
Монголын ард түмэн энэ өдөр тун их баяртай байна. ОУХМ Н.Түвшинбаяр Монголын ард түмны хүсэн хүлээсэн Олимпийн алтан медалийг хүртэж алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ..
Манай тамирчин эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Кейжи Сузукиг цэвэр ялсан бол дараагийн барилдаанд Германы бөх Бенжамин Берлатаг ялсан юм. Ингээд дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг хоёр юко, нэг кока үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон билээ. Азербайжаны Мовлуд Миралиевтэй хийсэн энэ барилдаан тун сонирхотой болж үндсэн цагт 2 тамирчин тэнцэж хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор Түвшөө маань ялалт байгуулснаара аврагын төлөө барилдах эрэгтэй болсон юм.
Ингээд Олимпийн алтан медалийн төлөө Казакстаны Асхат Зиткеайтэй учраа таарч оноогоор илт илүүрхэн ялснаар Олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Нийт монголынхоо ард түмний өмнөөс Түвшинбаяртаа халуун баяр хүргэе. Эх орон чинь чамаар бахархаж байна Түвшээ !
Эх сурвалж : http://mongolchuud.blogspot.com
