. Тэд их сургуульд нэг өрөөний андууд байсан ба цагийг ихэвчлэн хамтдаа бэлтгэл сургуулилт хийж өнгөрөөдөг байжээ. Энэ үедээ Dave “The Snax” хамтлагийн гишүүн байсан бөгөөд удалгүй хамтлагийн дуучин Mark-тай цуг “Xero”хамтлагт орсон юм. Гэвч тус хамтлаг студиудтай гэрээ байгуулж чадаагүй учир Mark хамтлагаа орхиж харин “Farrel” гэдэг хуучин хамтлагтайгаа аялан тоглолт хийж эхэлжээ. Үүний дараа тэд Mark-ийн оронд дуулах хүн хайж байхдаа Аризонагаас Chester-ийг олжээ. Үүнээс хойш удалгүй Bennington 1999 оны 3 сард хамтлагийн гишүүн болсон бөгөөд түүний гайхамшигтай өвөрмөц хүчтэй хоолой нь хүмүүсийг татаж чадсан юм. Мөн түүнийг орж ирснээс хойш Gray Date гэдэг нэрээр дуудах болжээ. Mike Shinoda болон Bennington нар хамтлагаа дахин сэргээж чадсан бөгөөд тэдний урд уран бүтээлийн асар урт зам байлаа. “Hybrid Theory” цомогтойгоо хамт өөрийн нэрийг “Linkin Park” болгосон нь тэдний нэр алдар хүмүүсийн дунд дээд цэгтээ хүрчээ. Хэдий тэд төгс бүрэлдэхүүнтэй болсон ч тэд тогтсон нэг дуу бичлэгийн студитэй хамтраагүй л байлаа. Учир нь тэдний гадаад дүр төрх дуу бичлэгийн олон студид гологдож байсан учир тэд Jeff Blue-ээс нэмэлт тусламж авсан юм. Үүний дараахан алдарт “Warner Bros Record” дуу бичлэгийн студи тэдний хамтлагтай 1999 онд гэрээ байгуулжээ. Үүний дараахан 2000 оны 10 сарын 24-нд тэд өөрсдийн “Hybrid Theory” цомгоо гаргасан бөгөөд уг цомог нь хөгжмийн продюсер Don Gilmore-ын ачаар үнэхээр гайхалтай болж чадсан юм. Мөн энэ цомог нь гарсан даруйдаа нийт 4,8 сая хувь борлогдож 2001 оны шилдэг цомгоор тодорсон юм. Мөн үүний хажуугаар тэдний гаргаж байсан “Crawling” ба “One Step Closer” зэрэг дуунууд нь тэднийг оддын тавцанд гарахад нэмэр болсон юм. Мөн тэдний “Dracula 2000”, “Little Nickey”, “Valentine” зэрэг киноны дуунууд нь сонсогчдод маш их таалагдаж тэдний фенүүдийн тоог улам ихээр нэмсээр байлаа.
“Linkin Park” хамтлаг “Grammy Awards”-ийн шилдэг шинэ залуу хамтлаг, шилдэг рок хамтлаг, шилдэг тоглолт гэсэн 3 номинацид нэр дэвшсэн юм. Мөн дэлхийн хамгийн шилдэг хөгжмийн суваг MTV “Linkin Park” хамтлагийн “In The End” дууг шилдэг клип, шилдэг санаа гэсэн номинацийн эзэн болгож байжээ. Үүнээс “Hybrid Theory” цомог шилдэг рок альбом зэрэг номинацийн эзэн болжээ. Энэ хугацаанд маш олон дууг бичлэгийн студид санал ирүүлж байсан боловч тэд Snoop Dogg, Adema, Cypress Hell зэрэг хамтлаг дуучдыг нэр алдрын оргилд хүргэж чадсан “Projekt Revolution” студитэй хамтран дуу бичүүлж, тоглолт хийсэн юм. Энэ үед тэд нийтдээ 320 концертонд оролцсон байлаа. Мөн 2001 оны 11 сард тэд өөрсдийн “Frat Party At The Pankake Festival” нэртэй DVD-ийг худалдаанд гаргажээ. Үүнийхээ дараахан тэд шинэ цомгийн ажилд орсон бөгөөд тэдний шинэ цомог “Reanimation” 2002 оны 6 сарын 30-нд худалдаанд гарсан бөгөөд гарсан даруйдаа 2.700.000 хувь борлогджээ. Billboard-ын шилдэг 200 цомогт багтаж чадсан юм. “Hybrid Theory” болон “Reanimation” цомгийнхоо дараахан тэд эрх чөлөөний орноор аялан тоглолт хийсэн юм. Тэд энэ аялан тоглолтынхоо үеэр гар хумхин суугаагүй бөгөөд аялалын автобусан дотор студиэ ашиглан уран бүтээлийн ажлыг хийсээр байсан юм. Тэдний дараагийн цомог 2002 оны 9 сард гарна гэж фенүүддээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд “Meteora” цомгийнхоо нээлтийг Грект хийжээ. Уг цомогт багтсан дуунууд нь Ну метал, реп урсгалын дуунууд байсан ба хөгжим нь гитар, бөмбөр зэргээс гадна Шакухачи гэх Япон ардын хулсаар хийсэн лимбээр аялгуу хийсэн нь шинийг эрэлхийлэгч хүмүүст маш их таалагдсан байна. Уг цомог эхний 7 хоногтоо л 800.000 хувь борлогдсон ба Billboard-ын шилдэг цомог болсон байна. Тухайн цомогт орсон дуунуудын клипүүд үзэгчдийн таашаалд маш их хүрч радиогоор тасралтгүй явж байсан ба 2003 оны 10 сарын байдлаар уг цомог нийт 3 сая орчим борлогдсон байлаа. 2003 онд Техаст тоглолт хийсэн бөгөөд удалгүй “Live In Texas” нэртэй DVD гаргаж уг цомогтоо Техаст хийсэн тоглолтынхоо бичлэгүүдийг оруулжээ. 2004 оны эхээр “Meteora World Tour” нэртэй аялан тоглолтоо эхэлсэн бөгөөд Hoobstank, P.O.D зэрэг хамтлагуудтай хамтран уг тоглолтоо хийсэн юм. Meteora цомог Linkin Park хамтлагт маш олон шагнал урамшуулал болон маш их нэр алдрыг авчирсан юм.
MTV-ийн хөгжмийн наадмаас Шилдэг рок клип номинацид “Somewhere I Belong”, Үзэгчдийн таашаал номинацид “Breaking The Habit” дуунууд нь тус тус тодорчээ. 2004 оны “Radio Music Awards” хөгжмийн их наадмаас Оны шилдэг хамтлаг “Numb” дуу нь Оны шилдэг дуугаар тус тус тодорчээ.
Хэдийгээр “Meteora” цомог “Hybrid Theory” цомгийн борлуулалтыг гүйцэхгүй байсан ч 2003 оны Америкийн хамгийн их борлуулагдсан 3 дахь цомог болж чадсан юм. Энэ цомгийнхоо дараагаар тэд уран бүтээлийн ажлаас түр хөндийрч шинэ уран бүтээл хийлгүй тусламжийн ажилд идэвхтэй оролцож байсан юм. 2004 оны 9 сарын 11-нд Германд “Rock AM Ring 2004” тоглолт хийж дараа нь тус хамтлаг алдарт реппер Jay-z-тэй хамтран “Collision Course” нэртэй шинэ цомгийнхоо ажилд орсон бөгөөд энэ цомог нь 2004 оны 11 сард худалдаанд гарчээ. Үүний дараа Mike Shinoda “Fort Minor” хамтлагийг байгуулж анхны цомог болох “The Rising Tie” хэмээх цомог гаргаж шинэ хамтлагаа олонд таниулсан байна. Үүний дараахан LD, Warner Bros рекордст хийсэн гэрээгээ цуцалжээ. Гэсэн хэдий ч 2005 оны 9 сард эргэн гэрээ байгуулсан байна. Энэ үедээ тэд маш олон хандивын тоглолтонд оролцож байлаа. Тэд олсон мөнгөө 2004 оны Чарли хар салхи болон 2005 онд Катрина хар салхинд өртөж хохирсон хүмүүст зориулан хэд хэдэн хандивын тоглолт хийсэн. Мөн “Music Gor Relieg” нэртэй тусламжийн сан байгуулжээ. Үүний хажуугаар тэдний уран бүтээлийн амжилт үргэлжилсээр л байлаа. 2006 оны “Grammy Awards”-аас шилдэг реп дуу номинацид Jay-z-тэй хамтран дуулсан “Numb/Encore” дуу нь тодорч энэ дуугаа “Grammy Awards” дээр дуулж, дуулахдаа домогт “Beatles” хамтлагийн дуучин Paul McCartney “Yesterday” дуутайгаа хослуулж дуулж үзэгчдийн сонирхлыг татсан юм. Удалгүй тэд уран бүтээлийн ажилдаа эргэн оржээ. 2006 оны 8 сард 30-50 дуу бичүүлсэн бөгөөд шинэ цомгийн ажил талдаа орж байхад Mike Shinoda шинэ цомгийнхоо талаар ам алджээ. Bennington энэ цомгийн талаар Энэ цомог урьд урьдынхаас өөр байх болно гэж хэлсэн бөгөөд “Minutes To Midnight” цомог 2007 оны 5 сарын 15-нд АНУ-д нээлтээ хийжээ. Энэ цомог дээр 14 сар ажилласны эцэст цоо шинэ 12 дуунаас бүрдсэн цомог гарсан байна. Уг цомог гарсан даруйдаа 600.000 хувь борлогдож Billboard-ын чартын эхэнд оржээ. 2007 оны 4 сарын 2-нд “What I’ve Done” дуу нь үзэгчдийн хүртээл болсон бөгөөд гарсан даруйдаа Billboard-ын шилдэг 100-д багтсан бөгөөд үүний дараа “Bleed It Out”, Shadow Of The Day” зэрэг дуунууд нь гарсан байна. Мөн тэд 2008 оны 6 сарын 6-нд Португалийн нийслэл Lisbon хотод “Rock In Rio 2008” тоглолт хийж түүнээс 23 хоногийн дараа буюу 6 сарын 29-нд Английн Milton Keynes хотод тоглолт хийж түүгээрээ “Road To Revolution Live At Milton Keynes” хэмээх тоглолтынхоо амьдаар дуулсан цомог гаргажээ. Мөн 2008 оны 11 сарын 28-нд “Songs From The Underground” цомог гаргажээ.
Bonus:
Linkin Park-Meteora album [download] Төрөл: Music Цааш нь жиргэх!
Responses
2 Respones to "Linkin park-н н түүх"
баярлалаа миний сонсох дуртай хамлаг шдээ. гэхдээ ерөөсөө түүхийг нь сонирхож үзээгүй явсан байна кккк
October 28, 2010 at 3:23 PM
Гайхалтай хамтлаг. Би энэ хамтлагт дуртай. Хамгийн сүүлд A thousand sun гээд гоё цомог гаргасан байсан. Бүх цаг үеийн хамгийн гайхалтай хамтлаг. Баярлалаа
November 11, 2010 at 5:02 PM
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula