ЭРЧТЭЙ БАЙ




Хэн бүхний танил ер бусын амжилттай хүмүүсийг харахад хажуу дахь хүнээ дагуулахуйц эрчтэй байдаг. Тэд тэрхүү эрчтэй байдлаа хийж байгаа ажилдаа гаргаад зогсохгүй хажуу дахь хүнээ ч эрчилж чаддаг.
Пол В.Ивэй


New York хотын олон улсын нисэх онгоцны буудлаас дөнгөж хөөрч байхдаа Манхэтаны гайхамшигтай тэнгэрийн хаяаг харж байлаа. “Вашингтонд өглөө буунгуутаа такси барих хэрэгтэй дээ” гэж бодохдоо New York хотод хэд хэдэн удаа таксигаар зорчиж байснаа саналаа. Манхэтэнд таксигаар зорчино гэдгийг нэг талаас сэтгэл хөдлөм сайхан ч аймшигтай, тэвчээр шалгасан, адал явдалтай зүйл хэмээн тайлбарлаж болох юм.
New York хотын таксины жолооч, сүмийн номлогч хоёрын талаар ийм нэгэн шог яриа байдаг. Тэр хоёр үхээд диваажингийн хаалгыг зэрэг татжээ. Тэгээд гэгээн Петртэй тааралдахад жолоочийг тавтай морилохыг урин шууд диваажинд оруулж номлогчийг удаан шалгаажээ. Эцэст нь номлогч “Би бүхий л амьдралынхаа туршид бурхны төлөө зүтгэж ирсэн. Харин энэ таксины жолооч сүмийн цуглаанд нэг ч удаа очиж байгаагүй хүн билээ. Яагаад ийм ялгаатай хандаж байгаа юм бэ?” гэж эсэргүүцэхэд гэгээн Петр “Ням гаригт таныг номлолоо хэлж дуусахад тэнд цугласан хүмүүс бүгд унтаж байдаг. Харин хүрэх газарт нь очиж зогсоход өмнө нь хэн ч үзээгүйгээрээ бурханд үнэнээсээ сөгдөн мөргөж байдаг юм” хэмээн ялгааг нь тайлбарлажээ.
Аугаа удирдагчид энгийнээр олж мэдсэн мэдээллээс өөрсдөө үйл явцад нь оролцож байж олж авсан мэдээлэл илүү амжилт авч ирдгийг ойлгосон байдаг.
АНУ-ын ерөнхийлөгч асан Абрахам Линколин энэ зарчмыг сайн ойлгодог байсан юм. Нэг удаа сүмийн номлолын дараа “Таны бодлоор энэ номлогч аугаа номлол хэлж өгч чадсан болов уу?” гэж асуухад “Энэ мэдээлэл их сайн бичигдсэн, хүмүүсийг сэргээхээр болсон ч аугаа номлол биш. Аугаа номлол бол хүмүүсийг зоригжуулдаг юм. Номлогч өнөөдөр хүмүүсийг зоригжуулсангүй” гэж хариулжээ.
Бизнес, Засгийн газар болон нийгмийн удирдлага нь зөв мэдээллийг энгийнээр хүргэхээс чухал зүйл юм. Бусдын сэтгэлийг хөдөлгөн зоригжуулъя гэвэл мэдээллийг эрч хүчтэйгээр дамжуул.
Энэ долоо хоногт хамтран ажиллагсад, хавь ойрынхондоо зөв мэдээллээ энгийнээр хүргэхгүй байх талаар анхаарлаа хандуул. Та энэ мэдээллийг хийхдээ ярьж байгаа, ажиллаж байгаагаараа үлгэр дууриал үзүүлж, хүмүүст нөлөөл. Таны эрч хүч, энерги чинь халдвартай байх ба бусдыг үйл ажиллагаанд татах хүчирхэг багаж чинь болох ёстой. Тэд ажил хэрэгч, эрчтэй, зорьсондоо итгэлтэй, цогцлоон бүтээх үр дүндээ сэтгэл хангалуун байгааг тань харвал өөрсдөө ч мэдэлгүй дагах болно.

I'm reading: ЭРЧТЭЙ БАЙЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "ЭРЧТЭЙ БАЙ"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors