Сарны хөдөлгөөн




Арга, билгийн тооллыг зарим хүмүүс ойлгодоггүй . Мөн нар сарны хиртэлт яаж тохиохыг тайлбарлая.

Сар нь манай дэлхийн цорын ганц дагуул. Дэлхийгээс алслагдсан зай нь 384400 км , гадаргын үндсэн хэлбэр нь : өрх, тогоо, уул нурууд.


Сар дэлхийн нэгэн адил тэнхлэгээ эргэхээс гадна 29.5 хоногт дэлхийг тойрон эргэнэ. Энэ эргэлтээс болж нар, сар, дэлхий 3 –н харилцан байрлал өөрчлөгдөн сар өөр өөр хэлбэртэй харагддаг. Бас нар, сарны хиртэлт тохиох ч үүнтэй холбоотой. Сар, нар хоёрын дунд Дэлхий орж энэ 3 нэг шугам дээр орших үед сар тэргэл харагдана. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр онож тусвал сар хиртэнэ. Тэргэл сар гарснаас хойш 14.5 хоногийн дараа Дэлхий , Нар хоёрын дунд Сар ороход түүний сүүдэр тал нь бидэн руу харна . Иймд сар ялгаран харагдахгүй, энэ үеийг битүүн гэдэг. Битүүнд сар нь нарыг халхалбал нарны хиртэлт болно. Өөрөөр хэлбэл сарны сүүдэр дэлхий дээр тусна гэсэн үг.

Сар дэлхийг тойрч байгаа хугацааг нэг сар гэж үзэн цаг хугацааг тоолж байгаа тооллыг билгийн тоолол гэнэ. Энэ тоололд нэг сарын хугацааг 29 ба 30 хоногтойгоор авч бага сар, их сар гэж ялгана. Билгийн жил нь (29.5*12=354хоног) аргын тооллын жилээс (365 хоног) 11 хоногоор дутуу учир энэ 2 тоолол зөрдөг. Иймд билгийн тооллын 3 жил тутамд дээрх зөрөөг нийлүүлсээр нэг сар нэмж тоолох ба үүнийг илүү сар гэнэ. Ингэж хоёуланг хослуулж тоолохыг арга билгийн тоолол гэж нэрлэдэг.
I'm reading: Сарны хөдөлгөөнЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors