan unnai kathalikaraen
Telugu - Nenu ninnu premistunnanu
Thai - Chan rak khun (to male)
Thai - Phom rak khun (to female)
Turkish - Seni Seviyorum
Ukrainian - Ya tebe kahayu
Urdu - mai aap say pyaar karta hoo
Vietnamese - Anh ye^u em (to female)
Vietnamese - Em ye^u anh (to male)
Welsh - 'Rwy'n dy garu di
Yiddish - Ikh hob dikh
Yoruba - Mo ni fe
[Дэлгэрэнгүй...]


Хэл сурахад авьяас хэрэггүй



Хэл сурахад авьяас хэрэггүй

Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэрэгтэй. Тэгвэл амжилт олно.

1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Ямар ч атугай өөрийн санаа бодлыг тухайн хэлээрээ илэрхийлэхийг хичээгээд байвал хэл сурдаг гэж олон эрдэмт хүмүүс санал нэг баталдаг.
2. Туйлын сониуч, самбаатай бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилц.
3. Хөгжим их сонсож сонсголоо сайжруул. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн сайн нөлөөлдөг зүйл гэдэг нь батлагдсан.

Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна.
Багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно.
-Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ярианы хэллэгүүдэд голлон анхаарна.

Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ? Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үг цээжилж чадахыг болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийн хэлнээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна.

Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ. Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар 3 сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг 3 долоо хоногт эзэмшүүлж болдог байна.

Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан зөвлөж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд цаашаа газрын уруу явж байгаа юм шиг өөрөө аяндаа болно. Англи хэлний хамгийн их хэрэглэгддэг 500 үгтэй байхад 70%, 1000 үгтэй байхад 80,5%, 2000 үгтэй байхад 86%, 3000 үгтэй байхад 90%, 5000 үгтэй байхад 93.5%, 10000 үгтэй байхад эх бичгийн 96.4%-ийг ойлгож чаддаг байна.
[Дэлгэрэнгүй...]


Үсээ хэрхэн зөв арчлах вэ?




Үсээ хэрхэн зөв арчлах вэ?
Охид, бүсгүйчүүдээ! Бид бүхний хамгийн эхэнд санаа зовнидог зүйл бол яахын аргагүй "үс" шүү дээ. Та үсээ хэрхэн арчилдаг вэ? Таны хэрэглэж буй арчилгаа чинь зөв болов уу? Хэрэв та эргэлзэж байгаа бол үүнийг уншихад илүүдэхгүй шүү.

- Сэнсээр үсээ хатаахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ сэнсээр үсээ хатаавал үс чинь хуурайшиж, салаалдаг. Үүний оронд өөрөөр хатаахыг хичээ. Мөн үсээ гялалзуулж харагдуулахыг хүсвэл эрүүл хоол хүнс хэрэглэх нь юу юунаас илүү.
- Хүний үс нойтон үедээ хамгийн эмзэг байдаг. Тийм учир үсээ нойтон байхад нь битгий самна. Магадгүй сэгсгэр, буржгар үстэй хүмүүс үсээ гараараа самнавал үс чинь гэмтэхгүй.
- Үсний гель болон үсний лак арилгах үедээ цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэрэглээрэй.
- Аль болох ойр ойрхон хэрэглэж буй шампунаа соль. Нэг төрлийн шампуниар удаан угаах нь тохиромжгүй. Үсээ угааж зайлах үедээ халуун ус битгий хэрэглэ. Үүний оронд бүлээн усаар угаа.
- Өдөр болгон үсээ угаах хэрэгтэй. Үс хатаагч сэнснийхээ хүйтэн дээр нь тавьж хатаавал үс чинь илүү гялалзаж, янзлахад хялбар болно.

Эх сурвалж : Ном хэвлэлээс

[Дэлгэрэнгүй...]


Beautiful Nature with Melodic Music






[Дэлгэрэнгүй...]


ӨГЛӨӨ






[Дэлгэрэнгүй...]


Yahoo! Messenger зэрэг ачааллах




Yahoo! Messenger зэрэг ачааллах
1.start--> Run..

2.Run--> regedit


3.Registry Editor - HKEY_CURRENT_USER

4.HKEY_CURRENT_USER - Software - yahoo - pager - Test

5. Registry Editor дотроо Mouse 2-оо даран New - DWORD Value-г соргоно.

6. New Value #1 гэсэн нэрийг plural болго.


7. plurel дээр Double Click хийнэ. Value data:1 Base:Decimal болгоно.

8. Одоо та Yahoo! Messenger-г зэрэг ашиглах боломжтой боллоо.


[Дэлгэрэнгүй...]


Хайраа жижигхэн бэлгээр ч илэрхийлж болно




Хайраа жижигхэн бэлгээр ч илэрхийлж болно
Хүнд бэлэг өгнө гэдэг сайхан хэрэг. Заримдаа хайртай аав ээждээ, ах эгчдээ, найздаа ямар бэлэг өгөхөө бид мэдэхээ байчихдаг. Олон л сайхан бэлэг байвч зарим нь томдоод, заримынх нь үнэ ихэдчихээд байдаг биз дээ. Тэгсэн атлаа тэр хүндээ хайртай гэдгээ илэрхийлмээр байдаг. Тиймээс Танд туслах үүднээс зарим нэгэн бэлгийг санал болгоё.
*Хайртай бүсгүй, хайртай залуудаа юу бэлэглэх вэ гэдгээ сонгож чадахгүй яваа бол дуртай үнэртэй усыг нь аваарай. Харин бэлэглэхийн өмнө таглааг нь авч, өнгө өнгийн гялгар пластикаар хайчилсан жижиг зүрхнүүдийг хийгээрэй. Түүнийг хэрэглэх бүртээ чамайг санан инээмсэглэх болно.
*Машины, эсвэл хаалганы түлхүүрт нь зориулж тагтай түлхүүрийн оосор аваад, дотор нь зургаа хийж өгөөрэй. Нууцхан шивнэхэд, өөр бүсгүй хараад л, түүнд хайртай бүсгүй байдгийг нь мэдэх болно.

*Улаан тунгалаг өнгийн \Falmolive, Fa г.м\ саванг комплексоор нь аваад, савангаа задалж, зүрхэн хэлбэртэй сийлээд, буцаагаад боочих. Өглөө бүр угаалгын өрөөндөө ормогцоо чамайг хамгийн түрүүнд санан инээмсэглэж, шинэ өдрийг өөдрөгөөр угтах болно.
*Хар буюу гашуун шоколад зөөлөн гал дээр хайлуулаад, зүрхэн хэлбэрт оруулаарай. Харин бүр хөрөхөөс нь өмнө, зүрхэн хэлбэртэй зүссэн жижигхэн цагаан шоколадыг голд нь шигтгэхээ мартав.
*Дуртай вино, оргилуун дарсыг нь аваад, хаягных нь оронд өөрийнх нь нэрийг гоёмсгоор бичсэн шошго хийлгээд наагаарай. Дизайн, хэвлэлтийг нь хаана ч 1500 төгрөгөөр л хийнэ шүү дээ.
*Монголчуудын хайрын бэлгэдэл бол Цагаан уул цэцэг байдаг. Тэгвэл энэ цэцэг жуулчдад зориулсан аль ч дэлгүүрт 1500 төгрөг л байдаг юм шүү.
*Дүүгийнхээ дуртай хамтлаг, хайртай амьтных нь зургийг аяга, цамц, футболкан дээр хэвлүүлж болно. 7000 төгрөгт л багтчихна.
*Чи жигнэмэг хийж чаддаг бол дотор нь хайрын үгсээ бичээд хийгээрэй. Амттанаар дайлуулж, амнаас нь чиний хайрын үгс урсана гэдэг сайхан бэлэг.
Бэлэг бүр хэн нэгэнд зориулагдсан байдаг тул нэрийг нь хаа нэгтээ заавал оруулж, бичсэн байх ёстой шүү. Тэгээд ч эрчүүдэд үнэртэй ус, дотуур хувцас, ажил мэргэжилтэй нь холбоотой зүйлс, зангиа, цаг бэлэглэж болох бол бүсгүйчүүдэд бөгж, дотуур хувцас, гоёлын цүнх, гутал, зүрхэн шоколад бэлэглэвэл тохиромжтой байдаг. Заавал үнэтэй, овортой зүйл өгснөөрөө тэр хүнд хайртай байдаг юм биш, гагцхүү Таны сэтгэл л шингэсэн бол ямар ч бэлэг байсан тухайн хүндээ таалагдана. Сэтгэлээс өгсөн бэлэг цаанаасаа л андашгүй байдаг. Гар татаж, үнэтэй зүйл бэлэглэснээс хүний сэтгэл хөдөлгөм бяцхан бэлэг байхад л Та хайртай хүнээ баярлуулж чадна. Тэгээд жаахан зүрх хаа нэгтэй нь байвал болоод явчихна тэр дээ.
[Дэлгэрэнгүй...]


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors