
Эрт урьд цагт бяцхан мэлхийнүүд амьдарч байжээ...
…Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ.
Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ.
Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ...
Ингээд уралдаан эхэллээ...
Үзэгчид хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа.
Иймд тэд:
"Хөөрхий амьтад, ХЭЗЭЭ Ч гарч чадахгүй!!
"Энэ чинь маш хэцүү даалгавар байна”
эсвэл:
"Ямар ч боломжгүй! Цамхаг хэтэрхий өндөр байна!"
гэцгээж байв.
Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ....
... Зарим нэг нь цааш мацсаар л байв...
Үзэгчид мөн л
"Хэтэрхий хүнд юм биш үү!!! Хэн ч үүнийг хийж чадахгүй!"
гэсээр байв.
Мэлхийнүүд маш их цуцаж бууж эхэллээ...
...Эцэст нь ГАНЦ мэлхийнээс бусад нь бууж өгчээ...
Тэр ганцаараа л бууж өгсөнгүй!
Бяцхан мэлхий улам дээш мацсаар, хамаг хүчээ шавхан байж цамхагийн оройд хүрчээ!
Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав.
Нэг нь тэр мэлхий рүү ойртон
“Чи яаж амжилтанд хүрэв ээ?” гэж асуужээ.
Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий
ТАГ ДҮЛИЙ байжээ!!!!
Энэхүү түүхийн сургамж:
Гутрангуй үзэлтэн болон чамд муу энерги өгдөг хүмүүсийг хэзээ ч бүү сонс...
…тэд чамаас өөрийнхөө зүрх сэтгэлдээ хайрлан хамгаалж явдаг хамгийн нандин мөрөөдөл, хүслийг чинь булааж байдаг!
Үг хичнээн хүчтэйг бүү март.
Чиний уншсан, сонссон бүх зүйл зан аашинд чинь нөлөөлдөг!
Иймээс:
ҮРГЭЛЖ…
САЙХАН ААШ ЗАНТАЙ БАЙ!
Түүнээс гадна:
Хүмүүс ЧАМД мөрөөдөл чинь хэзээ ч бүтэхгүй гэж хэлвэл ДҮЛИЙ бол!
Үргэлж мөнхөд:
Би үүнийг хийнэ!
гэж бодож бай.

Responses
1 Respones to "ЗОРИЛГОДОО ХҮРСЭН МЭЛХИЙ"
Excellent post, my friend, excellent!
Have a nice day
June 26, 2008 at 10:17 PM
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula