Browse »
Home » Archives for October 2009
Би энэ удаа нэгэн хvндэлж явдаг хvнийхээ шинэ уран бvтээлийг та бvхэндээ хvргэхээр шийдлээ. Магадгvй та энэ дуу болон клипийг vзсэн ч байж болох. Гэхдээ энэ дуучин бол Монголын орчин vеийн хөгжмийн хөгжил дэвшил тvvнд оруулсан хувь нэмэр авъяас билгээр гайхагдсан нэгэн гэж боддог. Энэ бол мэдээж таны харж байгаа бодож байгаа эршvvд төрх, хvчтэй дуу хоолойгоороо танигдсан Наран эгч маань билээ. Хамгийн гайхалтай нь энэ хvн манай хамгийн урдаа барьдаг эмэгтэй дуучдын нэг бөгөөд анхны бие даасан тоглолтоо одоо л хийх гэж байгаа гээд бод доо. Гэтэл манайхан яадаг билээ хоёр гурван дуу нь радио, телевзийн чаартуудаар гайгvй байранд орчих юм бол хэдэн дуу халтуурдаж нэмээд л цомог гаргаад дараа нь бие даасан тоглолт яриад явж байдаг хvмvvс шvv дээ... Ингээд тун удахгvй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа Наран эгчийнхээ "Welcome to my heart" гэсэн сайхан дууны клипийг шууд vзэхээр орууллаа.
[Дэлгэрэнгүй...]
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар… Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй” Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ. Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ. Зохиогч нь: Х. Болор-Эрдэнэ
[Дэлгэрэнгүй...]
МОНГОЛЫН ШИЛДЭГ РЕКЛАМУУДЫГ НЭГ ДОРООС ҮЗЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Реклам сонирхогчдод, бизнесийн байгууллагуудад хамгийн таатай мэдээг хүргэх гэж байна. Урьд нь бизнесийн байгууллагууд асар их мөнгө, хөрөнгө зарж реклам сурталчилгаа хийлгэн, идэвхжүүлэлт урамшуулалдаа ашигладаг байсан. Тухайн үед гарч байсан реклам сурталчилгааг дараа нь дахин үзэх боломжгүй байдгаас өөрийн сэтгэлд нийцсэн дуртай рекламаа үзэх боломж тэр бүр байдаггүй. Энэ асуудлыг www.REKLAM.mn сайт шийдээд байна. Тус сайт нь Монголын бүхий л телевизийн рекламуудыг, мөн дэлхийн шилдэг рекламуудыг байршуулж реклам сонирхогч та бүхэнд хүргэж байна. Интернэтийн хэрэглээ өсч байгаа өнөө үед маш хямд зардалтай, хамгийн олон хүнд хүртээлтэй, зар сурталчилгааны цоо шинэ суваг бол www.REKLAM.mn сайт болоод байна. Бизнесийн байгууллагын хувьд дараах боломжуудыг тус сайтынхан олгож байна. • Нэг реклам байршуулахад ердөө л 50.000₮ • Танай байгууллагын реклам сайтын санд хугацаа хамаарахгүй үргэлж хадгалагдана • Чанарын өндөр түвшинд, богино хугацаанд танай байгууллагын хүссэн рекламыг хийж гүйцэтгэнэ Хэрэв Та болон танай байгууллага www.REKLAM.mn сайттай шууд холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо бариарай. Утас: 9903-1990 Имэйл: reklam.mn@gmail.com Yahoo ID: reklam_mn@yahoo.com Website: www.reklam.mn
[Дэлгэрэнгүй...]
Хүн ертөнцийг түмэн өнгөөр хүлээн авч мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг билээ. Гэвч хүн аль нэг өнгийг хүлээн авах нь түүний сэтгэл санаатай нягт холбоотой сонин үзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илүү таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд аль хэдийн бүх амьд амьтад гэрэлтдэг, түүнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хүмүүс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бүрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна. Цэнхэр өнгө үнэнч шударга, уяхан сэтгэлтэй хүмүүсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна. Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгүй хүн гүн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан-цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрладаггүй, хэт баяр баясгалантай хүмүүсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдүү байдаг байна. Хүн төрөлхтөн бүр эрт дээр үеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дүрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин үеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрүүнийг мэдрэх боломж олгоно. Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчүүд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илүү цацраана. Улаан өнгө хараад цухалддаг хүмүүс голдуу ганцаардмал байх дуртай хүмүүс. Улаан өнгө нүдний хувьд хамгийн ядаргаатай төдийгүй оюун санааны системийг цочрооно. Энэ өнгө агшин зуур хүний анхаарал татах боловч маш түргэн сонирхол бууруулна. Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хүмүүсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хүмүүст төдий л таалагдахгүй. Ногоон өнгө тайвшруулагч өнгө агаад түүнд дуртай хүмүүс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмүүлэх бөгөөд энэ нь тэдний амьдралд амин чухал зүйл юм. Ногоон өнгөнд дургүй хүн, би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их байгаад байгаа юм биш биз гэж бодоход гэмгүй. Хөх өнгө хүний сэтгэлийн тайвшралтыг мөн илэрхийлэх ба орчин тойрны үймээн, бужигнааныг ч анзаарахгүй байж чаддаг. Энэ өнгөнд дуртай хүмүүс даруухан, харин өөртөө жаа-хан итгэл муутай улс. Хөх өнгө нүдэнд сайн, түгшүүр арилган, зүрхний цохилтонд сайнаар нөлөөлнө. Шар өнгө амьдралын баяр баясгалантай, ухаалаг хүмүүсийнх. Энэ өнгөнд сониуч, олон нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хүмүүс дуртай. Харин гутрангүй, ган-цаардмал, зожиг хүнийг цухалдуулдаг байна. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжүүлэн, бадрангүй сэтгэлийг хөгжөөнө. Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхүйтэй, мөрөөдөгч хүмүүсийнх ажээ. Гэхдээ амжилтанд хүрэх гэсэн эрмэлзэл нь голдуу үр дүнгүй болдог. Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хүмүүс энэ өнгөнд дуртай гэнэ. Ид шидэнд итгэдэг хүмүүс голцуу энэ өнгийг эрхэмлэнэ. Хүрэн өнгө сэтгэл хангалуун бус, түгшүүртэйг илтгэнэ. Өөрийнхөө зовиур, сэтгэлийг түгшүүрээ дотроо нуусан хүмүүс энэ өнгөнд дуртай ажээ. Ер нь хүрэн өнгийг дотроо түрэмгийллээ нуусан, сэтгэлийн их хямралтай хүн цацраадаг гэнэ. Саарал өнгийг идэвхгүй өнгө гэж үздэг ба голдуу өөртөө итгэл муутай, шийдвэр гаргаж чаддаггүй, хэт сэжиг-лэмтгий, хартай, болгоомжтой хүмүүсийн өнгө гэж үзнэ. Хөнгөндүү, тэвчээр хатуужил муутай хүмүүс энэ өнгөнд дургүй ажээ. Хар өнгө өөртөө итгэлгүй, амьдралыг бараанаар хүлээн авдаг, нэг их аз жаргалгүй хүмүүсийнх. Цагаан өнгө маш зохистой бөгөөд бусад өнгөтэй адил элдэв цухалдал, уур уцаар хүмүүст өгдөггүй ажээ. Гэвч бидний цацраадаг өнгө, дурладаг өнгөнүүд маань сэтгэл санаа, биеийн байдал, цаг агаараас хүртэл хамаардаг ажээ. Нас ахих тусам бас өөрчлөгддөг гэнэ. Мөн бидний зан төрх, жилийн улирал, цаг үеийн хувцасны маяг хүртэл нөлөөлнө. Гэхдээ л энэ бүхэн бидний сэтгэл санаа, бодлын тухай мэдээлэл агуулж байдгийг мартаж болохгүй. Иймд дуртай, хэрэгтэй өнгөндөө дурлацгаая.
[Дэлгэрэнгүй...]
Эмэгтэй хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлмээр байна уу? Тэдний сонирхолыг татмаар байна уу? Тэгвэл дараах зүйлс танд хэрэгтэй мэдээлэл болж чадах байх. Хачирхалтай ч гэсэн үнэн зүйлүүд учир амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Хана дээр чинь юу байдаг вэ? Магадгүй саяхан танилцсан бүсгүй тань танай гэрт очвол эсвэл таны оффист хэн нэгэн бүсгүй ирвэл мэдээж тэнд байгаа орчин тэдэнд таны талаар ихийг хэлээд өгнө. Магадгүй яриа эхлэх боломжийг олгох байх. Тэгэхээр тэд хамгийн түрүүнд нэг зүйлийг анхаардаг нь хана дээр тань байгаа зүйлс юм. Хана дээрээ ямар нэг сонирхолтой зүйлсийг тавь. Гэхдээ хэн нэгэн жүжигчин, дуучны зураг хөргийг битгий тавиарай. Энэ нь тэдэнд таны талаар сонин сэтгэгдэл төрөхөд хүргэнэ. Түүний оронд түүний сонирхолыг татах ямар нэг баримал, уран зураг байвал тохиромжтой. Айдас? Бүсгүйчүүл зоригтой эрчүүдэд дуртай. Аятайхан бүсгүйг харахдаа эрчүүд дотроо бага зэрэг айж түүнээсээ болоод тэдэнтэй харилцах боломжоо алддаг. Гэтэл үнэндээ бүсгүйчүүд эрчүүдийг эхлэн ямар нэг үйлдэл хийхийг хүлээдэг. Харин таныг ямар нэг үйлдэл хийхгүй бол хулчгар хэмээн боддог. Тэгэхээр айдсаа хаяад түүндээр оч. Хэзээд бүсгүйчүүлийн талаар суралц Эрэгтэй хүн эмэгтэй хүн болоогүй цагт хэзээ ч эмэгтэй хүнийг бүрэн ойлгохгүй гэдэг. Тэгэхээр үргэлжийн тэдний талаар суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Эхний алхам бол өөрийн сул, давуу талаа мэдэх. Ингэж байж та өөрийгөө юундээр анхаарах ёстойгоо мэднэ. Итгэлтэй байх Өөртөө итгэлтэй хүмүүс хэзээд дур булаам байдаг. Харин яаж итгэлтэй болох вэ? Бодибюлдингээр хичээллэ. Учир нь та өөрийн биендээ анхаарч, хүч чадалтай болсоноор өөртөө итгэлтэй болно. Гэхдээ тэмцээнд ордог хүмүүс шиг биетэй болох шаардлагагүй. Угаасаа ихэнх бүсгүйчүүл тийм зүйлд дургүй байдаг. Ердөө бага зэрэг л зүтгэл гаргах хэрэгтэй. Хаана танилцах вэ? Зөвхөн баар, клубуудад танилцдаг гэж үү? Үгүй ээ. Тэгвэл та хаа явсан газартаа танилцах бүсгүйгээ хайх хэрэгтэй. Супермаркет, парк, ер нь хаа ч болно. Эдгээр газрууд нь танд давуу талыг олгож чадна. Учир нь баар, клубуудад маш олон өрсөлдөгч нар байдаг. Бүсгүйчүүлтэй танилцах хамгийн зөв арга Эхэлж үйлдэл хий. Энэ бол хөдлөшгүй үнэн. Өмнө энэ тухай дурдсан байгаа шүү дээ. Эмэгтэй хүмүүс ихэнхдээ түрүүлж үйлдэл хийх нь ховор байдаг. Тэд үүнд бас нэг их дуртай биш. Харин түрүүлж үйлдэл хийдэг эрчүүдэд үнэхээр дуртай. Үнэндээ эрчүүд өөрсдийгөө зоригтой гэдэг ч таалагдсан бүсгүйдээрээ шууд очих зоригтой нь бага байдаг юм шүү. Хүндэтгэл Энэ бол маш чухал. Эмэгтэй хүмүүс өөрийгөө хүндэлдэг, бусдаар хүндлүүлдэг эрчүүдэд дуртай. Тэгэхээр хамгийн түрүүнд та гэртээ, найз нөхдийнхөө дунд хүндтэй хүн бол. Бодоод үз, та нэг бүсгүйтэй танилцаад удаагүй ба найзуудтайгаа танилцуулах болно. Гэтэл таны нэг найз тань таныг үл хүндэлсэн байдалтай, тантай бүдүүлэг харьцаж байвал тухайн бүсгүй тань хэзээ ч таныг хүндлэхгүй. Мөн таны нэр хүнд шууд л унах нь тэр. Тэгэхээр хүндтэй хүн бол. Тэгээд түүнийгээ түүнд мэдрүүл. Гайхалтай бүсгүйг өөртөө татмаар байна уу? Гайхалтай бүсгүйг өөртөө татая гэвэл та өөрөө гайхалтай нэгэн болох хэрэгтэй. Гэхдээ энэ таны санхүүгийн чадавхи, ажлын тухай биш. Та заавал супер залуу байх албагүй. Харин танд гайхалтай хийж чаддаг нэг зүйл байх хэрэгтэй. Та түүнийгээ үнэхээр чадварлаг хийдэг бол тэгээд болоо. Энэ нь спорт ч байж болно шүү дээ. Нийгмийн статус Бүсгүйчүүл хүчтэй эрчүүдэд дуртай байдаг. Өөрөөр хэлбэл тэд дагалдагчидад бус удирдагчидад дуртай. Тийм ч учраас удирдагч эрчүүд дандаа аятайхан бүсгүйчүүлийг өөрийн болгож чаддаг аж. Та удирдагч байя гэвэл нийгэм дундаа нэртэй, хамт олноороо хүндлүүлдэг, хамт олон тань таны үгийг сонсдог байх нь чухал. Ичимхий зан Ичимхий зангаасаа болоод үйлдэл хийж чадахгүй байна уу? Хаа нэг газар очихооро найз нөхдөөсөө ичдэг үү? Тэгвэл дараагийн удаа аятайхан бүсгүй тааралдвал тэнд байгаа хүмүүсийг битгий анхаар. Ер хүн байхгүй байна гэж бод. Тэгээд тухайн бүсгүйгээ угийн таньдаг мэтээр бод. Ингэвэл та нэг их зовохгүйгээр яриа эхлүүлж чадах болно. Сайн бүтээж чадахгүй бол сайн дууриа Ойр тойронд тань байнга бүсгүйчүүлээр тойруулдаг, хүссэн бүсгүйтэйгээ танилцдаг залуу бий юу? Тэгвэл тэднийг дууриа. Тэд охидуудтай яаж ярьдаг вэ? Яаж харилцдаг вэ? Хэрвээ та өөрөө яахаа сайн мэдэхгүй бол зүгээр л сайн дууриа. Бусдаас өөр бай Бусад эрчүүдээс өөр бай. Энэ нь түүнийг татах хангалттай шалтгаан. Мөн романтик бай. Бүх эмэгтэйчүүд романтик зүйлсэд дуртай. Шоколад Шоколад өг. Хамт байхдаа өгвөл бүр зүгээр. Учир нь бүсгүйчүүл амттанд дуртай ба тэр дундаа шоколад сэтгэл хөдөлгөдөг тул түүний сэтгэл ихээр хөдлөх болно.
[Дэлгэрэнгүй...]
Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Армани болон Сергио Галеотти нар үндэслэн байгуулсан гэдэг. Өдгөө тус компани дэлхий даяар 13 салбар үйлдвэртэй, 4300 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дэлхийн 36 оронд 300 гаруй дэлгүүрүүдэд өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг. “Giorgio Armani”, “Armani Collezioni”, “Emporio Armani”, “Armani Jeans”, “Armani Junior”, “Armani Exchange”, “Armani Casa” зэрэг салбарын доор гоёл чимэглэлийн, гоо сайхны бүтээгдэхүүний, үнэт эдлэлийн, үнэртэй усны, гэр ахуйн дотоод засал чимэглэлийн, цагны, нүдний шилний зэрэг хэд хэдэн чиглэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Италийн загварын компани юм.
[Дэлгэрэнгүй...]
Аливаа албан уулзалт, гэрээ хэлцэл цаашлаад үдэшлэг, цэнгээн хаана ч байсан биедээ байнга авч явж эрхэлдэг ажил, холбоо барих хаяг гэх мэт өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэх зорилгоор ажил хэрэгч хүмүүс нэрийн хуудсыг өргөнөөр ашигладаг. Нэрийн хуудсыг уулзсан танилцсан хэн бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүсэж сонирхсон хүндээ энэ бодролынхоо илэрхийлэл болгон өгдөг. Зарим тохиолдолд паспорт, үнэмлэх мэтийн биеийн байцаалтыг ч орлож болно. Нэрийн хуудасны хэмжээг нарийвчлан зориулалтаар ашиглах, тэмдэглэл хийх шаардлага гардаг тул 100х70 мм хүртэл хэмжээтэй байж болохоос гадна зарим оронд кредит карт шиг буюу 70х40 мм хэмжээтэй нэрийн хуудас нь авч явах зэрэгт хамгийн тохиромжтой гэж үздэг. Нэрийн хуудсан дээр байгууллагын нэр, овог нэр, албан тушаал, цол хэргэмийн нэр, шуудангийн болон интернетийн хаяг, утас, факсын дугаарыг бичдэг. Бизнес эдийн засаг өндөр хөгжсөн зарим оронд байгууллагын нэрийн өмнө - “Үсчин - Гоо заслын А салон”, “Хуванцар шилэн эдлэл үйлдвэрлэлийн Х компани”, гэх мэтээр үйл ажиллагааны чиглэлийг заавал бичдэг ёстой. Мөн хамгийн чухал, дээд албан тушаал цол хэргэмийг бичдэг бөгөөд нэг хуудсан дээр хоёроос илүүг бичихгүй. Хэрэв хэд хэдэн сонгуультай, олон талт үйл ажиллагаа явуулдаг бол тус тусад нь нэрийн хуудас хийлгэх нь зүйтэй. Нэрийн хуудсаа ямар маягаар хийлгэх нь тухайн хүний сонирхол, таашаалтай холбоотойн дээр байгууллагын маркетикийн бодлогын илэрхийлэл болдог. Ажил хэрэгч хүн нэрийн хуудсаа нарийн ширхэгтэй, сайн чанарын цаасан дээр хар өнгөөр тод, гаргацтай бичмэл ба дармал үсгийг товойлгон хэвлүүлсэн байна. Торгон дээр шагласан, модны холтос, үйсэн дээр сийлсэн, сүрчиг шингээсэн эсвэл элдэв алтан үсэг, хээ угалз, зурагтай, маяглуулж бичсэн чамин хийцтэй, гоёмсог нэрийн хуудсыг ажил хэргийн онцлогоос шалтгаалан зураач, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч нар, урлаг спортын одод зэрэг хүмүүс хэрэглэнэ. Ажил хэрэгч хүн иймэрхүү нэрийн хуудсыг цөөн тоогоор хийлгэн оны шилдэг бүтээл шалгаруулах болон шагнал гардуулах ёслол, элдэв шоу, цэнгүүнд очихдоо хэрэглэж болно. Түүнчлэн нэрийн хуудсыг заавал хоёр хэл дээр бичнэ. Энэ нь эх хэл, ажил байдлын онцлогоос шалтгаалан аль нэг гадаад хэл буюу англи хэл, эсвэл очих улсын хэл дээр бичиж болно. Тухайлбал, монголд ажиллаж буй японы компанийн ажилтан япон хүн үйл ажиллагаагаа явуулж буй орны хэл болох Монгол хэл, ажил хэргийн холбоотой хэл болох Япон эсвэл Англи хэл дээр бичсэн нэрийн хуудастай байх ёстой. Аливаа уулзалтын дараа нэрийн хуудас нь тухайн хүнийг төлөөлөн орлож үлддэг тул хүний ой ухаанд үлдэхүйц, содон нэрийн хуудастай байх нь бас их чухал байдаг. Бусдаас ялгарахын тулд байгууллагын эмблемийн оронд өөрийн эрхэлдэг ажил мэргэжлийн онцлогийг харуулсан зургийг буланд нь эсвэл бүдэгхэн дэвсгэрлэж зурах, тод өнгийн цаас сонгох, бичвэрийг босоо байдлаар байрлуулах зэргээр янз бүрийн санаа сэдэж болно. Дашрамд дурдахад нэрийн хуудсан дээрх чухал мэдээллийг голд нь болон баруун дээд буланд нь бичвэл үргэлж ил тод байж хүний нүдэнд шууд тусдаг байна. Нэрийн хуудсан дээр товчилсон үгс бичиж захидлыг төлөөлөх явдал их түгээмэл байдаг. Товчилсон бичиг нь Франц хэлний үгс бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэдэг байна. Жишээ нь: р.р (pour presenter) нь “танилцуулах” гэсэн утгатай ба хүмүүсийг хооронд нь танилцуулахад хэрэглэнэ. Энэ товчлолыг танилцаж байгаа хүний нэрийн хуудсан дээр бичихгүй, харин зуучилж буй хүн хуудсан дээрээ тэмдэглэнэ. Иймээс энэ зорилгод хоёр ширхэг нэрийн хуудас хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл зуучилж буй хүн, танилцуулж буй хүнийхээ нэрийн хуудастай хамт илгээдэг байна. Энэ мэтээр товчилж бичдэг зарим үгсийн утгыг сийрүүлбэл: p.f.(pour feliciter) - аз жаргал хүсч баяр хүргэх p.r.(pour remercier) - талархал илэрхийлэх p.c.(pour condoler) - эмгэнэл илэрхийлэх p.p.p.(pour prendre part) - эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн байгаагаа мэдэгдэх p.p.c.(pour prendre conge) - уучлал хүсэх (уулзаж чадалгүй явчих гэх мэт тохиолдолд) p.f.n.a(pour feliciter nouvel an) - шинэ жилийн баяр хүргэн аз жаргал, эрүүл энхийг хүсэх p.c, p.p.c, p.r гэж бичсэн нэрийн хуудсанд хариу илгээхгүй. p.c, p.p.p, p.f гэсэн бичигтэй бол өөрийн нэрийн хуудсан дээр “Баярлалаа” гэсний илэрхийлэл болгон p.r гэж бичиж явуулна. Шинэ жилийн баяр хүргэсэн нэрийн хуудасны баяр өнгөрөөгүй тохиолдолд, мөн p.f.n.a гэж бичнэ. Баяр өнгөрөөд хэд хоносны дараа бол талархал илэрхийлж хариу мэндчилж буйгаа илэрхийлэн p.r, p.f гэж бичиж илгээнэ. Түүнчлэн товчилж бичилгүйгээр “Танд баяр хүргэе “, “С добрым пожеланием”, “Avesles compliments” гэх буюу “With compliments” гэж ерөөл дуртгалын хоёр гурван үг бичиж явуулж болно. Эдгээр тэмдэглэгээ, үгсийг нэрийн хуудсан дээр нарийхан үзүүртэй бал харандаагаар зүүн доод талд нь цэвэрхэн бичдэг ёстой. Мөн уулзахаар ирэхэд нь эзгүй байсан бол биеэр ирснээ тэмдэглэж нэрийн хуудасныхаа баруун дээд буланг нугалж үлдээдэг ёс ч бий. Харин илгээсэн нэрийн хуудсыг нугалдаггүй. Нэрийн хуудсаа хүнд өгөхдөө овог нэрээ чанга, тод хэлж цаад хүн рүүгээ зөв харуулан хоёр гардан барьдаг. Энэ нь цаад хүнээ, мөн өөрийгөө хүндэлж буйн илрэл болно. Хүнээс нэрийн хуудсыг нь мөн хоёр гардан хүндэтгэлтэй аваад шууд унших ёстой. Гадаад хүний нэрийг зөв дуудахын тулд лавлан асууж хуудсан дээр нь тэмдэглэж авч ч болно. Бас олон хүнтэй зэрэг уулзвал онцгой содон тэмдэг, гадаад байдлаар нь төлөөлүүлэн “эмэгтэйнх, даргынх” гэх мэтээр нэрийн хуудсан дээр нь тэмдэглэж болдог. Харин зөвхөн балын харандаагаар бичихээ мартаж болохгүй. Эцэст нь сануулахад, хэрэв нэрийн хуудсыг нь авсан л бол зөвхөн нэрээр нь эсвэл цол хэргэм, албан тушаалаар нь “Ноён Жон”, “Эрхэм захирал аа”, “Профессор оо” гэх зэргээр дуудаж харьцах нь зүйтэй. Чухам харилцааны энэ таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд л харилцахын өмнө, уулзалт ярианы эхэнд нэрийн хуудсаа солилцдог учиртай.
[Дэлгэрэнгүй...]
Би блог хэсэж яваад дараах бичлэгийг олж уншлаа. Тэгээд нэг сонирхолтой санал асуулга явуулъя гэж бодлоо. Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найз байх боломжтой юу? Та найзыгаа өөр нүдээр харж байсан уу? Бид зүгээр л сайхан найзууд гэдэг үлгэрийг дээр үед нэг мангар сэргэлэн баагий зохиосон байхаас зайлахгүй. Яагаад гэвэл хааяа нэг найз хүүхэн эсвэл найз залуутайгаа хэрэлдэнгүүтээ тэр чигтээ гарч яваад зүгээр л сайхан найзтайгаа уулзаж, ууж идэнгээ, сэтгэлээ онгойтол ярьдаг баатар. Зүгээр л сайхан найзууд юм чинь орой үдэш уулзаж болно, гадуур дотуур явж болно, чөлөөтэй. Гэхдээ хэзээ ч тийм юм байxгүй. Яахав нэг нь нөгөөхөө зүгээр л найзын хувиар хардаг байж болно л доо хөөрхий, гэхдээ нөгөө талд нь бас нэг баагийгийн толгойд юу эргэлдэж байгааг ёстой чөтгөр л мэдэх байх. Зүгээр сайхан найзуудын харилцаа хувьсгалын тохироо бүрдэх хүртэл “зүгээр” хэвээрээ үргэлжлэх нь тодорхой гээд бичингүүт тэгэж ярьвал би тэр найзтайгаа төдөн жил найзалж байна, төдөн жил үерхэж байна нтр гээд өөр дээрээ жишээ авсан гарууд гарч ирэх нь тодорхой. Хамт ажилладаг, эсвэл нэг ангид сурч байсан нтр гээд танилууд зөндөө байна л даа. Гэхдээ нээх сэтгэл санаагаар унасан үедээ дуудаж уулзаал, хамаг амьдралаа яриад суугаад байхгүй биз дээ тэд нартай. Найзууд ба танилын хүрээ гэдэг ойлголтоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эцсийн дүндээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд “хэзээ ч” зүгээр л сайхан найзууд гэсэн ойлголт байдаггүй гэдгийг дахиад хэлчихье.
[Дэлгэрэнгүй...]
Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа. Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа. 2-р курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт 2 удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ. Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ. Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч , бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ. Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ. Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа. Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа. Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа. Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урьна даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ. Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулбал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх нь боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй.. Шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Удахгүй 5хан хоног үлдлээ. Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн 6-н цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалчруугаа 3 цагт явлаа. 25 доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхэнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6н мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо. Хөөх . . . Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэгрүүгээ зүглэлээ. Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцасаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалгаруу дөхөх агшинд хүүе Анхил уу хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь 2 охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр 2 үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна . . . Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа 2той хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ. Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа. Сайн уу баярын мэнд. Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна танилцая гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. Баярлалаа гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. 2лаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ. Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ. Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдийнэ түүнийг чиглэн алхаж байлаа. Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхна дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан Анхил гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил барагл согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ. Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очивол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2лаа бүжиглэх үү Сартуул инээмсэглэн хэмээд Анхилыг бүжгэнд урьлаа. Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай Сартуул өөрөө түүнийг бүжигт урьлаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ. Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил үгүй ээ гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа. Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. өвлийн хүйтэн жавар тасхийн тэр 2-г гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо. 1дэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдах сан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол ... эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа. Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцая гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсонш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү . . . Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм. Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. . . Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа. Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа. Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа.
[Дэлгэрэнгүй...]
Сэтгэл татахгүй бүхэн үхмэл үнэтэй, дэгжин, хээнцэр малгай өмссөн хүн бүхэн гоё харагдаж чаддаггүй. Хамгийн гол нь малгайгаа нүүр царианы хэлбэртээ, үс засалт, насны байдалдаа тохирохоор сонгох нь чухал юм. Гонзгой нүүртэй эмэгтэйд өндөр оройтой малгай огт зохидоггүйн дээр жижиг, навтагар малгай ч эвгүй, сүргүй харагдуулдаг. Өргөн нүүртэй манай монголчуудад хүрээгүй, эсвэл дух хаасан, намхан оройтой өргөн малгай бүр тэг дугуй болгочихдог гэмтэй. Ийм бүсгүйчүүд нарийн хүрээтэй, өндөр оройтой малгай сонговол эвтэйхэн харагдана. Доошоо нарийссан нүүртэй бол дух хаасан малгайнаа зайлсхий Харин өргөссөн бол орой дээрээ нугалаа, чимэглэлтэй, чамин малгай өмсөх нь зохимжтой Намхан нуруутай эмэгтэйчүүд өргөн хүрээтэй малгайнаас аль болох татгалзаарай. Учир нь таныг газрын бэтэг шиг харагдуулна шүү. Өндөр хүмүүс өргөн хүрээтэй малгай емсвөл гоёмсог сүрдлэг харагддаг. Залуу бүсгүйчүүд нарийн чамбай хийцтэй малгайнаас татгалз. Учир таныг наснаасаа илүү овортой харагдуулдгийг санахад илүүдэхгүй. Харин берет, дээш эргэсэн хүрээтэй, эсвэл эсвэл спорт маягийн малгай өмсвөл зүгээр. Ахимаг насны эмэгтэйчүүдэд хурц биш өнгөтэй, тууз хатгуур бүхий энгийн чимэглэл бүхий доошоо пөмбийсөн хүрээтэй чамин хийцийн малгай намбалаг, зохимжтой харагдуулдаг. Сийрсэн малгай зуны костюм, даашинзтай гоёмсогхослодог бөгөөд хавар намарын пальтотой ч хослуулан өмсч болох юм. Шил зүүдэг эмэгтэйд цэцэг, туузаар чимсэн малгай зохимжгүй шүү.
[Дэлгэрэнгүй...]
1. Эргүүлсэн шуумагтай өмд өмсөхгүй байх 2. Костюмны дээгүүр хүрэм өмсөх 3. Хэт чамин загварын хувцас авах. Үүний оронд сонгодог, чанартай хувцас авах нь хавьгүй дээр. 4. Цамц, зангианы өнгөтэй үл хослох чагтан товч хэрэглэхгүй байх 5. Костюмны өмднөөс тэс өөр өнгийн бүү оймс. Ямар ч тохиолдолд оймс нь бараандуу өнгөтэй байна. 6. Би чамд хайртай гэх мэтийн бичиг, зурагтай зангиа зүүхгүй байх. Мөн амьтан шувууны дүрстэй ч юм уу хүзүүний ороолт алчуур зүүж болохгүй. 7. Костюмны халаасыг элдэв зүйлээр дүүргэхгүй байх. Өмдний халаасанд юу ч байх ёсгүй. Пиджакны гаднах халаасанд зангианы өнгөтэй ижил торгомсог алчуур зайлшгүй байна. Пиджакны хажуу талын халаасанд юу ч байх ёсгүй тул оёостой нь байлгана. 8. Пиджакны дотор халаасанд кредит карт, хоёр гурван дэвсгэрт бүхий нимгэн түрийвч байхад л хангалттай. Соёлтой эрийн хувцасны шкафанд заавал байх ёстой зүйл Савхин хүрэм. Загвар энгийн, сонгодог. Тод бус өнгө. Ямар ч тохиолдолд хэрэг болдог. Цув. Английн жентльменүүд бороонд норсон костюмтай эртэй чухал яриа өрнүүлдэггүй гэдэг. Тиймээс цас, бороонд өмсөх цувтай байх нь зүйтэй. Хямдхан байж болохгүй. Материал нь ус шингээх чанартай байхын сацуу гадаад үзэмж, эдэлгээ нь ч мөн зохих түвшинд байх ёстой. Голдуу гурван товчтой сонголтыг эрхэмлэдэг. Ботинк. Жентльмен буюу соёлтой эрчүүд үдээс, горхи гогцоо болсон ботинк өмсдөггүй. Ардаа резинтэй, угладаг ботинк тохиромжтой.
[Дэлгэрэнгүй...]
Дарс бол тансаг хэрэглээний нэг гэдэг шүү дээ. Мөн Франц чууд гэхэд намар усан үзмээ хураахдаа оюутнуудаар хураалгадаг гэнэ. Тэгэх нь тэдний хувьд чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх мөн танилын хүрээгээ тэлэх уламжлал болон үлджээ. Одоо ингээд дарс сонгохдоо юуг илүү анхаарах ёстойг сонирхоцгооё. Дарс болгонд түүний ямар төрлийн болохыг товчилсон нэр байдаг. Тухайлбал франц дарсны чанарын баталгааг илрэхийлсэн АОС гэсэн бичигтэй шошго хадаастай байдаг. Мөн францын дээд зэргийн тансаг дарсыг CRU гэсэн бичгээр таньж болно. Хэрэв та урьсан зочиддоо гүн сэтгэгдэл үлдээхийг хүсвэл дээрх дарсыг сонгоорой. Түүнчлэн дарсны шилэн дээрх шошгыг сайтар анхаарах хэрэгтэй шошгоны дээд хэсэгт ихэвчлэн үйлдвэрлэсэн газрынх нь нэр байдаг. Дарс сонгохдоо түүний хадгалсан хугацааг заавал анхаар. Таваас арван жил хадгалсан дарс нь яг адилхан нэртэй ч 15-20 жил хадгалсан дарснаасаа огт өөр чанартайг сана. Цөөхөн жил хадгалсан дарс бусдаасаа илүү цайвар, зөөлөн амттай байдаг. Зуны цагт та “залуу” дарс уух нь илүү тохиромжтой харин өвлийн цагт удаан хадгалсан дарс уухад гэмгүй. Мөн ихэнх дарсыг удаан хадгалах тусам улам тансаг амттай болдог ч зарим төрлийн дарс чанараа алдах нь ч бий
[Дэлгэрэнгүй...]
Эхний хундгыг хүртэхүй буюу аператив Эхний хундага дарсыг хоолны өмнө уух бөгөөд энэ нь нэлээд мэдрэмж шаардсан аператив хэмээх ёслол байдаг. Хоол идэх дуршил нэмэхээс гадна зочид хоорондоо танилцах, цаг нөхцөөх зорилготой. Энэ үед хөргөсөн ундаа, хуурай дарс, чанга архийг шингэлсэн байдлаар барина. Мөн давстай жигнэмэг, хуурсан самар, жимс санал болгодог. Уламжилж ирснээр бол чинзано, мартини, кампари зэрэг дарсыг ийм тохиолдолд хэрэглэдэг байна. Эхний хундгыг хэн өргөдөг вэ ? Гэрийн эзэн, эсвэл эзэгтэйн баруун талд суугаа хамгийн хүндэт зочин өргөнө. Хундага өргөх ёс нь ихэвчлэн үг хэлэхтэй хамт болдог үйлдэл бөгөөд Европт бол үүнийг гол төлөв эрчүүдийн ажил гэж үздэг байна. Зоогт морилсон хэн нэг хатагтайн төлөө хундага өргөх тохиолдолд хүндэтгэлээ хариу илэрхийлэхдээ хатагтай мэхийн ёслоход л хангалттай. Үг хэлж хундага өргөсний хариуд олон үг хэлдэггүй байна. Гэрийн эзэн эсвэл эрэгтэй зочдын хэн нэг хатагтай нарт шинэ лонхноос дарс хундгалахаар болбол эхний хэдэн дуслыг өөртөө хийж уудаг. Хундагатай дарсанд хор хийдэг байсан эртний уламжлалаас үүдэлтэй энэ зан үйл одоо цагт гэрийн эзний “Дарсны чанарт эргэлзэх хэрэгггүй, миний дарс сайн, ямар нэг хар буруу санаа байхгүй” гэдгийг давхар илтгэх үйлдэл ажээ. Мөн дарс онгойлгоход үйрсэн үйсэн бөглөө зочных нь аяганд орохоос болгоомжилж буй хэрэг гэж тайлбарладаг байна. Дарс хоол ундаатай зохицох нь Хатуу дарсны өмнө сулавтрыг, үнэтэй нандин дарсны өмнө энгийнийг өгдөг. Хуурай дарсыг чихэрлэгийн өмнө өгнө. Дарс сулавтар байх тусам хундага том байдаг. Амтат жүрж, зэрэг хүчиллэг жимс, утсан мах, давсалсан загас, өндөг, шоколадтай дарсыг хэзээ ч хольдоггүй. Бас кофе уух үед зөвхөн коньяк, ликёр уух бөгөөд дарс огт хэрэглэдэггүй. Дарс бүр хоолтойгоо зохицох ёстой. Шөлний дараа мадер, портзейн, хоёрдугаар хоолонд бургунд болон бордо өөрөөр хэлбэл улаан дарс, загасны дараа портер болон эль–ийг ууна. Амтлаг хоолонд херес, амттанд мускатель, алиготе зэрэг болно.. Үхэр, хонь, гахай, галуу, нугасны махыг улаан виногоор даруулдаг. Гэх мэтчилэн бэлтгээд өгсөн дүрэм дагаад заншсан дэг байдгийг мэддэг ч манайхан хэрэгжүүлэхдээ хойрго, бүр сөрөх мэт эсрэгээр нь хийх гээд байдаг. Ингэж авирлах нь сүүтэй цай, тараг хоёрыг хольж уухаас огт ялгаагүй гэдгийг сануулж байна.
[Дэлгэрэнгүй...]
Инээцгээе залуусаа инээцгээе. Өгснөө ядууруулахгүй атлаа авснаа үргэлж баяжуулагч инээмсэглэл мандтугай...
[Дэлгэрэнгүй...]
Дотуур хувцасны хамгийн алдартай шоу болох Victorias Secret Fashion Show 2008 -г та нартаа зориулж оруулж байна. Энийг л жинхэнэ шоу гэдэг байхдаа. Тайз засал, зохион байгуулалт, зураг авалт энэ тэр гээд л үнэхээр тасархай!!!
[Дэлгэрэнгүй...]
Мянган жил дарсан дурлалын дарсанд би согтжээ Магад үнэн худлыг ялгахаан больтолоо дурлажээ Маргааш эсвэл нөгөөдрийн алинд нь ч би дурласаар Мянган жил болсон ч зөвхөн чамд л дурласан хэвээр Нүд болоод сэтгэл минь уусан дарсандаа сохорчээ Намрын өдрүүд хэдэнтээ улирсныг ч анзаарсангүй ээ Нөмгөн гунигт хааяахан автаад чиний хойноос энэлж Нөгөөх л дурлалын дарсандаа согтсон хэвээр Чиний төлөө гэх сэтгэлд минь мянган жил ч багадах Чамд дурлаж чамайг хайрлахад хэдэн мянган жил ч өдөр мэт Чиний төлөө асгаруулсан нулимс минь далай адил Чиний эзгүйд тарчилсан минь мянган жилээс ч ихээ Хаврын зэвэргэн салхи энгэр нэвт үлээж Хахирган үг цээжинд хадан гомдол нэхэж Харуусал гуниг зүрхэнд харвах тэр агшинд Хамаг сэтгэл минь чамайг л хайрласан хэвээр Гомдож цөхөрсөн сэтгэл минь зоригоон чангалах гээд Дурлалын дарснаас дахиад л өөртөө хундаглалаа Гомдлын манан хоромхон агшинд цэлмэж Дахиад л би чамд шинээр дурлажээ Мянган жил уйлж дуулж дурлахад бэлэн сэтгэлээ Чиний өмнө задгайлж эцэс төгсгөлгүй цорын ганц дурлалдаа Мянган жилийн турш автаж он цагийг мартан Чиний төлөө дурлалын хундаг тулгасаар сууна…
[Дэлгэрэнгүй...]
Дэлхийн нийтийн хэрэгцээт, чухал бүтээгдэхүүний хоёрт буюу газрын тосны дараа бичигддэг нэгэн гайхалтай ундаа бол кофе юм. Мянга гаруй жилийн өмнө хvн төрөлхтөнд танигдсан кофе өдгөө дэлхийн 500 сая хvний амьдрал ахуйг нь залгуулагч болжээ. Дэлхийг өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад дээгүүрт бичигдэх кофены түүхээс хүргэе. Африкийн хойд хэсэг буюу өнөөгийн Этиопын үржил шимт хөндийд ургадаг байсан кофены буурцгийг 800-гаад оны үед сүрэг ямаа анх нээсэн гэдэг. Ямаан сүргийн эзэн Калди амин зуулгын хэдэн ямаа нь шөнө унтахгүй байгааг ажигласнаас хамаг хэрэг манджээ. Тэрбээр ямаануудаа таатай үнэртэй жигтэй улаан буурцаг идсэнийг мэджээ. Малчин эр олдвороо нутгийн ламтантай хуваалцав. Санваартан улаан буурцгийг хоргүй гэдэгт итгэлтэй байсан тул буцалсан усанд хийн найруулан уужээ. Кофе амталсан дэлхийн анхны хүн шинэ ундаагаа нутгийнхандаа, ялангуяа сүмийнхэндээ онцгойлон түгээсэн байна. Лам нар кофены ачаар үдэш, үүрийн мөргөлөөсөө хоцрохоо больжээ. Хойд Африкаас зүүн Африкийн таатай уур амьсгалт хөндийд ургах болсон кофены буурцаг 1000-гаад оны үед боолчуудын хамт Улаан тэнгисийг гаталан Йеменд хүрчээ. Этиоп кофены төрсөн газар бол Йемэн үржүүлсэн нутаг нь юм. 1300-гаад оны үед кофений буурцгийн анхны тариалангийн талбайг Йемэнд байгуулжээ. XIV зууны дунд гэхэд Арабын хойг бvхлээрээ кофены диваажин болоод байв. XV зууны эхэнд кофе үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төв болоод байсан Мекка хот эрдэмтэн мэргэд, улс төрийн хүрээнийхний цугладаг кофены тусгай газруудыг байгуулж эхэлжээ.
[Дэлгэрэнгүй...]