Атаархах зүйл үгүй




Эцэг минь! Бидэнд
Энэ дэлхий дээр атаархах зүйл гэж үгүй
Бидний гэр намын ивээлд буй...хэмээн Хойд Солонгосын хүүхдүүд хоосон ходоодоо хоржигонуулан дуулдаг аж.

Нэгэн үе та бидэнтэй адилхан улс төр, нийгмийн тогтолцоотой байсан энэ улс харин одоо хүртэл нэг хүний засаглалаасаа салж чадахгүй, салахыг хүсэхгүй амьдарсаар. Нэгэнт дэлхийн тавцанд ганцаардсан энэ улс хамаг л төсвийн хөрөнгөө батлан хамгаалахад зарцуулдаг гэх.

Гадаад ертөнцөд хаалттай энэ улсын нийслэл болох Пхеньян нь гадаадын жуулчид, зочдод зориулагдсан ажээ. Энэ хотод амьдрах иргэд нь олон давааг давдаг гэнэ. Хэрвээ тус хотод очвол төв талбайд бусад иргэдээ бодвол харьцангуй мираалаг хүмүүс инээлдэн хөлхөлдөж, хөшөөний дор ном уншин тайван суух хэн нэгэн бүсгүйг олж харах болно.

Харин энэ хотоос гарсан даруйд л тус улсын жинхэнэ амьдралыг мэдэрч болох ч хэнд ч зааж өгсөн журмаас давахыг үл зөвшөөрнө.

Алдарт удирдагч Ким Чен Ирийн хөшөө дурсгал гэхэд л 34 мянга гаруй байдаг энэ улс Ким Чен Ир болон Ким Ир Сен нарын төрсөн өдрийг төрийн баяр болгон тэмдэглэдэг.

Дэлхийн тавцанд ганцаардаж эхэлсэн их өлсгөлөнгийн жилүүд буюу 1990-1998 оны хооронд тус улсын нийт хүн амын арван хувь нь өлсгөлөнгийн улмаас амь насаа алджээ.

Харин энэ талаарх бодит үнэн материал Монголчуудын гарт одоог хүртэл тэр бүр олдоод байсангүй. Нэг хүний дангаар ноёрхох систем чухам ямар аймшигт хүргэж болох талаар "Лос Анжелес Таймс" сонины Бээжин дэх салбарын даргаар ажилладаг хатагтай Барбара Демик 2010 онд хэвлүүлсэн "Атаархах зүйл үгүй" номондоо нэгд нэггүй дурьджээ.

Түүний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрлөөр бичсэн энэхүү номыг Ш.Энхжаргал орчуулсан бөгөөд сэтгүүлчдийн хувьд ширээний ном болоод зогсохгүй, бусад хүмүүсийн хувьд тун ч уншууштай ном болжээ.

Энэхүү номыг Үндэсний портал GoGo.mn сайтын GoGo.book хэсэгт оруулж, бид хэрэглэгчиддээ санал болгож байна. Хэдийгээр “Атаархах зүйл үгүй” ном нь Интерном, Аз хур, Их дэлгүүрийн номын дэлгүүр, Эрдэм, Боловсрол, Ухаан далай, Мир номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа ч Үндэсний портал GoGo.mn та бүхэнд гэрээсээ гарахгүйгээр сонирхолтой ном худалдан авах, түрээслэн унших боломжийг олгож буй юм.
I'm reading: Атаархах зүйл үгүйЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Атаархах зүйл үгүй"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors