Манай Mонголчууд яах бол?




Манай байгууллага нь Япон улс руу тэтгэлэгт хөтөлбөрөөр оюутан явуулах үйл ажиллагааг эхлүүлж явуулсан оюутны маань тоо аль хэдийн 85 хүрсэн билээ.
2011 оны 3 сарын 11 нд Япон улсад аймшигт газар хөдлөлт, усны аюул болсныг бид бүхэн мэдэж байгаа.
Газар хөдлөлт болсон өдрөөс лав л 7 хоног эцэг эхчүүд, төрөл төрөгсдөөс нь утас тасрахгүй байж манай төв ч бас нэлээдгүй сандралын байдалтай байсан билээ.

Очсон оюутнуудын нөхцөл байдлыг ажиглах ,уулзаж эргэх ажлаар миний бие ажлын 2 нөхрийн хамт 10 хоног томилолтоор явсан юм.
Ард түмний олон хүүхдийн амь настай холбоотой асуудал болохоор айдас түгшүүртэйгээр Токио хотод бууснаа нуух юун.

Гэхдээ буусны дараа өнөөдрийг хүртэл ХЭРВЭЭ МАНАЙ МОНГОЛЧУУД БАЙСАН БОЛ ЯАХ БОЛ гэдэг асуулт толгойд маань дахин дахин эргэлдэж байсан юм.
Өмнө нь очиход гэрэл гэгээ дүүрэн гял цал орчин байдаг ч энэ удаа гэрэл гэгээ нь арай л жаахан бүүдгэр болсон юм уу даа гэлтэй байлаа.
Цахилгааны нэлээдгүй хэрэгцээг хангадаг Фүкүшима хотын цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас орон даяар цахилгаанаа хэмнэхийг уриалан дуудсан учраас гэдгийг сүүлд олж мэдсэн юм.
Цаанаас автоматаар таслаагүй. Гэхдээ бүх хүмүүс өөрсдийн ухамсраараа илүү дутуу гэрлийн хэрэглээ , өөр бусад хэрэглээгээ хязгаарлаж байсан нь гайхалтай. Бар савууд гадна дотно гэрлээ унтрааж , байгууллагууд урсдаг шалаа унтрааж, Бүх хүмүүс эрвийх дэрвийхээрээ.

Автоматаар таслаагүй байхад шүү Харин манай монголчууд яах бол?
Буудалд орой мэдээ үзэж бас нэг сэтгэл хөдөлгөсөн зүйл гарсан юм.
Тус газар хөдлөлтийг голомтын бүс нутгийн захиргааны ажилтан өөрийн эхнэр , гэр бүлээ алдсан боловч ажлаа хийхгүй бол болохгүй гэдэг утгаараа бусад гамшигт нэрвэгдсэн ард түмэнд туслаад явж буй тухай.
Харин манай монголчууд яах бол?
Хүнсний нөөц ховордож лангуун дээр байгаа цэвэр ус гэх мэтийн хэрэглээ эрс өссөн ч үнэ нь энгийн үеийнхтэй яг адилхан хэвээрээ. Харин ч бүр нэрвэгдсэн ард иргэдэд зориулж үнэгүй, хямдралтай үнээр тарааж байх.
Манай монголчууд яах бол?
Байшин барилга гэр орон олноор нурж сүйдэн хог сэм болсон .Бүх хүмүүс амь насаа хамгаалан нуувчид амь хорогдож нурж унан гэр орон нь ямар ч хараа хяналтгүй орхигдсон .
Гэхдээ тэр бүхний ашиглаж хулгай дээрэм хийх санаатай нэг ч хүн байгаагүй бөгөөд тийм хэрэг мэдээгээр нэг ч гарсангүй.
Харин манай монголчууд яах бол?

Эх сурвалж www.HUMAN.mn
I'm reading: Манай Mонголчууд яах бол?Цааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Манай Mонголчууд яах бол?"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors