Та хэзээ төрсөн бэ?





12.23 - 1.1 6.25 - 7.4 Улаан

Сэтгэл татам, хайраар дүүрэн. Хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч гунигтай, урам хугарах үе ч бий. Бусадтай харилцахдаа сайн. Ичимхий бүрэг зангүй.

1.2 - 1.11 7.5 - 7.14 Улбар шар

Хариуцлагатй бөгөөд нийцтэй харьцааг эрхэмлэдэг. Зорьсондоо хүрэхийн тулд их ажилладаг, хөдөлмөрч. Өрсөлдөх дуртай. Хэнд ч итгэдэггүй боловч нэгэнт зөв хүнээ олсон бол эцсээ хүртэл итгэдэг.

1.12 - 1.24 7.15 - 7.25 Шар

Илүү дутуу зүйлгүй, эелдэг, үнэнч, өглөгч, ааш сайтай. Бусдад итгэдэг, харилцаанд тэргүүлэгч байдаг. Хүний доор орох маш дургүй. Бусдын төлөө шийдвэр гаргах тун дуртай. Романтик хайрыг эрж хайдаг.

1.25 - 2.3 7.26 - 8.4 Ягаан

Цаг үргэлж бүхнийг хийж чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хүсдэг. Бусад хүмүүст туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Үлгэрийн юм шиг хайрыг хүсдэг.

2.4 - 2.8 8.5 - 8.13 5.1 - 5.14 Цэнхэр

Өөртөө нэг их итгэлтэй бус, гэхдээ хэрэгтэй цаг үедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг чанартай. Донж маягийг тааруулдаг. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илүүд үзэж сонголт хийдэг.

2.9 - 2.18 8.14 - 8.23 Ногоон

Ямар ч нөхцөлд дасан зохицдог, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зүйлд дуртай, өөртөө итгэлтэй, эрүүл мэндээ анхаардаг, шийдэмгий, тэвчээргүй, бусдыг удирддаг. Амьдралдаа цорын ганц, жинхэнэ хайрыг хүлээдэг.

2.19 - 2.28 8.24 - 9.2 Бор

Хөдөлгөөнтэй, чөлөөтэй, хөнгөн шингэн шинж чанартай. Бусдыг өөртөө нэг их ойртуулдаггүй. Хэнтэй ч амархан дотносдоггүй. Дотносч чадах ч үгүй. Гэсэн хэдий ч дурламтгай. Сонирхол нь ч хурдан буурдаг. Тохирох хүнээ олтлоо хайсаар л байна. Гэвч ихэнхдээ энэ дэлхийд олоход ч бэрх тийм хүн байна.

3.1 - 3.10 9.3 - 9.12 Оюу ногоон

Сэтгэл хөдлөл нь гэнэт хялбар өөрчлөгддөг. Ганцаардмал. Аялах дуртай. Үнэнч сайн сонсогч. Гэхдээ ярианд амархан итгэдэг. Хайр дурлалыг олох нь түүний хувьд хүнд бөгөөд хайр дурлалаас болж амархан сэтгэлээр унах магадлалтай.

3.11 - 3.20 9.13 - 9.22 Цагаан саарал

Тайван боловч амархан сэтгэлээр унадаг. Нэлээд хартай бөгөөд жижиг яман дээр ч хошуугаа цорвойлгоно. Дотоод мэдрэмж сайтай. Ажилсаг, хувиа хичээхийг үзэн яддаг. Мөн энэрэнгүй, нигүүлсэнгүй. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч зориулахад бэлэн.

9.23 Цайвар ногоон

Тайван, зөөлөн. Хүч хэрэглэсэн ямар ч юманд дургүй. хэрүүлээс хол явахыг хичээдэг. Гэхдээ юуг хаана хэлэхээ мэддэг. Мэдрэмтгий, уян зөөлөн, хөгжилтэй.

3.22 - 3.31 9.24 - 10.3 Хөх ягаан

Нууцлаг, сэтгэл татам, хүлээцтэй, бусдад нөлөөлөх дуртай, хэзээ ч хувиа хичээдэгүй. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Тухайн өдөр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгүй, хувирч байдаг.

4.1 - 4.10 10.4 - 10.13 Хөх

Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд хайртай нэгэн. Ерөнхийдөө хийж байгаа юмандаа анхаарлаа төвлөрүүлж чаддагүй. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хөдлөлтэй байж болох талтай. Гомдоосон хүнийг бараг уучилдаггүй.

4.11 - 4.20 10.14 - 10.23 Мөнгөлөг

Ургуулан бодох, мөрөөдлийн цар хүрээ их. Иймээс шинийг санаачлгч байдаг. Ичимхий, тэмүүлэгч, бардам, өөртөө итгэлтэй, шинэлэг бүхэнд нээлттэй зан чанартай. Юмыг амархан сурдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бүлийн амьдрал нь ээдрээтэй.

4.21 - 4.30 1.24 - 11.11 Цагаан

Гал дөлтэй, дайчин. Тийм учраас хурдан санаагаа илэрхийлэхгүй. Эрхэмсэг байдалтай. Хүнийг зөв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа өөрийгөө бусад хүмүүсээс дээгүүр гэж үздэг.

11.12 - 11.21 5.15 - 5.24 Алтлаг

Юу зөв, юу буруу болохыг мэддэг. Хөгжилтэй, шударга, нүүрэмгий. Бусдыг захирах гэж ороддогүй. Сэтгэл нь маш хурдан тавгүйтдэг. Маш эмзэг тул найз нөхөдтэй болох нь төвөгтэй байдаг.

11.22 - 12.1 5.25 - 6.3 Цагаан шаргал

Өрсөлдөх дуртай, хөнгөн шингэн. Хэзээ ч ялагдах дургүй. Ихэнхдээ хөгжилтэй. Найдвартай, бүрэг биш. Хайр дурлалаа болгоомжтой сонгодог, дурлахдаа удаан. Зөв шйидвэр гаргахын тулд удаан тэвчээртэй хүлээх чадвартай.

12.2 - 12.11 6.4 - 6.13 6.24 Саарал

Хүний анхаарлыг өөртөө татаж чаддаг, амьдралын эрч хүчээр баялаг. Нөхөрсөг. Ургуулан бодож, мөрөөдөх чадвартай. Сэтгэлийн хөдлөлөө нуудаггүй, заримдаа хувиа хичээдэг. Бусдын амьдралыг гэрэлтүүлдэг бөгөөд тохирсон газартаа зөв үг хэлдэг.

12.12 - 12.21 6.14 - 6.23 Элгэн хүрэн

Ухаалаг, хүчтэй, бие даасан, юу хийхээ мэддэг нэгэн. Олон нийтэч байх дуртай ч бусдыг тоолгүй өөрийнхөөрөө хийхээс буцдаггүй. Тоглоом даадаг. Ухаантай, гүйлгээ ухаан сайтай боловч залхуурах хандлагатай.

12.22 Хар ногоон

Таашаал сайтай, гадаад үзэмжийг чухалчилдаг. Материалист шинж чанартай. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зүтгэдэг. Арвич хямгач. Хэрэггүй зүйлд эрсдэлд орохыг хүсдэггүй. Удирдан зохион байуулах чадвартай. хүнтэй амархан нөхөрлөж чаддаг.

3.21 Хар

Эрүүл чийрэг, зоригтой, хүчтэй, эрх чөлөөтэй. Санаачлагатай. Нэг их өрөвдөөд байдаггүй. Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож найдвартай алхам хийдэг. Хайр дурлалыг ч өвөрмөц байдлаар амилуулах дуртай.
I'm reading: Та хэзээ төрсөн бэ?Цааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors