Монголын түүх




Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ.

2000 гаруй жилийн өмнө Ази тивд нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан. Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.


Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж хойш хойш нь уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитны үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна.

Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалд агуйн болон хадны зураг, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. Монгол нутагт амьдарч түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн овог аймгуудын анхных нь Ди нар юм.

Төв Ази, монгол оронд оршин амьдарч байсан монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь, ямааг гаршуулан мал адуулж амьдрах болсон байна.

[Дэлгэрэнгүй...]


Харилцаа гэж юу вэ?




Бидний амьдрал бүхэлдээ харилцаан дээр тогтдог. Эцэг эхийн хайр үр хүүхэдтэйгээ харилцах халуун хайр, элгэн дотно харилцаа, найз нөхдийн үeрхэл, дотносол, хайр сэтгэл, гэрлэлт энэ бүхэн нь харилцааны төрлүүд билээ. Эдгээр харилцааг бид гэр бүлийн орчиноосоо олж авсан хүмүүжлээс гадна, сургууль, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт зүйлсийн нөлөөгөөр олж авсан мэдлэг, мэдрэмжээрээ бий болгон бэхжүүлж, шаардлагатай бол таслан зогсоож, шинэ харилцааг эхэлж байх хэрэгтэй.


Харилцаагаа зөв жолоодох, хүссэнээрээ байлгахын тулд энэ талаар зохистой мэдлэг чадвартай, өөрөөр хэлвэл харилцааны эв дүйтэй байх хэрэгтэй. Харилцааны эрүүл амьсгалыг бий болгох, бидний гаргадаг нийтлэг алдаанууд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгүй ярилцъя. Харилцааны эрүүл уур амьсгал бий болгох Эхний алхам
- Илэн далангүй болох. Сайн харилцааны түлхүүр нь хайртай хүнтэйгээ аминчхан, дотно харилцаа үүсгэх явдал юм. Энэ нь бусдад яриагүй зүйлсээ хуваалцдаг байна гэсэн үг. Сургууль дээр болсон явдал, эсвэл бага насны адал явдлын талаар ярих нь дотносог сэтгэгдэл төрүүлдэг. Хайртай хосын нэг нь өөрийгөө нээхэд нөгөө нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхлэдэг бөгөөд ийнхүү аминчхан яриа өрнүүлдэг, нууцаа дэлгэдэг байх нь тухайн хоёр хүний харилцааны үргэлжлэх хугацааг бэхжүүлж өгдөг гэж судлаачид дүгнэсэн байдаг. Энэ судалгаа нь он удаан жил үнэнч харилцаатай байж ирсэн гэр бүлийн хосуудын дунд явагджээ. Хоёр дахь алхам
- Өөрийгөө зөв илэрхийлэх. Хэрвээ харилцаа чинь сайн сайхан байгаасай гэж хүсвэл чи өөрөө сайн харилцагч байх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө зөв, тодорхой илэрхийлж чаддаг байна гэсэн үг. Тухайн үүссэн нөхцөл байдалд тохирсон оновчтой үг хэллэг хэрэглэн санаагаа зөв ойлгуулах чадварыг харилцааны эв дүй гэдэг. Зөв харилцахад цагийг нь олох гэдэг бас чухал байдаг. Харилцаж байгаа хүн чинь өөр зүйлд сатаараагүй, анхаарлаа өөрт чинь хандуулсан байх нь чухал. Түүнчлэн чи уурлаж үзэн ядах зэргээр сөрөг сэтгэл хөдлөлд автаагүй байх нь чухал шүү.

Хайртай хүмүүсийн харилцаанд ч бэрхшээл тулгардаг, алдаа ч гардаг. Өөрөөр хэлбэл маргаантай асуудалтай тулгарч болно гэсэн үг. Үүнийг зохицуулахад ихээхэн эв дүй шаардагдана. Хамгийн чухал нь нэгэнт бий болсон байдлыг шүүмжлэн хурцатгахын оронд, тухайн байдал өөрт чинь таалагдагдахгүй байна гэдгийг энгийнээр илэрхийлэх нь зөв. Ингэхдээ би гэдэг байр сууринаас ярих буюу зөвхөн өөрт чинь ямар сэтгэгдэл төрж байгааг л илэрхийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүмжлэхийн оронд болсон явдлыг сэтгэл хөдлөлд авталгүйгээр хэлэх ёстой.

Бусдын санаа бодлыг урьдчилан таах нь эвгүй байдалд хүргэж болдог. "Чиний тэгэж бодож байгааг би мэдэж байна, гэхдээ харамсалтай нь би....."гэх мэтээр үргэлжлүүлэх нь хэдийгээр тухайн хүнийг сайн ойлгодог байсан ч эвгүй байдалд оруулах магадлал ихтэй байдаг. Иймд би гэдэг байр сууринаас ярин зөвхөн өөрт ямар санагдаж байгаагаа хэлэх нь үр дүнд хүрдэг. Өөрийгөө илэрхийлэхдээ бодит байдал дээр тулгуурлах нь бас чухал. Энэ нь үүсээд байгаа асуудлыг eрөнхийлөн ярихын оронд бодит жишээ гарган ярина гэсэн үг. Гурав дахь алхам
- Сонсож чаддаг байх. Харилцаа гэдэг бол хоёр урсгалтай зам л гэсэн үг. Тэгэхлээр нэг нь санаагаа илэрхийлж байхад нөгөө нь уг санааг хүлээн авч чаддаг байх нь чухал. Сайн харилцагч байхын тулд сайн сонсогч байх хэрэгтэй. Ярилцаж байгаа хүнээ жинхэнэсээ сонсоно гэдэг, нөгөө хүнийхээ ярьж байгаа зүйлсийг үнэн сэтгэлээсээ сонирхон, бүрэн дүүрэн ойлгохыг хичээнэ гэсэн үг. Заримдаа хүмүүс нөгөө хүний хэлж буй зүйлийг гүйцэд сонсохоосоо өмнө юу хэлэхээ бэлтгэж байдаг тул сайн сонсож чаддаггүй. Энэ нь зөв харилцаа огт биш бөгөөд сайтар ойлголгүйгээр өгсөн хариулт оносон байх нь ховор.

Хүн санаагаа үг яриагаар илэрхийлэхээс гадна үйл хөдлөл, нүдний харц, дохио зангаа гээд бусад байдлаар ч давхар илэрхийлж байдаг. Тиймээс харилцаж байгаа хүнээ бүрэн дүүрэн ойлгохын тулд үгээр илэрхийлээгүй утгыг нь ч хүлээн авахыг хичээх хэрэгтэй. Хүмүүс зөвхөн биe биeнийхээ үгээр биш, үйл хөдлөл бусад байдлаар илэрхийлэх санааг сайн ойлгодог байх нь тэр хүмүүсийн харилцаа удаан, найдвартай, тогтвортой байхад чухал үүрэгтэй байдаг. Тиймээс ярьж байгаа хүний нүд рүү харж, eр нь анхаарлаа бүрэн хандуулах нь сонсох, ойлгох эв дүйн нэг чухал хэсэг болно. Хөндлөн жишүү харж суух нь ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Дөрөв дэхь алхам

- Бодлоготой хариулт өгөх. Харилцаж буй хүнээ сайн сонсож, харж улмаар ойлгосныхоо дараа хүмүүс хариултаа өгдөг. Гэвч хариулт өгөхдөө бодох зүйл их бий. Тухайн хүний илэрхийлсэн санааг зөв ойлгосон эсэхээ лавлах нь чухал. Ингэхдээ тухайн хүний хэлсэн үгийг өөрийн ойлгосон байдлаар давтан зөв эсэхийг лавлаж болно. Ингэж лавлах нь яриаг буруу ойлгосоноо засах боломж олгодог. Харилцааны хамгийн бүдүүлэг алдаа нь тухайн хүний хэлж буй бодол санааг бүрэн ойлголгүй, уурлаж уцаарлах явдал юм. Харилцан ойлголцол нь харилцаанд хамгийн чухал юм. Зөв харилцааны бас нэг арга нь ярьж буй хүнийхээ санааг сайшаах явдал юм. Чиний тэгэж хэлж байгаа нь зөв гэж хэлэх нь заавал та хоёрын санаа адил байгааг илэрхийлэх албагүй ч нөгөө хүнийхээ санааг сайшааж байгааг илэрхийлнэ.

[Дэлгэрэнгүй...]


“Chinglish”-ийг English болгоно




Англи хэлний хятад хувилбар “chinglish” гэж байх юм. Англи хэлний үг үсгийг хэт их алдаатай замбараагүй хэрэглэхийг ингэж нэрлээд байгаа аж. Шанхай хотын захиргаа олон нийтийн газарт байрлуулсан анхааруулга, санамжийг англиар алдаатай бичих явдалтай тэмцэх кампанит ажил эхлүүлээд байна.


Алдаатай бичигдсэн анхааруулга, санамж хотын удирдлагуудыг ичээхээс гадна, гадаадын жуулчдын элгийг авах дөхдөг гэнэ.

Жишээлбэл, Шанхай хотын метронд “If you are stolen, call the police at once” гэсэн анхааруулга байна гэнэ. Орчуулбал “Хэрэв та хулгайлагдсан бол, цагдаад нэг удаа дуудлага өгнө үү” гэсэн утгатай. Ямар утгатайг нь ойлгоход бэрх. Хятад хэлнээс англи руу орчуулга хийдэг программ хэрэглэснээс ийм алдаа их гардаг аж. “Chinglish”-ээр бичсэн, үндсэн утгаасаа гажсан ийм зүйл Шанхайн хаа сайгүй тааралддаг байна.

“World Expo” зохион байгуулж, олон сая жуулчин хүлээн авах гэж байгаа Шанхай хот сайн дурынхан, оюутнуудыг ашиглан алдаатай бичигдсэн зүйлсийг засаж залруулахаар болжээ. Хаа нэг газар буруу бичигдсэн зүйл байвал хотын захиргаанд мэдэгдэх бөгөөд энэ асуудлыг хариуцсан төрийн албан хаагч алдааг хэлж, засуулах үүрэг хүлээх аж.


эх сурвалж: www.dandaa.mn

[Дэлгэрэнгүй...]


Биеийн жингийн индекс гэж юу вэ?




Биеийн жинг өндрийн квадрат зэрэгт харьцуулсан харьцааг хэлнэ БЖИ юунд хэрэгтэй вэ?
Биеийн жингийн индексээр /БЖИ/ та өөрийнхөө биеийн жин хэвийн, илvvдэл жин. хэт таргалалт байгаа эсэхийг тогтооно БЖИ тодорхойлоход ямар хэмжээсvvд хэрэгтэй вэ?

1. Өндөр
2. Жин Хэмжилт
Өндрийг хэмжихдээ та хөл нvцгэн тэгш зогссон байх шаардлагтай. Хэрвээ зөв зогссон бол таны өсгий, өгзөг, далны төвгөр хэсэг болон дагзны төвгөр хэсэг хана буюу өндөр хэмжигчтэй шvргэлцсэн байна. Харин биеийн жинг ходоод хоосон болон хэт дvvрэн биш vед аль болох хөнгөн хувцастай гарт байгаа бөгж цаг болон ээмэгийг авч зөв хэмжээрэй. БЖИ олох томъёо БЖИ = М/ Х(м2) энд өндрийг м2 гэснийг харж байна уу?
Хэрвээ таны өндөр 172 CM бол та 1,72 X 1,72 vржvvлнэ гэсэн vг юм. Ингээд гарсан тоог биеийн жиндээ хуваана даа. Та гарсан тоогоо доорхи хvснэгтээс олж биеийн жин тохирч байгаа эсэхийн шалгаарай. Насанд хvрэгчдийн

БЖИ:
Эмэгтэй Эрэгтэй Жин багатай <> 32.3 > 31.1 хэвийн жинтэй бол танд баяр хvргэе! Жин багатай бол хоолныхоо илчлэг өөрийн өдөрт зарцуулах илчлэгийг харьцуулж vзээрэй та хэт их ажиллаж бага хооллодог байж магадгvй юм, тэгвэл хоолондоо анхаарал хандуулаарай. Илvvдэл жинтэй бол та хоолоо бага зэрэг хасаж хөдөлгөөний идэвхээ нэмэгдvvлээрэй.

Идэвхитэй хөдөлгөөнтэй байх аргыг бид өмнөх мэдээлэлдээ оруулсан болно. Та туршаад vзээрэй. Хэт таргалалт гарсан бол та эрvvл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Таргалалттай хvмvvсийн 80% нь чихрийн шижингээр өвчлөх магадлалтай байдаг. Иймд та эмчид хандаж биеийн жин хасах болон хоолны тусгайлсан зөвлөгөөг харъяа дvvргийн эмч нараас авч болно.
[Дэлгэрэнгүй...]


Хараа сэргээх дасгалууд




Надад харааныхаа мэдэрлийг дасгалжуулж хараагаа сэргээхэд маш их тус болсон хэдэн хэрэгсэл бэлдэж авахыг санал болгож байна.
Би 10x10 хэмжээний дөрвөлжин (зургаа, найман өнцөгт юм уу эсвэл тойрог хэлбэртэй байж болно) хатуу картоны голд 35 мм огтлолтой дугуй нvх гаргасан. Нvхний ирмэгийг нямбай гэгч тэгшлээд, тохиромжтой иш тогтоогоод бараан ногоон өнгөөр будсан. Томруулдаг шил л гэсэн vг. Гэхдээ шилнийх нь оронд цоорхой нvх байна. Энэ төхөөрөмжтэй дасгалаа гадаа хашаандаа, байгаль дээр, эсвэл зvгээр цонхныхоо дэргэд хийж болно. Энэ нь ямар учиртай дасгал юм бэ?
Хvн дасал болсон дvр зургийг харж байхад нvдэнд тусах зvйл байхгvй, нvдний мэдрэл залхуутайгаар зvvрмэглэж байгаатай адил байна.

Баруун гартаа өнөөх хэрэглэлээ бариад тохойгоо тэнийлгэн зvvн нvдээ хааж баруун нvдээрээ нvхээр нь харна. "Томруулдаг шилтэй" гараа аажуухан дээш доош, баруун зvvн тийш болгон, тойруулан, зигзаг маягийн хөдөлгөөн хийх мэтээр янз янзаар хөдөлгөж харна. Тэгэхэд хэдхэн минутын өмнө танил дvр зургуудыг залхуутайя харж байсан нvд гэнэт ямар нэг огт шинэ зvйлийг олж харна. Энэ бол та харааныхаа мэдрэлд сурж заншаагvй нэмэгдэл ачаалал өгч, тэрбээр ажиллаж эхэлсэн гэсэн vг. Энэ дасгалыг хийхэд цаг хугацааг хязгаарлахгvй. Гэхдээ заавал завсарлаж, нvдээ амрааж байх шаардлагатай. Дасгал анхаарлыг тань өөр зvйлд саатуулан алжаал ядаргааг тань тайлах нэгэн төрлийн өвөрмөц наадгай болж, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

7-8 долоо хоног ийм дасгал хингээд өөртөө итгэх итгэл маань эргэн ирж, мэдэрлийн ядаргаа арилж, толгой өвдөхөө больсон.

Дараагийн дасгалыг мөн адил "томрулдаг шилтэй" хийнэ, гэхдээ энэ удаал нvх нь 18-20 мм хэмжээтэй байна. Энэ нь зөвхөн хараа сэргээж бэхжvvлэхээс гадна ой тогтоолыг сайжруулах нөлөө vзvvлнэ. Vvнээс гадна хатуу цагаан цаасаар 50 ширхэг 3x4 хэмжээтэй дөрвөлжин юмуу дугуй дvрс хайчлааад дээр нь 1-9 хvртэл тоонуудыг бичих хэрэгтэй. Гэхдээ тоонууд томоос авахуулаад 1.5-2 м зайнаас ялгаж харж болохуйц жижиг хvртэл янз бvр байх хэрэгтэй. Дараа нь эдгээр тоонуудыг том цаасан дээр энд тэнд нь оруулаад хааш хааш нь тав таваар 15-20 см зайтайгаар эгнvvлэн бэхлэнэ.

За ингээд 25-ыг наагаад, 25-ыг нь жоорлочих. Гараа сунгаж байгаад "томруулдаг шилээрээ" эгнээнvvдээр аажуухан шилжvvлэн таван тоо болгоныг тогтоохыг хичээнэ. Дасгалын учир нь нvхээр том жижиг янз бvрийн хэмжээтэй тоонууд гарч ирэн нvдний мэдрэлийг өөр өөр горимоор ажиллуулж, жижиг тоо гарч ирэхэд хөвчирч, арай том тоо гарч ирэхэд суларна. Тоог тогтоох нь дасгалыг сонирхолтой болгож, ой тогтоолыг сайжруулна. Аажимдаа та тоонуудын дарааллыг тогтоох учир хадгалсан тоонуудаараа сольчих. Тэгээд эхнээс нь тогтооно.
Эхнэр маань өдөрт арван минутаар оролдсоор байгаад гурван долоо хоногийн дотор хараагаа +2-оос +1.5 болгосон. Тэрбээр хэл бичиг уран зохиолын багшаар ажилладаг, тэгээд нvднийхээ шилийг зөвхөн хоол идэж байхдаа, сургууль явах замдаа, унтахдаа л авдаг гэдгийг харгалзан vзэхэд энэ бол муугvй vр дvн.
[Дэлгэрэнгүй...]


Miss Universe 2009 тэмцээний орон орны оролцогчид




Энэ удаагийн “Miss Universe”-д хойд хөршөөс маань Санкт-Петербургийн София Рудьева оролцож байгаа бол өмнөд хөршөөс Wang Jingyao хэмээх бvсгvй эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Харин энэ дунд Монголын мисс харагдсангvй тул энэ жилдээ өнжиж байгаа юмуу гэж ойлголоо. Хэрэв би зөв ойлгосон бол манайхан дараа жил заавал оролцож их тал дээр орших эх орныхоо нэрийг гаргана гэдэгт итгэлтэй байна.



Дашрамд дурдахад "Miss Universe 2008" тэмцээний титмийн эзнээр Венесуэлийн сайхан бvсгvй Дайана Мендоса (Dayana Mendoza) тодорсон бол энэ жилийн Венесуэлийн мисс бас л бусдаасаа онцгой сайхан харагдлаа. Мөн Вьетнам, Швед , Польш, Израиль болон Оросын миссvvд миний нvдэнд хамгийн vзэсгэлэнтэй санагдсаныг нуух юун. Харин таны нvдэнд хаанахын хэн гэдэг бvсгvй тусч байна даа?
Гэвч тvрvv магнайг хэн авч, хэн 2009 оны Дэлхийн хамгийн сайхан бvсгvйгээр шалгарахыг бид таашгvй, харин тэмцээний шувтаргыг л тэсэн ядан хvлээхээс өөр аргагvй билээ. Ямартай ч газар газраас шалгарсан хамгийн сайхан бvсгvйчvvдийн морьтой хvн бууж хармаар, явган хvн сууж хармаар болсон алим шиг тансаг чамин vзэмжээр нvдээ юуг тань мялааж байна.













































[Дэлгэрэнгүй...]


'Miss Universe 2009'-ийн ялагч тодорлоо




Та бидний тэсэн ядан хvлээж байсан мөч Бахамын арлуудад тохиож, 2009 оны Дэлхийн Хамгийн Сайхан бvсгvйн титмийг Венесуэлийн гоо бvсгvй, 18 настай Стефания Фернандес (Stefania Fernandez) магнай дээрээ залжээ. Хэрэв та санаж байгаа бол Дэлхийн хамгийн нэр хvндтэй тэмцээний өнгөрсөн жилийн буюу 2008 оны "Miss Universe 2008" ялагчаар мөн л Венесуэлийн сайхан бvсгvй Дайяна Мендоса (Dayana Mendoza) тодорч байсан билээ. Ийнхvv тус улс нь бvсгvй хvний гоо vзэсгэлэнгээрээ Дэлхийд тэргvvлдэг болохоо ахин баталж уг тэмцээнд оролцож эхэлснээсээ хойш 6-дахь удаагаа ялагч болж байгаа нь энэ юм байна. За ингээд хvсэн хvлээж байсан Дэлхийн Миссийн тэмцээнийхээ төгсөлтийн шатны шоуны торгон агшнуудыг хvлээн авна уу.


















































































































































































[Дэлгэрэнгүй...]


Ciara feat Justin Timberlake - Love Sex Magic




Ciara feat Justin Timberlake нар хамтран дуулсан Love Sex Magic нэртэй дууныхаа клипийг 2009-оны 04 сарын 18 нд цацаж эхэлсэн байна. Хоёр дуучин маань үнэхээр чадварлаг гэдгээ бусдад мэдрүүлж чаджээ.


[Дэлгэрэнгүй...]


Сарны хөдөлгөөн




Арга, билгийн тооллыг зарим хүмүүс ойлгодоггүй . Мөн нар сарны хиртэлт яаж тохиохыг тайлбарлая.

Сар нь манай дэлхийн цорын ганц дагуул. Дэлхийгээс алслагдсан зай нь 384400 км , гадаргын үндсэн хэлбэр нь : өрх, тогоо, уул нурууд.


Сар дэлхийн нэгэн адил тэнхлэгээ эргэхээс гадна 29.5 хоногт дэлхийг тойрон эргэнэ. Энэ эргэлтээс болж нар, сар, дэлхий 3 –н харилцан байрлал өөрчлөгдөн сар өөр өөр хэлбэртэй харагддаг. Бас нар, сарны хиртэлт тохиох ч үүнтэй холбоотой. Сар, нар хоёрын дунд Дэлхий орж энэ 3 нэг шугам дээр орших үед сар тэргэл харагдана. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр онож тусвал сар хиртэнэ. Тэргэл сар гарснаас хойш 14.5 хоногийн дараа Дэлхий , Нар хоёрын дунд Сар ороход түүний сүүдэр тал нь бидэн руу харна . Иймд сар ялгаран харагдахгүй, энэ үеийг битүүн гэдэг. Битүүнд сар нь нарыг халхалбал нарны хиртэлт болно. Өөрөөр хэлбэл сарны сүүдэр дэлхий дээр тусна гэсэн үг.

Сар дэлхийг тойрч байгаа хугацааг нэг сар гэж үзэн цаг хугацааг тоолж байгаа тооллыг билгийн тоолол гэнэ. Энэ тоололд нэг сарын хугацааг 29 ба 30 хоногтойгоор авч бага сар, их сар гэж ялгана. Билгийн жил нь (29.5*12=354хоног) аргын тооллын жилээс (365 хоног) 11 хоногоор дутуу учир энэ 2 тоолол зөрдөг. Иймд билгийн тооллын 3 жил тутамд дээрх зөрөөг нийлүүлсээр нэг сар нэмж тоолох ба үүнийг илүү сар гэнэ. Ингэж хоёуланг хослуулж тоолохыг арга билгийн тоолол гэж нэрлэдэг.
[Дэлгэрэнгүй...]


Солонгын долоон өнгө




Нэгэн их ухаантнаас яаж амьдрах тухай зааж өгөхийг хүсчээ. Гэтэл тэр урдаас нь "хоногийн 24 цагтаа л багтаж амьдар" гэжээ. Тиймээ!!! Чи өөрөө 24 цагтаа л хийж чадах бүх зүйлээ бүгдийг нь багтааж хийгээд байвал энэ бол цаг ашиглалт юм. Өнөөдөр дэлхийд ямар улсууд хаанчилж байгаа билээ.


Мэдээж Америк, Япон, Солонгос, Хятад, Япон. Эдгээр оронд оюутан, залуус, сурагчид нь гэртээ шөнө л хоноглох гэж байгаа юм шиг ирдэг бөгөөд бусад бүх цагаа сургуульдаа суралцаж, секц дугуйланд хамрагдаж, нийгмийн ажилд оролцож өнгөрөөдөг гэнэ. Ахлах ангийнхан оюутнууд нь өглөө 5 цагт босоод эхлээд сургуульдаа, дараа нь ажилдаа, орой нь бас ямар нэгэн сургалт, секц дугуйланд суралцаж 24 цагт л унтах жишээтэй. Цагийг ашиглаж сурах анхны алхам нь өдрийн төлөвлөгөө юм. Эхлээд хэдэн цагт босох, ямар ямар ажлыг хэдэн цагт хийж амжуулах гэх мэт тухайн өдрийнхөө ерөнхий төлөвлөгөөг гаргаж төлөвлөгөөнийхөө дагуу явах хэрэгтэй. Жижиг цаасан дээр бичээд байнга харж явж болно. Төлөвлөгөө бичих нь эхний хэд хоног залхуутай, цаг үрсэн ажил мэт санагдаж ч магад. Төлөвлөгөөтэй байхдаа та хийх ажлаа яаж хийхээ сайн мэддэг, ажлаа дуусгаад түүнээсээ урам зориг авдаг, өөрийгөө дүгнэдэг, өөрийгөө хянадаг болно. Хэд хоног хичээсний дараа нэг л мэдэхэд автоматаар төлөвлөөд сурчихна. Дараа нь нэг хоёр өдрөөр ахиулсаар байгаад долоо хоногоо төлөвлө. Цаашлаад сар, жилээр төлөвлөж сурна. Сонирхуулахад дэлхийн том пүүс, корпорациуд 20,30 жилийн төлөвлөгөөгөө гаргаад тавьчихсан байдаг гэнэ. Улс орнууд хүртэл 5,10 жилээр төлөвлөгөө хийчихсэн байдаг гэнэ. Компани, улс орнууд хүртэл төлөвлөөд болж байхад бид ядаж өөрийнхөө цагийг төлөвлөөд сурчих хэрэгтэй юм даа. Гэхдээ шууд л сар, жил гэлгүй алхам алхмаар төлөвлөж сурах хэрэгтэй. Хүн бүр төлөвлөгөөтэй байж, эрч хүчээр дүүрэн байснаар эх орны маань хөгжил дэвшил дээшилнэ. Тиймээс залуусаа... Цаг хугацаатай уралдан, төлөвлөгөөтэй ажиллаж, амьдарцгаая.
[Дэлгэрэнгүй...]


Солгой гарын үзэгдэл




Манай гарагийн хүн төрөлхтөн солгой гартай, баруун гартай хоёр бүлэг хүнд тэнцвэргүй хуваагджээ. Солгой гартнууд хүн төрөлхтний 3-10 хувь болдог. Залуучуудын дотор тийм хүн олон, хэжээл насанд цөөн. 20 настны дотор 13 хувь, 80 настны дотор нэг хувь хүрэхгүй.


Солгой гартай болсон шалтгааны тухай олон онол, домог бий, гэхдээ жинхэнэ хариулт нь одоо хүртэл олдоогүй байна.

Эртний Ромд солгой хүнийг «гамшиг», эртний германчууд тэднийг «чадваргүй» улс гэдэг байв. Харин дундад зууны сүм хийдийнхэн солгой гартай байхыг ид шидтэй байхын лавтай шинж тэмдэг гэж үзэж, католик шашны эрүү шүүлтээр тэднийг шатаах нь элбэг байв. Орос улсад солгой хүнийг шүүхэд мэдүүлэг өгөхийг хориглож, солгой хүнийг чөтгөр хэмээн үздэг байлаа.

Энэтхэгт одоо болтол дагадаг «гарын» уламжлал бий. Баруун гар «цэвэр» үүрэг (хоол хүлээж авах, гар барих гэх мэт) биелүүлэхэд «тохирно», харин зүүн гар нь хувийн ариун цэврийн зорилготой. Хоол юмуу бэлгийг зүүн гараар өгдөггүй заншил үүнээс үүджээ. Тийм тохиолдолд зөвхөн баруун гарыг ашиглана. Эсвэл хоёр гар хамт байвал зүүн гар нь баруун гарынхаа дор байх ёстой.

Баруун гартай хүний «зөв» болохыг хэлэнд ч тэмдэглэдэг. Жишээ нь, орос хэлэнд «правый» гэдэг үгтэй нэг язгууртай үг нь «правда», «право», «справедливый», «правильный» гэсэн үг байдаг бол герман хэлэнд recht (баруун), richtig (зөв) гэсэн нэг язгууртай үг бий.

Франц хэлэнд droit үгийг «зөв», «баруун» гэхэд ашиглана. Right гэдэг англи үг бас хоёр утгатай, ингэхдээ left-handed үгийг зөвхөн «солгой гартай» гэх төдийгүй, «будлиу» буюу «чин сэтгэлийн биш» гэж орчуулна. Харин mancino («солгой», «зүүн») гэдэг итали үг ерөөс «шудрага бус», «итгэл эвдсэн» гэсэн утгатай. Эдгээр үг, өөр өөр хэлэн дэх утгынх нь түүх маш эртнийх. Гэлээ ч гэсэн солгой хүнээс айж балмагддаг хүмүүс бий. Тэднийг синистрофоби гэдэг.

Солгой гартнууд будлиу байдаг нь ерөөс дэлхий тэдэнд зориулагдаагүйтэй холбоотой. Хайч, гэрэл зургийн аппарат, компьютерээс аваад оёдлын машин, автомат, метронд орох хашилт хүртэл олон зүйл баруун гартай хүмүүст зориулагджээ.

Солгой гартай хүн баруун гартай хүнээс илүү үйлдвэрлэлийн осолд өртдөг нь гайхалтай бус. 1991 онд солгой гартай маш олон хүн байсан. Түүнээс гадна солгой гартай хүний хувьд тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчин их тохиолддог, учир нь багаж, тоног төхөөрөмжийг баруун гараараа сайн ажилладаг хүмүүст зориулан бүтээдэг юм гэж Би-би-си-гээс иш татаж medportal.ru цахим сонинд мэдээлжээ.

Гэхдээ солгой хүнд өөрийн гэх давуу тал бий. «Баруун гартай» дэлхийд арга буюу зохицсон солгой гартнууд шаардлагын хэрээр хоёр гараа хөгжүүлж байхад баруун гартан нэг л гараараа ажилладаг. Чухамхүү иймээс солгой олон хүн давуу талтай, спортын зарим төрөлд их амжилт гаргадаг. Солгой гартай теннисчин, туялзуур жадтан, боксчин, бөхчүүдтэй тэмцэлдэхэд эвгүй тул тэдэнд дуртай биш.

Одоо солгой гартны генийн мөн чанарыг идэвхтэй судалж байна. Энэ нь статистикийн баримтаар нотлогдож буй. Баруун гартай эцэг эхээс солгой хүүхэд төрөх магадлал 9 хувьтай байдаг. Хэрэв эцэг эхийн нэг нь солгой бол солгой хүүхэд төрөх магадлал 19 хувь, хэрэв хоёулаа солгой бол 26 хувь хүртэл нэмэгддэг.

Солгой гартныг дахин сургахыг газар сайгүй зогсоосонтой холбог-дуулж дэлхийд сүүлийн хэдэн арван жилд солгой гартны хувийн жин 3-4 дахин нэмэгдэв. Солгой гартай хүүхдүүдийг дахин сургах гэлгүй, харин баруун гартны орчинд хэвийн аж төрөх бүх нөхцөл бүрдүүлдэг АНУ, Франц, Англи, Герман зэрэг олон орны туршлага энэ хүүхдүүдэд гамтай хандах нь тэдний цаашдын хөгжил, нийгэмд амжилт олоход таатай нөлөөлдгийг харууллаа.

Зарим төрлийн ажилд солгой гартнууд давуу талтай. Жишээ нь, хөгжим тоглох, бокс, теннис, туялзуур жадаар тоглоход давуу байдаг. Бокс тоглоход солгой тамирчны баруун талын зогсолт баруун гартантай тулахад мэдэгдэм давуу талтай. Солгой гартнууд тархиныхаа хоёр тал бөмбөлгийг илүү үр бүтээлтэй ашигладаг, иймээс тэд хурдан ажилладаг. Энэ нь тэдэнд, жишээлэхэд хөл бөмбөгт давуу тал олгодог. Тэд заримдаа аль ч хөлөөрөө адилхан амжилттай тоглож чадна. Учир нь хоёр гарын адил хоёр хөл нь тархины эсрэг тэсрэг тал бөмбөлгийн хяналтад байдаг юм. Олон оронд солгой гартай хүмүүст зориулсан тусгай дэлгүүр байдаг. Тэндээс хутга, хайч, спортын хэрэглэл, оёдлын машин, хөргөгч, гэрэл зургийн аппарат, солгой гартай хүнд зориулсан гартай компьютер худалдаж авч болно. Солгой гартнуудад зориулан тусгай хөгжмийн зэмсэг, жишээлэхэд гитар бүтээдэг. Бүр солгой хүнд зориулсан чекний тусгай дэвтэр байдаг. Үйлдвэрүүдэд- солгой гартай хүнд зориулсан суурь машин бий.

Дэлхийг «баруун гартнуудад» зохицуулсныг эсэргүүцэж 1984 онд наймдугаар сарын 13-ныг Солгой гартны олон улсын өдөр болгожээ.

Солгой гартай алдартнууд гэвэл Цезарь, Наполеон, Македоны Александр, Аугаа их Карл, Черчилль, Жанна д’ Арк, Бисмарк, Фидель Кастро нар байна. Америкийн Ерөнхийлөгч нараас Билл Клинтон, том Жорж Буш, Жеральд Форд солгой байв. Леонардо да Винчи, Микеланжело, Роден, Пикассо, Рубенс, Дюрер, Андерсен, Паганини, Моцарт, Кафка, Нишце, Рахманинов, Аристотель, Уэллс. Чарли Чаплин, Альберт Эйнштейн, Исаак Ньютон нар солгой байжээ.

Оросын Ерөнхийлөгч асан, одоо Ерөнхий сайдаар ажиллаж буй Владимир Путиныг бугуйн цагаа баруун гартаа зүүдгээс нь болж солгой гэцгээдэг. Гэвч Путин өөрөө үүнийг үгүйсгэж, баруун гартаа цагаа зүүдэг нь зүгээр л дассаных гэжээ.
[Дэлгэрэнгүй...]


Халгайн гайхамшиг




Халгай бол хүний биед маш хэрэгтэй ургамал юм. Халгай нь цусны бүтэц сайжруулах ба цус багадалт, арьсны өвчнүүд, уушгины сүрьеэ,хаван,чичрэг зэрэг өвчнүүдэд тустай маш чухал эмийн ургамал юм.

Тавдугаар сарын нялх халгайн навчийг хайчилж түүгээд 200 гр -ыг жижиглэн 0.5 л цагаан архинд хийнэ. Ингээд хоёр хоног цонхон дээр наранд ил, дараа нь найм хоног харанхуй газар хадгална. Тэгээд ес дэх хоног дээр нь сайтар шүүж шилэн саванд хийж харанхуй газар байнга хадгалж хэрэглэнэ. Энэ бэлдмэлээ өдрийн хоолноос 30 минутын өмнө нэг хоолны халбагыг, мөн унтахын өмнө нэг халбагыг ууна. Халгайн бэлдмэл нь зүрх судасны өвчинд нэн тустай.

Халгайг хатааж хэрэглэж болно. 1-2 хоолны халбага хатаасан халгайн нунтагийг 200мл буцламгай усанд хийж 10-15минут идээшүүлээд өдөрт 2-3 удаа бүлээнээр нь хоолноос 30 минутын өмнө ууна. Энэ эмчилгээг хоёр долоо хоног хийхэд цусны бүтэц сайжирч цус багадалт, арьсны өвчнүүд, уушгины сүрьеэ, хаван чичрэг зэрэг өвчнөөс сэргийлнэ.

Халгайнд С,А,В 2 их хэмжээгээр агуулагддаг. Нялх халгайн навчаар бууз, хуушуур хийж хэрэглэвэл амин дэмийн дутагдлаас сэргийлэх ба хөхөнд сүү оруулна. Мөн чийг бам өвчинг анагааж, хоолны шингэцийг сайжруулдаг

[Дэлгэрэнгүй...]


Үс арчлах энгийн арга




-Үсээ гялтганасан өнгөтэй болгохын тулд өндөгний шарыг /хоёр ширхэг/ тунгалаг шар айрагтай /хоёр халбага/ холиод чийгтэй үсэндээ түрхэж гялгар уутаар даруулж алчуураар ороогоод 30 минут байлгасны эцэст бүлээн усаар зайлна.


-Ширхэг өндөгний шар, ургамлын тос, сонгины шүүстэй хольж хутгаад хуйхандаа түрхэнэ. Дараа нь өргөн шүдтэй модон самаар самнаж, шампуниар угааж зайлна.
Ер нь гэрийн нөхцөлд үсийг арчлах нь илүү үр дүнтэй байх нь бий. Учир нь эдгээр аргад химийн найрлага байхгүй.

-Үс их унаж байвал өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд ахиухан шиг давстай хольж өтгөртөл нь хутгана. Эхлээд үсээ угаачихаад дээрх бэлдмэлийг үсэндээ шингээнэ. 20 минутын дараа үсээ хүйтэн усаар зайлж угаана. Ийм маягаар арчлахад хоёр долоо хоногийн дараа үсэнд чинь мэдэгдэхүйц үр дүн гарна.

-Үс ургуулахад архи тустай. Ялгаж явсан өндөгний шарыг хөөсрүүлж сэвсийлгээд өндөгний цагаан уураг, архи хийн хольж үсэндээ түрхэнэ. Хүйтэн бүлээн усаар цэвэрлэнэ.
[Дэлгэрэнгүй...]


Эссэ хэрхэн бичих вэ? Таны эссэ ямар байх ёстой вэ?




Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссэ буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комисын гишүүдэд танилцуулах боломж олгож буй хэрэг юм. Их, дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагчдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагчдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүн талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.


Жишээлбэл: таны амьдрал буюу таны үзэл бодолд хамгийн нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь : Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүн зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, авсан байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь онцгүй.

Та эссегээ яаж бичих вэ?

1-р алхам: Бичихээсээ өмнө.



Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг зэргийг үл хайхран бодож сэтгээд , үүнийгээ дараа нь цаасан дээр буулга.

Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз.

Дэс дараалал, логикийг анхаар.

Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран өөрөөсөө тухайн хэсэг нь тийм хэрэгтэй, чухал уу гэдгийг асуу. Бүгдийг дахин эхнээс нь бич.





2-р алхам: Эхний хэсэг



Энэ хэсэг та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгох, үргэлжлүүлэн уншихыг хялбар болгодог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой , анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.



3-р алхам: Их бие



Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.



4-р алхам. Дүгнэлт



Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт бичих хэрэгтэй.



5-р алхам. Засвар хийх



Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, уншигчдын байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Энэхүү зөвлөмж нь гадаадын их, дээд сургуулиудад элсэгчдэд илүү сайтар унших хэрэгтэй.Гадаадын аливаа орнуудад шалгалт өгөөд элсэх хэн бүр эссе бичих шаардлагатай байдаг. Иймээс энэхүү зөвлөгөө нь таньд их хэрэг болно гэдэгт итгэж байна.

[Дэлгэрэнгүй...]


Short film




Дахиад нэг богино хэмжээний киног орууллаа. Эрэгтэй хүүхэд бүхэн багадаа иймэл байдаг даа


[Дэлгэрэнгүй...]


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors