Эссэ хэрхэн бичих вэ? Таны эссэ ямар байх ёстой вэ?




Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссэ буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комисын гишүүдэд танилцуулах боломж олгож буй хэрэг юм. Их, дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагчдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагчдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүн талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.


Жишээлбэл: таны амьдрал буюу таны үзэл бодолд хамгийн нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь : Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүн зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, авсан байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь онцгүй.

Та эссегээ яаж бичих вэ?

1-р алхам: Бичихээсээ өмнө.



Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг зэргийг үл хайхран бодож сэтгээд , үүнийгээ дараа нь цаасан дээр буулга.

Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз.

Дэс дараалал, логикийг анхаар.

Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран өөрөөсөө тухайн хэсэг нь тийм хэрэгтэй, чухал уу гэдгийг асуу. Бүгдийг дахин эхнээс нь бич.





2-р алхам: Эхний хэсэг



Энэ хэсэг та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгох, үргэлжлүүлэн уншихыг хялбар болгодог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой , анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.



3-р алхам: Их бие



Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.



4-р алхам. Дүгнэлт



Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт бичих хэрэгтэй.



5-р алхам. Засвар хийх



Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, уншигчдын байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Энэхүү зөвлөмж нь гадаадын их, дээд сургуулиудад элсэгчдэд илүү сайтар унших хэрэгтэй.Гадаадын аливаа орнуудад шалгалт өгөөд элсэх хэн бүр эссе бичих шаардлагатай байдаг. Иймээс энэхүү зөвлөгөө нь таньд их хэрэг болно гэдэгт итгэж байна.

I'm reading: Эссэ хэрхэн бичих вэ? Таны эссэ ямар байх ёстой вэ?Цааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors