Сугалаа




Рабонович бүхий л амьдралынхаа турш сугалаанд мөнгө хожихыг хүсэж байлаа. Ерөөсөө аз таарсангүй ээ. Таньдаг Еврейчүүдийн нэг нь түүнд бурханд залбирч гуйхыг зөвлөжээ. Бурхан залбирлыг нь сонсоод хонжворыг нь явуулахаар болов.
Гэвч тэр хэдэн өдөр дараалан залбирч гуйгаад л байж. Гэтэл Бурхан бүр тэсэлгүй түүнд:
-Чи яаж хонжвороо авах гээд байгаа юм бэ? Би чамд тусалмаар байдаг. Чи ядаж сугалаагаа хурдан худалдаж аваач гэв...

Толгойгоо ажиллуулж сурах урлаг юм. Хэрвээ бид толгойгоо ажиллуулж сурах юм бол хувь заяа бидэнд аз, авьяас билгийг өгдөг.
Тэгвэл энэ үнэт бэлгийг үр дүнтэй сэтгэн бодоход ашиглахтун. Жинхэнэ ухаантай хүмүүс хүрд эргүүлэх бүрд хождог.
Ирээдүйдээ амжилттай ажиллах боломж гаргахын тулд өөрийн толгойгоо шахаж ажиллуул. Биеэ дайчил.
Ирээдүйдээ тэрбумтан болохоо мэдээгүй Рокфеллер гудамжнаас нэг доллар олсноор түүний саятны домогт түүхийн хуудас бичигдэж нэг доллароо идэж уух юманд зориулалгүй гутлын сойз худалдан авч хүмүүсийн гутал тослон, цент бүрийг хуримтлуулан анхны хөрөнгөө бий болгосон. Энэ түүхийн хуудас үнэн гэдэгт итгэхэд эргэлзээ төрүүлж болох боловч хамгийн гол нь тохиолдлын мөнгийг хэрхэн яаж ашиглаж болохыг харуулсан байна.
Толгойгоо ажиллуулж, сэтгэн бодож сурахын тулд өдөр бүр хичээллэх \дадлага хийх\ хэрэгтэй.
-Та яг одоо ажлаа эхлэхэд саад болсон зүйл байна уу?
-Залхуу чинь хүрээ юү?
-Айдас уу? Үрэлгэн зан чинь үү? эсвэл мэдэхгүйдээ юү?
Энэ бүгдийг даван туулаад амжилтанд хүрэх шинэ амьдралыг хамтдаа эхэлье.
I'm reading: СугалааЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Сугалаа"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors