
- Ярилцах буй хүндээ хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүл. Бусдыг сэргээх зоригжуулж чаддаг хүн ертөнцийг байлдан дагуулна. Харин чадахгүй бол ганцаараа үлдэнэ.
- Бусдад чин сэтгэлээсээ санаа тавьж сур
- Аливаад инээсэглэж, ялдам хандаж бай
- Сайн сонсож сур. Өөрийнхөө тухай ярих гэсэн бусдын сонирхолыг дэмж
- Ярилцаж байгаа хүндээ өөрийг нь чухалчлан үзэж байгаагаа ойлгуул. Гэхдээ чин сэтгэлээсээ хандаарай
- Маргаанд ялан дийлэх ганц арга бол маргаанаас зайлсхийх явдал
- Бусдын үзэл бодлыг хүндэтгэж сур. Ямарч үед та буруу ярьж байна, буруу бодож байна гэж бүү хэл
- Хэрвээ та өөрийн буруудсаныг мэдвэл үүнийг хурдан хэлж, буруугаа хүлээж сур
- Ахнаасаа л нөхөрсөг, найрсаг уур амьсгал бүрдүүлээрэй
- Харилцах ярилцах байгаа хүнээрээ “за” гэж хэлүүлж сур
- Ихэнхдээ та биш нөгөө хүн ярих ёстой. Хэрвээ хамтран ярилцаад оновчтой шийдэлд хүрвэл энэ гавьяа, ухааны үр дүн гэдгийг хүлээн зөвшөөр
- Бусдын хүсэл, үзэл бодлыг аль болох ойлгохыг хичээ
- Өөрийн саналыг хамгийн сонирхолтой хэлбэрээр илэрхийлж сур
- Уулзаж буй хүнээ чин сэтгэлээсээ магтаж, давуу талыг нь биширдэгээ илэрхийлж, уулзалтаа эхэлж сур
- Бусдад тушаан зааварлахын оронд асууж, зөвлөсөн маягтайгаар ажлаа хийлгэж занш
- Хүний алдааг ил тод хэлэхээс зайлсхий, тохиромжтой үедээ зөөлөн хөнгөн маягаар хэлж сур

Responses
0 Respones to "Амжилтанд хүрэх санамж"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula