Хөгжих үү: Ялгадсаа хэрхэх вэ?




Өндөр байшин өргөн гудамж талбай яах вэ, босгож байгуулж чадахгүйн зовлон байх биш. Харин олон нийтийн гудамж

талбай, орц хонгил, үйлчилгээний газар, байшин барилгуудыг бөмбөгдөж орхисон шүлс, нус, цэр, шээс ялгадсаа яалтай билээ?
Өндөр хурдаар үсэрсэн шүлс машины цонхон дээр нялагдаж, гудамжаар зөрөх эрхмүүд хамрынхаа нэг нүхийг дарж байгаад хээвнэг нийж орхиход нусан ширхэг агаарт дэгдэн цацагдлаа. Гандангийн хашааны гадна талыг Улаанбаатар хотын хамгийн том эрэгтэй жорлон болгож орхиод түүндээ эвлэрсэн бол гудамж талбайд хальтирч цас биш нус, мөс биш хөлдүү шээсэн дээр унадаг боллоо. Нулимдаг, гадагшлуулдаг асуудал замбараагаа алдсан учир бүдүүлэг байдлыг тоочоод барамгүй. Гарц хайх уу?
1.Халаасандаа цэр хийх сав авч яв! Гэртээ хариад угаагаад үз ямар санагдах нь уу? Би чиний, чи миний яг ийм зүйлээр амьсгалж, бас дээр нь унаж тусаж явна...
2.Нусны алчуураа бүү март! Хамар дээрээ бариад хүчтэй...
3.Хашааны булан биш жорлон хай, олдоно! Хүн төрөлхтөн ариун цэврийн өрөөг ашиглаад олон зуун жил болчихоод байна.
4.Ер нь бол тэвчээртэй, соёлтой бай. Өмдөндөө хүндрэх эцсийн мөч хүртлээ тэвчдэг шигээ тэвч.

2008 оны олимпод бээжин ихэд хичээл зүтгэл гарган бэлдсэн боловч энэ л асуудал нь хотын өнгө төрх, ариун цэврийн байдал, орчинд сөрөг нөлөө үзүүлсэн. Дуртай газраа "гахх гухх" гэж ирээд нус цэрээ хаядаг, бие засдаг энэ хотынхон тэр их бүтээн байгуулалт, хичээл зүтгэлээ бохирдуулж "нулимаж" орхисон. Энэ асуудлыг хөндөөд ирэхээр манайхан өөрөөсөө биш бусдаас, ялангуяа улс WC барьсангүй бэлдсэнгүй, дарга нар хийсэнгүй бүтээсэнгүй, хөдөөнийхнөөс л боллоо гэх байх. Битгий тэгээрэй найзууд аа, асуудлын гол нь бидэнд өөрсдөд минь бий. Үнэхээр бидэнд ухамсар дутаж байгаа бол "Соёлжуулах алба" зэргийг байгуулж ажил хэрэг болгох талаар "боловсруулдаг, гэгээрүүлдэг, нийслэлийн иргэдийг төлөөлдөг" нөхдүүд бодож болгоох цаг иржээ. Та бидний л амьдрах орчин шүү дээ?
I'm reading: Хөгжих үү: Ялгадсаа хэрхэх вэ?Цааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Хөгжих үү: Ялгадсаа хэрхэх вэ?"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors