Б.Обама ялаа “агнажээ”




АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама телевизийн шууд ярилцлагын үеэр ялаа алж, нэлээд хөгжилтэй байдалд оржээ. CNВС сувгийн сурвалжлагчтай хийсэн ярилцлагын дундуур Цагаан ордны тэргүүний толгой дээгүүр нэг ялаа хэдэн удаа эргэлдэхэд тэрээр гараараа үргээсэн аж. Дараа нь Б.Обама ялааг анаж байгаад алж, “Муу тээртэй амьтныг зүйл дуусгалаа” хэмээн хошигноод өшиглөн өөрөөсөө холдуулсан аж. Үүнийхээ дараа тэрээр энэ үйл явдлыг кинонд ашиглаж болох юм хэмээн дахин нэг алиалаад үндсэн яриандаа эргэн оржээ. Телевизийн ярилцлагыг хэдэн сая Америк хүн үзсэн байна.


[Дэлгэрэнгүй...]


Дэвид болон Виктория Бэкхем хоёр хамтын амьдралаа холбосныхоо 10 жилийн ойг энэ онд тэмдэглэж байгаа.




Баяр он гарангуут л эхэлсэн одоо ч vргэлжилж байна. Байнгын олны өмнө байдаг алдарт хосуудын хувьд энэ бас ч чамлаад байхааргvй удаан амьдрал юм. Тэдний амьдралыг харуулсан гэрэл зургийн vзэсгэлэн удахгvй Лондон хотод нээгдэх гэж байгаа билээ. Тэднийг бие биендээ төгс зохицсон хос ч гэж vнэлдэг. Ингээд тэдний загвар, стиль, хэв маяг, төрх, гэр бvл, хайр дурлалын он дарааллаар харцгаая!


[Дэлгэрэнгүй...]


Эхнэрийн урхи киноны Чан Со Хи-гийн дүр төрх + photo



Нэр: Чан Со Хи
Төрсөн огноо: 1972.01.05
Өндөр: 163 см
Жин: 47 кг
Цусны бүлэг: Б
Ам бүл: 2 эгчтэй, айлын бага
Хобби: Аялах, ном унших
Онцгой чадвар: Бүжиглэх, уран гулгах
Хоч: Мэлхий нинжа
Боловсрол:
- Туэгавоны бага сургууль
- Чанмүн дүүргийн дунд сургууль
- Ордны хөгжим, урлагийн ахлах сургууль
- Кёнхы сургуулийн урлаг судлалын доктор

Шагнал:
- 2002 он MBC телевизийн шилдэг хос дүрийн шагнал
- 2002 он MBC телевиз үзэгчдийн таашаалд нийцсэн жүжигчин
- 2002 он Урлаг, уран сайхны сэтгүүлчдийн дунд явуулсан олны таашаалд нийцсэн, жүжигчин
- 2002 он MBC телевизийн шилдэг дүрийн шагнал
Уран бүтээл:
- Миний капитан Ким Дэчүл /Пёнугийн ээж Эран/
- Амьд чөтгөр /сүнс/
- Зэрлэгүүдийн нутаг /гол дүр/
Олон ангит кино
- Эхнэрийн урхи /SBS/ - Хайрын дуулал /MBC/
Түүний гэрэл цацарсан бор нүд, төлөв байдал, чадварлаг жүжиглэлт Солонгос, Хятадын үзэгчдийг байлдан дагуулж байна. Инээж, уйлах сэтгэлийн хүчтэй хөдлөлийг бодитойгоор илэрхийлнэ гэдэг жүжигчин хүнээс маш их чадвар шаарддаг. Тэрээр энэ шаардлагыг маш чадварлагаар гүйцэтгэж байдгаараа олны хүндлэлийг хүлээн, Солонгосын урдаа барьдаг шилдэг жүжигчдийн нэг болоод байгаа ажээ.
Тэрээр 2006 онд “Оддын фокус” хэмээх Солонгосын алдартай нэвтрүүлгийн анхны зочноор уригдан оролцож байсан нь түүний чанар чансааг илтгэх биз ээ. Түүний бүтээсэн дүрүүдэд даруу төрх зонхилдог боловч амьдрал дээр маш алиа хошин, сэргэлэн цовоо нэгэн гэнэ.
Чан Со Хиг Азид танигдах боломжийг олгосон бүтээл бол “Дайн ба хувь тавилан” нэртэй эртний хятадын хааны ордны амьдралыг олон талаас нь харуулсан уран сайхны кино байсан юм. Тэрээр уг кинонд гол дүрийг амьдруулсан бөгөөд киноны найруулагч, жүжигчид, уран бүтээлчид нь олон жилийн туршлагатай мэргэжлийн хүмүүс байсан нь “Дайн ба хувь тавилан” нэртэй киног үзэгчдэд хүргэхэд дөхөм байсан гэдэг.

[Дэлгэрэнгүй...]


Эрчүүдийн хувцаслах соёл




Яг нарийн дүгнэвэл эрчүүдийн хувцас эмэгтэйчүүдийнхээс дутахгүй дүрэм журамтай. Эрэгтэйчүүдийн хувцсыг албан ёсны, албан бус гэж ангилна.
Хувцас тохируулах зарчим. Хувцасны өнгөнөөс хамааран эрэгтэйчүүдийн хувцсыг албан ёсны ба албан ёсны бус гэж ангилна.
Хар, цагаан өнгө нь албан ёсных, бусад өнгө нь албан бусад тооцогдоно. Гэхдээ хар гэдэгт бараан, цагаан гэдэгт цайвар өнгөнүүд хамаарна.

Хувцас тохируулах шалгуур:
Нэг. Фрак, ёслолын формын хувцас одон, медальгүй жирийн албан ёсны арга хэмжээ хийгээд үдэшлэг, хурим найр, дуурь, бүжгэн жүжиг зэрэг урлагийн тоглолтонд өмсөнө. Гэхдээ оройн 20.00 цагаас хойш.

Хоёр. Смокинг, төрийн бус албан ёсны арга хэмжээ хийгээд театрт аливаа тоглолт үзэхэд өмсөнө. Цагаан зангиа, цагаан хантаазтай хар смокингийг оройн цагт фракын оронд өмсч болно. Ер нь смокингийг оройн цагт /19 цагаас хойш/ өмсдөг.

Гурав. Костюм, албан ёсны болоод албан бус бүх тохиолдолд, өдрийн аль ч цагт, ямар ч арга хэмжээнд өмсч болно. Костюмны өнгийг цаг хугацаанд тохируулан өмсдөг. Зуны дулаан улирал болон өдрийн цагаар гэгээлэг, /гэхдээ шар эсвэл тод өнгө бус/ өвлийн сэрүүн улирал болон оройн цагаар, бас гашуудлын үйл ажиллаганд бараандуу өнгийн костюм өмсдөг.

Дөрөв. Хар пиджакийг судалтай болон судалгүй саарал өмдтэй хослуулан албан ёсны арга хэмжээнд өргөн хэрэглэнэ. Анхааруулахад, костюм нь бага ч гэсэн атугай томдсон, нэлэмгэр дүү байх ёсгүй. Өөрийн цээж, биед яв цав таарсан байх учиртай. Костюм өмссөн тохиолдолд үдээстэй, гогцоотой ботинк өмсдөггүй. Мөн нусны алчуурын оронд салфетик хэрэглэх нь тийм зохимжтой биш.

Тав. Албан ёсны уулзалтын үед эрээн мяраан зангиа зүүх, костюмны өнгийн дагуу бус содон, чамин нусны алчуур, хурц үнэртэй сүрчиг, дезодорант зэргийг хэрэглэдэггүй.
[Дэлгэрэнгүй...]


Чи хөөрхөн үү?




Өөрийгөө хөөрхөн гэж бодох ,бусдад тэгж бодогдох гэдэг зарим талаараа ялгаатай бөгөөд энэ хоёр ойлголт огт тохирохгүй байх нь ч бий. Тэгвэл дараах бяцхан сонжоогоор өөрийгөө үнэхээр ХӨӨРХӨН эсэхийг мэдэж болох юм.
“Тийм” гэсэн хариулт бүрт 1 оноо, “Үгүй “ гэсэн хариулт бүрт 0 оноо өгөөрэй.

1. Чи өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг.
2. Чи бусдаас хөөрхөн гэдэг үгийг байнга сонсдог.
3. Жаахан охид чам шиг болохыг хүсдэг, чамайг даган дуурайдаг.
4. Чамайг бүсгүйчүүдээс илүү залуучууд тойрон хүрээлдэг.
5. Хүмүүс заримдаа чамайг “хөнгөн явдалтай” гэж дүгнэдэг.
6. Найзууд, үеийнхэн чинь чамаас ихийг (ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, яаж хувцаслах ) асууж зөвлөдөг.
7. Чи залуусын зүрх сэтгэлийг эзэмдэгч “Дурлалын бурхан”.
8. Залуучууд чам руу харалгүй өнгөрдөггүй.
9. Чи үргэлж бусдаас содон, шинэлэг байж чаддаг.
10. Чи орчин тойрондоо болж буй зүйлийг хараагүй ч гэсэн сайн мэддэг. (тухайлбал хэн нэгэн залуу чам руу ширтээд байгааг)
11.Нүүрэн дээр чинь юм гарна гэдэг чиний хувьд маш том асуудал.
12. Чи царайлаг найз залуутай. (эсвэл болно )



За одоо оноогоо тоолцгооё.


9-12 оноо: Чи үнэхээр хөөрхөн юм. Чи өөрөө ч , хүмүүс ч мөн ингэж боддог. Чи өөртөө итгэлтэй, чамд санаа зовох зүйл юу ч байдаггүй, чи бусдыг байлдан дагуулж чаддаг.



6-9 оноо авсан бол чи төгс төгөлдөр биш ч гэлээ олон талаараа бусдыг татаж чаддаг. Чамд гэж хэлэхэд давуу талаа улам сайн мэдэрч, илэрхийлэн гаргах хэрэгтэй.



0-6 оноо авсан бол чи өөртөө итгэлгүй, магадгүй хүмүүс чамайг үнэлдэг ч чи өөрөө өөртөө байгаа сайн сайхан чанараа үгүйсгэж орхидог. Тиймээс өөртөө итгэлтэй байж , өөрийгөө үнэлж чадвал “ Чи хөөрхөн!”
[Дэлгэрэнгүй...]


Хувцсаа гамтай эдлэе гэвэл




1. Хувцасныхаа шүүгээг ойр ойрхон онгойлгож бай.
2. Нэг удаа онгойлгохдоо удаан хугацаагаар онгорхой орхиж бай.

3. Хувцсыг гялгар уутанд бүү хадгалаарай.
4. Агаар үл нэвтрэх уут сав нь даавууны чанарыг муутгадаг.
5. Цагаан хэрэглэлээ сайтар угааж цэвэрлэсний дараа л шүүгээндээ хадгалаарай.
6. Бохир цагаан хэрэглэлийг шүүгээнд хадгалахад хир нь толбо болон үлддэг.
7. Үнэртэй усыг хувцсандаа бүү цац. Даавууны чанар мууддаг.
8. Даашинзуудыг хэвтээгээр нь хадгал. Гэхдээ ойр ойрхон байрыг нь сэлгэж бай.
9. Бохирдсон хэсгийг цаг тухайд нь цэвэрлэж байхгүй бол шингэж, уусаад хэзээ ч арилхааргүй
10. Хувцсаа зөвхөн дотроос нь индүүдэж бай. Ингэвэл гандахгүй.
11. Хувцсаа угаах шаардлагатай үед нь л угааж бай. Олон угаах нь чанарыг улам муутгадаг.
[Дэлгэрэнгүй...]


Эрүүл амьдрахад ердөө дөрвөн зуршил хэрэгтэй



Тамхинаас татгалзах, жимс, хүнсний ногоог өдөр бүр хэрэглэх, жингээ барих, долоо хоногт 2,5 цагаас доошгүй хугацаагаар биеийн тамирын дасгал хийх нь эрүүл саруул, идэвхтэй урт удаан амьдрах гол зарчим болохыг анагаах ухааны нөлөө бүхий American Journal of Medicine сэтгүүлд бичжээ.

45-64 насны 15000 гаруй хүний дунд хийсэн судалгаагаар америкчуудын зөвхөн найман хувь нь л урт наслах дээрх алтан дүрмийг баримталдаг болох нь тогтоогдсон аж.

АНУ-д тамхины эсрэг сурталчилгааг хүчтэй явуулдаг ч хүн амын 20 хувь нь тамхитай нөхөрлөж, илүүдэл жинтэй хүмүүсийн тоо сүүлийн хоёр жилийн дотор 23 муж улсад өссөн дүн гарсан байна.
Хүч тамир оруулах, чалх сайжруулах “ид шидтэй” гэх эмийг хэтэрхий шүтэх, цагаан хоолыг тэнцвэргүй хэрэглэх, нойр дутуу явах, стресс зэрэг нь организмыг цагаас нь өмнө муутгаж, дархлааг сулруулдаг болохыг Америкийн эрдэмтэд баталж буй юм.

Мөн зурагтын өмнө олон цагаар суухаас татгалзах хэрэгтэйг ч эрдэмтэд зөвлөв. Дундаж америкчууд амралтын өдөр 2,5-3 цаг зурагт үздэг гэнэ. Энэ нь хүнийг зорилгогүй, идэвхгүй, цаг нөхцөөсөн байдалтай болгож, ашигтай зүйл хийх алтан цагаас хумсалдаг хорт зуршил гэж эмч нар үзэж байна.
[Дэлгэрэнгүй...]


Baby Billie Jean - Michael Jackson babies dancing-funny







[Дэлгэрэнгүй...]


Та хир нервтэй хүн бэ?



Та хир нервтэй хүн бэ?
Дараах зүйлүүд таныг хир бухимдуулдаг вэ?

1. Таны унших гэж буй сонинг базчихсан байвал?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

2. Настайвтар эмэгтэй жаахан охин шиг хувцасласан байвал?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

3. Таны хамт явж буй хүн чинь хэт ойрхон зогсвол?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

4. Гудамжинд тамхи татаж буй эмэгтэй?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

5. Хумсаа мэрж буй хүнийг хараад?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

6. Таны зүг хэн нэгэн ханиахад?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

7. Хэн нэгэн учир зүггүй инээхэд?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

8. Хэн нэгэн хүн таныг юу яаж хийхийг учир зүггүй зааж эхлэхэд?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

9. Хайртай хүн чинь үргэлж хожигддог бол?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

10. Кино театрт хавийн хүн чинь киноны үйл явдлыг урьдчилж ярихад?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

11. Таны унших гэж буй номны үйл явдлыг танд урдчилж ярихад?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

12. Танд хэрэггүй, таны дургүй зүйлийг өөрт чинь бэлэглэхэд?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

13. Олон нийтийн унаанд хэн нэгэн хүн чанга чанга ярихад?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

14. Хэт хурц үнэртэй ус?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

15. Ярьж байхдаа гараа хөдөлгөдөг хүн?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.

16. Гадаад үг хэт хэрэглэж ярих дуртай хүн?

Маш их.
Бага зэрэг.
Огтхон ч үгүй.
[Дэлгэрэнгүй...]


Саятан бэлтгэх дамжаа



Саятан бэлтгэх дамжаа
Санхүүгийн зөвлөгч, сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүүхдэдээ зүгээр л мөнгө өгөх нь тун буруу ажээ. Эцэг эх нь санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсч чадсан ч гэлээ энэ нь хүүхдүүд ирээдүйд тэдний адил ажиллаж, баян тансаг амьдарна гэсэн баталгаа хараахан биш юм. Ийм учраас хичнээн баян байлаа ч хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг эртнээс ойлгуулах нь чухлыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Оросын нефтийн “ТНК-ВР”, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Саул” компанийн тэргүүн Виктор Вексельберг ярихдаа “Хүн бүр хүүхэд байхаасаа эхлэн мөнгөтэй зөв харьцах дадалд суралцах ёстой гэж би үздэг. Тэгвэл заавал баян эцэг эхийнхээ гарыг харахгүйгээр амьдралд хөлөө олж чадна” гээд 15 настай хүү нь 3000 долларын үнэтэй тоглоомын карт худалдаж авахын тулд өөрөө ажил хийдэг тухай дурджээ. Ядуу амьдралыг цэвэр өөрсдийн хүчээр ялж, амьдралдаа хүрэлцээтэй мөнгөтэй болсон зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ мөнгөнд бараг л “умбуулдаг”. Эд баялаг тэднийг шинэ байр сууринд хүргэсэн, мөнгө олохоор хөлсөө урсгаж байсан тэр цаг одоо үр хүүхдэд нь давтагдах ёсгүй гэж тэд үздэг байна. Ийм гэр бүлд өсч байгаа хүүхдэд моторт дугуй эсвэл хуучин машин авахын тулд мөнгө хураах сонирхол угаасаа төрөхгүй. Тэртэй тэргүй эцэг эх нь бартаат замын будаг нь ханхалсан цоо шинэ машин аваад өгчих юм хойно.

Хүүхэд эцэг эхийнхээ бий болгосон баялагт хүндэтгэлгүй хандаж хэвших нь тун осолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс олон жишээгээр батлахыг оролдож байна. Тэдний үзэж буйгаар мөнгийг хүссэн үед “тэнгэрээс унаад ирдэг” зүйл мэтээр үнэлдэг хүүхдэд хөдөлмөрлөж байж түүнийг олох, ухаалгаар зарцуулах дадал төлөвшдөггүй байна. Ертөнцийн бүхий л материаллаг амьдрал мөнгөн дээр суурилдаг хэрнээ сургуульд хэрхэн мөнгөтэй харьцах талаар бараг юу ч заадаггүй нь тун харамсалтай. Сургууль, гэр бүлийн аль алинд нь энэ талын хүмүүжлийг олгох талаар бодолцохгүй бол байдал цаашид улам бүр хяналтаас гарна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Гэрийн сургалт Яагаад гэдэг нь тодорхойгүй ч олон эцэг эхчүүд хүүхдийн дэргэд санхүүгийн асуудал хэлэлцэхийг буруу гэж үздэг байна. Хүүхэд гэр бүлийнхээ санхүүгийн нууцыг бусдад дэлгэж болзошгүй учраас уу. Уг нь хүүхэдтэйгээ мөнгөний талаар ярилцах нь тэдэнд санхүүгийн боловсрол олгохын салшгүй нэг хэсэг гэдэгтэй бүгд санал нийлдэг. Гэр бүлд тохиолдсон мөнгөний бэрхшээлийг хэлэлцэхдээ хүүхдээ оролцуулсан эцэг эхчүүд хичнээн ухаалаг бөгөөд ашиг тустай санаа, санаачлага тэдний зүгээс гарч байгааг гайхаад бардаггүй.

Эсрэгээр санхүүгийн хүндрэлээ хүүхдээсээ хичнээн их нууцална, тэд төдийчинээ хүндээр тусгаж авдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ талаар хүүхэдтэйгээ ярилцахдаа заавал нухацтай байх албагүй. Таны толгойд эргэлдэж байдаг мөнгөтэй холбоотой санаа бодлоо ил гаргаж хэлж байвал энэ нь таны хүүхдэд үнэ цэнтэй туршлага болно.Хүүхдэд үнэгүй зүйл гэж хаана ч байдаггүй гэдгийг байнга тайлбарлаж өгч байх хэрэгтэй.

Урамшуулал бүхэн өөрийн босготой Хүүхэддээ долоо хоногт нэг удаа халаасны мөнгө өгчихөөд байвал тэд өөрсдөө мөнгөтэй харьцаад сурчихна гэж олон эцэг эх үздэг. Өгөөд л боллоо гэж хандах нь буруу юм. Долоо хоногт тогтмол хэмжээтэй мөнгө авдаг хүүхдийг бодвол тодорхой үүрэг хүлээгээд түүнийгээ хэрхэн биелүүлснээс авах мөнгөний хэмжээ нь хамаарч байдаг хүүхэд түүнийгээ зарцуулахдаа хавьгүй чадварлаг байдаг. Хүүхэддээ өгдөг мөнгөний хэмжээг даалгасан үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгаатай нь байнга уялдуулж байх нь хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах хамгийн шилдэг арга юм. Бүр жаахан хүүхэд ч тэр, ажил сайн хийвэл хангалттай урамшуулдаг гэдгийг ойлгодог байна.

Жишээ нь, дөрвөн настай хүүхэд тоглоомоо хурааж, ороо засч чадна. Үүнийг нь заавал биелүүлэх үүрэг болгож, үр дүнгээр нь тухай бүрд нь урамшуулж байх хэрэгтэй. Нас нь бага ч юуны төлөө мөнгө авч байгаагаа маш сайн ухаарч, ингэснээр түүнд нэг ёсны үүрэг хүлээх чадвар төлөвшиж эхэлдэг. Том хүүхдэд арай илүү нухацтай даалгавар өгөх нь үр нөлөөтэй.
Жишээ нь, 14 настай хүү хүссэн моторт дугуйгаа авах хуримтлалын сангаа оюун ухаанаа зарж /хүүхдийн сэтгүүлд гардаг үгийн сүлжээ байнга бөглөж/ олсон мөнгөөрөө эхлүүлж болно.

Мөн хичээл сурлагад нь гарсан амжилтыг байнга урамшуулж байх хэрэгтэй. Хөвөгч хүүтэй /сурлагын дүнгийн байдлаар хэлбэлзэж байдаг/ хадгаламжийг хүүхдийнхээ нэр дээр нээж болно. Ийм тохиолдолд хүүхэд улирлын дүнгийн жагсаалтаа сургуулийн захиргаанаасаа авчирч өгөөд улирал бүр хүүгээ бодуулна. Онц, сайн дүнгээс нь хамаарч хадгаламжийн жилийн хүү нь тодорхой хувиар өсч байдаг. Жишээ нь, Орост “Сурагчийн” гэдэг нэртэй хадгаламж /жилийн хүүгийн хэмжээ нь 10 хувь/ байдаг бөгөөд сурагч улирлын эцэст “4” ба “5” гэсэн амжилт үзүүлсэн тохиолдолд энэ улиралд бодогдох хүү нь хоёр пунктээр нэмэгдэж жилийн 12 хувь бүх дүн нь “5” бол 14 хувийн хүү бодож өгдөг байна.

Бяцхан захирал Үүргээ сайн биелүүлснийх нь төлөө хүүхдээ шагнахдаа мөнгийг нь шилэн хоргонд /мөнгө нь хэрхэн өсч, их болж байгааг хүүхэд тань харж байхын тулд/ хийж байвал тун зүгээр. Тэгээд хүүхэдтэйгээ хамт дэлгүүр явах тоолондоо хуримтлалаасаа мөнгө гаргаж тоглоом авч болохыг түүнд сануулна. Эхний үед тэр янз бүрийн дэмий зүйл авах л болно. Хэсэг хугацааны дараа нүдэн дээр нь өсч байгаа мөнгөнөөсөө байнга авах нь түүнд харам санагдаж зарим нэг аар саар хүслээсээ татгалзаж эхэлдэг. Мөнгө өөрийнх нь /тэгээд ч хөдөлмөрлөж олж байгаа/ учраас аль болох өөрт чухал гэсэн зүйлдээ л зарах хэрэгтэйгээ ойлгож эхэлж байгаа нь энэ.

Нэг үгээр хэлбэл чухлыг чухал бишээс нь ялгадаг болж байна гэсэн үг. Энэ бол маш том амжилт. Арай том болохоор нь банкинд нэр дээр нь хадгаламжийн данс нээлгэж сард өөрт нь зориулж зарцуулдаг мөнгийг гарт нь өгчихөж байх хэрэгтэй. Яаж зарцуулах нь хүүхдийн өөрийнх нь шийдэх асуудал. Мэдээж үүнд хяналт шаардлагатай. Энэ сард хэдийг, юунд зарцуулсан гэдгийг нь бичгээр /тайлан маягаар/ гаргуулж анхааралтай танилцаад хэрвээ тэр зардлаа хэтрүүлсэн бол дараагийн сард өгөх мөнгөнөөс нь хасах, хэмнэлт гаргаж түүнийгээ хадгаламжийнхаа данс руу хийсэн бол тодорхой хэмжээгээр урамшуулдаг байх хэрэгтэй. Мөнгө амаргүй олдож, амархан дуусдаг гэдгийг хүүхдийн толгойд бат суулгаж өгдөгөөрөө энэ арга хамгийн шилдэг нь юм.

Алдаанаас бүү бөөцийл Хүүхэддээ мөнгө зарцуулах эрх чөлөөг олгосон хэрнээ алхам бүрийг нь заах гээд байдаг буруу хандлага олон эцэг эхчүүдэд ажиглагддаг. Алдаа гаргахгүйгээр тэд яаж туршлага суух болж байна. Нэг жишээ дурдая л даа. Southwest Airlines компанийн хувьцаа эзэмшдэг 14 настай америк охин Pepsi-гийн шинэ рекламыг харангуутаа өөртэй нь ижил насны бүх хүүхдүүд энэ ундааг ууна гэж үзсэн байна. Тэгээд хувьцаагаа зарж оронд нь Pepsi-гийн хувьцааг авахаар шийдсэнээ аавдаа хэлжээ. Аав нь “ Энэ бол чиний хөрөнгө учраас зарах эсэхээ мэдээж чи өөрөө шийднэ. Гэхдээ эхлээд брокертой зөвлөх хэрэгтэй” гэв.

Тэр үед охины эзэмшиж байсан хувьцааны ханш маш түргэн өсч байсан учраас зарвал буруудна гэдгийг аав нь мэдэж байсан ч хэрхэн мөнгөө өсгөх талаар санаачлага гаргасан охиныхоо урмыг хугалахыг хүсээгүй аж. Брокерын зөвлөсний дагуу охин хувьцааныхаа хагасыг зарсан бөгөөд үүний ачаар дансаа улайлгахаас аврагдаж чадсан байна. Хэзээ ч мартахааргүй сургамж болсон энэ тохиолдол охинд асар их туршлага өгсөн юм. Үнэт цаасны талаар хүүхдэддээ энгийн жишээгээр тайлбарлаж, эндээс ч гэсэн мөнгө олох боломж түүнд байгааг ойлгуулах цаг нэгэнтээ болжээ. Өөрөө чадахгүй бол мэргэжлийн хүнээр зөвлөгөө өгүүлж болно шүү дээ. Томчуудын толгойд ороогүй шинэ, сонин санаа хүүхдээс гардаг гэдгийг мартаж болохгүй
[Дэлгэрэнгүй...]


Үхэшгүй мөнхийн 10 баатар



Үхэшгүй мөнхийн 10 баатар

Хүмүүн төрөлхтний хамгийн их айж, үеийн үед зугтааж ирсэн хүчин зүйл бол хөгшрөлт, үхэл билээ. Харамсалтай нь орчин үеийн шинжлэх мөнхийн амьдралын түлхүүрийг олоогүй л явна. Харин байгаль эхийн оюунлаг бүтээл бид үхлийн дараах амьдрал, мөнхийн рашааны талаар мөрөөдсөөр төсөөлсөөр өвгөдөө түшин одсоор… За ингээд дэлхий даяараа алдаршиж, олон хүний сэтгэлд хоногшсон, хамгийн алдартай арван үхэшгүй мөнх баатруудын тухай сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу.

10. Питер Пен
Өрөөсөн гаргүй далайн дээрэмчинтэй тулалдаж, зугаацдаг дүрсгүй жаалд таалал төгсөх нь битгий хэл нас нэмэхийн ч нягуур үгүй ээ. Ид шидийн арлын хөгжилтэй бяцхан жаал хүн бүхний зүрх сэтгэлд нууцхан гуниг, далдхан атаархал төрүүлдэг нь нууц биш юм.

9. Дракула
Үнэхээр мөнх наслах хязгааргүй хүсэл таныг эрээ цээргүй эзэмдэн, шөнийн нойрноос тань хумслаад байвал айдсын хаан Дракулагийн үр удмыг олж уулзах хэрэгтэй. Гагцхүү нарны дулаан илчийг үүрд умартан, сармис, библи хоёроос холхон явах хэрэгтэй болно. Оршдог эс оршдог нь тодорхойгүй ч энэхүү айдсын хаан, шөнийн эзний цонхигор төрх хэний ч ойд тодхон биз ээ.

8. Лазарь Лонг
Нэрт зохиолч Роберт Хайнлайны зохиолын баатар Лазарь Лонг нь евгенийн программын ачаар бараг л үхэшгүй мөнх настан болж хувирсан нэгэн юм. Лазарь Лонг нь 2000 орчим сансраар аялан амьдрахдаа, хүний хийж чадах бүхий л ажлыг гүйцэтгэж үзсэн байдаг. Зохиолыг бүрэн уншсан хүний дотны найз, эрэлхэг мөнх настан бол Лазарь Лонг гарцаагүй мөн билээ.

7. Николя Фламен
“Харри Поттер ба философийн чулуу” киноны Хогварт Дамблдорын хамгийн сайн найз Николя Фламен бол бас нэгэн үхэшгүй мөнх настай дүр юм. Харин энэ нь 15-р зууны үед амьдарч байсан нэгэн францийн алхимичийн бодит дүрээр сэдэвлэсэн зохиолын баатар ажээ. Цагтаа тэр хүнийг философийн чулуу бүтээж, үхэшгүй мөнхийн хутгийг олсон гэж цуурч байжээ.

6. Тифон
Тифон хэмээх залуу хархүүд ухаангүй дурласан Эос бурхан хайртдаа Зевсийн мөнхийн уснаас дуслыг амсуулж, үхэшгүй болсгосон ч, гундашгүй залуу насыг хайрлахаа мартсан хэмээн Грекийн эртний домогт өгүүлдэг. Харин үхэх тавилангүй ч хөгшрөх хараалтай залуу Тифон өтөлж, жижгэрсээр царцаа болон хувирсан гэдэг.

5. Дориан Грей
Оскар Уйальдын “Дориан Грей-ийн хөрөг” зохиолын баатар Дориан бол мөнхийн залуу насны бэлэгдэл хийгээд, жигшим үйлийн үлгэр билээ. Түүний үйлдсэн гэм нүгэлийнх нь сүүдэр, он жилүүдийн зураас хөргөн дээр нь тодорсоор үзээрийн мангас болгох авч, махан бие нь залуу насны гал цогоор гялалзсаар байдаг.

4. Уулын хүн
Коннор МакЛауд-ыг Дэлхийн тайзнаа алдаршуулсан кино бол 1986 оны “Уулын хүн” юм. Гол дүрийн баатар нь гагцхүү толгойгоо авахуулсан цагт л таалал төгсдөг хараалтай ажээ. Уулын хүн ганцаархнаа биш агаад, өөртэйгээ ижил заяат мөнх настангуудтайгаа үхэлдэн тулалддаг. Тулаанд амьд үлдсэн цорын ганц хүн л жирийн хүн шиг амьдраад, байгалийн жамаараа үхэх хувийг эдэлнэ.

3. Алтан хундаганы хамгаалагч
Загалмайтны анхны аян дайнд оролцож асан баатар эр, дотроос нь ус уусан хэн ч мөнхийн хутгийг олдог шидэт хундагыг хамгаалах зарлиг авч, хаа нэгтээ орших агуйн гүнд мөнх амьдарсаар байдаг тухай домог бий. Тэгвэл “Индиана Жонс болон Загалмайтны анхны аян дайн” кинонд энэ хундага, мөнхийн харуул хоёрыг дүрслэн харуулдаг. Гэвч кинонд үзүүлсэн мөнх амьдрал нь хундага агуйгаас холдохгүй байх гэсэн цорын ганц нөхцөлтэй.

2. Мафусаил
Библид гардаг хар санаатан Мафусаил нь 969 жил амьдарч, Галав Юүлэхэд л амь үрэгдсэн гэдэг. Библи хэрвээ үнэхээр бодит түүх мөн бол, Мафусаил нь дэлхийн хамгийн урт насалсан хүн болох юм.

1. Арвен
“Бөгжний эзэн” киноны Арвен хэмээх хагас эльф, хагас хүн төрөлхтөн нь аугаа их хайр дулалынхаа төлөө бурхны бэлэглэсэн мөнхийн амьдралаасаа татгалзан, дурлалт залуугийнхаа дараахан таалал төгсдөг. Гэвч Арвен амь үрэгдэх үедээ 2901 насыг зооглосон байдаг билээ.
[Дэлгэрэнгүй...]


Michael Jackson - Heal the world






[Дэлгэрэнгүй...]


Есөн эрдэнэ



Есөн эрдэнэ
Алт
Манай ард түмэн өнийн эрт цагаас өнөө үе хүртэл өргөн хэрэглэж ирсэн, хэн бүхний сайн мэдэх хольцоо нь үгүй шижир алтыг, 7000 гаруй жилийн өмнөөс бусад металлуудын дотроос ялган таньдаг болж хэрэглэж иржээ. Шижир алтанд мөнгө, зэс, төмрөөс гадна висмут, селен зэрэг металлууд ямар нэг хэмжээгээр агуулагдсан байх тул байгалийн алтны хэр зэрэг цэвэр болохыг Алтны сорьцоор тодорхойлдог. Хэрэв 958 сорьцын алт гэвэл тэр эдлэл буюу дээжний мянган хэсэг тутмаас 958 нь алт, бусад 42 нь өөр металлын хольц гэсэн үг. Ийм сорьцтой алт хамгийн тогтвортой сайн алт бөгөөд манайхны хольцоо нь үгүй шижир гэдэг нь юм. МЭӨ 4-5 -р зууны үед алтыг бусад металлуудаас ялган таних болсон тэр үеэс химийн хувьд цэвэр алтыг гаргаж хэрэглэх болсон. Алт нь олон улсын хоорондын төлбөр тооцооны зүйл, гоёл чимэглэлийн үнэт эд, есөн эрдэнийн нэгэн төдий бус орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүр, пуужин, цөмийн реактор, дуунаас хурдан онгоцны эд ангийг хийхэд оролцдог техникийн үнэт металл болоод байгаа билээ.

Мөнгө
Эрт дээр үеэс монголчуудын өргөн дэлгэр хэрэглэж ирсэн металлуудын нэг бол мөнгө билээ. Мөнгөөр хэт хутга, эмээл хазаар, суран бүсээ чимэглэж, мөнгөн аяга, завъяа, бөгж, ээмэг, мөнгөн эдлэл хийж хэрэглэж иржээ. Мөнгө нь хамгийн сайн давтагддаг, удаан эдэлгээтэй металл юм. Цэвэр мөнгө нь ариутгах шинж чанартай учраас халбага, сэрээг цэвэр мөнгөөр хийдэг байжээ. Мөнгө ердийн нөхцөлд бүү хэл өндөр температурт, мөн шүлтийн дотор байсан ч исэлддэггүй, энэ гайхамшигт чанараараа эрхэм металл эрдэнэ болсон. Цэвэр мөнгө байгаль дээр дангаараа талст кристалл байдалтай тохиолдохоос гадна адил төсөөтэй структур бүхий металлуудтай хатуу уусгамал үүсгэн тохиолдоно. Мөн хүдэр болон ашиглагддаг мөнгө агуулсан бусад эрдсүүд байдаг байна. Мөнгөний хүдрээс цэвэр мөнгийг электролизын аргаар ялгана.

Шүр
Хүн төрөлхтөн шүрийг балар эрт үеэс мэдэж, ашиглаж ирсэн түүхтэй. Швейцарт 10000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийн үеийн чимэг олдсон ба Египэд оронд 4000-3000 жилийн тэртээ үеийн шүрэн эдлэл олдсон байна. Монголчууд эртнээс улаан шүрийг эрхэмлэн сонирхож зүүлт, маанийн эрэх, хөөрөгний толгой, гоёлын зүйл, үсний даруулгын шигтгээ, сувс зэрэг янз бүрийн чимэглэлд хэрэглэсээр иржээ Шүр нь зөвхөн далайн усанд байдаг. Шүр нь маш олон янз байдаг бөгөөд, одоо амьдарч байгаа шүрийн 6000 гаруй дүрс судлагдсан байна. Хамгийн их шүртэй газар нь Австрал тивийн зүүн хойд хэсэгт залгаа орших шүрэн тэнгэс юм.

Сувд
Монголчууд зөөлөн цайвар мөнгөлөг цагаан өнгийн сувдыг гүнээ хүндлэн ихээр хэрэглэж ирсэн уламжлалтай. Сайн чанарын сувд бөөрөнхий хэлбэртэй бөгөөд хөндлөнгөөрөө 1-2 мм-ээс эхлээд 1,0 см хүртэл том байна. Сувднаас хамгийн үнэтэй нь монголчуудын сонирхон хэрэглэдэг мөнгөлөг цагаан өнгийн Дорно дахины сувд юм. Өндөр хөгжилтэй орнуудад сувдыг нэлээд боловсронгуй аргаар барих болсон. Хясааг усны гүнээс гаргаж аваад рентген туяагаар харж сувд дотор нь байгааг шууд тогтоож чаддаг болсон ба сувдгүйг нь буцааж усанд тавьдаг.

Оюу
Дорно дахины улс түмний эрхэмлэдэг гоёл эрдэнийн нэг нь оюу билээ. Хэзээ ч хүний оюун ухаан, гар хөл үл хүрэх цэлмэг тэнгэр тунгалаг хаяаг санагдуулдаг оюу эрдэнийг эрт дээр үеэс хүмүүс ихэд сонирхон хамгийн нандин гоёл чимэглэлээ хийж ирсэн юм. Оюу эрдэнийг эмэгтэй хүний гоёл чимэглэлийн зүйл болгон хэрэглэх ба эрэгтэй хүн биендээ зүүдэггүй, хэрэглэх эд зүйлсдээ суулгах зэргээр чимэглэл хийдэг ёсон бий. Оюу нь дотроо үндсэн 2 төрөл байна. Үүнд нэг нь тод сайхан цагаан цэнхэр буюу цэлмэг тэнгэрийн өнгөтэй цэгээн оюу, нөгөөх нь нэлээд зөөлөн цулгай ногоон өнгөтэй оюу юм. Одоогоос 3000 жилийн өмнө анхны оюу олдсон гэдэг.

Номин
Цэлмэг гүн хөх тэнгэрийн өнгөтэй энэхүү чулуу нь 7000 жилийн түүхтэй бөгөөд, үеэс үед хүн бүхний сонирхлыг татсаар ирсэн билээ. Номин эрдэний орд маш ховор байдаг. Номингийн эртнээс мэдэгдсэн ганц орд нь Афганистаны Бадахшаны орд юм. Номин хэмээх энэхүү гайхамшигт чулууг хүмүүс ихэд сонирхон эрхэм дээд тэнгэрийн хүчийг шингээсэн хэмээн бишрэн шүтэж иржээ. Номингоор хийсэн урлаг сийлбэрийн хамгийн алдарт бүтээлийн нэг болох, 1845 онд Уралын чулуучин Г.Налимов гэгч хүний урласан том номин ваар одоо Ленинград хотноо Эрмитажын эрдэнэсийн үзмэр санд хадгалагдаж байна. Манай оронд номин эрдэнийн орд олдоогүй байгаа.

Тана
Тана нь далай тэнгэсийн эрэг орчмын усанд юмуу цэнгэг устай гол мөрний урсгал зөөлөн усанд амьдардаг нялцгай биетэн амьтны биеэ хамгаалах хуяг дуулга болох гадагшаа гүдгэр зууван дугариг хэлбэртэй бас нээгдэж хаагддаг нугас бүхий хоёр тал хавтасны дотор талын өнгөн үе нь юм. Тана эрдэнээр товч, наамал шигтгээ, зүүмэл зураг дүр, хөндий сийлбэр, гоёл чимэглэлийн зүйл, ширээний тавилга, ханын зүүлт мэтийг урлан хийж ирсэн түүхтэй.18-р зууны сүүл үеэс танаар хөндий сийлбэртэй урлагийн бүтээл хийх болсон явдал танын урлагийн хөгжлийн дээд хэлбэр болсон. Монголчууд таныг хиргүй ариуны билэгдэл болгон танан цагаан өнгийг эрхэмлэн хүндэтгэдэг заншилтай билээ.

Зэс
Зэсийг хүн төрөлхтөн 7000 жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн ба сүүлийн үеийн үйлдвэр, техникийн бүхий л салбарт өргөн ашиглагдах болсон үнэхээр чухал эрдэнийн нэг билээ. Монголчууд есөн эрдэний нэг болох зэсийг эрт дээр үеэс эрхэмлэн хүндэтгэж, гоёл чимэглэлээ хийж ахуй амьдралдаа хэрэглэж, судар номоо туурвиж байсан, түүх соёлын гоёмсог, тансаг сайхан дурсгалууд манай орны музейн үзмэрт тавигдсан байдаг. Зэс хуваагдалгүй. Хагарал нь өргөслөг, сунах давтагдах чанар сайн, уян хатан онцгой хурц металл гялбаатай зөөлөн металл. Цахилгаан дамжуулахдаа сайн. Аранжин зэс 1083 градуст хайлдаг. Дулаан дамжуулалтаараа мөнгийг гүйцэхгүй боловч бусад металлаас илүү.

Төмөр
Хүн төрөлхтөн төмөр зэвсгийн үеэс төмрийг ашигладаг болж, улмаар түүний гайхамшигт шинж чанарыг танин мэдэж оюун ухааныхаа хүчээр төмрийн хүдрээс ган болд гарган авдаг болжээ. Ган болд нь хүнд үйлдвэрийн олон салбар, аливаа техникийн хөгжих үндсэн тулгуур болдог. Дэлхийн чулуулаг бүрхүүлд цэвэр төмрийн хуримтлал байдаг болохыг анх 1852 онд Т.Эндрюс, Ирланд нутгийн галт уулын бялхмал чулуулгийг нунтаглан байвангийн уусмалд хийхэд аранжин зэс ялгаран тунаж байсанд үндэслэн энэхүү ангижруулагч зүйл бол цэвэр төмөр мөн гэж баталжээ. Төмрийг тохиолдох байдлаар нь газрын буюу дэлхийн чулуулаг бүрхүүлийн, сансрын буюу сарны солирын төмөр гэж ангилдаг. Байгаль дээр тохиолддог төмрийг найрлагын хувьд нь феррит, аваруит, октибегит, жозефинит, суэзит, бобровкит, катаринит гэх мэт төрлүүдэд хуваадаг байна. Цэвэр төмөр нь сунах давтагдах чанар сайтай, металл гялбаатай, саарал өнгөтэй. Мөнгөлөг цагаан ч байдаг. Монголчууд төмрийг эрхэмлэн есөн эрдэнийхээ нэгэн болгон, ахуй амьдрал, гоёл чимэглэл, хөдөлмөрийн багаж зэвсгээ хийж, хүдэр болоод ордыг нь танин олж ашиглаж ирсэн
[Дэлгэрэнгүй...]


Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг




Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг

1. Achive /эчиив/- хүрэх, гүйцээх, биелүүлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илүү таалах, өндрөөр үнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх, үнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч

T6. dream /дрийм/-зүүд, мөрөөдөх,сайхан зүйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хүчтэй
8. extremely /экстримли/- үнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай үнэгvй

11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нийд/ - хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуугдмал
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хүрэх

16. sweet /свийт/- анхилуун амттай, хөөрхөн
17. ability /абилити/- мэдлэг, чадвар, авъяас
18. business /бийзнис/- ажил, арилжаа үйл ажиллагаа
19. busy /бийзи/ - завгүй, чөлөөгүй
20. consider /консийдэр/- бодох, үзэх,….дагуу хэлэлцэх

21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж
22. different /дийпфринт/- өөр, ялгаатай
23. difficult /дийфикүлд/- хүнд хэцүү, бэрх ярвигтай
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгүй
25. efficient /эфийшнт/- үр дүнтэй, чадварлаг

26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин
27. live /лийв/- амьдрах, орших
28. million /милион/- сая
29. rich /рийч/- элбэг, баян тансаг
30. sick /сийк/- өвчтэй, залхсан, гомдсон

31. silly/силлий/- инээдтэй, тэнэг, ухаан муутай
32. think /тийнк/- бодох, үнэмших, санах, таамаглах
33. visit /визит/- зочлох, очих, айлчлах
34. wish /вийш/- хүсэх, тэмүүлэх, хүсэл, дурлал
35. anybody /энибоди/ - хэн нэгэн, хэн ч

36. anything /энитийнг/- ямар нэгэн
37. benefit /бэнифийт/- ашиг тус, ашиг, тус хүртэх
38. depend /дэпээнд/- хамаарах, шалтгаалах
39. develop /дэвээлevп/- хөгжих, хөгжvvлэх, дэвших
40. energy /ээниржи/- энерги, чадавхи, эрч хүч

41. especially /эспээшли/- ялангуяа, ерөнхийдөө
42. essential /эссээншл/ - салшгvй, чухал, үндсэн
43. everybody /эврибади/- бүгдээрээ, хүн бүр
44. everything /эвритинг/- юм бүр, бүх юм
45. excellent /ээксэлэнт/- онцгой сайн, гойд

46. expensive /экспэйнсив/ - үнэтэй
47. forget /фогэт/- мартах, умартах
48. fresh /фрэйш/- цэнгэг, цэвэр, шинэ, эрүүл
49. generous /жейнерос/- өглөгч, энгийн бус, өгөөмөр
50. guess /гээсс/ - таах, таамаглах, төсөөлөл

51. impress /импрэсс/- сэтгэл хөдлөх, сэтгэгдэл төрүүлэх
52. intelligent /интэлийжэнт/- ухаалаг, ухаантай
53. pleasure /плээжeй/- тааламж, хүсэл таалал
54. question /күэйчэн/- асуух, асуулт, асуудал, эргэлзээ
55. remember /римэмбээ/- санах, мэдэх, дурсах

56. special /спэйшл/- онцгой, тусгай
57. suggest /сажэйст/- санал болгох, батлах
58. terrible /тэрибээл/- аймаар, зэвүүн, тааламжгvй
59. together /тюүгээдр/- хамт, цуг, цугларах
60. welcome /вээлком/- уулзах,мэндлэх, хүлээн авах

61. absolutely /абсолютли/- туйлын, үнэхээр, яг
62. action /айкшн/ -үйл ажиллагаа
63. challenge /чэйланж/- уриалах, хүч сорьсон зүйл
64. chance /чэйнс/- боломж, тохиолдол, эрсдэл
65. embarrass /эмбайрос/- сандрах, бажгадах

66. exactly /эгзайтли/- яг зөв, туйлын үнэхээр
67. exaggerate /эгзаграйэт/ - давслах, хэтрүүлэх
68. examination /эгзаминэйшн/- шалгалт, шүүлэг
69. fantastic /файнтастик/- хачин гайхамшигтай
70. graduate /грайдюүвэйт/- төгсөх

71. handle /хайндл/- учрыг нь олох, харьцах
72. happy /хайппи/- аз жаргалтай, таатай
73. laugh /лаф/- инээх, хөхрөх, шоолох
74. outstanding /аутстайндинг/- онц сайн, төлөвлөгдөөгүй
75. plan /плэйн/- төлөвлөгөө, төлөвлөх

76. practice /прайктис/-давтах, сургуулилах, дасгал
77. shallow /шайлeүв/- гүехэн, намхан, хоосон толгойтой
78. understand /андирстэйнд/- ойлгох, мэдэх, таних
79. discover /дисковэр/ - нээх, илрүүлэх
80. enough / инааф/- хангалттай, хүрэлцээтэй

81. funny /фаанни/ - хөгжилтэй
82. hungry /хангри/ - өлсөх
83. just /жааст/ - яг, өчүүхэн
84. love /лаав/- хайр, хайрлах, дурлах, сонирхох
85. luck /лак/ - аз завшаан

86. money /мани/ - мөнгө
87. nothing /ноттин/- юу ч , аль ч, чухал биш
88. other /оодэр/ -бусад, өөр , хоёрдогч
89. somebody /сомбади/ - хэн нэгэн, үл таних нэгэн
90. something /сомтин/ - зарим нэг юм, …..шиг, юм

91. touch /таач/- хүрэх
92. trouble/трабл/- хүндрэл, эрсдэл, өвчин
93. trust /трааст/- итгэх, итгэл
94. wonderful /вондэрфүүл/- гайхамшигтай, шагшрам
95. young /яан/- залуу, хөгжингүй

96. deserve /дэзээрв/ - хэрэгтэй, ашигтай, байх, хүсэх
97. dirty /дeeрти/- бохир бүдүүлэг
98. encourage /инкeүрж/- урамшуулах, дэмжих
99. learn /лeйрн/- судлах, суралцах, олж мэдэх
100. hurt /хeйрт/ - өвтгөх, гэмтээх, бэртээх

101. personal /перзнал/- хувийн , хувь хүний
102. work /вeeрк/-ажиллах, ажил мэргэжил
103. world /вeeрлд/- дэлхий, ертөнц, орчлон
104. worry /вори/ - санаа зовох, яршиг болох
105. worst /вeeрст/- хамгийн муу, бусдаас муу

106. argue /ааргюv/- маргах, үл зөвшөөрөх
107. hard /хаард/- хүнд, бэрх, хэцүү, шаргуу
108. heart /хаарт/- зүрх зориг
109. apologize /апаложчайяз/- уучлалт гуйх, хүлцэл өчих
110. bother /боодэр/- уурлуулах, саад болох

111. confident /коонфидэнт/- бүрэн итгэлтэй
112. impossible /импоосибл/- боломжгvй, бүтэшгүй
113. job /жоб/- ажил, мэргэжил
114. knowledge /ноулиж/- мэдлэг, туршлага
115. possible /поосибил/- боломжгүй, бүтэшгүй

116. problem /проблэм/- асуудал
117. promise /проомис/- амлах, амлалт
118. prosperous /проспийрёс/- хөгжин цэцэглэсэн, баян тансаг
119. responsible /рэспоонсибэл/- итгэлтэй, хариуцлагатай найдвартай
120. stop /стооп/- зогсох, сэргийлэх, зайлсхийх

121. tomorrow /томооров/-маргааш, ирээдүйд
122. want /воонт/- хүсэх, тэмүүлэх, эрж хайх
123. afford /аффорд/- боломж олгох, дийлэх, чадах
124. always /оолвэйз/- үргэлж, дандаа
125. boring /боорин/- уйтгартай, гунигтай, залхуутай

126. gorgeous /гооржис/- гайхамшигтай сайхан, агуу
127. important /импоортант/-чухал, үр дүнтэй, үнэ цэнэтэй
128. strong /строон/- хvч чадалтай, эрүүл чийрэг
129. beautiful /биюүтифvл/ - сайхан, гоё, хөөрхөн
130. choose /чүүз/- сонгох, шилэх

131. cool /күүл/- сэрүүн, тайван, сайхан, гоё
132. enthusiasm /энтуизиазм/- сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой
133. excuse /экскиюз/- уучлах, хүлцэх, өршөөх, шалтаг
134. fool /фүүл/- тэнэг, мэхлэх, хуурах
135. improve /импрүүв/- сайжруулах, дээшлүүлэх

136. opportunity /оппортюнити/- боломж, тохиолдол
137. soon /сүүн/- удахгүй, төдөлгvй, мөд
138. stupid /стюүпит/- тэнэг, мохоо, мулгуу
139. unusual /анюүжил/ - ер бусын , энгийн биш, ховор
140. look /лүүк/- харах,….шиг харагдах, харц, дүр төрх

141. afraid /эфрэйд/ - айх, эмээх, гэмших
142. amazing /амэйзн/ - гайхалтай, хачин, гайхамшигтай
143. ashamed /ашэймд/ - гэмшсэн, ичсэн, нүүр улайсан
144. change /чэйнж/ - өөрчлөх, солих
145. cooperation /коопирэйшн/- хамтын ажиллагаа, хамтран ажиллах

146. dangerous /дэйнжирeүс/ - аюултай, хортой
147. determination /дэтэрминэйшн/- тодорхой ирээдүйн зорилго
148. education /эдюүкэйшн/- боловсрол, мэдлэг
149. famous /файмeүс/- алдартай, олны танил, нэртэй
150. great /грийт/- агуу, ер бусын сайхан

151. hate /хэйт/ - үзэн ядах, дургvй байх
152. lazy /лэйзи/- залхуу, залхуутай, назгай
153. mistake /мистэйк/- алдаа, эндүүрэл
154. pain /пэйн/- өвчин, эмгэг шарх
155. pay /пэй/ - төлөх, …….д анхаарал тавих

156. strange /стрэйнж/ - хачин сонин, гадны танихгүй
157. today /түдэй/- өнөөдөр, өнөө үе
158. waste /вэйст/ - гарз, хохирол, дэмий өнгөрүүлэх
159. advice /эдвайс/- зөвлөгөө, зөвлөх
160. admire /эдмайэр/- гайхах, шагшрах

161. decide /дисаяд/- шийдэх, шүүх
162. desire /дизайёр/- тэмүүлэх, хүсэх, мөрөөдөл
163. environment /энвайяромэнт/- орчин
164. exciting /эксайтин/- сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлд нийцсэн
165. invite /инвайт/- урих, залах

166. lie/лаая/- хэвтэх, байх, худал ярих
167. life /лайяф/- амьдрал
168. mind /майянд/- санаа, ой ухаан,санаа тавих
169. surprising /сюрпрайзин/- гайхширмаар, санаанд оромгүй
170. time /тайм/- цаг хугацаа

171. tired /тайярд/- ядарсан, залхсан
172. try /трай/- оролдох, хичээх
173. annoying /энноэйн/- ядаргаатай, уур хүрмээр
174. appointment /эппойнтмэнт/- болзоо, тов
175. disappoint /дисаппойнт/ - урам хугалах, найдвар таслах

176. employ /эмплой/- ажил эрхлэх, ажил олгох
177. enjoy /энжой/- таалагдах, дуртай байх, таатай байх
178. join /жойн/- нэгдэх, хамтрах, элсэх
179. doubt /даапт/- эргэлзэх, эргэлзээ, тээнэгэлзэх
180. lousy /лайузи/-маш муу, балиар заваан

181. outgoing /аутгeийн/- нөхөрсөг, нийтэч
182. proud /прауд/- бардам, эхэмсэг, бахдам
183. thousand /таузэнд/-мянга
184. global /глeүбэл/- глобаль, дэлхий, ертөнц
185. hope /хeүп/- найдах, итгэх

186. nobody /нeүбади/- хэн ч, хэн ч биш
187. only /оонли/- зөвхөн, дөнгөж, гэвч
188. suppose /сeуппeүз/ - таамаглах, найдах, хүлээх,……..бол
189. experience /экспийрэнс/- дадлага, туршлага, адал явдал
190. fear /фиэр/- айдас, аймшиг, болгоомжлол, айх

191. mysterious /мийстэрс/- тайлагдашгvй, нууцлаг
192. serious /сэриёс/ - чухал, ноцтой
193. idea /айдиа/- санаа, үзэл бодол, илтгэл
194. realize /рийлайз/- ухаарах, биелүүлэх
195. weird /виэрд/- хачин, сонин, байж боломгүй

196. care /кэёр/- анхаарах, санаа тавих
197. prepare /припэёр/- бэлдэх, бэлэн болгох
198. share /шэйер/-хуваалцах, ядуу, ядмаг
199. poor /пөүр/-хөөрхий, ядуу ядмаг
200. sure /шюүр/- итгэлтэй, тодорхой, эргэлзээгүй


эх сурвалж: www.medeelel.mn

[Дэлгэрэнгүй...]


Өнгө



Өнгө
Өнгө өөрийгөө ургуулдаг, өөрөөсөө тусламж авдаг, уусан шингэж замхардаг онцгой содноороо гайхагдаж, олиггүй муухайгаараа дуудуулдаг (хэлүүлдэг). Иймд өнгө өөрөө агуу зүйл юм. Учир нь өнгөний эх болсон Хаан, Хатан хоёр харц барлаг таван өнгөтэйгөө нийлэмжтэй амьдарсаар бидний гайхшралыг бардаг билээ. Гэхдээ өнгө нь байгалийн, нарны, гэрлийн болон бусад олон олон материалын зүй тогтол тэдний өнгөтэй хоршин өөрийгөө баяжуулдаг билээ. Иймд ямар ч өнгө дээрх өгүүлэмжээс гадна нюанс (уусгал ), контрас (эрс тэс)-г алхам тутамдаа өөртөө агуулдаг. Сэтгэлзүйчид хүний өнгөний мэдрэмж, хүртэхүйгээр түүний сэтгэл санаа сэтгэлийн онцлогийг тогтоож чаддаг гэж үзэж байна. Өнгө нь хүнд санамсаргүй , гэхдээ заавал хүчтэй үйлчилдэг зүйл. Аливаа хүн боловсрол , мэдрэмж гэх зэргээс үл шалтгаалан өнгө будгийн цогцлолыг хүлээн авах чадвартай байдаг.

• Цагаан өнгө -Хатан, цэвэр тунгалаг, анхаарал сарниулахгуй сайхан дэвсгэрт тооцогддог. Бурхан болон хүний сэтгэлийн сайхныг билэгдэл.
• Хар өнгө - Хувирашгүй Жононхар, хар өнгөгүй юум байдаггүй болохоор өнгө будагны хаан мөн. Тэр ч утгаараа хөр өнгө нь хамгийн сонгодог өнгө ба хар өнгийг дэвсгэр болгон өнгө болгож авахад хүний сонирхолыг татдаг.
• Улаан өнгө - Хүндлэлийн буюу арга Их хаадын билгийн өнгө. Улаан өнгийг цусны өнгөтэй гэж ойлгох нь өрөөсгөл ба улаан өнгө нь мөн эрч хүчийг илэрхийлдэг ба хүний сонирхол татахуйц сонгодог өнгө юм.
• Шар өнгө - Алт оюуны гэрэл гэгээ, итгэл найдварын өнгө. Шар өнгөөр дэвсгэр өнгө сонгоход сэтгүүлийн тэрхүү нүүр хөгжилтэй гэрэл гэгээтэй болж өгөхөөс гадна хүний анхаарлыг өөртөө ихээр татдаг өнгөний нэг юм.
• Ногоон өнгө - Анхаарал төвлөрч, тайвшран сэтгэхүйн билэгдлийг илэрхийлэгч мөнх ногоон ертөнцийн өнгө.
• Хөх өнгө - саатуулагч, тайтгаруулагч, аюулыг үл мэдэг огоорон ядрахуйг мэдрүүлэгч, саатуулан тайвшруулагч өнгө.
• Цэнхэр өнгө - Тайвшруулах энх тайвныг эрхэмлэгч, мөнх тэнгэрийн билэгдэл өнгө.
• Хар ногоон өнгө - Зоригоо дайчлах, нэр хичээх, эрх мэдэлд шунах, биеэ тоох хүч чадлаа дэндүү үнэлэн эрэмшихүйн билэгдэл өнгө.
• Улбар ягаан – Бодол төрүүлэгч, эрэгцүүлхүйг үүсгэгч өнгө. Ажиллах чадварыг хар өнгөнөөс илүүтэйгээр бууруулдаг гэлцэх нь бий.
• Саарал өнгө - Эрэгцүүлж болохуйн билэгдэл гэгдэх сайн өнгөний нэг. Ухааны болон илэн далангуйн билэг тэмдэг гэгддэг. Мөн саарал өнгө нь хүний нүдийг бага ядраах, ядаргааг тайлах өнгөнд тооцогддог.
• Ягаан өнгө - Сэтгэлийн баяр баясгалан, итгэл найдварын илэрхийлэл. Зөв хослуулвал хүйтэн ба дулаан өнгө. Охид эмэгтэйчүүд ихэд таашаадаг .
• Улбар шар – Дулаан, тухлаг тайван, баяр баясгалан, тохь тухыг илэрхийлдэг. Гэхдээ ийм өнгө зонхилох нь онцгүй.
• Хүрэн өнгө - Амралтын буюу өдөр тутмын тайвшралыг үйл явдлыг илэрхийлсэн нас тогтсон өнгө юм.
Өнгийг ийнхүү тодорхойлж ирсэн нь зарим талаар харьцангуй гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнгө дангаараа үйлчлэхээс илүүтэй хоёрдмол чанараараа бүр илүү үйлчлэлийг үзүүлдэг жамтай. Ийм учраас өнгө нь бие бие лүгээ уусаж цэнхэр-шар, ногоон улаан, цэнхэр –улбар шар ягаан гэгчлэн нэг бүхэл бүхэл нэгдлийг төрүүлэхээс гадна хөх цэнхэр, улбар шар, гэх зэрэг бие биетэйгээ эвлэрч нэгдлүүдийг үүсгэдэг. Дээр өгүүлснээр өнгөний талаарах зарим ойлголт нь өрөөсгөл байдаг.
[Дэлгэрэнгүй...]


Цацраг ихтэй болон цацрагбагатай гар утаснууд




Цацраг ихтэй болон цацрагбагатай гар утаснууд
Гар утасны цацраг туяа хүний эрүүл мэндэд хортой гэдэг яг нотлогдоогүй ч энэ тухай бас бодож байх хэрэгтэй бол уу гэсэндээ судалгаагаар гаргасан үзүүлэлтийг сонирхуулвал.
Хамгийн их цацраг туяа ихтэй:

Хамгийн их цацраг туяа ихтэй:
1. O2 XDA Orbit 2 (Цацраг туяаны фактор 26,0)

2. SonyEricsson W350i (16,0)
3. Palm Treo Pro (14,53)
4. SonyEricsson T700 (13,5)
5. SonyEricsson K 810i (13,41)
6. Nokia 5310 XPress Music (12,57)
7. SonyEricsson G 502 (11,4)
8. SonyEricsson C902 (10,89)
9. Nokia 6220 Classic (10,8)
10. SonyEricsson W302 (10,42)
Цацраг туяа багатай гар утаснууд:
1. LG New Prada Phone

2. Samsung i8510 Innov8
3. Motorola RAZR2 V8
4. Nokia 6650
5. Motorola RAZR2 V9
6. Samsung SGH-L870
7. Samsung SGH-G400
8. Porsche Design P9521
9. Sony Ericsson R306
10. Sony Ericsson T303
[Дэлгэрэнгүй...]


Чийрэг биетэй, сайхан эмэгтэй байх энгийн долоон алхам




Чийрэг биетэй, сайхан эмэгтэй байх энгийн долоон алхам
Бүсгүй хүн гэдэг ертөнцийн бүх л зүйлсийг гэгээлэг, гайхалтай хайр хүргэм болгож байдаг болохоор эмэгтэй хүн болж төрсөндөө бүсгүйчүүд маань баярлах хэрэгтэй болох уу Гэхдээ бидэнд шийдэх маш олон зүйл байдаг.

Ажил төрөл, хүүхэд, нөхөр гээд. Нэг ёсондоо эмэгтэйчүүд бидэнд өөртөө зарцуулах хугацаа бага байдагаас ялангуяа гэр бүлтэй эмэгтэйчүүд сэтгэл болон биеийн дарамт мэдрэх тохиолдол цөөнгүй. Залуу бүсгүйчүүдийн хувьд бол заримдаа өөрийгөө мартан ажилдаа улайран гүйх үе ч гарна. Гэтэл бид найз залуудаа, нөхөртөө, эргэн тойронд байгаа танил хүмүүстэй сайхан харагдаж, хайрлуулах хэрэгтэй. Иймд бид үргэлж эрч хүчтэй, гэгээлэг харагдах ёстой.

Тэгвэл бүсгүй, эмэгтэй танд Энэтхэгийн бүсгүйчүүдийн хэрэглэх дуртай хамгийн энгийн зөвлөгөөг хүргэж байна. Энэ зөвлөмж нь тийм үнэтэй бүтээгдэхүүн ав, заавал ийм ийм зүйл эд, тийм массакаар нүүрээ арчил гэсэн хүндрүүлсэн зүйлгүй хамгийн энгийн гэдгээрээ онцлог. Тодруулвал бид өдөр тутмын бүх ажлынхаа хажуугаар амжуулаад байж болохоор хялбар зөвлөмж.

1. Юуны өмнө сайн өглөөний унд:Та чухамдаа өглөөнийхээ унданд юу ч иддэг байж болно гэхдээ хамгийн гол тайван сууж байгаад хангалттай идэх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд өглөө их идэх нь жин нэмэгдэх талтай гэж боддог байх. Тэгвэл эрдэмтдийн тогтоосноор таргалалтын 75% нь үдээс хойш хоол идсэнээс үүсдэг байна. Иймд өглөө та аль болох сайн идэж байх хэрэгтэй.

2. Эрүүл үс, гайхалтай засалт: Бүсгүйчүүдийн хамгийн их анхаарч байх ёстой зүйл бол үсний эрүүл байдал, сайхан засалт юм. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг ч 100% үнэн үг шүү. Иймд үснийхээ эрүүл байдалд анхаарал хандуулж, засалтаа үргэлж сайхан байлга. Ихэнх эмэгтэйчүүд сэтгэл сэргээх ганц алхам үсний шинэ засалт гэдэг. Үнэхээр ч үс тань эрүүл, гэгээлэг, тэгээд сайхан засалттай бол сэтгэл үргэлж өөдрөг байх болно.
3.Хэзээ ч битгий өөрийгөө сэтгэл санаагаар унага: Ажил муу байгаа, биеийн галбир хэцүүхэн харагдах, мөн бусад хүмүүстэй харилцах харилцаа гээд л сэтгэлээр унах зүйл олон гарна. Та тэр болгонд л би үнэхээр сэтгэл санаагаар унажээ, хэцүү байна гээд байвал бүх зүйл муугаар харагдана, санагдана, мэдрэгдэнэ. Ер нь сэтгэлээр унана гэдэг эрүүл мэнд тэртусмаа сэтгэлзүйд асар их уршигтай зүйл. Иймд аль болох өөдрөг бай.

4. Витамин, жимс өдөрт тогтмол хэрэглэ: Нэг ширхэг алим, нэг ширхэг амин дэмийн бэлдмэл ч юм уу өдөрт заавал нэмэлт тэжээл өгөх зүйл хэрэглэхийг хичээ. Цүхэндээ өдөр тутам хэрэглэх зүйлсээ хийхдээ өөртөө зориулж авсан амин дэм, эсвэл ажил дээрээ үдийн цайнаар идэх ганц ширхэг ч байсан жимсээ хийхээ мартуузай.

5.Аеробикийн дасгал: Уг нь эмэгтэйчүүдэд биеийн жингээ барих болон сэтгэл санаагаа өөдрөг байлгах бас нэгэн арга бол аэробик юм. Өдөрт 20 минут хангалттай. Болж өгвөл аль нэгэн аеробикийн клубт бүртгүүлэхийг хичээ. Хэрэв ингэх боломжгүй бол гэрийн нөхцөлд хийж болох хөгжимт дасгалыг сонго. (Энэтхэгчүүдийн хувьд бол бүжгийг илүүд үзэх бөгөөд уламжлалт бүжиг дуу нь бүсгүйн нууцлаг мэдрэмжийг хөглөн, илүү төгөлдөр болгож байдаг.)
6.Өөрийгөө тайвшруулах массаж: Тайван байна гэдэг стресст өртөхгүй, таргалахгүй байхын бас нэгэн үндэс. Өөрийгөө стресснээс хамгаална гэдэг та нүүрнийхээ сайхан арьс, гялалзсан үсээ хэвээр хадгалах үр дүнтэй арга. Иймд дараах дасгалуудын аль нэгийг цайныхаа цагаар, орой унтахдаа, ер нь ядарсан үедээ хийгээд үз.
-Эхлээд чихнийхээ ард эрхий хурууг, бусад хурууг тойлгон ард байрлуулж хуруунуудаа айжам хөдөлгөж массаж хийх. 10 секүнт
-Аль нэг газар суугаад хойшоо гэдийн нүдээ анин гүнзгий амьсгай авч гаргах 10 удаа.

7.Өөрийн хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх: Дээрх зөвлөмжүүдийг хийж хэвшихдээ үргэлж өөрийгөө урмаар тэтгэж, цаашид эрч хүчтэй байна гэж зоригжуулах хэрэгтэй. Сэтгэл гэдэг өөрөө агуу хүч учраас бие махбод тань таны сэтгэлийг дагаад үнэхээр сайхан хөнгөрч, аз жаргалыг мэдрэн өөртөө итгэлтэй алхах болно.

[Дэлгэрэнгүй...]


Турах тийм ч хэцүү биш




Турах тийм ч хэцүү биш

Хоол унд бэлтгэх зуураа бохь зажлах нь гарт тааралдсан амттан болгоноос амсч, амандаа хийхгүй. Ингэснээр хооллохоос өмнө бадарсан хооллох дуршлыг бууруулж, хэт их идэхээс сэргийлдэг сайн талтай.
Цангаагаа хяна
Ам цангалаа гээд чихэрлэг ундаа их уух огт хэрэггүй гэдгийг сана. Хийжүүлсэн, чихэрлэг ундаанаас аль болох зайлсхий. Үүний оронд уух ундаандаа ногоон болон ургамлын цай, ханд, цэвэр ус, кофе түлхүү байлгах нь зүйтэй. Гэхдээ кофег өдөрт хоёр аягаас хэтрүүлж болохгүй.

Өөх тосыг үзмээр шатаа
Үзэм нь амтлаг бөгөөд ашиг тустай жимс гэдгийг хүн бүр мэддэг. Хамгийн гол нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоол шингээлтэд сайн тул төрөл бүрийн ногооны салат, зуушинд үзмийг нэмж өгөх хэрэгтэй. Зүгээр дангаар нь идсэн ч болно.

Хувцаслахдаа бүжиглэ
Өдөр тутмын аахар шаахар гэр орны ажил хийхдээ аль болох хөдөлгөөнтэй бай гэсэн үг л дээ. Тухайлбал шал болон хивсээ цэвэрлэхдээ
индүүдэх, аяга шанагаа угаахдаа илүүдэл өөх тосыг шатаах зорилго агуулж хий. Эцэст нь бие хөнгөрч, бүсэлхий нарийссан байхыг мэдэрнэ шүү.

Хоолны тавгаа хоослох хэрэггүй
Зөвхөн 75 хувийг нь идэхэд хангалттай. Тавгандаа бага ч гэсэн хоол үлдээж сур. Эсвэл хэт овоолж таваглалгүйгээр хооллож занш. Ингэснээр өдрөөс өдөрт бага хэмжээгээр идэж сурнa.

Төмс ид
Гэхдээ хүүхдийн амтархан иддэг чипс, шарсан төмс биш л дээ. Харин зүгээр л чанаж жигнэж болгосон төмс нь дархлааг сайжруулах олон ашигтай бодис агуулдаг тул түлхүү хэрэглэж бай. Таргална гэж айлтгүй.

Хатуу архинаас татгалзаж сур
Архи хүний бие махбод дахь өөх тосыг ердийнхөөс маш удаан шатаадаг. Тиймээс гашуун нясуун ундаанаас заримдаа ч болов татгалзаж суpax хэрэгтэй.

Өдөрт 10 мянгаас доошгүйг хий
Энэ нь мэдээж алхаа шүү дээ. Явган явах ойр зуур дугуйгаар явах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг хүн бүр мэддэг ч гэрээсээ гаруутаа л тав алхалгүй л унаанд суучихдаг шүү дээ. Тиймээс ойр зуур явган явахаас бүү залхуур. Нохойгоо салхилуулангаа хөнгөн алхах, спорт алхаагаар шогшвол бүр ч сайн.

Жингээ нэмэхгүй байх зальд суралц
Үүний тулд өдөр тутмын 10000 алхаагаа 2000-аас хэтрүүлэлгүй илчлэгтэй хоол хүнс хэрэглэж занших. Бага идэж, их хөдөл гэсэн уриаг ямагт санаж байх хэрэгтэй.

Спортын болон чийрэгжүүлэх заал танхимд чихэлдэх хэрэггүй.
Ялангуяа дэлгэр зуны улиралд агаар салхинд гарч агаарын болон ширээний теннис, гар бөмбөг, сагс хөл бөмбөг гээд хөгжөөнт тоглоом тогловол хамаагүй илүү үр дүнтэй байна гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй биз ээ.
[Дэлгэрэнгүй...]


Эрүүл хооллолт




Эрүүл хооллолт

Залуу, эрүүл чийрэг байхад эрүүл хооллолт хамгийн чухал билээ. Хүний биед хамгийн хэрэгтэй 10, хамгийн хэрэггүй 4 хүнсийг та бүхэндээ сонирхуулъя.

ХЭРЭГТЭЙ 10

Хүрэн будаа

Хүмүүс нүүр ус ихтэй хүнс хэрэглэвэл таргалдаг гэж боддог. Гэтэл энэ нь биеийн эрч хүчийг хэвийн байлгахад хамгийн хэрэгтэй аж. Хүрэн будаа нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, зүрх судас, шулуун гэдэс өвчлөх, цөс чулуужих, чихрийн шижин тусах, хэт таргалах зэрэг өвчнүүдээс сэрийглэхээс гадна нас ахих тусам идэвхи нь буурдаг ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.

Өндөг

Өндөг нь уургаар баялаг учир нүдэнд цагаа унахаас хамгаалж, цусны бүлэгнэлийг арилгаж, зүрх хаагдах эрсдэлийг бууруулдаг аж. Долоо хоногт 6 өндөг хэрэглэдэг хүн хөхний хавдраар өвчлөх эрсдэл 44 хувь буурдаг гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Диетологичдын үзэж буйгаар өдөрт 1-2 өндөг идэх нь холестерины хэмжээг нэмэгдүүлдэггүй гэнэ.

Сүү

Нас ахих тусам бие организм илүү их кальцийг шаарддаг. Сүүнд ясанд хэрэгтэй кальци ихээр агуулагддаг. Өдөрт 2 стакан сүү хэрэглэх эсвэл йогурт, тараг, мөн кальци баялаг жимс ногоо хэрэглэж байх хэрэгтэй.

Бууцай

Энэ бол төмөр болон С, А, К витамины баялаг эх үүсвэр бөгөөд шулуун гэдэсний хавдар, артрит зэрэг өвчнөөс сэргийлэхээс гадна нүдний хараанд хэрэгтэй лютеин хэмээх бодисоор баялаг байна.

Гадил

Зөвхөн нэг ширхэг гадил 467 мг кали агуулдаг бөгөөд зүрх болон бусад булчингийн эдүүдэд хэрэгтэй. Мөн артерийн судасны даралтыг бууруулах, хүчлийг саармагжуулдаг учир түлэгдэл зэргийн үед сайнаар нөлөөлдөг.

Тахианы мах

Тахианы мах бол эрүүл мэндэд хамгийн сайн мах юм. Ялангуяа өөх тос багатай цээжин хэсгийг хэрэглэж, шарсан хуурсан, тостой гадаад хэсгийг нь бага хэрэглэх хэрэгтэй. Уураг баялаг учир ясны жингийн хэмжээг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулж, эрч хүч нэмэгдүүлдэг.

Яргай загас

Холестерины хэмжээг бууруулж, хэд хэдэн төрлийн хавдар үүсэхээс сайтар сэргийлдэг. Никотины хүчлийг агуулдаг ой санамжаа алдах өвчнийг анагаах, ядаргаа гаргах, Алцгеймерын өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэдэг.

Нэрс

Нэрсэнд нүдэнд цагаа унахаас сэргийлдэг маш олон төрлийн бодис агуулагддаг. Мөн геморрой, судас бүдүүрэх, ходоод шархлах, зүрх судасны өвчин, хавдар тусах зэргээс сэргийлдэг. Хоол боловсруулах эрхтний үрэвслийг эдгээж, ходоодны хямралыг арилгадаг.

Ногоон ургамал

Нас ахих тусам бидний амтлах мэдрэмж буурдаг бөгөөд давс их хэрэглэх хандлагатай болдог. Гэтэл давс даралт нэмэгдүүлдэг учир аль болох ногоон ургамалын хүнсээр ахиу хооллох нь зүйтэй.

Сармис

Хавдрыг бууруулах, зүрх судасны өвчлөлийг эдгээх нөлөөтэй. Чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэвэл илүү сайн.

ХЭРЭГГҮЙ 4

Амттан

Жин нэмэгдүүлэхээс гадна хэдийгээр калори ихтэй ч хэрэгцээт бодис маш бага агуулагддаг.

Давс

Даралт нэмэгдүүлдэг учир өөр бусад амтлагч хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ соус, цуу зэрэгт агуулагддаг “нуугдсан” давснаас сэргийлээрэй.

Спирт

Спиртийн төрлийн зүйлд хэт их калори агуулагдах учир хүнснээс бие организмд шингэх ёстой хэрэгцээт бодисууд шингэхэд маш их саад болдог.

Өөх тос

Мах, бяслаг, тахианы махны арьс, зайрмаг зэрэгт өөх тос хамгийн их агуулагддаг. Холестерины хэмжээг ихэсгэж, жин нэмэгдүүлдэг.


Эх сурвалж : www.medeelel.mn

[Дэлгэрэнгүй...]


Чангаанз жимсээр хийсэн амтат десертийн жороос




Чангаанз жимсээр хийсэн амтат десертийн жороос

Абрикоìс гэдэг нь латинаар армян чавга гэсэн утгатай үг юм. Монголчууд энэ жимсийг Гүйлээс, гүйлс, чангаанз гэж нэрлэдэг. Гүйлээс жимсний мод ургадаг жинхэнэ эх орон нь Хятад хэдий ч европчуудад армяны гүйлээс жимс илүү алдартай.

Чангаанз жимсний үрэнд 4,7-до 27 % сахар, бага хэмжээний декстрин, инулин болон цардуул агуулагдана. Харин зөөлөн жимсэнд нь нимбэг, алим, усан үзэм, болон салицилийн хүчил агуулагддаг. Шинэхэн гүйлээс жимсэнд С аминдэм, 10 мг мөн Р, В1, РР аминдэмүүд, залуу бие организмд зайлшгүй шаардлагатай каротин бага хэмээтэй байна. Иймд аминдэмээр баялаг баялаг гүйлээс жимсний амтлаг десерт хийх жорыг танд дэлгэе.

Миндальтай чангаанзны пирог

Орц: 800 грамм чангаанз, 300 грамм давхрагатай гурилан тест, 70 грамм сахар, 100 грамм цэвэрлэсэн миндаль буюу бүйлс, 125 грамм нунтаг бүйлс, 35 грамм гурил, 130 грамм масло, хоёр ширхэг өндөг, хоолны дөрвөн халбага шингэн зөгийн бал, 50 мл ром, хоёр цайны халбага сахарны нунтаг хэрэгтэй.

Юу бэлтгэх вэ:

Чангаанз жимсээ хоёр хувааж яснаас нь цэвэрлэнэ. Миндалийн крем бэлтгэхийн тулд жижиг тавганд 120 грамм масло, 25 грамм гурил, нунтаг бүйлс, сахараа хийж сайтар хутгана. Дараа нь өндөг, ром, хоолны гурван халбага зөгийн балаа нэмнэ.

Шарах шүүгээгээ С 200 хэм хүртэл халаана. Тэвшин дээрээ гурилаа цацаж, гурилан зуурмаг буюу тестээ 5 мм зузаантай элдэж, 25 см урт, 14 см өргөнтэй хоёр хэсэг хуваана. Тэвшин дээрээ тестээ тавьж, миндалийн кремээ нимгэн түрх.

Дээр нь таллаж зүссэн гүйлээс жимсээ дээш харуулан тараан өрөөд, бүйлсний кремээ ясны нүхэнд нь хийж өгнө. Шарах шүүгээнд хийж гучин минут байлгаад шарлахаас нь өмнө авна. Шарах шүүгээнээс гарган тавган дээр тавь. Халаасан зөгийн бал дээр нь түрхэж, нунтаг сахараа цацаарай. Халуун, хөргөсөн аль ч байдлаар өгч болно.

Ванилын кремтэй Чангаанз жимс

Орц: Чангаанз 500 грамм, сахар - 150 грамм, ваниль - хутганы үзүүрт, сүү 500 грамм, цардуул, хоолны нэг халбага, хоёр ширхэг өндөгний шар, шарсан бүйлсны нэвс хоолны гурван халбага,

Бэлтгэх арга:

Чангаанзаа минут хэртэй буцалсан усанд байлгаад дараа нь шууд хүйтэн усанд хийнэ. Жимсийг уснаасаа гаргаж аваад хальсыг нь авч, яснаас нь салгана. Хоолны гурван халбага сахар, зургаан халбага усыг хольж сироп хийнэ. Сиропоо жимстэйгээ хольж хөргөнө. Крем хийхэд зориулсан ванилаа 250 грамм сүүнд хийж буцалгана. Үлдсэн сүүгээ сахартай хольж, өндөгний хөө шарыг хийгээд зөөлөн гал дээр болгохдоо өтгөртөл нь хутгана. Гал дээрээс аваад хөргө. Таваглаж өгөхийн өмнө гүйлс жимсээ ванильтэй кремэндээ хийж миндалиасаа цацах хэрэгтэй.



Эх сурвалж : www.medeelel.mn


[Дэлгэрэнгүй...]


Та удирдагч уу, удирдуулагч уу




Та удирдагч уу, удирдуулагч уу

Дарийн утаа үнэрлэж, дайны талбарт хонож үзсэн генерал шиг чи бусдыг шийдэмгий, өөртөө итгэлтэйгээр захирах уу, аль эсвэл жаахан чангахан дуугарч, ширүүхэн харсан хүн бүрийн даалгаврыг дуулгавартай нь аргагүй гүйцэтгэх үү?

Хэрэв чи манай сонжооны асуултуудад хариулбал хэн болохоо төвөггүй мэдэх болно.



1. Мөнгө нь байсан бол чи гэрийн үйлчлэгчтэй болох уу?
А. Тэгэлгүй яахав, бөөн чөлөөт цаг гарна шүү дээ!
Б. Гэрийн үйлчлэгчээр ч зогсохгүй, тогооч, хувийн жолоочтой болно.
В. Үгүй. Хар ажлаа бусдаар хийлгэх нь ичгэвтэр.

2. Та хоёрын хэн нь хэнийгээ эхэлж үнсэх вэ?
А. Найз залуу маань эхэлж үнсэхийг хүлээнэ.
Б. Тухайн нөхцөл байдлаас хамаарна.
В. Чи. Энэ нь түүнд таалагдахгүй байсан ч хамаагүй.

3. Шинэ рекламны гайхамшигтай санаа чиний толгойнд орлоо. Ээлжит хурал дээр чи:
А. Хэчнээн хүссэн ч зүрх хүрэхгүй учир дуугүй өнгөрнө.
Б. Онгод нь хөглөсөн юм шиг санаагаа зоримог илэрхийлнэ.
В. Энэ рекламнаас илүү гайхамшигтай санаа байхгүй гэдэгт бусдыгаа итгүүлэхийг чармайна.

4. Чи хэдэн хүний хамт лифтэнд гацчихлаа. Чи:
А. "Аlarm" товчлуурыг дарчихаад сандарч балмагдсан хүн байвал тайвшруулахын тулд онигоо ярьж өгнө.
Б. "Одоохон би учрыг нь олоодхоё" гэж өөртөө итгэлтэй нь аргагүй хэлнэ.
В. Амандаа мэддэг тарниа уншина.

5. Ажлын газрынхан чинь чамайг:
А. Адсага гэж далдуур ярьдаг.
Б. Тайван, нийтэч, төлөв төвшин гэж үнэлдэг.
В. Шаргуу, хичээнгүй гэж хүндэлдэг.

6. Сагс тоглож байхад танай багт ахлагч хэрэгтэй боллоо. Чи:
А. Дуугүй л байна.
Б. Ахлагч болох сонирхолтой байгаагаа илэрхийлнэ. Чи багаа ахалж, ялалтанд хүргэж чадна.
В. Чамаас өөр ахлагч болчих хүн харагдахгүй байгааг бүгдэд ойлгомжтой илэрхийлнэ.

7. Туслах чинь ажилдаа хоцрох боллоо. Чи:
А. Ажлаасаа халагдмаар байна уу? гэж ам асууна.
Б. Хэчнээн уур хүрсэн ч дуугүй л өнгөрнө.
В. Өглөөнөөс хойш ажил ихтэй байгаа болохоор чамайг хүлээж байна гэж инээмсэглэнгээ хэлнэ.

8. Хамт яваа хүн чинь пицца захиалав. Чи хятад хоол идэх хүсэлтэй байдаг. Чи:
А. Хятад хоолноос амсаад үзээч, их амттай шүү дээ гэж ятгана.
Б. Тус тусдаа хоолоо захиалж иднэ.
В. Пицца иднэ. Иймхэн юмнаас болж маргаад яахав.

9. Чи найз бүсгүйтэйгээ жолооны үнэмлэх гардаж аваад, машин прокатлаад салхинд гарлаа. Чи:
А. "Би бариад явбал чи дургүйцэхгүй биз дээ?" гэж асууна.
Б. "Чи баримаар байвал барь, барь" гэнэ.
В. "Түлхүүр нь хаана байна? Би бариад явъя" гэнэ.

10. Чамайг гадаад руу нэг жилийн хугацаатай томилолтоор яв гэлээ. Чи:
А. Сэтгэл санаагаар хямарна. Учир нь төрөлх хотоосоо ийм урт хугацаагаар ерөөсөө холдож байгаагүй.
Б. Энэ саналыг уухайн тас хүлээн авна.
В. Явах өдрөө тэсэн ядан хүлээнэ. Эргэж ирээд үзүүлээд өгнөө.

11. Чи хайрттайгаа ойртохыг хүсвэл:
А. Түүнийг өдөж, дур хүслийг нь бадраана.
Б. Эмэгтэй хүн эхэлж идэвх санаачилга гаргаж болохгүй учир
хүлцэнгүй нь аргагүй хүлээнэ. В. Чи түүнийг хүсч байгаа бол тэр ч бас чамайг адилхан хүсэх ёстой.

12. Зөвшөөрсөн санаануудыг тэмдэглэнэ үү:
А. Айлд зочлохдоо чамтай хөөрөлдөхөд гэрийн эздэд таатай байна гэдэгт үргэлж итгэлтэй байна.
Б. Дарга чинь чамайг шүүмжлэхэд чи санал нийлэхгүй байгаагаа шууд илэрхийлнэ. В. Хайртай залуу та хоёрын хувьд чухал шийдвэрийг тэр л гаргадаг.
Г. Чиний байр суурь зөв гэдэгт чи ихэвчлэн бусдыг итгүүлж чаддаг.
Д. Эрчүүдийг чиглүүлэн зааварлах хэрэгтэй, юу хийхийг нь тэдэнд зааж байхгүй бол горьгүй.
Е. Удирдлагад ямар нэг зүйл уламжлах шаардлага гарвал хамт ажиллагсад чинь эхэлж чамд ханддаг.
Ж. Цаг хэмнэхийн тулд чи бусдын хэлэх гэж буй санааг өмнөөс нь хэлж дуусгадаг.
3. Чи боловсон хүн болохоороо утсаар ярьж байхдаа цаад хүн чинь харилцуураа эхэлж тавихыг хүлээнэ.

Оноогоо тоолъё:
Оноонуудыг нэмэх шаардлагагүй. Харин нэг, хоёр, гурвын аль нь олон байгааг тоолох хэрэгтэй.


Гурав зонхилж байвал
Дарангуйлагч авгай
Чи айлын эрх хүүхэд, эцэг эх чинь чамайг алган дээрээ бөөцийлж өсгөсөн байж магад. Тийм болохоор чиний хүссэн бүхнийг биелүүлж байсан байх. Эсвэл эсрэгээрээ. Чамайг ерөөс тоодоггүй, нэг нүдээрээ ч хардаггүй байсан болохоор чи ганц ширхэг чихрийн төлөө хүртэл тэмцэл хийдэг байсан байж болно. Гэхдээ хэрэв насанд хүрсэн, ажил төрөлтэй эмэгтэй хуулийг өөрт нь л зориулж баталдаг юм шиг авирлаж байвал эрт орой хэзээ нэгэн цагт цор ганцаараа үлдэнэ. Чи үнэхээр удирдагч, манлайлагч болохыг хүсч байвал эргэн тойронд чинь байгаа хүмүүсийн үгийг сонсож сурах хэрэгтэй. Чи өөрийгөө тууштай, сонгосон замаасаа буцдаггүй гэж боддог ч үнэн хэрэгтээ бусдыг дороо хийж, бяц дарж байна. Хэн нэгэнтэй юм ярихынхаа өмнө гүнзгий амьсгаа аваад, энэ ч бас надтай л адил хүн шүү дээ гэж бодож байхад илүүдэхгүй. Загнахгүй бол ажил явахгуй юм шиг санагдаж байна уу? Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус дийлдэг гэж нэг үг бий дээ. Чи өөртөө дүгнэлт хийж, зан байдлаа өөрчлөхгүй бол хол явахгүй гэж мэд.

Хоёр зонхилж байвал
Удирдагч
Баяр хүргэе! Чи бусдад хүндлэгддэг, хамгийн гол нь хайрлагддаг манлайлагч болж чаджээ. Чи хэдэн нүүдлийн цаадахыг харж, шаардлага гарвал бусдыг манлайлж, хариуцлагыг ганцаараа үүрч, араасаа дагуулж чаддаг юм байна. Чи хэрэгтэй гэж үзсэнээ хийдэг, бусдаас хараат бус энэ чанарыг чинь хүмүүс үнэлдэг. Хувийн амьдралдаа ч чи азтай, адтай нэгэн. Эрчүүдийн толгойг чи эргүүлж, өөрөөсөө уяж чаддаг. Найз бүсгүйчүүд чинь зөвлөгөө, дэмжлэг эрэн чамд байсгээд л ханддаг. Гайхалтай нь чи бусдыг удирдаж, тэдэнд үзэл бодлоо нялзаахыг зорилгоо болгодоггүй. Тийм байхад л хүмүүс чамайг манлайлагчаараа хүлээн зөвшөөрсөн байна шүү дээ.

Нэг зонхилж байвал
Хүлцэнгүй ноомой эмэгтэй
Чиний зарчим бол аливаа хариуцлагаас зайлсхийх. Үүний зэрэгцээ чи алдар нэрийн хойноос хөөцөлддөггуй. Чи жолоо барихыг хүсдэггүй. Учир нь арын суудал дээр ч тухтай гэж бодно. Зарим нэг даргын хувьд өчүүхэн ч амбицигүй чи ховор олдвор. Гэхдээ чамаас асуух нэг зүйл байна. Хэний ч нүдэнд ертөхгүй хүлцэнгүй ноомой байх нь чамд үнэхээр таалагддаг хэрэг үү? Заавал бусдыг манлайлж удирдах шаардлагагүй. Гэхдээ хэрэг гарвал үзэл бодлоо хамгаалах, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Дандаа чиний өмнөөс аав ээж чинь бодож, харин шийдвэрийг дарга, найз нар чинь гаргаж байх уу? Хэрэв үгүй гэж бодож байвал нэг зөвлөгөө өгье. Цоо шинэ, жижигхэн ч хамаагүй хамт олон дунд ор. Гадаад хэлний ч юм уу, эсвэл фитнесийн дамжаа байж болно. Тэгээд анхнаасаа л манлайлагч болохыг хичээ. Эр хүн тугч барина, тугал ч хариулна гэж үг бий. Тэгвэл эмэгтэй хүн ч мөн адил байж болохгүй гэж үү?

[Дэлгэрэнгүй...]


Та хүнтэй амархан найзалдаг уу?



Та хүнтэй амархан найзалдаг уу?

Та найзууддаа энэхүү сонжоог санал болгоорой. Тэд өөрсдийн зан авирын тухай ярихаас гадна танд ашигтай зарим зүйлийг сануулах болно.

Даалгавар 1
Сонжоонд оролцогч бүр дараах асуултуудад "тийм","үгүй" гэж хариулна
1. Таныг анд найз чинь хэзээ нэгэн цагт хуурч мэхэлж байсан уу?
2. Та өөрийгөө хүмүүсийг мэддэг гэж боддог уу?
3. Та ганцаар аялах дуртай юу?
4. Та олны дунд байх дуртай юу?
5. Та орцныхоо бүх хүмүүсийг мэдэх үү?

Даалгавар 2
Энэ даалгаварт мөн л "тийм","үгүй" гэж хариулна. Та доор дурдсан 5 ишлэлийн аль нь зөв гэж бодож байна? 1. Анд нөхөрлөлийг хөгжим, уран зураг, кино, яруу найраг, спорт, цуглуулга, тэжээмэл амьтдын алинаар ч сольшгүй.
2. Гай зовлон болоход найзууд ч орхиж оддог.
3. Эхлээд анд нөхрөө, харин дараа нь өөрийгөө бодно.
4. Найз нөхдөөсөө хэт ихийг шаардаж болохгүй.
5. Найз нөхөд олон тусмаа сайн.

Даалгавар 3
Дараах 7 шинж чанараас найзууддаа байгаасай гэсэн 2-ыг сонго
1. Илэн далангүй
2. Даруу
3. Үнэнч шудрага
4. Сэргэлэн
5. Хөөрхөн
6. Боловсон
7. Сонирхолтой



Одоо хариултаа тооцно


140 хүртэл оноо:
Та их зовж байж найзтай болдог. Хамаг учир нь та сайн найз болж чадахгүйд байгаа юм биш, харин та хорвоо дээр жинхэнэ анд найз байдаг гэдэгт итгэдэггүйд оршино. Хүмүүст илүү итгэж сур.

141-180 оноо:
Та хүн сайн таньдаг, хүмүүстэй амархан танилцаж дотносдог. Танд итгэж найдаж болох найзууд бий, хэрэв найз чинь зовлонд учирвал та хэзээ ч түүнийг орхихгүй. Хэрэв танд ямар нэг юм тохиолдвол та хэзээ ч ганцаардахгүй, та найз нөхөдтэй хүн.

180-ээс дээш оноо:
"Найз гэдэг бол асуудал биш, надад тоо томшгүй олон найзууд бий" гэж хэлж чадна. Гэхдээ тэд жинхэнэ найзууд мөн үү? Та хялбархан найз нөхөдтэй болдог хирнээ бас тэднийг амархан гомдоодог, алддаг.
[Дэлгэрэнгүй...]


Хараагаа яаж хамгаалах вэ?



Хараагаа яаж хамгаалах вэ?

Дэлхий дахинд техник технологийн хурдацтай хөгжлөөс хамаарсан цахим хэрэглээ, цаг агаарын эрс тэс өөрчлөлт, амин дэмийн дутагдал,
та бидний буруу дадал зуршил, нvдний эрvvл мэндийн анхан шатны боловсрол дутмаг, хайхрамжгvй зан зэрэг олон шалтгааны улмаас хvмvvс хараагvй болж байна. Мөн сул хараатай болж хараа мууддаг. Иймээс та бvхэнд нvдний хараагаа хэрхэн хамгаалах, ямар арга авах талаар багахан зөвлөгөө өгье.

Юуны өмнө бvх насны хvмvvс хараагаа хэвийн эсэхийг байнга шалгаж байх нь зvйтэй. Урьдын байдалтайгаа харьцуулан тогтмол хянах, бага насны хvvхдийн хараанд өөрчлөлт орж байгаа эсэхийг анхаарч байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Хэрвээ та компьютерийн ард байнга суудаг ажилтай бол хол ойрыг ээлжлэн 5-6 минут харах, нvдээ дөрвөн зvг, найман зовхист хөдөлгөнө. Vvнийг 3-5 удаа хийгээд нvдээ зөөлөн аньж гарын алгаар өнгөцхөн дарах иллэг дасгалыг 1-2 цаг тутамд тогтмол хийж сурснаар таны нvд чилж өвдөхгvй: Нvд ядрах нь бага байдаг ажээ.

Бvх насны хvмvvс, тэр дундаа бага насны хvvхэд телевизорыг таван алхамын зайнаас vзэх нь нvдний хэвийн харах чадварын зай болох тул зохистой байрлалаас vзэж хэвшvvлэх хэрэгтэй. Ингэснээр телевзорээс цацарч буй хэт ягаан туяаны vйлчлэлээс өөрийн нvдийг хамгаалж чадна. Хvvхэд компьютер, PC тоглоом зэргээр олон цаг тоглох нь буруу. 15-аас доош насны хvvхэд 30-50 минутаас илvv хугацаагаар тасралтгvй тоглох нь хараанд маш хортой байдаг байна. Өдөрт 3-аас дээш цаг компьютер дээр ажилладаг хvмvvс хамгаалалттай шил зvvж, хиймэл нулимсыг 1 дуслаар 5-6 удаа дусаах нь илэрч болох зовиураас хамгаалах сайн талтай аж. Нvдний өрөвсөлт болон өрөвсөлт бус өвчнийг цаг алдалгvй төгс эмчлvvлж байх хэрэгтэй. Хvvхдийн хичээл хийх аиги танхимийн ширээ, сандал нуруунд нь таарсан стандартын байхаас гадна гэрэлтvvлгээр сайтар хангасан байх шаардлагатай. Хэвтэж ном унших, зурагт vзэх нь хараа болон төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөөд зогсохгvй мөн хараа муудах шалтгаан болдог тул дээрх vйлдлээс зайлсхийх хэрэгтэй.

Бохир алчуур, гараар нvдээ арчилгvй аль болох цэвэрхэн зөөлөн зvйлээр зовхиндоо хvрч байх шаардлагатай. Зовхины арьс нь хvний хамгийн нимгэнд тооцогддог. Мөн манай улс газарзvйн байрлалын онцлогоос шалтгаалаад хуурай уур амьсгалтай, байнгын салхитай байдаг тул урт хугацаагаар гадаа ажилладаг хvмvvс нар, салхинаас хамгаалах шил зvvх нь нvд аргах, өвдөх, улайх, нулимс гоожих, хатгах нvдний эмгэг болон нvдний өөх, мах ургахаас хамгаалж, хараа муудалтаас урьдчилан сэргийлнэ.

[Дэлгэрэнгүй...]


DEADLINE post-it stop motion






[Дэлгэрэнгүй...]


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors