Add a Customized Twitter Widget to your Blogger Blog



Twitter LogoTwitter has become one of the most useful social applications for bloggers. Many bloggers choose to feature their latest updates in a widget visible in their blogs. Here at Blogger Buster, for example, you can see a Twitter widget in the header section which features my latest "tweet".

Many readers have emailed me to ask how I customized this widget, so in this post I'll explain some methods you could use to create and customize your own Twitter updates widget, including a simple widget installer for you to add a widget similar to the one used here.

Twitter does offer a "Blogger" widget which can be installed using a one-click installer. This widget does not have any styling associated with it, ensuring your updates will appear in the same fonts and colors as other widgets in your blog.

If you have already added a Twitter widget to your blog, you can easily customize the appearance of this widget using some simple CSS techniques.

The widget code for your Twitter badge will most likely appear like this:

Type rest of the post here
[Дэлгэрэнгүй...]


Мерседес өөрийн багтай боллоо




Мерседес 2010 онд Формула-1 –ийн өөрсдийн “Mercedes Grand Prix”-багтай гараагаа хийхээр боллоо. Үүнийг Daimler концерны захирал Дитер Цетче болон моторспортын техникийн захирал Ноберт Хауг нар албан ёсоор мэдэгдэв.

Хонда багийн суурин дээр бий болсон Браун ГП баг нь Формула-1 –ийн анхны жилдээ нисгэгч болоод багаараа зохион бүтээгчдийн дэлхийн аварга болж чадсан. Тэгвэл өнөөдөр Браун ГП гэдэг нэр богино хугацаанд амжилт олсон шигээ богино хугацаанд Формула-1-ийн ертөнцөөс байхгүй болж байна. Харин одоо тэд шинэ нэртэйгээр уралдааны талбарт гарна. Daimler концерн дэлхийн аварга Браун ГП багийн 75.1 хувийг худалдан авч , 30 хувийг “Aabar Investments” (Daimler –ийн хөрөнгө оруулагч холбоотон) 45,1 хувийг Daimler өөрөө эзэмшихээр болж байна. Ингэснээр Браун багийн ихэнхи хувь Daimler концерны мэдэлд шилжиж байгаа юм. Үлдсэн 24,9 хувийг Браун багийн эзэн Росс Браун болон Ник Фрей мөн тус багийн зарим гишүүд эзэмшинэ. Багийн даргаар Росс Браун өөрөө ажиллах юм. Ноберт Хауг нь Макларений удирдлагын төвд бус Мерседес ГП багийн техникийг хариуцна. Нэгдүгээр нисгэгчээр Нико Росбергийг батлах нь бараг тодорхой болсон гэжээ. Харин дараагын нисгэгч одоогоор тодроогүй байна. Женсон Баттонтой хэлэлцэж байгаа ба Кими Райкконен байж болохыг үгүйсгэхгүй юм.

Макларен болон Мерседес нь цаашид 2015 он хүртэл моторын холбоотон хэвээр үлдэх юм. Дараагын хоёр жилд Daimler концерн Макларен багаас эзэмшдэг 40 хувиа эргүүлэн эздэд нь худалдаж дуусах юм байна.

Мөнгөн сум 75 жилийн өмнөөс моторспортод

Мөнгөн сум нь 75 жилийн өмнөөс Гран при спортод оролцож эхэлсэн гайхалтай түүхтэй.

Мерседес Бенз 1934 оноос W25 машинаар уралдаанд оролцож эхэлжээ. 1934- 1936 оны хооронд W25-аар 11 ялалт авсан бөгөөд 1937 онд техникийн шинэ үзүүлэлттэй W125-тай гараагаа хийжээ. W125 нь уралдаанд бэлэн болох үедээ 240 литр шатахуун, долоон литр ус, моторт ес- хурдны хайрцагт 3,5 литр тостой ба 646 PS чадалтай 222 кг жинтэй хөдөлгүүрийн хамт 1097 килограмм (нисгэгчгүй 1021 кг) татдаг байжээ. Дараа нь 1938 оноос W154-аар долоон уралдааны тавд нь ялалт байгуулав. Дайнаас болж Гран при спорт хэсэг хугацаанд завсарлав. 50- иад оны дундуур Мерседес Бенз нь Хуан Мануэл Фангиогийн хамтаар бахдам амжилттай байлаа. 1954 онд тэд Reims-Gueux- ийн уралдаанд хосолсон ялалт байгуулжээ. Мөнгөн сумнууд эргэн ирснээр 1954 ба 1955 оны аваргын титмийг хүртэв. Гэвч 24 цагийн Ле Мансийн уралдааны үеэр Mercedes-Benz 300 SLR загварын машин осолдож 80 гаруй үзэгчдийн амийг авч одсон эмэгнэлтэй явдал болов. Үүний дараа Мерседес Бенз моторспортоос гархаар шийдсэн байна.

1994 оноос хөдөлгүүр нийлүүлэгчээр Формула-1-д оролцох болсон ба 1997 оноос мөнгөн сум гэдэг нэрээ дахин сэргээж мөнгөлөг будгыг хэрэглэх болжээ. Мөн амжилтыг ч олсон юм: Мика Хеккинен хоёр удаа аварга болж 2008 онд Льюис Хэмилтон хамгийн залуу дэлхийн аваргаар тодорсон түүхтэй.
[Дэлгэрэнгүй...]




[Дэлгэрэнгүй...]


“Бид дөрвийн хайр” ОST





“Итгэл нэхэхгүй хайр”
Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээд
Хэнээс ч амсаагүй тэр л хайраар чамтай л учирсан
Зүрх зүрхэндээ дасан байж хайрласан итгэл болхоор
Хэнд ч амлаагүй тэр л бүхнээ чамдаа шивнэсэн
Хайр итгэлээр минь хорвоо дутахын зовлонгүй ч
Харин чи минь үгүйлэх болохоор хэзээч харамлахгүй ээ

Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь биднийг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн
Уучлах болгондоо чиний сэтгэл улам наддаа итгээд
Ухаарал авчирсан энэ л хайраа наддаа зориулсан
Хайрлах тусмаа миний зүрхэнд хаврын цэцэг дэлбээлж
Хамгаас ариухан энэ л хайраа чамдаа зориулъя
Хайр итгэлээр минь хорвоо дутахын зовлонгүй ч
Харин чи минь үгүйлэх болохоор хэзээч харамлахгүй ээ
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь бидныг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн
Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээд
Хэнээсч амсаагүй тэр л хайраар би чамтай л учирсан
Тиймээ энэ хайрыг би зөвхөн чамаас л мэдэрсэн
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь бидныг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн


[Дэлгэрэнгүй...]


Хүний нөөцийн сургалт



[Дэлгэрэнгүй...]


Хайрын коктейль




Хагас стакан ром дарс эсвэл конъяк, нэг стакан хуурай улаан дарс, нэг ёотон. Дарсуудыг хольж хутгаад 70-80 градус хүртэл халаагаад 10-15 минут хүйтэн усан ваннад байлгана. Энэ нь үнэрийг дарсандаа шингээх зорилготой. Сайтар хөрсний дараа дээрээс нь ром эсвэл конъякийг ёотонтой хийж хутгана. Энэхүү коктейлийг өндөр шилэн хундганд хийж хамтдаа уух хэрэгтэй.

-Эр хүнийг сэргээж хүч тамир эрч хүчийг өгдөг бас нэгэн хайрын ундаа бий: 50г конъяк эсвэл өөр нэгэн бальзамыг 100г өтгөн найруулсан кофетай холино. Хүсвэл цөцгий болон шарсан грек самар хольж өгч болно.
-Хосуудад зориулсан универсал ундаа: хагас стакан ром эсвэл конъяк, нэг стакан минерал ус, нэг хоолны халбага жимсний сироп, хоёр ширхэг хөлдөөсөн мөс. Мөстэй хундаганд минералын ус, сироп дараа нь конъяк эсвэл ромыг хийнэ. Энгийн бөгөөд үр дүнтэй ундаа шүү.
[Дэлгэрэнгүй...]


Yahoo Messenger -ын сурталчилгааг арилгах




Yahoo messenger-ын маань доод хэсэгт бараг бидэнд хэрэггүй гээд хэлчихэд хилсдэхгүй сурталчилгаа гараад байдаг. Түүнийг хаачихвал боломжийн хэрээр yahoo messenger маань хурдан болно бас ганц хоёр хүний жагсаалт харагдах талбай нэмэгдэх нь байна.

Yahoo messenger 9-ын ads арилгах олон янзын програм, аргууд байгаа ч тэдгээрийн дотроос онцгой амархан бас үр дүнтэй нэгийг нь бичиж байна.

Дараах аргын дагуу хийнэ

1. Yahoo Messenger
2. C:\WINDOWS\system32\drivers\etc гэсэн замыг нээ. Нээхдээ STAR-> RUN.
3. Hosts гэсэн нэртэй файлыг Notepad дээр ч юм уу editor төрлийн програмаар нээнэ. Notepad-р нээвэл амар.
4. Файлыг нээгээд харахад 127.0.0.1 localhost гэсэн мөр бий. Түүний ард enter аваад 127.0.0.1 insider.msg.yahoo.com гэсэн мөрийг нэмж бичнэ. Хадгална (ctrl+s) Хаана (alt+f4)
5. Yahoo Messenger-ээ ажиллуулаад нэвтрээд үз.
6. Restart.
[Дэлгэрэнгүй...]


Анар жимсний мохито




Орц: 50мл ром дарс, 12ш гааны навч, 1/3 лайма (2 хэсэг болгон хуваана), 5 халбага анар жимсний үр, 20мл чихэрийн сироп (2 ц.х. тростникийн сахар), мөс, содтой ус.

Хийх арга: Өндөр шилэн аяганд гаа, лайм, анар жимс хийгээд хольж хутгаад мөсийг аяганы ирмэг хүртэл дүүргэнэ. Дээрээс нь ром дарс, чихэрийн сироп хийж холиод содтой усаа нэмж өгнө. Энэхүү коктейлийг гааны навч болон анар жимсний үрээр чимэглэн өгнө.
[Дэлгэрэнгүй...]


'2012' Trailer




2012 онд дэлхийн төгсгөл болох тухай өгүүлэх энэхүү шинэ киноны трайлерыг шууд үзхээр оруулж байна. Эх дэлхийгээ хайрлахгүй бол иймэл ирээдүй биднийг хүлээж байна


[Дэлгэрэнгүй...]


Уран илтгэх урлаг гэж юу вэ?




Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж, энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидзт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг.

Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ. Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн ная орчим хувь нь цэргийн гаралтай байсан ба маш уран гоё ярьдаг хүмүүс байв. Авраам Линкольноос авахуулаад Ричард Никсон, Жорж Буш, Билл Клинтон гээд ёстой л уран үгийн эзэд. Тэд индэрт хэлэх илтгэлээ бүр зургаан долоон хоногоор бэлтгэдэг бөгөөд тэдэнд үг бэлддэг тусгай өрөө хүртэл бий гэнэ.

Та заавал уран илтгэгч байх ёстой юү?
Улс төрчдөөс гадна аливаа салбарын лидерүүд уран илтгэлийн мастер байх нь бий. Бизнесийнхэн, шашны нэрт зүтгэлтнүүд ч үгээр авьяастай. Уран илтгэх урлаг яваандаа энгийн амьдралд ч хэрэглэгдэх боллоо. Заавал олныг байлдан дагуулахуйц лидер байхаа байг гэхэд зөв цэгцтэй, логиктой ярьж сурахыг хүсдэггүй хүн байхгүй. Наад зах нь хүн болгонд тохиолддог хайр сэтгэлийн асуудалд энэ нь гол нөлөөтэй аж. Сэтгэлтэй хүндээ өөрийгөө зөв илэрхийлж, мөн нээж чаддаг байхын тулд мөнөөх илтгэх урлаг зайлшгүй шаардлагатай гэнэ. Үнэнийг хэлэхэд ийм чадаар манай залууст дутмаг. Уран илтгэнэ гэдэг нь над мэтэд байх авьяас биш гэж бодож хэзээ ч болохгүй. Орчин үед залууст өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал. Харин өөрийгөө хөгжүүлэх гол алхам нь уран илтгэж сурах гэнэ. Уран илтгэлийн гол зорилго нь юу ч ярьж байсан тэр сэдэв шийдлийг бусдад хүргэх, тэдний сэтгэл зүйг үгийн гайхамшигаар байлдан дагуулахад орших ажээ. Хүн болгон гайхамшигтай илтгэгч болдоггүй. Авраам Линкольн тариачны сууринд очиж өндөр зүйл дээр гарч зогсоод яриа хийж илтгэх чадвараа дээшлүүлдэг байжээ. Сайн илтгэгч болно гэдэг бол хичээл зүтгэлийнх гэж нэгэн ухаантан хэлжээ.

Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх
Танд заримдаа олны өмнө гараад айх, сандрах, ямар нэгэн бэлтгэлгүйн улмаас хэлэх гэсэн үгээ мартах, юу ярьж буйгаа сүүлдээ мэдэхээ байчихдаг үе тохиолддог уу? Тэгвэл шинээр илтгэгч болж буй хүмүүст хандаж хэлэхэд, хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авах, тэгээд зорилгоо тодорхойлох, үүндээ нийцсэн илтгэлийн төлөвлөгөө зохиох, тэгэхийн тулд ярих зүйлийнхээ талаар хангалттай мэдлэг хуримтлуулсан байх шаардлагатай аж. Мөн нэг чухал зүйл бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байж эхлэлээ сайн хийх явдал. Мордохын хазгай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү.

Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна гэсэн үг байдаг. Олон эрдэмтэд энэ үгийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. «Жинхэнэ баатар эр эцсийн том тулалдаанд орохын тулд мянга мянган жижиг тулалдаанд ялдаг гэдэг. Үгийн сонголт, дууны өндөр нам байх, тайзыг хэрхэн эзэмших, хэдийд эхэлж, хэдийд дуусгах вэ, хэрхэн асуулт асуух, яаж унших гээд суралцах зүйл маш олон. Өөрийгөө хүн хэзээ ч «Би чадахгүй, энэ бол бүтэшгүй зүйл» хэмээн чамлах нь туйлын буруу гэнэ. Генерал болохыг хүсдэггүй цэрэг хэзээ ч цэрэг болж чаддаггүй гэдэг. Уран илтгэгч болъё л гэвэл чи зорьсондоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Алхам алхмаар хөгжсөөр яваандаа амжилтад хүрнэ. Үүний тулд хамгййн гол нь зорилгоо зөв тодорхойлох. Тэгээд түүнээсээ гажихгүй, хатуу чанд дэглэмтэй байх явдал чухал юм байна. Уран илтгэгч болох хүн заавал сайхан царай зүс, гоё хувцастай, цээлхэн дуу хоолойтой байх албагүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь амжилтад хүрэх үндэс болдог аж.

Эх сурвалж: http://edec.blog.gogo.mn
[Дэлгэрэнгүй...]


Нүднээс нулимс гарвал




Хэлтэг загас амтлаг, хоргүй тэжээлийг нөхөх чадвартай бөгөөд бие нь бор хар, хэвлий шаравтар цагаан цээж, сэлуур улбар шар өнгөтэй байдаг Загасыг жилийн 4 улиралд хэрэглэж болно. Дэлүү, ходоод, усан хаван, шээс боогдох зэрэг өвчнийг эдгээдэг. Усан хаванг буулгахад нэг хэлтэгний хэвлийд товортын нунтаг 2 цэн, чихэр өвсний нунтаг 1 цэн хийж амыг уяад ууранд жигнэж болгож хэрэглэнэ. Таны нүднээс нулимс гараад байвал хэлтэгний цөсөнд хөхний сүү хийж найруулаад. 2 удаа ууранд жигнээд дусаана Ингэсний ачаар салхинд явахаар нүднээс нулимс гарахаа болино.

Цагаан загас эрүүл мэндэд тустай
Цагаан загас нуур цөөрөм, гол мөрний намагтай газар амьдардаг. Хавар намрын улиралд барьж хоол хүнсэнд хэрэглэвэл сайн. Амин дэм дутагдаж, сульдаж, ядарсан, эмэгтэйчүүдийн өвчин, шээс боогдож, усан хаван гүйсэн уед цагаан загасаар шөл хийж уух махыг чанаж идэх нэн тустай. Хүнсэндээ тогтмол хэрэглэвэл өвчин тусахаас сэргийлэхээс гадна бүрэн илааршуулж чаддаг.

Эрүүл байхыг хүсвэл цай уугаарай
Цайнд хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж идэвхжүүлэх бодис байдгийг Харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Тэд хоёр хэсэг хүмүүст 14 хоног өдөрт 5 аяга кофе эсвэл цай уулгаж ажиглалт хийсэн байна. Цай уусан хүмүүсийн дархлааны систем, халдварт нянг устгах чадвар нь кофе уусан хүмүүсийнхээс 10 дахин илүү байжээ. Цайны найрлагад агуулагддаг “Аlкуlаminе аntidеns” хэмээх бодис хүний биед ийнхүү сайнаар нөлөөлдөг гэнэ.
[Дэлгэрэнгүй...]


Америкийн дээд боловсролын систем




Америкийн Нэгдсэн Улс маргаангүйгээр дэлхийд нэгдүгээрт орох дээд боловсролын системтэй орон билээ. Тэгвэл сүүлийн арав гаруй жилд Монгол оюутнууд америкийн олон төрлийн их дээд сургуулиудад ирж суралцах болсон нь бахархууштай явдал юм. Цаашид америкийн их дээд сургуульд суралцах сонирхолтой хүүхэд залуучуудад ямар төрлийн сургууль болон ер нь ямар бололцоо тэдний өмнө нээлттэй байгаа тухай бичвэл хэрэгтэй болов уy.

Америкт нийтдээ 5-н төрлийн эрдмийн цол зэрэг олгодог дөрвөн мянга гаруй (4056) их дээд сургуулиуд байдаг. Үүнд:

1. Associate (A.P.) зэрэг олгодог 2 жилийн коллеж;
2. Bachelor бую Baccalaureate (B.A. эсвэл A.B.) зэрэг олгодог 4-н жилийн коллеж;
3. Master (M.A.) зэрэг олгодог их сургууль;
4. Доктор (Ph.D.) зэрэг олгодог их сургууль болон
5. Бусад (M.D., J.D гэх мэтчилэн) нарийн мэргэжлийн цол олгодог сургуулиудад нийтдээ 15-н сая гаруй оютнууд суралцаж байна.

Эхний хоёр шат болох 2 жилийн буюу 4-н жилийн сургуулиуд оюутнууд юу хүссэн дуртай мэргэжлээ шилж сонгон суралцаж болдог. Чухам энэ л уед оюутнууд юу сонирхсон тэр сэдвүүдийн хичээлийг авч суралцах хэрэгтэй. Мэргэжлээ хоёроос илүү олон удаа сольсон байх явдал америкийн оюутнуудын дунд энгийн үзэгдэл байдаг. Энэ нь манай монголын дээд боловсролын сургалтын систем-ээс их ялгаатай бөгөөд энэ бололцоог манай Монгол оюутнууд бүрэн ойлгож, сайн ашиглах хэрэгтэй. Мастер, Доктор буюу бусад нарийн мэргэжлийн цол олгодог сургуулиуд ихэвчлэн урьд нь сурсан мэргэжил дээр тулгуурлан элсэн ордог. Мастер, Доктор болон бусад цол олгодог их сургуулийн тухай энэ удаа би бичихээ болъё.

Associate зэрэг олгодог 2 жилийн коллежийг англиар Associate"s College буюу Community College гэж нэрлэнэ. Хоёр жилийн коллеж нь америкийн бүх дээд сургуулиудын 43 хувийг эзлэх бөгөөд 2 жилд сурч дуусах программтай байдаг. Энэ коллеж тухайн дүүрэг эсвэл бүсийн коллеж байна. Жишээлбэл, Northern Үirginia Community College (Виржиниа) эсвэл Mercer County Community College (New Jersey) гэх мэтчилэн.
Хоёр жилийн коллежийн давуу тал ихтэй.

Заримыг нь дурдвал:
1. Хоёр жилийн коллежийн оюутны төлбөр хамгийн хямд байдаг. Гадаад оюутны нэг симестэрт төлөх төлбөр нь $ 2,500 орчим байдаг. Гадаад оюутны төлбөр дотоод оюутныхаас илуу их үнэтэй ч, 2-3 сэмэстэр онц сайн дүнтэй суралцаад дээрээс нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орсон тохиолдолд зарим сургууль оюутны төлбөрийг хөнгөвчилж өгдөг.

2.Гадаад оюутнууд 2 жилийн коллежид элсэн ороход TOEFL өгөх шаардлагагүй учир, ялангуяа 2001 оны 9-р сарын 11-нээс умну, элсэн ороход хамгийн хялбар цоллэгэ байисан. Харамсалтай н, унуудур амэрикийн али ч сургуулид гадаад оютан элсэн ороход амэрикийн виса гаргуулах маш хундрэлтэй болжээ.

3. Зарим 2 жилийн коллежийн сургалт нь тухайн штатынхаа улсын (state public) 4-н жилийн коллежийн эхний хоёр жилийн сурах программыг хангадаг бөгөөд тэр нь цаашид үргэлжлүүлж сурах оюутанд маш их тус болох давуу талтай юм.

4.Гадаад оюутнууд америкийн ямар ч сургуулид заавал “бүтэн цагаар” сурах ёстой. Гэхдээ, энэ 2 жилийн коллежд оройн цагаар суралцах илүү бололцоотой.

5. Мөн, 2 жилийн коллеж хэдийгээр программ нь 2 жилийн хугацаатай ч, бүртгүүлээд хичээл авсаар байвал тухайн хун оюутны визээ хоёроос илүү жилээр хүчинтэй байлгаж болдог (4-н жилийн коллежтай адил).

Америкчүүд хоорондоо “Чи ямар коллеж төгссөн бэ” гэж ярилцахдаа ихэнхи тохиолдолд тэд 4-н жилийн буюу Баклавр зэрэг олгодог коллежаа ярилцаж байдаг. Америкт 20-30 жилийн өмнө арван жилийн (high school) диплома авсан хүн давгүй амьдарч болж байсан бол өнөөдөр Баклавр зэрэг горилсон байх нь амьдралд ахих наад захын шаардлага болоод байна. Баклавр зэргийг хувийн (priүate) бую улсын (public) 4-н жилийн коллежаас авч болно. өнөөдөр америк оюутнуудын 70 хувь нь баклавр зэргийг хувийн коллежд горилж байгаа бол, 80 нь доктор зэргийг улсын их сургуулиас хүртэж байна. Дөрвөн жилийн коллежд ороход 2 жилийн коллежд орохыг бодвол хамаагүй их өрсөлдөөнтэй бөгөөд шалгавар ихтэй. Жишээлбэл наад зах нь л гэхэд TOEFL шалгалт угсун байих хэрэгтэй бугууд TOEFL-ийн оноо доод тал нь 500 байх хэрэгтэй. Дөрвөн жилийн коллежийн оюутны төлбөр мөн илуу их үнэтэй. Улсын 4-н жилийн коллежийн 1 жилийн оюутны төлбөр нь хорин хэдэн мянган ($20,000 орчим) доллар байдаг бол хувийн 4-н жилийн коллежийн төлбөр тавин мянган доллар хүрэх ч байдаг ($50,000).

Гадаад оюутнууд мөн л “бүтэн-цаг”-аар суралцах ёстой. Улсын коллежд суралцвал оройгоор суралцах бололцоотой ч харин хувийн сургуулиуд сурвал заавал өдрийн оюутан байх хэрэгтэй. Давтан хэлэхэд коллежд суралцаж байх үед оюутнууд өөрийн дуртай сонирхсон хичээлээр суралцаж болох бөгөөд мэргэжлээ бараг хэд л бол хэдэн удаа солиж болно. Иймээс оюутнууд коллежд суралцах үедээ өөрийн сонирхол болон ямар мэргэжилд илуу авьяастайгаа зөв тодруулж чадвал цаашид амьдралдаа амжилт гаргахад маш чухал юм.

Хэдийгээр ямар мэргэжлээр бакалавр зэрэг горилох нь чухал боловч 4-н жилийн коллежд суралцах явцад хүн өөрийгөө хэрхэн сайн боловсруулж чадсан мөн ямар төрлийн чадваруудыг ямар төвшинд сурч хөгжүүлж чадсан явдал ажилд ороход илуу чухал байдаг. Амэрикийн боловсролын систэмийн нэгэн онцлог давуу тал бол оюутнуудыг бүрэн өөрөө бие дааж сэтгэдэг чадвартай хүн болгож сургадагт оршино. Иймээс Амэрикийн коллеж төгссөн хүн аливаа нэгэн ээдрээтэй асуудал, бодлого, проблемтэй учирвал түүнийг шийдвэрлэх, хариултыг олж чөлөөтэй шинийг санаачлан сэтгэх тал дээр илүү чадалтай байдаг (problem solүing skill). Мөн коллежд суралцах явцад хүнтэй зөв харьцаж сурах (communication skill) чадварыг хөгжүүлнэ. Хүнд өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, өөрийгөө зөв ойлгуулах болон бусдын хэлсэнийг зөв ойлгож сурах нь хүний амьдралын туршид ямагт хэрэглэгдэх чухал чанар юм. Цаашилбал, ямар мэргэжил сонгосноос хамаарах ч гэсэн, амэрикийн коллеж төгссөн хүн бүр маш сайн зохион бичлэгийн (writing skill), юмыг шинжлэн задлах (analytical skill), зарим нөхцөлд тооцоолон сэтгэх (quantitatiүe skil) гэх мэтчилсэн чадваруудыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй.

Америкт бакалавр болон түүнээс дээш цол зэрэг олгодог бөгөөд эрдэм шинжилгээний судалгаа ажил хийдэг их сургуулийг Uniүersity гэж нэрлэнэ. Харин бакалавр зэргийг заавал тухайн Uniүersity дор харьяалагдах коллежөөс авна. Америкийн коллеж дотор Iүy League гэсэн нэртэй group-т багтдаг их сургуулиудын коллеж өндөр нэр хүндтэй. Жишээлбэл, Harүard, Yale, Princeton, Columbia, Cornell, UPenn, Dartmouth гэх мэтчилэн Iүy League их сургуулиуд байидаг. Мөн дэлхийд техник болон технолгоиор нэгд ордог МIT буюу Massachusetts Institute of Technology гэдэг сургууль Бостон хотын ойролцоо оршино.

Бусад өндөр үнэлгээтэй их сургуулиудыг дурдвал: Stanford, UCLA, Georgetown, Johns Hopkins, Chicago г.м. юм. Мөн өндөр нэр хүндтэй дан бакалавр зэрэг голлон олгодог коллежүүдаас дурдвал: Swarthmore, Boston College, Haүerford, Middlebury, Amherst, Wellesley, Williams,Bryn Mawr г.м. юм. Энэ их дээд сургуулиудыг сайн судлаад монгол охид хөвгүүд аль болох энэ сургуулиудад орж суралцвал тэд амьдралдаа амжилт гаргах нэгэн суурийг баттай бэлдэх юм.

Манай Монгол хүүхдүүд их сэргэлэн цовоо, ухаантай тул хичээл номоо сайн хийгээд онц сайн суралцаад дээр дурдсан сургуулиудад элсэх өргөдөл гаргавал аль ч сургууль сайн Монгол сурагчийг дуртайя элсүүлж авах бөгөөд зарим тохиолдолд санхүүгийн туслалцаатай-гаар ч сургах бололцоотой юм. Иймээс залуус хүүхдүүдээ америкийн шилдэг сургуулиудад шамдан суралцаж Монгол гэсэн нэрээ мандуулан ирээдүйнхээ эзэд болцгоо гэж та нарт уриальяа.

Мастер болон Доктор цол зэргүүд
Энэ нийтлэлийн өмнөх хэсэгт Америкийн дээд боловсролын системийн тухай - хоёр жилийн Associate зэрэг олгодог буюу дөрвөн жилийн Bachelor’s зэрэг олгодог college-үүдийн тухай бичсэн билээ. Үүний дотор дөрвөн жилийн коллежийн тухай дэлгэрэнгүй бичээд, дөрвөн жилийн коллежид суралцах хугацаандаа хичээлээс гадуур ямар мэдлэг чадвар эзэмших, юу сурсан байх ёстой тухай бичсэн. Энэ удаа хоёр болон дөрвөн жилийн коллежээс төгсөөд цаашдаа АНУ-д суралцая гэвэл ямар боломжууд байдаг тухай, мөн Master болон Doctor (Doctorate) цолын тухай нарийвчлан бичье.

Юуны өмнө бид бүхний мэддэг нэг ташаа ойлголтыг энд залруульяа. Бид college-ийг миний урьд бичсэний дагуу гагцхүү хоёр жилийн Associate зэрэг олгодог, эсвэл дөрвөн жилийн Bachelor’s зэрэг олгодог гэж дан ойлгох тал байдаг. Тэгвэл Master болон Doctor зэргийг коллеж гэсэн нэртэй сургуульд мөн адилхан хамгаалж болно. Жишээлбэл Bryn Mawr College л гэхэд Bachelor зэрэг голлон олгодог ч гэсэн зарим салбар ухаанд Master болон Doctor зэргийг мөн горилдог сургууль. Тэгэхээр аливаа нэг сургуулийн нэрэн дээр үндэслэн тухайн сургууль яг ямар цол олгодог болохыг мэдэх аргагүй юм.

Нэгэн тайлбар хийхэд Bachelor зэрэгт суралцахыг “undergraduate studies” харин Bachelor зэргээс дээш magistrantur болон aspirantur-т суралцахыг “graduate studies” гэж нэрлэнэ. Үүний жишгээр “undergraduate” оюутан нь дөрвөн жилийн сургуульд сурч байгаа, “graduate” оюутан нь magistrantur буюу apsirantur-т сурч буй оюутанг нэрлэнэ.

За тэгвэл, нэгэнт Bachelor зэрэг горилчихсон залуучуудад цаашид 2 төрлийн сонголт байна. 1) Тэр дор нь үргэлжүүлж сурах, эсвэл 2) хэдэн жил ажил хийсний дараа үргэлжүүлж сурах замууд байна. Дөрвөн жилийн college төгссөний дараа ерөнхийдөө гурван төрлийн чиглэлээр цаашид суралцаж болно. Үүнд:

1.Master (M.A.) зэрэг олгодог magistrantur
2.Doctor (Ph.D.) зэрэг олгодог aspirantur/doctorantur
3.Бусад (эмчин M.D., хуульчийн J.D. гэх мэтчилэн) нарийн мэргэжлийн цол олгодог сургуульд үргэлжлүүлэн сурч болно.

Мастер цол дотор олон төрлийн мэргэжлээр мастер цол хамгаалж болно. Үүнд жишээ татахад:
1. Master of Arts (M.A.) – нийгэм, урлаг, соёл, эдийн засаг, . гэх мэтчилэн
2. Master of Arts in Law and Diplomacy (MALD) – олон улсын харилцаа болон хууль.
3. Master of Business Administration (MBA) – business
4. Master of International Public Policy (MIPP) – засаг/нийгмийн олон улсын бодлого.
5. Master of Law and Social Policy (MLSP) – хууль болон нийгмийн бодлого.
6. Master of Public Administration (MPA) – засаг/нийгмийн удирдлага
7. Master of Public Health Administration (MPHA) – нийгмийн эрүүл мэндийн удирдлага
8. Master in Public Policy (MPP) – засаг/нийгмийн бодлого
9. Master of Science (M.S.) – техник, компьютер буюу аливаа нэг суурь шинжлэх ухаан. (тоо, физик гэх мэт)
10. Master of Social Science (MSS) – нийгмийн ухаан гэх мэтчилэн өөр олон нарийн салбарт уг цолыг хамгаалж болно.

Нэгэн зүйлийг онцлон хэлэхэд Master болон Doctor program-д элсэн орох үйл ажиллагаа доод тал нь нэг жилийн хугацаа шаардана. Иймээс магистрантур буюу аспирантурт элсэн орох өргөдөл болон бусад бичиг баримтаа тухайн тухайн программд суралцаж эхлэхийг хүссэн өдрөөсөө доод тал нь нэг жилийн өмнө цуглуулж эхлэх хэрэгтэй байдаг. Сургууль болгон өөр өөр өдөр элсэн орох үйл ажиллагаагаа хаадаг бөгөөд ихэнх сургуулиуд өвлийн Нэгдүгээр буюу Хоёрдугаар сард элсэн орох өргөдлийг хүлээн авахаа зогсоодог. Иймээс сургуулийнхаа мэдээллийг сайн шалгаж, энэ (deadline) өдрөөс нь хоцролгүй бичиг баримтаа илгээх хэрэгтэй. Магистрантурт элсэн ороход Bachelor зэрэг хамгаалсан мэргэжлээрээ ч сурч болно, өөр мэргэжлээр ч сурч болно. Хамгийн гол нь өөрийнхөө сонирхсон тэр мастер зэрэг горилох болсон мэргэжлийг яагаад сонгох болсон зорилго бөгөөд хэтийн төлөвлөгөөгөө тодорхойлсон захидалдаа (personal statement) сайн тайлбарлаж учир шалтгаанаа нарийвчлан бичиж чадаж байвал болох нь тэр.

Магистрантурууд нь нэг жилээс гурван жилийн хугацаатай байдаг. Зарим магистрантурт дөрвөн жилийн коллежоо төгссөний дараа шууд элсэн орж болдог байхад зарим нь ажлын бөгөөд амьдралын туршлагатай хүмүүсийг элсэн оруулна. Суурь шинжлэх ухааны юм уу нийгмийн төрлийн мэргэжлээр шууд магистрантурт элсэж ордог байхад нийгмийн удирдлага, бодлого мэтийн салбарт ажлын болон амьдралын туршлага илүү шаардсан байдаг.
Магистрантурт элсэн ороход хэрэв Америкт (эсвэл өөр англихэлний сургалттай оронд) хоёр жилийн юм уу, дөрвөн жилийн коллеж төгссөн бол TOEFL шалгалт өгөх хэрэггүй болно. Гадаадаас магистрантурт элсэн орж байгаа тохиолдолд бол харин TOEFL шалгалт заавал өгсөн байх шаардлагатай. Ихэнх магистрантуруудад элсэн ороход GRE шалгалт өгсөн байхыг шаардана. Тэгэхээр GRE шаардагддаггүй зарим программууд ч бас байдаг. GRE нь Graduate Record Examination гэсэн үгийн товчлол бөгөөд магистрантур, аспирантурт элсэн ороход өгдөг шалгалт юм. GRE шалгалтын тухай бичвэл тусдаа нэг нийтлэл болох бөгөөд энэ шалгалтын асуултыг бэлдэж, шалгалтын тухай олон ном байхаас гадна уг шалгалтыг зохион байгуулж, шалгалтын асуултыг бэлдэж авдаг ETS гэдэг (Princeton, NJ-д оршдог мөн TOEFL шалгалтыг хариуцдаг) байгууллагын тухай тус байгууллагын website-aaс нэмэлт мэдээлэл авч болно. Хаяг нь http://www.ets.org/.

Ихэнх магистрантурт ялангуяа гадаад оюутнуудын хувиасаа мөнгө төлж сурдаггүй (гагцхүү MBA зэргийг хамгаалахад төлбөрийг заавал хувиасаа төлөх бөгөөд энэ цолын тухай доор дэлгэрэнгүй бичье). Иймээс магистрантурууд шилмэл сайн оюутнуудаараа туслах багш, туслах ажилтан гэх мэтчилэн ажил хийлгэдэг бөгөөд түүний хариуд нь хичээлийн жилийн төлбөрийг хандивчилж, (заримдаа тэглэж) өгдөг бөгөөд мөн туслах багш/ажилтан хийх туршид нь цалинжуулдаг.

Ямар зорилготой магистрантурт элсэх нь хүн болгоны хувьд мөн мэргэжил болгонд адилгүй. Жишээлбэл техникийн ялангуяа computer-ийн салбарт сайн ажил олоход дөрвөн жилийн коллеж төгссөн байх нь (дан Bachelor зэрэг) хангалтгүй. Иймээс computer-ийн ухааны Мастер цол хамгаалж байж гайгүй сайн ажилтай болоход илүү амар болдог. MBA буюу бизнесийн чиглэлээр мастер цол хамгаалбал нэг ёсны менежерийн юм уу аливаа нэгэн даргын ажилд бэлтгэгдэнэ гэсэн үг. Харин MBA цол хамгаалахад нэг талаас нь үзвэл хувиас их зардал гардаг тул MBA зэрэгтэй хүний цалин ерөнхийдөө өндөр байна. Master цол хамгаалсанаар аливаа нэгэн нарийн мэргэжлийн салбарт ороход бас тус дэм болох бөгөөд мөн өөрийн ажиллаж буй салбарт албан тушаал ахихад нэмэртэй болно. Олон улсын салбар сайтай мөн программ сайтай цөөхөн хэдэн сургуулиудыг дурдая. Johns Hopkins Center for Adүanced International Studies, The Fletcher School of Law and Diplomacy, Georgetown Uniүersity School of Foreign Serүice, John F. Kennedy School of Goүernment in Harүard.

Доктор цол горилох нь
Одоо Доктор буюу Ph.D. (Doctor of Philosophy) цолын тухай бичье.

Доктор буюу Ph.D. цол нь аливаа хүний дээд боловсролын оргил нь юм. Үүгээрээ ч, доктор цол нь их өндөр нэр хүндтэй бөгөөд тухайн хүний боловсролыг тодотгож өгдөг. Доктор цолыг бараг бүх салбарт горилж болно. Мөн Америкийн боловсролын системд Доктор цол хамгаалсанаар энэ дэлхийн хамгийн сайн чанарын бөгөөд дээд зэргийн үнэлгээтэй цолыг горилж байна гэсэн үг. Учир нь Америкийн аспирантууд дэлхийн шинжлэх ухааны олон салбаруудыг тэргүүлж давамгайлж явдаг бөгөөд Америкт доктор цол хамгаалахад тийм ч хялбар биш юм.

Нэг талаас нь үзвэл Доктор цолыг үнэхээр эрдэм мэдлэгт суралцах дуртай хүмүүс хамгаална. Нөгөө талаас нь үзвэл өөрийн мэргэжилдээ үнэхээр дуртай эсвэл цаашид ажлын албан тушаал ахихад Доктор цолтой байхаас гарцаагүй тохиолдолд тухайн мэргэжлээрээ Доктор цол горилох гэх мэтчилэн мөн олон янзын шалтгаан байна. Юуны өмнө Доктор цол хамгаалахад, эмч болоход шаардлагатай суралцах хугацааг эс тооцвол, хамгийн урт хугацаа шаарддаг, доод тал нь дөрвөн жил. Зарим салбарт есөөс дээш жил суралцаж байж доктор цолыг горилох тохиолдол ч цөөнгүй. Харин Доктор цол горилсоноор өндөр цалинтай ажилд золгоно гэсэн батлагаа үгүй. Хэрэв баяжия гэж бодвол хуульч, эмч, эсвэл MBA-тэй бизнесмэн болох хэрэгтэй. Харин эдгээр цолыг хамгаалахад сургалтын төлбөр их өндөр бөгөөд тухайн сургууль нь оюутнуудад санхүүгийн туслалцаа энэ мэргэжлээр бараг өгдөггүй учир оюутнууд их хэмжээний мөнгөн зээл авч суралцана. Дээрээс нь эмч (MD буюу Medical Doctor) болоход илүү урт хугацаа, нөр хөдөлмөр, хичээл зүтгэл, ер нь хувийн амьдралаа огоорон байж суралцаж ажиллахыг шаардана.

Доктор цол горилоход ямар сургуульд тухайн цолоо хамгаалах нь Bachelor буюу Master цол хамгаалснаас бараг илүү чухал болж ирдэг. Иймээс жил болгон янз бүрийн мэргэжлийн аспирантуруудыг Baron’s гэх мэтчилэн байгууллагууд дугаарлан үнэлж, ранк жагсаалт хийж, тусгайлан сэтгүүл хэвлэж гаргадаг. Зарим сургууль нийгмийн ухааны салбарт дээгүүрт ордог байхад өөр нэг сургуулийн инженерийн программ нь дээгүүр жагсаалтанд орох жишээтэй. Гэхдээ миний түрүүчийн нийтлэлд дурдсан сургуулиудын аспирантууд янз бүрийн төрлийн салбарт жил дараалан дээгүүр байр эзэлдэг. Тэр сургуулиудыг дахин дурдвал: Harүard Uniүersity, Yale Uniүersity, Princeton Uniүersity, Columbia Uniүersity, Cornell Uniүersity, Uniүersity of Pennsylүania, Dartmouth College гэх мэтчлэн Iүy League болон Stanford Uniүersity, Uniүersity of California in Los Angeles (UCLA), Uniүersity of California in Berkeley, Georgetown Uniүersity, Johns Hopkins Uniүersity, Uniүersity of Chicago, Uniүersity of Үirginia, Tufts Uniүersity гэх мэтчилэн янз бүрийн мэргэжлээр асирантурууд нь нэгдүгээр зэрэглэлд ордог сургуулиуд байна. Харин техник, компьютерийн салбарт Massachusetts Institute of Technology буюу MIT гэдэг сургуулийн нэрийг энэ салбарт авьяастай бөгөөд энэ салбарыг сонирхсон залуу хүн болгон мэдэх ёстой сургуулийн нэг юм. Энэ сургуулиудын тухай илүү мэдэж авьяа гэвэл интернетээс уг сургуулиудын website-д орж үзвэл таньд хэрэгтэй мэдээлэл тэнд байх болно.

Тэгэхээр нэгдүгээр зэрэглэлтэй аспирантурт элсэн ороход агуу их өрсөлдөөнтэй. Жишээлбэл нэгдүгээр зэрэглэлтэй нэгэн асприантурт элсэн орохоор 100 хүн өргөдөл гаргахад тэдний дотроос таван хүн л тэнцдэг. Нэгдүгээр буюу хоёрдугаар зэрэглэлийн аспирантураас доктор цол хамгаалбал тухайн хүн Доктор цол хамгаалсаны дараа илүү олон ажлын байрны сонголттой болдог. Ялангуяа, амьдралдаа профессор болох зорилготой хүн байвал эдгээр сургуулиуаас Доктор цол хамгаалбал профессор болох зам нь илүү дөт болно. Гэхдээ мэдээж хүн болгон янз бүрийн шалтгаанаар заавал нэгдүгээр буюу хоёрдугаар зэрэглэлтэй сургуульд Доктор цол хамгаалах шаардлага үгүй. Гэхдээ Америк улсад шинээр анх удаа цагаачлан, эвсэл сурч ажиллаж амьдарч эхэлж байгаа Монголчууд бидэнд Америк Улсын хамгийн сайн, аль болох шилдэг сургуульд нь суралцахын төлөө чармайж ажиллах нь бидний зорилго байх ёстой болов уу гэж би хувьдаа бодож байна. өнөөдөр л гэхэд энэ сургуулиудын ихэнхэд нь шалгарч элсэн ороод амжилттай суралцаж төгсөөд одоо ч суралцаж байгаа монгол оюутнууд цөөнгүй бий.

Аспирантурт элсэн орох үйл явц нь магистрантур орохтой адилхан. Харин ялангуяа сайн сургуульд элсэн ороход миний өмнө дурдсанчлан өрсөлдөөн маш ихтэй. Тиймээс, TOEFL шалгалт өгвөл 600 оноо, за бүр муудвал 575 оноо авах шаардлагатай. Гэхдээ урьд нь англи хэлтэй сургуулиас (Amerik, Angli, Canada, Australia, South Africa, гэх мэт оронд) Associate, Bachelor буюу Мастер бол хамгаалсан тохиолдолд TOEFL шалгалт өгөх хэрэггүй. Харин аспирантурууд элсэн орж бүх оюутнуудаасаа GRE шалгалтыг өгсөн байхад шаардах бөгөөд сайн сургуульд орохыг тулд GRE шалгалтанд дээгүүр оноо авсан байх хэрэгтэй. Түүнчлэн дөрвөн жилийн коллежоо онц буюу сайн дүнтэй төгссөн байх шаардлагатай бөгөөд ямар учраас Доктор цол хамгаалах болсон учир шалтгаанаа маш сайн тайлбарлаж бичсэн байх хэрэгтэй. Бас нэг аспирантурт элсэхэд шаардлагатай бөгөөд ач холбогдол ихтэй зүйл бол урьд сурч байсан багш болон удирдлага дор нь ажиллаж байсан даргын тодорхойлолт байдаг.

Өнөөдрийн техник технологийн эринд Америкийн бараг бүх сургуулиуд элсэлтийн үйл ажиллагаагаа интернэтээр дамжуулан (online) явуулдаг болсон. Иймээс юуны өмнө аспирантурт элсэн орохын өмнө хувь хүн өөрийнхөө дур сонирхол, ирээдүйн ажлын байдал зорилгоо сайн тодорхойлон ойлгож мэдсэн байх хэрэгтэй. өөрийнхөө юу хүсч, сурах дуртайгаа сайн танин мэдсэний дараа сурах аспирантуруудаа судалж эхлэх хэрэгтэй. Аль программ нь юугаараа давуу талтай, мөн өөрийн чинь сонирхсон салбар, дэд салбарт ямар шинжилгээ судалгаа хийдэг, багш нар нь ямар нарийн мэргэжилтэй бөгөөд ямар сэдвээр судалгаа хийж байгаа гээд л сайн нарийн судалж мэдэх хэрэгтэй зүйлсүүд олон байдаг.

Доктор цолыг хамгаалах туршид ихэнх аспирантурууд сургалтын төлбөр төлдөггүй. Доктор цол хамгаалах явцад маш олон төрлийн санхүүгийн туслалцаа болон шагнал тэтгэлэг, эсвэл зээл байдаг . Иймээс элсэлтийн үйл явцаа эхлэхээс өмнө тухайн салбарт ямар тэтгэлэг болох scholarship, grant, award—ууд сургуулиудаас, америкийн болон олон улсын сан хөмрөгөөс, засгын газруудаас болон хувийн сайн дурын ашгын төлөө бус байгууллагуудаас олж болох тухай мөн сайн судалж мэдсэн байх хэрэгтэй. Хэрэв элсэх өргөдлөө гаргахаас өмнө хувь хүн өөрөө санхүүгийн үүсгэвэрээ олчихвол тэр хүний сонирхсон сургууль нь уг хүнийг илүү дуртайяө элсүүлж авна. Иймээс аспирантурт суралцах санхүүгийн туслалцааны тухай номууд Америкийн аль ч номын санд болон дэлгүүрүүдэд “Graduate School Grants and Scholarships” гэх мэтчилэн нэртэйгээр элбэг байдаг.

Америкийн аспирантурын программууд шаардлага маш өндөртэй. Тэд доод тал нь хоёр жил маш шургуу хичээлд сууж суралцахыг шаардана. Зарим аспирантурууд урьд нь магистр хамгаалсан хүний магистрын хичээлийг шилжүүлэн хүлээн зөвшөөрдөг ч тухайн хүн өөрийнхөө мэргэжлийн мэдлэгийг бүрэн олж авсан байхыг аспирантурын программ шаардана. Тиймээс, доод тал нь хоёр жил суралцсаны дараа аспирантурын оюутнууд их том шалгалт өгдөг. Тэр шалгалтыг “qualifying exam” гэж нэрлэдэг. Энэ шалгалт оюутныг мэргэжлийнхээ тухай сурсан бүх сэдвээр нь шалгах бөгөөд жинхэнэ мэдлэгийг шалгасан шалгалт юм. Сайн оюутнууд нь эл шалгалтыг нэг удаа өгөөд давчих тохиолдлууд байхад зарим оюутнууд нэгээс олон удаа өгч байж энэ шалгалтыг давна. Харин шалгалтаа өгч дийлээгүй, даваагүй тохиолдолд аспирантураа орхисон оюутнууд ч цөөнгүй байдаг. Аспирантураа дуусгаагүй зарим оюутнууд Мастер цол аваад сургуулиасаа гарах тохиолдол ч мөн байдаг. Харин энэ шалгалтуудыг давсны дараа оюутнууд өөрсдийн эрдэм шинжилгээний судалгааны ажлын сэдвээ сонгох том ажилд ордог. Тэгээд шинжилгээний ажлаа дуусгасан тохиолдолд диссертаци бичих ажил эхэлдэг. Аспирант хүн болгон өөрийнхөө диссертацид аливаа нэг шинэ нээлт, эсвэл тухай салбартаа хувь нэмэр оруулсан байх шаардлагатай байдаг. Иймээс Америкт доктор цол хамгаалсан хүн болгоны диссертаци нь Америкийн Конгрессийн номын сан болох хүн төрөлхтөний мэдлэгийн өвийн санд үүрд хадгалагдан үлдэнэ. Ингээд диссертациа амжилттай хамгаалсан тохиолдолд Doctor of Philosophy (Ph.D.) цолыг Америкийн Нэгдсэн Улсад горилж дуусгана. Доктор цол горилсоноор нөр их хүч хөдөлмөр, хичээл чармайлт, итгэл зүтгэл, мэдлэг боловсрол, өндөр сэтгэхүй онцгой шинийг эрэн хайх сэтгэлгээ шаардаж байж олдог эрдэмт хүний биеийг олсоны боловсролын дээд оргилд хүрч байгаа юм.

Иймээс залуучууд та бүхэнд америкийн шилдэг сургуульд элсэн орж Master, Doctor цол горилон шамдан суралцаж, Монгол гэсэн нэрээ мандуулан өндөр амжилт гаргаасай гэж ерөөе.
[Дэлгэрэнгүй...]


Эрчүүдийг хүчирхэг харагдуулдаг 11-н зүйлс




1. Зангиа

Гэхдээ танд 20 зангиа байлаа гээд бас сайхан харагдана гэсэн үг биш. Харин зангиа, тэр дундаа бага зэргийн судалтай, судал нь дигнал хэлбэртэй байвал бүр сайн.





2. Чагтан товч буюу ( cufflink)

Чагтан товчийг эр хүний гоёл, зүүлт гэж хэлдэг учир үүнийг давуу тал болгон ашиглаж болох нь. Тэр дундаа мөнгөлөг, алтан товчнууд их сайхан харагддаг.

3. Мөнгө хавчигч буюу ( money clip)

Эрчүүд түрийвчээ арын кармандаа хийснээс болоод овойж харагддаг. Тэгвэл хавчигч үүнээс сэргийлж чадна. Та мөнгөө мөнгө хавчигчаар хавччихаад ар кармандаа хийж болох ч мөнгө хавчигч нь түрийвчгүй үед мөнгийг барьж байх зориулалттай юм.

4. Бүс

Юуны өмнө хамгийн чухал зүйл бол таны бүс гуталтай тань таарч байх ёстой. Гэхдээ хэрвээ та дэлгүүрт бүс авахаар явах гэж буй бол хамгийн классик сонголт бол мөнгөн горхитой хар арьсан бүс юм. Энэ бол эр хүнд заавал байх ёстой бүсний нэг юм. Харин та бусад бор, шар гээд бүснүүдээ гутал хувцасандаа тохируулаад авж болно.

5. Цүнх

Хар, бор өнгийн арьсан цүнхнүүд таныг маш ажил хэрэгч харагдуулна. Гэхдээ заавал арьсан байх шаардлагатай. Эс тэгвээс таныг бүр хямдхан харагдуулах аюултай. Мөн таныг элдэв олон зүйл бариагүй зөвхөн цүнхээ барьсан байдал нь маш зохион байгуулалттай харагдуулдаг юм.

6. Нэрийн хуудсын сав

Ажил хэрэгч бизнесмен хүмүүс заавал нэрийн хуудастай байх ба мөн нэрийн хуудсаа хийх савтай байх ёстой.

7. Үзэг

Үзэг маш сайн байх ёстой. Жишээ нь чек бичих, гарын үсэг зурах, мөн нэг найздаа нэрийн хуудсан дээрээ юм тэмдэглэж өгөх зэрэгт үзэг тань хэрэг болно. Энэ үед үзэг тань эвдэрчихсэн, эсвэл гарахгүй байвал ямар харамсалтай вэ?

8. Цаг

Өмнө нь эрчүүдэд зориулж хэрхэн цагаа сонгон зүүх вэ гэсэн талаар бичсэн байгаа.

9. Шүхэр

Мэдээж сайн чанарых байх ёстой. Мэдээж эрэгтэй хүнд ягаан, улаан шүхэр зохисгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол хар өнгийн шүхэр. Та шүхрээ байнга машиндаа авч явж байх хэрэгтэй. Энэ нь таныг маш сайхан харагдуулах ба мөн хүмүүсийн анхаарлыг нилээд татах болно.

10. Хүзүүний хар ороолт ба арьсан бээлий

Мэдээж гадаа сайхан байхад хүзүүний ороолт зүүгээд хэрэггүй. Харин гадаа хүйтэн байгаа үед хар ороолтыг зүүх нь мөн танд өнгө нэмэх болно.

11. Асаагуур

Асаагуур бол эр хүнийг чимдэг маш чухал зүйл. Магадгүй нэгэн сайхан бүсгүйд асаагуур хэрэгтэй болох ч юм билүү?
Эдгээр зүйлүүд танд үнэхээр тус болно. Та эдгээр зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж чадах аваас бусад эрчүүдээс илүү сайхан, илүү хүчтэй, илүү дээд зэргийн харагдах болно.
[Дэлгэрэнгүй...]


Ногоон дарь эхийн тууж





Эрт цагт зургаан зүйл хамаг амьтан эх болсон илэрхий зөөлөн авирт илтэд хурдан тонилгогч Ногоон Дара эх Янжин сүмд Дунжин гарвын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Даяаны үндсийг бясалган дүүргээд зургаан зүйл хамаг амьтны эх болсон илэрхий зөвлөн авирт, илтэд хурдан тонилгогч Ногоон Дарь эх дээд сайн цагийн мянган бурхан, Шигмуни бурхан, Очирвани бурхан, Огторгуйн түмэн хуврагуудын оронд дээш нисэн өөд болов.

Мянган бурханы орныг гурван үе эргэж мөргөөд - Би Янжин сүмд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Урьдах маань холдож, хойтох маань ойртож буй энэ цагт цор ганцаар тул надад нэгэн үр заяа хэмээн хутаг гуйсанд сайн цагийн мянган бурхан зургаан сайн эмийг адислан өгөв. Тэр эмийг зооголсны сүүлд ерэн есөн насан дээр нь Очирваниас үндэстэй ургамал наран мэт өнгөтэй улаан тоорын өнгөт уруултай өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй хас эрдэнэ мэт шүдтэй галибарвасум мод мэт нуруутай бодитой бурхан дүртэй Оюу нэртэй бодисадва хөвгүүн төрөв.

Тэр хүүг бадам лянхуа цэцэгт хучиж элдэв зүйлийн жимсийг шимүүлэн байтал гурав хоногийн сүүлд хүү нь үгүй болон одов. Тэр Ногоон Дарь эхийн дэлгэр сайхан цорой нь дээш эвхтэл татав. Бадрангуй саруул цээж нь балар харанхуй болж, бат сайхан түвшин сэтгэл нь долгисон дайвалзаж юмчин цагаан хөх нь ширгэн хатав. Саран цагаан царай нь харлаж сайхан зандан хөл сөхөрч алтан амаараа шороо үмхэн унаад дээр тэнгэрийг дэнсэлтэл доод газрыг донсолтол хувхай модноос навч цэцэг ургатал, хонхор газар ус тогттол уйлав.

Тэр цагт дээд сайн цагийн мянган бурханы орноос Шигмуни бурхан өөд болон ирээд баруун мутраас нь дээш татаж аваад гурван үе сургаал тавиад нисэн өөд болов. Зургаан зүйл хамаг амьтаны эх болсон илэрхий зөөлөн авирт илтэд хурдан тонилгогч Ногоон Дарь эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй, бор эрээн харцгай болон хувирч, дээш мянган бурханы оронд нисэн өөд болоод, мянган бурханыг гурван үе эргэж мөргөөд "Би Янжин сүмд, Дүнжин гарбоын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл, хатуужлын даяаныг бясапган суув. Даяаны үндсийг төгсгөөд сайн цагийн мянган бурханы оронд хүрч, эдүгээ би ганцаар тул над нэгэн үр заяа" гэж айлтгасанд ерөн есөн насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй, улаан бямбын уруултай, өндөр Бирузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галибарвасун модон мэт нуруутай, бодьтой бурханы дүртэй, Оюу нэртэй бодсада хөвүүн төрсөн билээ. Бадам лянхуа цэцгийн дотор хучиж байн атал гурван хоногийн сүүлд гагцхүү төрсөн Оюу бодсада минь үгүй болон одов. Сайн заяатай агсан бол мянган бурханы оронд шавь болон төрсөн болов уу гэж санаад ирэв. Гагцхүү төрсөн бодсада хөвгүүнийг минь үзэв үү хэмээн хэлүүлсэнд "Авай зургаан зүйл хамаг амьтаны эх болон Ногоон дарь эх минь чиний гагцхүү төрсөн бодьсадыг чинь үзсэнгүй" гэв. Тэр цагт хойт мөрт зар тавихын тул бэлгэ тэмдгийг айлтганам. Зүрхний эхэнд таван зуун цогцын бэлгэ бүрдсэн бэх хар мэнгэ буй билээ. Хоёр далны хооронд сувдын дүрээр бүтсэн шүр улаан мэнгэ буй билээ. Тийм болохул миний хөвүүн магад мөн гэж зар тавиад дор замбутивд бууж, арван найман тамын амьтанд төрсөн болов уу гэж ирээд, мөн тамын амьтанаас "Гагцхүү төрсөн Оюу бодсадыг минь үзэв үү?" гэж асуув. Төдий тамын амьтан "Авай зургаан зүйл хамаг амьтаны эх болсон Ногоон дарь эх минь, чиний гагцхүү төрсөн Оюу бодсадыг чинь бид үзсэнгүй" гэв. Мөн Ногоон Дара эх "Арван найман тамын амьтаны аливаа зовлонг арилгаад замбутивийн дээр хоёр ...
[Дэлгэрэнгүй...]


Интернэт холболтын алдаанууд 678, 815, 691, 769




Интернэт холболтын алдаанууд 678, 815, 691, 769
Компьютерээ асаагаад нэтэд холбогдох гэтэл error: 678 гээд л алдаа гараад байвал яах уу ?
ADSL интернэт хэрэглэгчидэд тулгардаг дараах алдаануудыг хэрхэн шийдэх талаар зааварчилгааг орууллаа. Зааврын дагуу оролдоод үзээрэй.
























Алдааны коод Тайлбар
Шийдэл
Error : 678 and 815
Холболтын серверээс хариу ирэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, таны компьютер холболтын сервер хооронд холболт тогтохгүй байна гэсэн үг.
Юуны түрүүнд холболтын шугамыг шалгаж үзэх хэрэгтэй.
ADSL модемруу орсон болон түүнээс гарсан шугамын холболтыг шалга.
Тух: WAN link & ADSL link гэсэн гэрэл асаж байгаа эсэхийг шалгах, мөн холболт хийсэн залгууруудаа дахин шалгах хэрэгтэй.
Error : 691
Хэрэглэгчийн нэр нууц үг буруу байна
Хэрэглэгчийн нэр, нууц үгээ буруу оруулсан байж болно.
Нягтлан шалгаж зөв оруулах хэрэгтэй. Мөн хэрэглэгчийн эрх нь идэвхигүй болсон байж болно.
Өөрөөр хэлбэл: Төлбөр тооцоо хийгдээгүйн улмаас хандалтын эрхийг түр хаасан тохиолдолд эрх тань идэвхигүй болно.
Error : 769
Сүлжээний картаа идэвхигүй болгосон байна
Сүлжээний картаа идэвхижүүлэх хэрэгтэй. Үүний тулд:

1. Start->Settings->Control Panel->Network Connections
2. "Local Area Connection" гэсэн холболт дээр хулганы заагчийг байрлуулан хулганы баруун товчийг нэг товшин гарч ирсэн командын жагсаалтаас "Enable"-г сонгоно.

[Дэлгэрэнгүй...]


Нэг ширхэг цэцэг




“Ганцханыг л өгөөч” энэ бол Юмикогийн хамгийн сайн цээжилсэн анхны vг байлаа.
Дайн хараахан дуусах болоогvй байлаа. Энэ vед банш, хатуу чихэр, шоколад авахаар хаашаа ч явсан олдоггvй байлаа. Хөнгөн зуушны газарт ч байхгvй. Идэх юм гэвэл цагаан будааны оронд картаар өгдөг төмс, буурцаг, хулуугаас өөр зvйлгvй.
Өдөр бvр дайсны онгоц нисэн ирж бөмбөг хаядаг байлаа. Хот ар араасаа шатаж vнс нурам болж байв.

Юмикогийн гэдэс vргэлж өлсдөг байх даа. Хоолны цагаар ч, vдийн хоолны цагаар ч нөгөө vгээ хэлж хоол нэхнэ.

Тэгтэл Юмикогийн ээж “За одоо ганцханыг шvv” гэж хэлээд өөрийнхөө хоолноос нэг хэсгийг Юмикод хуваан өгөв. “Ганцханыг л, ганцханыг л…” гэх vг ээжийнх нь амны уншлага болчихсон байв. Юмико санамсаргvй ээжийнхээ энэ vгийг цээжилчихсэн ажээ.
“Их өрөвдмөөр хvvхэд шvv тээ. Ганцханыг л өгөөч гэж хэлбэл юу ч байсан авч чадна гэж боддог юм” гэж ээж нь нэг удаа хэлтэл аав нь гvнзгий санаа алдаад ийн хэлэв. “Энэ хvvхэд нэг насаараа бvгдийг нь өгөөч, уул шиг ихийг өгөөч гэж хэлж мэдэхгvй өнгөрч магадгvй. Ганцхан ширхэг л төмс, ганцхан ширхэг л цагаан будааны ороомог, ганцхан ширхэг хулууны чанамал гээд бvгд ганцхан ширхэг… ганцхан ширхгийг л өгөхөд байрладаг. Баярлаад ганцханаас илvvг авдаггvй байж магадгvй. Чухамдаа том болоод ямар хvн болох юм бол доо” гээд Юмиког дээш өргөв.

Зөвхөн тэр vеэс ч биш, ер нь байдал тийм сайнгvй байсан бөгөөд Юмикогийн аав ч гэсэн дайнд явахгvй бол болохгvй өдөр болов. Аав нь дайнд явах өдөр Юмико ээждээ vvрvvлэв. Хол байдаг галт тэрэгний өртөө хvртэл гаргаж өгөхөөр явлаа. Ээжийнхээ хийж өгсөн хөвөнтэй малгайг өмсөөд явжээ. Ээжийнх нь мөрөндөө vvрсэн цvнхэнд самбаа, эм, картын барааны тасалбар, тэгээд хамгийн чухал нь цагаан будаагаар хийсэн ороомог зэргийг хийсэн байлаа.

Юмико будааны ороомог байгаа гэдгийг сайн мэдэж байгаа болохоор “Ганцханыг л өгчих будааны олоомог, ганцханыг л өгөөч” гэсээр байгаад өртөөнд хvрэхэд бvгдийг нь идчихсэн. Ээж нь дайнд явж буй нөхөртөө охиныхоо уйлсан царайг харуулахгvйн тулд тэгсэн юм болов уу даа. Өртөөнд дайнд явж байгаа хvн дvvрэн байсан бөгөөд vе vе “Мандтугай” гэх нь сонсогдоно. Бас баатарлаг цэргийн дуу дуулах нь ч сонсогдоно.
Юмико болон тvvний ээж хоёроос өөр гаргаж өгөх хvнгvй аав нь галт тэрэгний тавцангийн захад зогсон Юмиког тэврээд “Мандтугай” гэдэг vгийг аяархан хэлж цэргийн дуу дуулж эхэллээ. Ямартай ч дайнд явж байгаа гэхээргvй байлаа.
Тэгтэл хэзээ хэзээгvй галт тэрэг ирэх гэж байгаатай зэрэгцэн Юмико нөлөө “Ганцханыг л өгөөч” гэдгээ хэлж эхлэв.

Тэгтэл аав нь ийн хэлэв:
“Аль хэдийнэ бvгдийг нь идчихсэн шvv дээ. Манай Юми сайн хvvхэд шvv, аав нь цэрэг болчихсон, мандтугай гэж хэлээрэй”.
Юмиког ээж нь бvvвэйлсэн ч тасралтгvй уйлсаар байлаа. Энэ хооронд аав нь алга болчихов. Тэрбээр галт тэрэгний ойролцоох хог хаядаг газраас космос цэцэг олж харсан юм байна.

“Юми за, ганцханыг л өгье дөө. Ганцхан ширхэг цэцэг, сайн хараарай” гэхэд тэрбээр хөлөө хөдөлгөн маш их баярлав.
Аав нь vvнийг харан баярлан инээгээд Юмикогийн барьж буй нэг ширхэг цэцгийг харсаар галт тэргэнд суугаад явчихлаа.

Орчуулсан Б.ДЭЛГЭРХИШИГ
[Дэлгэрэнгүй...]


How to Remove the Number of Label



1. Login to blogger with your ID
2. After entering the dashboard page , click Layout. Please saw the picture :
3. Then click edit HTML tab. Please saw the picture :
4. Click the Download full template link. Save your template:
5. Please mark the little box beside Expand Widget Templates. Wait for a moment.











6. Go to your template code, and find the code like this :

(<data:label.count/>)

7. If you was found the above code, please delete.

8. Click Save Template button.

9. Done. Please see the result.


Now your label will not with number.
[Дэлгэрэнгүй...]


How to Download Embedded SWF files using Firefox





How to Download Embedded SWF files:
First off, if you don't already have it, you'll need
firefox:



1. Open up Firefox and navigate to the Webpage that contains the embedded Flash SWF file that you would like to download
2. Anywhere in the empty space on the page, right click and select the Page info option:




















3. Next, select the Media tab from the Page Info menu
4. Scroll down the list and select the .swf file from the list. It should be listed as an embedded type
5. Once the item has been selected, you can click the Save As button to save the .swf flash file to your computer:

















Note: If you want to play your .swf files that you have downloaded, I highly recommend THIS Flash Player. It can be run from a portable USB device as well.
[Дэлгэрэнгүй...]


Яагаад зарим хvн маш эрт сэрдэг вэ?




Зарим нь хэдхэн цаг унтаад л сэрчихдэг. Тэгвэл ийм хvмvvсийн DEC2 генэнд мутаци явагдсан болохыг судлаачид илрvvлжээ.
Хvн шөнө найман цаг ноорсоход хангалттай. Харин цөөн тооны хvмvvс кофе болон сэргээх vйлчилгээ vзvvлэх ямар ч бvтээгдэхvvн хэрэглэлгvйгээр ердөө 4-6 цаг л унтдаг байна. Ийм нойргvйчvvд дуг нойрондоо умбаж байгаа хvмvvсийг хараад атаархдаг нь лавтай. Нөгөө талаас тэдэнд олдсон томоохон завшаан ч юм шиг. Өөрөөр хэлбэл тэдний ажлын бvтээмж маш сайн. Шинжлэн ухааны талаас харахад тэд мутант болсон хэрэг. Өөрөөр хэлбэл тэдний ген (DЕС2)-д мутаци явагдсан байдаг аж.


Енг Хуй Фу-гээр ахлуулсан Сан Франфискогийн Калифорнийн их сургуулийн мэдрэл судлаачдын баг нойргvйдэлд өртөөд байгаа америкийн 60-аад гэр бvлийн удмын санг судалсан байна. 2001, 2005 онд Калифорнийн судлаачид маш ховор тохиолдох эмгэгийг судлаад (Рег2) генд хувьсал явагдсаныг тогтоосон билээ. Энэ нь тvрvvлж унтах эмгэг юм. Уг өвчнөөр өвчилсөөр хvмvvсийн нойрсох мөчлөг нь ердийнхөөс өөр байдаг байна. Тэд 18-19 цагийн vед унтаж бvх хvн нойрсож байхад буюу 3-4 цагийн vед сэрдэг аж.

Энэхvv нээлтийг хийсний дараа судлаачид хvний удмын сан дахь өөрчлөлтийг судалсаар байгаа билээ. Тэдний ажил алхам алхмаар урагшилсаар л. Ингээд тэд саяхан (DEC2) генд хувьсал явагдсан байсныг илрvvлжээ. Эмэгтэй хvмvvст уг гений хувьсал явагдсан байна. Өдөрт зургаан цаг л унтдаг байсантай холбоотой. Энэ хувьсал өдөрт найман цаг унтдаг өөрөөр хэлбэл бvрэн нойртой хонодог нэг гэр бvлийн өөр бусад гишvvдэд илрээгvй юм.

Енг Хуй Фу болон тvvний багийн нээсэн генийн хувьсал маш ховор тохиолдох аж. Нойрсох хэмнэл нь алдагдсан хэмээн оношлогдсон 250 гаруй хvний удмын сангаас генийн өөрчлөлтийг олоогvй байна. Ингээд тэд хулгана дээр хувьсал явагдсан генийг бий болгож нойрсох мөчлөгийг нь судалжээ. Эдгээр хулганууд бага унтдаг болсон байна.

"Хvн өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэй мэдэх асуудал гарч ирнэ. Энэ нь нойрсох vйл явц хэрхэн явагддагийг сайн ойлгоход бидэнд туслах юм" гэсэн дvгнэлтийг Люсаннын их сургуулийн Мехди Тафти хийжээ.
[Дэлгэрэнгүй...]


Хувьцааны тvvх




Хувьцаа хэмээх хөрөнгө эзэмшиж буйг нотлох үнэт цаас өнөөгийн санхүүгийн ертөнцөд өөрийн эзлэх байр сууриа нэгэнт олж, өдөр тутам хэрэглэгддэг, дасал болсон энгийн зүйл болжээ. Гэхдээ өнөөгийн энэ хэлбэржилтээ олохын тулд ямар зам туулсан болохыг нь тун товч байдлаар эргэн нэг харья.

Хувьцааны үүсэл. Эртний Ромын эзэнт улсад гаалийнхан, уурхайчид өөрсдийн ашгаа санхүүгийн пүүсүүдэд хэдэн жилийн хугацаатай зээлдүүлдэг байжээ. Уг санхүүгийн пүүсүүд нь хэд хэдэн баячуудын хөрөнгөө нэгтгэсэн "хоршоолол" маягаар ажиллах ба уг зээлийн хугацаа дуусмагц тардаг байсан тул өнөөгийн хувьцаат компаниудтай харьцуулах аргагүй. Гэвч хувьцааны анхны бүдүүлэг хэлбэр төлөвшин тогтжээ гэж үзэж болохоор. Гол нь хувьцааг хувьцаа болгодог бирж гээч зүйл үгүйлэгдэж байсан биз ээ.

12-р зууны үеийн арилжаа, солилцооны биржүүд. 1100 оны үед Италийн хойд хэсэгт олон жижиг хот улсууд бие даан хөгжих болжээ. Yүнийг даган банкны систем ч бүрэлдэн бий болов. 1111 онд Lucca хэмээх язгууртны бүгд найрамдах улсын Ст-Мартины сүмд анхны арилжааны бирж явагджээ. Тодорхой болзсон цагт олон арван худалдаач, арилжаач, зуучлагч, маклер цугладаг байв. 1407 онд анхны хувьцаат компаниархуу пүүс байгуулагдсан нь "Сан Жеоржеогийн Банк" хэмээх жижиг банк байв. Төрд төлөх төлбөрөө санхүүжүүлэх зорилгоор облигаци гарган худалдаж байжээ.

Байнгийн ажиллагаатай биржүүд. Эхний байнгийн ажиллагаатай бирж 1409 онд Брюгге-д байгуулагдаж, Итали гаралтай худалдаачдын наймаа хийдэг нэг гол газар болжээ. Удалгүй Европын орнуудад олон тооны биржүүд байгуулагдаж эхлэв. Тухайлбал Германд Нюрнберг (1540), Франкфурт (1585), Аугсбург, Лейпциг гэх мэт. Голчлон Вексел болон бусад төлбөрийн бичгүүд арилжаалагдаж байв. Удалгүй Антверпен болон Амстердамд олон улсын чанартай том биржүүд нээгдэж хүчээ авчээ.

Бирж хэмээх нэрний утга. Энэ нэр нь 16-р зуунд Брюггед ноёрхож байсан худаалдаачны гэр бүл болох Үan der Beurse тэй холбоотой. Ван дер Бюрзе нь ихэвчлэн вексел (өрийн бичиг) ээр наймаа хийдэг байв. Векселүүдээ Бурза хэмээх савхин түрийвчинд хийж багцалж зардаг байжээ. Цагийн явцад Бюрзе болон Бурза 2 нь нэгдэж Бирж хэмээх үг үүссэн бололтой. (Германаар Бөрзе гэж дуудаг)

Амстердамын чинжүүний худалдаачид буюу хувьцааг санаачлагчид. Холландын ялангуяа Амстердамын халуун ногооны худалдаачид өнөөгийн хувьцаа үүсэх эхлэлийг тавьжээ гэж үздэг. Тэд 16-р зууны сүүл үед л гэхэд 70 орчим усан онгоцыг Индонези руу аялуулж, чинжүү тээвэрлүүлэн авчруулдаг байв. Халуун ногооны наймаа нь нэн ашигтайд тооцогдох тул олон ч пүүсүүд энэ зах зээлд татагдан орж өрсөлддөг байж. 1602 онд уг зах зээл дээрхи томчуул нь нэгдэж, өрсөлдөөнийг нэлэнхүйд нь атгахын тулд "Нэгдсэн Зүүн Энэтхэгийн Худалдааны-Компание" гэгчийг байгуулжээ. Анх удаа чинээлэг худалдаачид, хотын захиргаа, муж улсууд хувь нийлүүлэх эсвэл хөрөнгө оруулах замаар нэгдсэн пүүс байгуулсан нь энэ аж.

Уг пүүсэд оруулсан хөрөнгийн хувиа "ХУВЬЦАА" хэмээн нэрлэсэн ба гол нь үүнийгээ бусдад зарж болдог байв. Ингэж хувьцаа болон хувьцаат компани үүсчээ. Удалгүй (1613 онд) Английн "Зүүн Энэтхэг" пүүс хувьцаат компани болсноор түүхэн дэх 2 дахь хувьцаат компани гараагаа эхэлжээ. Англи, Холланд 2 худалдаа болон цэрэг дайны салбарт өрсөлдөж улмаар Англичууд давамгайлж эхэлснээр дэлхийн анхны хувьцаат компани болох Холландын "Нэгдсэн Зүүн Энэтхэгийн Худалдааны-Компание" 1799 онд дампуурчээ.

Герман дахь хөгжил буюу төрийн оролцоо. Германы хувьцааны хөгжил Холланд, Английн адил чөлөөт зах зээлийн замаар явсангүй. Ихэвчлэн төрөөс, дээрээс зохион байгуулах, удирдан чиглүүлэх маягаар хөгжжээ. Жишээ нь хамгийн анхны хувьцаат компанийг 1682 оны 3 сарын 17 нд хааны тушаалаар байгуулж байв. Банкууд иргэдийн хуримтлалыг төвлөрүүлж байгаад, ашигтай худалдааны пүүсүүдэд хөрөнгө оруулж хувьцааг нь худалдаж авдаг байв. Эдгээр том банкууд нь үнэт цаасны зах зээлийг санхүүжүүлэх гол эх үүсвэр болж байв. Жижиг мужууд өрийн бичиг гаргаж, том том зам гүүр барьж байгуулах мөнгө олж авдаг байв. Удалгүй Европын том худалдаачид, төр засгууд ч энэ зах зээлд татагдан оржээ. Хамгийн алдартай жишээ нь Оросууд Москвагаас Владивосток болон Харбин хүрсэн "Транс Сибирийн төмөр зам" -аа барихдаа Герман, Француудын санхүүжилтийг ашиглаж байжээ.

Хувьцааны эрх зүй, Хувьцаат компаны тухай хууль, журам. 1843 онд Хойд Германы Пруссчууд хувьцаат компани байгуулах эрх зүйн мөрдлөгийг боловсруулжээ. Гэхдээ л 19-р зууны эх үе хүртэл нийт Герман даяар мөрдөгдөх нийтлэг хууль, журам байсангүй. Ямар ч байсан Хувьцаат компани байгуулахын тулд нилээн олон шаардлага биелүүлэх, дээр нь хаанаас тусгай зөвшөөрөл авдаг болов. Мөн банкууд хувьцаат компани болохоор бол бүүр ч хатуу нарийн шалгуурыг давах ёстой болжээ. 1850 иад оноос шинэ хууль мөрдөж эхэлснээр хувьцаат компаний тоо нэн хурдтай өсөв. 1870 онд хойд Германы холбоо нэгдсэн хууль гарган мөрдөх болов. Ийнхүү 1902 он хүртэл хувьцааны эрх зүй тасралтгүй хөгжиж, эрх зүйн нэгэн бие даасан салбар болжээ.

Хувьцааны хөгжлийн оргил үе ба уналт. Германууд 1870 аад оноос хувьцааны эрх зүйг зохицуулсан нийтлэг хуулийг мөрдөх болсноор үнэт цаасны зах зээл үлэмж хурдтай өсчээ. Жижиг пүүсүүд олноор бий болж, хувьцаа гаргаж санхүүжилтээ олж авдаг байв. Мөн төмөр замын хувь нийлүүлсэн том пүүсүүд бий болсноор Германы дэд бүтцийн түүхэнд үндсэн эргэлт гаргажээ. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үед үнэт цаасны зах зээл цэцэглэн хөгжиж байлаа. Гэвч I дайны үеээр ихэнхи биржүүд хаагдсан байна. Дайны дараа үнэт цаасны зах зээл үл итгэсэн, хэт хаширласан уур амьсгалд бүрэн автсан байв. Хуулийн шинэчлэлүүд шат дараалан явагдаж, зах зээлийг илүү либералчилах, тухайлбал эмэгтэй хүн биржэд наймаалж болох тухай заалтууд батлагджээ.
Гэсэн ч Германы болон бусад төв Европын хөрөнгийн биржүүд дэлхийд ноёрхох байдлаа нэгэнт алдсан байлаа.

Wall-Street 1929 он. Дэлхийг өөрчилсөн их уналт. Европ болон Ази даяар өвөр хоорондын хямрал, элдэв дайн тулаан өрнөж байсан 1920 иод онд Америкууд дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол төв болон хөгжих үндэс сууриа тавьж эхэлжээ. Yйлдвэрлэлийн үр ашгийг тасралтгүй өсгөж байсны ачаар эдийн засгийн өсөлтөөрөө урьд өмнө үзэгдээгүй асар их амжилтанд хүрсэн байна. Эхний баячуул нь хөрөнгөө улам их арвижуулахын тулд бирж дээр тоглож эхлэв. Европд үнэт цаасны зах зээл нь санхүүжилтийн эх үүсвэр гэдэг талаараа илүү хөгжсөн байхад, Америкт аз, эз, тоглоом, риск, эрсдэл гэсэн тал нь илүү тодорч байв. Хүн бүр л үнэ өсөх байх гэсэн хүлээлтэнд автаж, банкнаас зээл аваад ч хамаагүй хувьцаа худалдаж авч байв.

"Хэн хүнгүй аваад байхад би яаж хоцрох вэ" гэсэн хандлагаар бусад нь ч татагдан орж хувьцаа хайж эхэлснээр хувьцааны үнэ зохиомлоор өсөж эхэлжээ. Эдийн засагчид анхааруулсаар байтал, хэн ч тэднийг тоосонгүй. Хүмүүсийн нүдэн дээр хувьцаа ховордож, үнэ нь өсч байлаа. Энэ үед ямар ч үнээр хамаагүй хувьцаа л олж авч чадвал хэсэг хугацааны дараа хэд дахин илүү үнээр буцааж зарна гэсэн тооцоо хүн бүрт байсан нь эргэлзээгүй.

Алтан үеийн төгсгөл. 1929 оны 10 сарын 24 нд хувьцааны үнийн индекс огцом уналаа. Өнөө их ашиг олохоор зэхэж байсан хүмүүс гэнэт сандралд орж хувьцаагаа яаралтай зарж, бэлэн мөнгө болгож авахыг яаравчлав. Ердөө энэ нэг өдөрт л гэхэд дор хаяж 13 сая хувьцаа арилжаалагджээ. 1929 онд Доу-Жонес индекс 400 байсан бол 1932 онд ердөө 40 болж унажээ. Дахиж сэхэхийн тулд даруй 25 жил шаардагдсан байна.
[Дэлгэрэнгүй...]


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors