СОНИРХЛОО ӨРГӨЖҮҮЛ




Эрдэм мэдлэгийг номноос олж авдаг ч амьдралаас бид түүнээс дутахааргүйг олж чаддаг. Ийм мэдлэг илүү цогц байдлаараа давуу байдаг.

Чэстэрфилд гүн

Жеральдтай танилцана уу. Тэр 60 настай. Нэг компанидаа 28 жил ажиллаж алгуурхан албан тушаал ахисаар корпорацийг удирдахад гаргуу болсон юм.

Стивтэй танилцана уу. Тэр 41 настай. Хорин долоотойдоо тэр залхуутай гэж үзэн хоёр ч ажил хаяжээ. Үүний эцэст тэрээр ангаахайны аж үйлдвэрээ байгуулж бүдүүлэгдүү аргаар амжилтанд хүрчээ. Зарим хүний нүдээр их хатуу, хүйтэн хүн мэт харагддаг болохоор сайн компанийн удирдагч байхад арга барил дутагддаг хэмээн хүмүүс шивнэлдэх нь ч бий.
2000 оны 1-р сарын эхээр Жеральдийн “Time Warner”, Стивийн “AOL” компанитай нийлж Жеральд уг компанийн гүйцэтгэх захирал болж Стив Удирдах зөвлөлийн дарга болсон юм. “Wall Street Journal”-д Стив Жеральд хоёрыг “Хачин, содон хос” хэмээжээ. “Гэхдээ энэ хоёр захирлын хослол нь Удирдах зөвлөлийн дарга нь сэтгэн бодож алсыг харан, Гүйцэтгэх захирал нь түүнийг цогцлооход бүх хүч чадлаа дайчилдаг удирдлагын цоо шинэ загвар болж болох юм” гэжээ. Уг сэтгүүлд хэлснээр бол Стив Жеральд хоёрын элэн далангүй, уян хатан харилцаа нь уг загварын эцсийн амжилт гэж цохон заажээ.
Энэ хачин хосын арга барил нь удирдлагын пирамидын шинэ загварын оргил болж байгаа мэт ярьж байгаа боловч жижиг аж ахуйн нэгжээс Засгийн газар хүртэл олон түвшний байгууллагуудад газар авчихсан зүйл юм. Та хорьтой ч бай, жартай ч бай өөр өөрийн арга барилтай, өөр өөрийн сонирхолтой хүмүүстэй хамтран ажиллаж уян хатан байх шаардлага нэгэнт бий болоод байна. Өөрийнхөө сонирхлыг өргөжүүлэх нь аливаа зүйлийг илүү их амжилтанд хүргэх нөхцөл болж өгдөг. Харамсалтай нь хүмүүс нас ахих тусам өөрийн сонирхлын цар хүрээг хумих урхинд ордог. Бид цаг тутам хүсч байгаа зүйлээ хийдэг ба түүндээ чаддаг аргаа л хөдлөшгүйгээр баримталдаг билээ.
Бидний эргэн тойронд баялаг, өөр өөр ертөнцүүд оршин байдаг. Шинэ хүмүүстэй танилцах нь өөрийн харах хүрээг тэлдэг ч та ямар хүмүүстэй долоо хоног бүр уулзаад байгаагаа бод. Тэд таньтай адилхан, ижил сонирхолтой нэг л хэвийн хүмүүс байна уу, өөр байна уу?
Аливаа асуудалд уян хатан хандах нь хамгийн чухал зүйл юм. Интернэт хөгжиж, дэлхий нийтийн эдийн засгийн хурдацын нөлөөгөөр компаниуд нийлж томрон, салж жижигрэх бүрт бид арьс өнгө, нас, хэл, соёлоороо ялгаатай хүмүүстэй уулзаж харилцах болно. Ийнхүү сонирхлоо тэлж олон янзын үзэл бодолтой хүмүүстэй танилцаж өөртөө хөрөнгө оруулах тусам бид гэр бүл болон бизнесийнхээ манлайд нь байх баталгаатай болно.
Энэ долоо хоногт та амьдралдаа нэгэн хэвийн хүмүүстэй нэг л ажлаа хийдэг хэвшмэл байдлаа олж харахыг оролд. Шинэ хүмүүстэй танилцуулах клубт нэгд. Энэдээ шинэ сонирхол, шинэ ур чадвар, шинэ мэргэшилд суралц. Өмнө огт сонсож байгаагүй ард түмний түүх, соёлын талаар ном унш. Ийнхүү шинэ зүйлийг мэдэж, амьдралынхаа туршлагыг баяжуулснаар та өөртөө хөрөнгө оруулалт хийж энэхүү хөрөнгө оруулалт нь танд шинэ шинэ ашгийг өгөх болно. Тэр ашиг таныг уян хатан манлайлагч болоход түлхэц өгнө.

I'm reading: СОНИРХЛОО ӨРГӨЖҮҮЛЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "СОНИРХЛОО ӨРГӨЖҮҮЛ"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors