Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар эх орондоо ирлээ




Өнөөдөр 11.55 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд Монгол түмний минь хүсэн хүлээж байсан Монгол улсын гавъяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн боксын аварга Э.Бадар-Ууган, ОУХМ, “Бээжин-2008” Олимпийн боксын мөнгөн медальт П.Сэрдамба нар буулаа.

Тэднийг баяр хөөртэйгээр угтах эцэг, эх, ах дүү, спортын эрхэм багш нараас нь гадна эгэл жирийн иргэд, хэвлэл мэдээллийнхэн олноор цугласан харагдсан. Хоёр боксчин газардсан даруйдаа Биеийн тамир спортын улсын хороонд очсон юм. Монгол ёсоор сүү, цагаан идээгээ амссаны дараа боксын их замд хөтлөн оруулсан дэвжээндээ хүндэтгэл үзүүллээ. “Боксын түүхэнд Куба улсыг Монгол улс анх удаа ардаа орхилоо” хэмээн боксынхон тун сэтгэл хангалуун байсан. Ийнхүү хүн төрөлхтөний агуу баяр болох Олимпид эх орныхоо нэрийг цуурайтуулж, Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсан эрхэм тамирчид маань эх орондоо ирлээ.
Тун удахгүй буюу 16.30 цагт Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр МУГТ Э.Бадар-Ууганд Хөдөлмөрийн баатар цол гардуулах ёслолын ажиллагаа болно. Түүний дараа 18.00 цагт нийт иргэд Сүхбаатарын талбайд тамирчдаа угтан авах Үдшийн цэнгүүн болох юм. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон бусад удирдлагууд тамирчиддаа баяр хүргэн үг хэлнэ.
О.Ариунбилэг
I'm reading: Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар эх орондоо ирлээЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors