Тамхиа хаяхын тулд түүний тухай байнга бодох хэрэгтэй




Энэ нь оюун санаанд хаалт тавьснаас илүү үр дүн өгнө гэдгийг сэтгэл судлаачид баталжээ. Таны тамхиа хаях гэсэн оролдлого ар араасаа бүтэлгүйтсээр байна уу. Тамхиа асааж аваад угсруулан сорох ямар сайхан байдаг тухай бодлоо оюун ухаанаасаа үлдэн хөөгөөд ч нэмэр болохгүй байгаа биз. Тэгвэл хойшид тамхины тухай бодлоо ой ухаанаасаа үлдэн хөөх гэж оролдоод хэрэггүй ээ. Түүний тухай хүссэнээрээ л бод. Учир нь энэхүү хорт зуршлын тухай бодлыг хичнээн хааж боох тусам улам л их татаж, бүр гүнзгий ордог болохыг шинэ судалгаа нотлон харуулсан байна.
Лондоны их сургуулийн эрдэмтдийн баг өдөрт дунджаар 10 болон түүнээс олон ширхэг тамхи татдаг 85 тамхичин дээр туршилт явуулжээ. Тэднийг гурван бүлэгт хуваасан байна. Эхний хэсэгт нь тамхины тухай бодлоо оюун ухаанаасаа авч хаях заавар өгчээ. Хоёр дахь хэсэгт тамхи татах өөрсдөд нь ямар сайхан байдаг талаар бодохыг зөвшөөрч, харин үлдсэн хүмүүст ямар нэг заавар өгөөгүй аж. Гэтэл үр дүнд нь тамхины тухай бодохыг зөвшөөрсөн хүмүүс бусдаас түргэн, ямар нэг зовиургүйгээр тамхинаас гарчээ.

Дээрх туршилтыг бусад төрлийн хорт зуршлууд дээр явуулахад мөн л адилхан үр дүн үзүүлсэн байна. Жишээ нь, шоколадны тухай бодохгүй байхыг хичээсэн хүмүүс ой ухаандаа ийм хаалт тавиагүй хүмүүсээс илүү ихийг идэх болсон аж.

"Бидний туршилтын хариу зөвхөн тамхиа хаяхыг хүссэн хүмүүст хамаатай биш. Хэт их идэх, архинд донтох гэх мэтийн янз бүрийн хорт зуршлаасаа салахыг хүссэн хүн бүрт хамаатай. Аливаа зүйлийг тас хорих нь зөвхөн сөрөг үр дагавар авчирч, хүний сонирхлыг улам татах болно" хэмээн эрдэмтдийн багийн гишүүн Жеймс Эрскин "The Daily Mail" сонинд ярьсан байдаг.

/Нийгмийн толь/
I'm reading: Тамхиа хаяхын тулд түүний тухай байнга бодох хэрэгтэйЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "Тамхиа хаяхын тулд түүний тухай байнга бодох хэрэгтэй"

3apaa said...

"Ховрын юм" гэдэг дээ. Тэр логик л байна даа тиймээ? Тэр жил Багануурт баахан хүн архинд хордож үхэхэд нэг хэсэг хөл хориогүй юу. Архины үйлдвэрт ажилладаг гарууд овоо хөлжиж авах шиг болсон. Нэг шил Хараа архи 100000 төгрөг хүрч байсныг санаж байна. Дараагаар нь хорио тавигдахад бүх баарнууд зогсох зайгүй чихэж байсан.


December 24, 2010 at 12:56 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors