Дэндүү догдолсноос болоод нойр хулжиж, шөнөжин эргэж хөрөвөөд унтаж чадаагүй ч өглөө хамгийн түрүүн сэрээд, цаг болоогүй байхад хувцсаа өмсөөд суух жаалхан охин. Томдсон цүнх, богинохон форм, дэрэвгэр хормогч, том цагаан тууз, цэцгийн баглаа ... цагийн том зүү 6, жижиг зүү 7-гийн тоог заахыг тэсэж ядан байн байн цагруу харах. Миний анхны 9 сарын 1.
Сэтгэлдээ догдлол, битүүхэн гуниг тээсэн сүүлчийн 9 сарын 1. Өнөөх л танил дотнохон сурагчийн дүрэмт хувцас, цэцгийн баглаа. Цэцгэн дундаас инээх ангийн багш. Ангиараа бөөгнөрөн зогсох охид хөвгүүд. Хэн хаана яаж амарснаа ярих гээд бүгд л ам хуурайгүй. Зуны гурван сар уулзаагүй болохоор тэр минь илүү хөөрхөн, илүү эршүүд болсон юм шиг. Хэтэрхий чанга атгаснаас болоод гар минь өвдөж байсан ч түүнийгээ зовоочих вий гэхдээ хэлэхгүй гүрийх.
Удахгүй төгсөөд амьдрал хэмээх их далайд өөр өөрийн сонгосон завиндаа суугаад салан одон гэхээр гуниглах ч эргээд уулзах тэр сайхан өдөр оюутан гээд уулзан гэхээс яарсан миний сүүлчийн 9 сарын 1. Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "9 сарын 1"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula