20-р зуунд шинжлэх ухаан урд хожид байгаагүй асар эрчимтэй хөгжиж эхэлсэн. Үр дүнд орчин үеийн хүний өдөр тутмын хэрэглээ болсон РС, интернэт гээд олон зүйл гарч ирсэн. Гэвч юм болгон хоёр талтай байдаг болохоор анх гарч ирж байсан сайхан санаа нь танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, завхрах нь цөөнгүй. Ийм зүйлийн нэг жишээ нь сэргээш буюу допинг юм.Гэвч сэргээшийг хэрэглэх нь багассангүй. Илүү хүчтэй, хор нөлөө нь арай бага, нарийн чиглэлтэй гэсэн тодотгол бүхий шинэ үеийн сэргээшүүд ар араасаа гарсаар байна. Эхэн үеийн сэргээшүүд болох алкоголь, кокаин, стрихнин зэрэг нь өвдөлт мэдрэгдэх заагыг бууруулах, өөх хайлуулах, тэмцээний өмнөх сэтгэлийн түгшүүрийг арилгах, кайфын мэдрэмж төрүүлэх нөлөөтэй байв.
Сөрөг тал нь гэвэл элгийг нурааж, мэдрэлийн ядаргаанд оруулдаг. Хоёрдугаар үеийн сэргээшүүд болох амфетамин, карфедон, меданфинил зэрэг нь оуюн ухааны үйл ажиллагааг эрчимжүүлж, тархийг хүчил төрөгчийн дутагдал зэрэгт илүү тэсвэртэй болгодог ч дасал бий болгож, хөдөлгөөний эвсэл болон тэнцвэрийн мэдрэмжийг алдагдуулж, илүүтэй түрэмгий зантай болгон шалтгаангүй түгшүүр төрүүлдэг.
Нанролон, станазол зэрэг анаболик стероидууд нь булчингийн масс, хүч, тэсвэрийн их нэмэгдүүлдэг ч эрэгтэйчүүдэд эмэгтэй хүнийх шиг хөх ургах, эмэгтэйчүүдэд нүүрээр нь үс ургах зэрэг сөрөг нөлөө үүсгэдгээс гадна удаан хугацаагаар хэрэглэвэл амин чухал эрхтэнүүд бүгд гэмтдэг. Энэ төрлийн сэргээшийг хэрэглэж байсны улмаас гэмтсэн элгээ А.Шварценеггер солиулах хагалгаа хийлгэж байсан юм. Хэрэв ингэж солиогүй бол Терминатор гуай өдийд ирээдүй рүүгээ явчихсан байх байсан.
Сэргээшийн гаж нөлөө нь хамгийн их нүдэнд тусдаг салбар нь эмэгтэйчүүдийн бодибилдинг юм. Та энэ эдгээр зургийг хараад өөрөө дүгнэлт хийгээрэй. Сэргээшийн нөлөөгөөр эмэгтэйчүүдийн уруул, эрүү, гар, цээжин дээр үс ургаж эхэлдэг. Сэргээшийн гаж нөлөөний хамгийн тод “реклам” нь Германы хүнд атлетикч Хайди Кригерийн амьдрал юм. Энэ эмэгтэй нь зээрэнцэг түлхэлтээр дээд амжилт тогтоохын тулд сэргээшийг эрчимтэй хэрэглэж, 1986 онд Европын аварга болж байсан. Гэвч удалгүй сэргээшийн нөлөөгөөр биед нь буцаах боломжгүй өөрчлөлтүүд гарсан тулд хагалгаанд орж эрэгтэй хүн болсон юм. Ингээд Хайди Кригер гэдэг бүсгүй нь Андреас Кригер нэртэй булчинлаг залуу болон хувирсан байх юм.
Бодибилдингээр хичээллэж байгаа хүн эдгээр зураг дээрх шиг тэр гэхийн тэмдэггүй болмооргүй байгаа бол сэргээш хэрэглэхээс эрс татгалзсан нь өлзийтэй.
Төрөл: Спорт, Эрүүл мэнд/Health Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "Бодибилдинг ба сэргээш"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula