“АНУ-ын нэрий нь дурьдаагүй засгийн газрын гурван төлөөлөгчийн хэлснээр Бин Ладений цогцос Америкийн эрх баригчдын мэдэлд байгаа гэж мэдэгдэж байна” CNN мэдээлж байна.
Бин Ладен Нью-Йорк, Вашингтон хотууд руу довтолсон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш АНУ-ын гол дайсанд тооцогддог болсон юм.
Тэрээр Пакистаны нийслэл Исламабадаас холгүй оршдог зуслангийн харшдаа алагдсан байна.
Энэ мэдээг гарсан даруйд Цагаан ордны өмнө олон хүн цугларч “АНУ! АНУ!” гэж орилцгоожээ. Барак Обама Ерөнхийлөгч болсныхоо дараа Бин Ладенийг барих эсвэл алах тушаал өгсөн тухайгаа өөрийн хэлсэн үгэндээ дурьдлаа. Түүний хэлж буйгаар 2010 оны наймдугаар сард түүний байгаа байршлыг тогтоосон байна.
Энэ оны гуравдугаар сард тус мэдээлэл нотлогдсон бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээр Бин Ладенийг барих тушаал гарчээ.
Тус үйл ажиллагааг Америкийн тэнгисийн явган цэргийнхэн гүйцэтгэсэн бөгөөд буудлагын үеэр Осама бин Ладен алагдсан байна.
2001 оноос түүнийг АНУ “номер нэг алан хядагчаар” зарласан бөгөөд түүнийг баривчлахад тусалж мэдээлэл өгсөн хүнд таван сая ам.доллар амласан билээ. Энэ үеэр Осама бин Ладен Афганистанд байсан бөгөөд “Талибан” хөдөлгөөнийхний зочинд тооцогдож байжээ.
2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Осама бин Ладен видео бичлэгээр дамжуулж 2001 оны алан хядах үйл ажиллагаанд "Аль-Каида" бүлэг шууд хамааралтай байсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын Афганистан дахь цэргийн ажиллагаа эхэлсний дараахан Осама бин Ладен нуугдсан юм. Тэр үеийн Ерөнхийлөгч Жорж Буш “Бин Ладенийг амьдаар нь юм уу үхсэнээр нь барих болно” гэж байжээ. Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "Аль-Каидагийн удирдагч Осама Бин Ладен амь үрэгдлээ"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula