Browse » Home » Archives for May 2009
Зун, намрын улиралд хүн хордлогоос сэргийлэх нь

Зун, намрын улиралд хүн хордлогоос сэргийлэх нь
Хордлогын хэлбэрээс шалтгаалж гэрийн нөхцөлд өөр өөр тусламж үзүүлнэ. Хоолны хордлого авсан бол ходоод угаана. Үүний тулд шингэн ихээр ууж, албаар бөөлжих аргыг хэрэглэж болно. Харин элэгний циррозтой хүн ийм аргыг хэрэглэж болохгүй.
Мөн давстай ус уух, энэтхэгийн хүрэн давс долоох сайн. Эмийн бодисоос хордсон үед мөн угаана. Гэхдээ их удсан бол угаагаад нэмэргүй. Яагаад гэвэл уусан эм ходоод өнгөрөөд цаашаа явчихсан байдаг. Эмийн бодисыг их хэмжээгээр ууж хүчтэй хордлого авсан үед эмнэлгийн тусламж хэрэгтэй. Эмнэлэгтдусал хийх, цус шүүх, уусан эмийн эсрэг антидотыг хэрэглэх арга хэмжээ авна. Архинд хордсон хүн бөөлжиж, түүндээ хахах аюултай байдаг. Тийм учир анхааралтай байхаас гадна, иххэмжээний архи ууснаас болоод амь насаа ч алдаж болно. Яаралтай тусламж хэрэгтэй. Архи нь ходоод, улаан хоолойг түлж цус алдах аюултай. Тийм учраас хүчээр бөөлжих аргыг тэр болгон хэрэглэдэггүй.Өөр нэг зүйл бол уусан архи маш хурдан амны хөндийгөөс эхлээд л цусанд шимэгддэг учир ходоод угааж гаргана гэдэг зүйл бараг үгүй. Энэ үед эмнэлгийн нөхцөлд хордлого тайлах дусал хийх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж эмчилгээ хийнэ. Хурц ба аль ч хордлогын үед хүний цусанд хорт бодис хэсэг хугацаанд, заримдаа бүр удаан эргэлддэг аюултайг сануулъя.
Зуун настын шvvс сэвх арилгана

Зуун настын шvvс сэвх арилгана
Тасалгааны ургамал зуун настын шvvсийг эрvvл мэндэд төдийгvй гоо сайханд хэрэглэдэг байна.
Хэрэв нvvр тань харлаад, сэвхтэх шинж орсон бол дараахь аргыг хэрэглээд vзээрэй. Нэгдvгээрт, тал аяга зуун настын шvvсэнд нимбэгний шvvс дусаагаад уг бэлдмэлээр унтахын өмнө нvvрээ арч. Хөвөн эсвэл даавуунд шингээж арчихаа мартуузай. Сайтар арчсаны дараа өглөө нь нvvрээ угаагаарай. Долоо хоног арчихад арьс тань мэдэгдэхvйц цайрч, өнгөлөг болсон байна. Хоёрдугаарт, дутуу чанасан өндөгний нялцгай шард зуун настын шvvс дусаагаад маск маягаар нvvрэндээ тавина. Ийм маскийг долоо хоногт гурваас дөрвөн удаа тавьж заншвал нvvр тань ямагт цагаан, цэвэрхэн байх болно.
Та хэр хөлрөмтгий вэ?

Та хэр хөлрөмтгий вэ?
Хэрэв та хэт хөлрөмтгий бол дараах зөвлөмжийг анхаарна уу
-Юуны өмнө хөлрөмтгий байдал чинь ямар нэгэн өвчний шинж тэмдэг мөн эсэхийг тодруулаарай.
Уушгины сvрьеэ, бамбай булчирхайн өвчлөл нь хөлрөмтгий болгодог.
-Хөлрөмтгий байдлын эсрэг тэмцэх хамгийн тvгээмэл арга бол дезодорант цацах юм.
-Ямар нэг нянгийн идэвхжил нь хvний биед шингэж, таагvй vнэр vvсгэдэг бөгөөд орчин vеийн шинэ технологиор хийсэн дезодорант нь хөлсний булчирхайн идэвхижлийг саармагжуулж, нян микробын өсөлтийг зогсоох vйлчилгээтэй.
-Хамгийн сайн дезодорант нь хөлсний булчирхайн 40%-ийг саармагжуулж, хөлрөмтгий байдлыг арван цаг орчим зогсоож чаддаг байна.
-Дезодорантыг зөвхөн суганд цацах төдийгvй хөлийн ул, гарын сарвуунд шvршдэг.
Ингэснээр хөлрөх байдал эрс багасна.
-Хусны ханд, хөлсний эвгvй vнэрийг амархан дардаг.
-Хөлсөрхөг байдлыг бvрэн арилгахын тулд өдөр бvр хөлөө хусны ханданд 10-15 мин орчим хугацаагаар дvрэх хэрэгтэй.
Сайхан гар эмэгтэй хvнийг чимдэг

Сайхан гар эмэгтэй хvнийг чимдэг
Эрчvvд хvvхнvvдийг тал бvрээс нь шинжих дуртай. Хvvхнvvдэд ч шинжvvлэх юм их бий. Жишээ нь, хөл гар, бэлхvvс ташаа, хөх цээж, царай зvс, vс гэзэг гээд.
Гэхдээ ихэнх эрчvvд эмэгтэй хvний гоо сайхныг гар хуруугаар чинь шинждэг болох нь батлагдсан аж. Тэгэхээр хvvхнvvд маань гар хуруугаа арчилж тордож байхгvй бол болохгvй нь. Маск зөвхөн нvvрэнд ч бус гаранд зайлшгvй хэрэгтэй. Өнгөлөг гартай байхын тулд яах ёстой вэ?
Нэгэн гайхамшигтай жорыг танилцуулъя.
-Цайны хоёр халбага гашилсан сvv, нэг ширхэг өндөгний цагааныг лимоны шvvстэй хольж уг холимгийг гартаа тvрхээд хөвөн даавуун бээлий өмсч унтаарай. Vр дvн нь гайхалтай мэдрэгдэх болно. Гар хумсан дээрх толбыг лимоны тусламжтайгаар арилгаж болдог. Vvний тулд гараа сайтар савандаж угаасны дараа лимоны зvсмэлээр арчдаг. Лимон нь хугарамтгай хумсанд ч сайн нөлөө vзvvлдэг. Долоо хоногийн турш өглөө орой хумсандаа лимон тvрхэж байвал vр дvнгээ өгнө. Гашилсан сvv гарыг цайруулах vйлчилгээтэй.
Бvсгvйчvvдийн ямагт анхаарч явах ёстой зvйлийн нэг бол яах аргагvй хумс будалт. Өөрийнхөө гарын хэв маягийг харгалзан хумсаа засах хэрэгтэй. Хэрэв та савх шиг сvмбэн хуруутай бол хумсны vзvvрээ дөрвөлжин хэлбэртэй болгож болно. Харин богинохон махлаг хуруутай бvсгvйчvvд гонзгой, vзvvрийг нь дугуйлсан хэлбэр зохино. Бvсгvйчvvддээ зөвлөхөд гэрийн хvнд хvчир ажил хийхдээ бээлий өмсөж заншаарай. Энэ нь хvний гар хуруу, хумс эвдрэхээс хамгаална.
Subscribe to:
Posts (Atom)



Previous Article

