H.E.L.L.O





Hello гэдэг нь:

H = How are you? – Юу байна даа?

E = Everything all right? – Бүх зүйл дажгүй юу?

L = Like to hear from you. – Чамаас сураг дуулсандаа баяртай байна.Холбогдсондоо баяртай байна.

L = Love to see you soon. – Бушуухан уулзмаар байна.

O = Obviously, I miss you – Мэдээж санаж байна.

Тиймээс та энэ захиаг өөрийнхөө хайрладаг дотны хүмүүстээ илгээж тэдэндээ "HELLO" гэж хэлээрэй!

Нийтэлсэн :
GOOD
[Дэлгэрэнгүй...]


Өглөө шиг эх орон








[Дэлгэрэнгүй...]


Баяжих ухаан буюу дуслыг хураавал далай




Харь газар очиж ажилласан монголчууд маань мөнгө болон цаг хугацааны үнэ цэнийг ихээхэн мэдэрч, ашиглаж сурдаг гэнэ. Эх орондоо байхдаа энэ бүхнийг яагаад сурдаггүй юм бол.
Бүх эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгах гэж чадлынхаа хэрээр зүтгэдэг. Харин хүүхэд тань хэчнээн ухаантай, боловсролтой байлаа ч гэсэн амьдрал дээр “санхүүгийн шалгалтандаа” унавал сайн сайхан амьдралыг зөвхөн мөрөөдөх болно.
Учир нь мөнгөний асуудлаа шийдсэн хүн амьдралынхаа сонголтыг мөнгөнөөс хамаарах дарамтгүйгээр хийдэг. Тиймээс үр хүүхэд тань нас бие гүйцсэн хойноо санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гэж цаг алдаж, зовж байхыг харахыг хүсэхгүй байгаа бол та анхаарлаа хандуулна уу.

Хуримтлалын гайхамшиг
“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” хэмээх номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан нэгэн түүхийг өгүүлжээ. “…Танил маань долоон настай охиндоо 10 ам.доллар өгөөд аав нь чамд нэг зүйлийг үзүүлье гээд ядуусын хороололд дагуулан очжээ. Тэр хавиар нэлээд явж, бүр хоолны газраар нь хүртэл оржээ. Эцэст нь аав нь охиндоо “Эдгээр хүмүүсийг чиний насан дээр байхад эцэг эх нь мөн л 10 ам.доллар өгсөн. Гэвч тэд тэр дор нь л чихэр жимс аваад идчихсэн. Хүн мөнх эцэг эхтэйгээ амьдрахгүй. Хэзээ нэгэн цагт бие дааж амьдрах болно. Харин чи сайхан амьдрахыг хүсч байвал олдсон мөнгөө хадгалж сурах хэрэгтэй” гээд хуримтлалын төлөвлөгөө гаргаж өгчээ. Охин тэдгээр ядуусын нэг болохыг хүсээгүй тул өөртөө мөнгөн хуримтлал бий болгож, насанд хүрэхдээ зуун мянга гаруй ам.доллартой болсон байжээ…”
Монголчууд ихэнхдээ “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэсэн хуулиар амьдарч ирсэн. Үүнд багын хүмүүжил, боловсрол болон тайван “монгол араншин” ихээр нөлөөлдөг нь ойлгомжтой. Монголд жирийн амьдралтай нэгэн ажил хийлгүй хэдэн сар хамаатан саднаараа тэжээлэгээд байж болдог. Тэр байтугай гуч гарсан хэрнээ эцэг эхтэйгээ амьдраад, тэжээлгээд явж л байдаг. Харин зах зээл хөгжсөн орнуудад эцэг эхчүүд нь хүүхдээ 18 нас хүрмэгц тусад нь гаргадаг.
Энэ нь нэг харах нь ээ хэтэрхий харгис мэт боловч өрсөлдөөнтэй нийгэмдээ дасгаж, амьдрах дадлыг эртнээс сургах гэсэн арга бололтой. Бидний амьдарч байгаа зах зээлийн нийгэм маань өөрөө хатуу хуультай. Тиймээс бид үр хүүхдээ ирээдүйд сайн сайхан байлгахыг хүсвэл зохих хэмжээний санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй. Үүний тул нэн тэргүүн мөнгө хуримтлуулах аргад сургах нь чухал. Хуримтлалтай байвал хүүхэд тань хэзээд өөрийн гэсэн хөрөнгөтэй байх, гэнэтийн шаардлага гарсан үед хуримтлалаа ашиглан олон эрсдэлээс хамгаалагдах, мөнгөө бодлоготой хэрэглэх, мөнгө хадгалах дадалтай болох зэрэг олон давуу талтай байдаг.
Манай монголчууд хүүхдэдээ хадгаламж нээлгээд, тэдэнд огт үзүүлэхгүй байсаар насанд хүрэх хэрд нь гэнэтийн бэлэг болгон гардуулдаг. Харин гэнэт баяжсан “цээж баян” маань юу юугүй үрж гарна. Яагаад гэвэл хүүхэд тань мөнгөний үнэ цэнийг, энэ мөнгө хэрхэн хуримтлагдсаныг мэдэхгүй. Харин “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэдэг хуулийг сайн мэдэж байдаг. Тэгвэл Америк гэр бүлүүд хүүхдүүддээ эртнээс хадгалах дадал суулгах үүднээс банканд хадгаламжийн данс нээж өгдөг.
Энэ нь зүгээр нэг төмөр хайрцганд мөнгөө хадгалахаас илүү үр дүнтэй байдаг тул хүүхдүүд ч мөнгөн хуримтлалаа өсгөхөд их зүтгэлтэй ханддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд нь дансан дахь мөнгөнийх нь гүйлгээг хүүхэдтэйгээ хянаж, ихэнхи орлогыг хүүхэд өөрөө хийдэг байна. Тиймээс хүүхэд дансан дахь мөнгөн хуримтлал нь хэрхэн бий болсныг, мөнгөний үнэ цэнийг мэддэг, мөнгөтэй зөв харилцаж сурсан үед нь дансыг өөрт нь хүлээлгэж өгдөг байна.

Үргүй зардал
Удаан уулзаагүй хүүгээ ирэхэд нь би зав л гарвал дагуулан дэлгүүрээр хэсч хүссэн зүйлийг нь авч өгснөөр санасан сэтгэлээ дэвтээдэг байв. Гэтэл үүний дүнд гэрт эвдэрхий тоглоомын сэг хөглөрч, хүү маань энд тэнд явахдаа нүдэндээ харагдсан бүхнээ авах гэж зүтгэдэг “дарангуйлагч” болчихсон байв. Хямдхан юм чинь хэмээн 1000, 2000 төгрөгийг тоолгүй барихад л эвдрэх тоглоом, бохь, чихэр авч өгснөөр би хүүдээ баяр баясгаланг өгч байна хэмээн эндүүрдэг байжээ.
Энэ мэтээр хүүгээ өөгшүүлсээр байтал нэн тэргүүнээ хонгор үр маань үрэлгэн занд суралцаж, цоорхой шуудай руу мөнгөө юүлэхэд бэлэн нэгэн болох нь ээ. Хоёрдугаарт 1000, 2000 төгрөгийг бараа мэт зарж буй тэр эрхэм үүгээрээ ашиг олж байгаа болохоор би тэр хэрээр алдагдалд орж байгаа гэсэн үг. Энэ бүхнийг анзаарсан болохоор би хүүгийнхээ өмнөөс худалдаа хийхээ больж, түүнийг мөнгөтэй харилцах аргад сургахын тулд сар тутам халаасны мөнгө өгч байхаар боллоо. Энэ арга маш богино хугацаанд үр дүнгээ харуулсан юм.
Эхний удаад хүү мааань мөнгөө тэр дор нь үрж орхилоо. Мэдээж бид тохиролцсон болохоор хүү маань энэ сар надаас ямар нэгэн зүйл нэхэх эрхгүй. Харин дараагийн удаа юу худалдаж авахаа төлөвлөдөг болж, дараа сар нь сонирхсон барааныхаа үнийн судалгааг хийж сэтгүүл эргүүлж байгаа харагдсан юм. Тэгээд таалагдсан зүйлээ авахын тулд хэдэн сарын цалингаа цуглуулахаа тооцоолж, бэлгэнд авсан мөнгөө хүртэл уйгагүй цуглуулж билээ. Бас хүү маань өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан тоглоомоо ариглан гамнаж, юу юугүй эвдэхээ больсон билээ.
Ийнхүү дээрх арга хүүд маань хадгалах, сайн сонголт хийх, хүссэн зүйлдээ хүрэх тэвчээр, худалдаа хийх сайн муу талууд, алив зүйлийн үнэ цэнийг бага ч гэсэн ойлгуулж өгсөнөөрөө сайн хичээл болсон. Би ч хүүгийнхээ элдэв хүслийг гүйцээх гэж үргүй зардал гаргахаа больсон. Нэмж хэлэхэд таны мөнгөтэй харилцах байдлаас хүүхэд тань суралцдаг гэдгийг сайтар бодолцон хүүхдийн шуналыг төрүүлэх, нүдэн дээр нь мөнгөө дэмий зүйлд зарахгүй байхыг хичээгээрэй. Мөн хүүхдийн мөнгөний хэрэглээнд үеийнхнийх нь дарамт, нөлөө ихээхэн байдаг бөгөөд тэд материаллаг зүйлсийн хойноос хөөцөлдөж мөнгөө үргүй зарах тохиолдол цөөнгүй. Энэ үед нь тэднийг загнахын оронд сайн зөвлөж хэлэх, ярилцах, мөн санхүүгийн амжилтад хүрэгсдийн номыг уншуулбал илүү үр дүнтэй байх болно.

Санхүүгээ бэхжүүлэх аргад сургах нь
Та хүүхдэдээ хадгаламжийн данс нээж өгөөд, мөнгөтэй зөв харилцах аргад сургасан бол дахиад нэг зүйлийг заах хэрэгтэй. Хүүхэд тань өгсөн бэлэн мөнгөөр дансаа цэнэглэхээс гадна мөнгөө зохих хэмжээний эргэлтэд оруулж, өсгөх аргыг эзэмших хэрэгтэй. Энэ нь санхүүгийн чухал боловсрол гэж мэргэжилтнүүд үздэг. Үнэндээ доор санал болгох зүйл монголчууд бидний хувьд танил санагдахгүй байх аа. Учир нь бид өөрсдөө үнэт цаас, хувьцаа, бондын талаар сайн мэдэхгүй шүү дээ. Харин зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад хувьцаа, үнэт цаас, бонд зэргийг энгийн иргэд нь санхүүгээ өсгөхөд өргөн ашигладаг байна.
Хүүхдэдээ сурч, ажиллахын хажуугаар мөнгө өсгөх дээрх аргыг эзэмшүүлэхийн тулд та өөрөө эхлээд туршаад үз. Анхны хөрөнгө оруулалтаа хийхээс өмнө та хувьцааны зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлж энэ талаар багагүй судалгаа хийхэд гэмгүй. Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох нэгэн номын зохиогч “…Энгийн ажил эрхэлдэг, жирийн хүмүүс саятан болдог. Тэд сугалааны хожлоор гэнэт баяждаггүй, харин удаан хугацааны турш бага багаар хуримтлуулсан мөнгөө зөв хөрөнгө оруулалтаар өсгөхийн ашиг тусыг мэддэг учраас л баялаг цуглуулж чаддаг” гээд хүүхдэд өгөх санхүүгийн бэлэг дотроос хамгийн үнэтэй нь хувьцаа байх болно хэмээн онцолжээ. Хувьцааны хөрөнгө оруулалтаар ихээхэн хэмжээний хөрөнгө олж болохыг хэн ч үгүйсгэхгүй ээ.

Юунаас эхлэл вэ?
Хүүхдүүд мөнгөний талаарх мэдлэг, боловсролыг найз нөхөд, сургууль хэвлэл мэдээлэлээс олж авах байх хэмээн найдах хэрэггүй. Эцэг эхчүүд л энэ талын боловсролд нь анхаарал тавьж, мөнгөө зөв хэрэглэж сурахад нь туслах хэрэгтэй. Бага насны хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулахын тулд дэлгүүр лүү дагуулан явж, хямдралын талон ашиглах, хямдрал явагдах үеэр нь худалдаа хийж, жинхэнэ үнийг худалдан авсан дүнтэй нь харьцуулан хэмнэлтээ хамтдаа тооцоолох зэргээр үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй.
Мөн гэр бүлийнхээ санхүүгийн төсөв тооцоондоо хүүхдүүдээ оролцуулах нь тэдэнд цаашдаа өөрсдийн мөнгөний урсгалаа зөв зохицуулах дадлыг олоход нь туслана. Мөн мөнгийг хөдөлмөрлөж олохын баяр баясгаланг мэдрүүлж, шийдвэр гаргах чадварыг нь сайжруулахад туслах зорилгоор биед нь тохирсон ажил хөдөлмөр хийлгэсэн ч болно.
Хүүхдүүд хүсвэл өөрсөндөө тохирсон ажлыг олж чаддаг. Гэхдээ энэ мэтээр мөнгө санхүүгийн асуудалд анхаарлыг нь хандуулах нь шуналын тулам болго гэсэн үг огтхон ч биш. Харин ч хэт их шунаглан хорхойсохоос болгоомжлуулах нь эцэг эхийн үүрэг. Дээрх аргуудаас гадна хүүхдийн санхүүгийн боловсролын янз бүрийн гарын авлага номуудыг өргөнөөр ашиглаж, хүүхэддээ мэдлэг мэдээллийг олгох нь чухал.

Эх сурвалж: www.huurhun.mn

[Дэлгэрэнгүй...]


Хүний биемахбодийн талаархи 56 сонирхолтой баримтууд




1. 1918-1919 онуудад АНУ болон Европт гарсан ханиадны тахлаар 20 гаруй сая хүн эрсдсэн.
2. Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг хүн жилд хагас аяга давирхай уудаг.
3. Амьтны аймаг дотроос хүн л шулуун шугам зурж чаддаг.
4. Хүний толгойн үс амьдралынх нь туршид дунджаар 725 километр ургадаг.
5. Цайвар үстэй хүмүүсийн сахал хар үстэй хүмүүсийнхээс илүү хурдан ургадаг.
6. Инээмсэглэхэд хүний 17 булчин “ажилладаг”.
7. Уушигны гадаргуу ойролцоогоор 100 квадрат метрт хүрдэг.
8. Хүний ДHК-т ойролцоогоор 80 000 ген агуулагддаг.
9. Эрчүүдийг 130 см, эмэгтэйчүүдийг 120 см-ээс нам бол одой гэж тооцдог.
10. Хүний биемахбодийн цусны цагаан бөөм 2-4 хоног, харин улаан бөөм 3-4 сар амьдрах чадвартай.

11. Францчууд гарын таван хурууг пус, индекс, мажор, анюлэр, орикюлэр гэж нэрлэдэг.
12. Хуруу болгон хүний амьдралын туршид ойролцоогоор 25 сая удаа нугардаг.
13. Зүрхний хэмжээ зангидсан гартай дүйцдэг. Насанд хүрсэн хүний зүрх 220-260 г байдаг.
14. Хүний биемахбодийн найрлаганд ердөө л 4 минерал (апатит, арагонит, кальцит, кристобалит) ордог.
15. Өдөр тутам хүний тархи ертөнцийн бүх утаснаас илүү их цахилгаан импульс үүсгэдэг.
16. Хүчтэй гэрлийн цочирлоос болж хараагүй болох үзэгдлийг “цасны сохор” гэдэг.
17. Хүний биемахбодид 2 килограмм бактери амьдардаг.
18. Нэг секундэнд хүний тархинд 100 000 химийн урвал явагддаг.
19. Хүүхэд төрөхдөө өвдөгний аяганцаргүй байдаг бөгөөд 2-6 настайд нь ургадаг.
20. Уушигны гадаргууны хэмжээ орйолцоогоор газрын теннисний талбайтай адил байдаг.
21. Хүүхэд төрөхөд тархинд нь 14 тэрбум эс байдаг бөгөөд насан туршид нь энэ тоо цаашид нэмэгддэггүй. Харин ч бүр эсрэгээрээ 25 нас хүрсний дараа өдөрт 100 мянгаар багасч байдаг. Нэг хуудас уншихад зарцуулсан минутанд ойролцоогоор 70 эс үхдэг. 40 наснаас хойш тархины доройтол огцом нэмэгдэж, 50 наснаас хойш нейронууд (мэдрэлийн эсүүд) хатдаг бөгөөд тархины хэмжээ багасдаг.
22. Сэтгэц судлалд цаг хугацаа, орон зай, өөрийн биемахбодь болон хүрээлэн байгаа орчинг хүлээж авах үйл явцын хямралыг албан ёсоор “Алиса үгэрийн оронд” гэж нэрлэдэг.
23. Амьд хүний нарийн гэдэс ойролцоогоор 2,5 метр, нас нөхчисний дараа булчингийн сулрал явагдснаас болж 6 метрт хүрдэг.
24. Хүн ойролцоогоор 2 сая хөлсний булчирхайтай. Насанд хүрсэн хүн дунджаар 1 литр хөлсөөр 540 калори алддаг. Эрчүүд эмэгтэйчүүдээс 40% илүү хөлөрдөг.
25. Баруун уушиг зүүнээ бодвол илүү их агаарын багтаамжтай.
26. Насанд хүрсэн хүн өдөрт ойролцоогоор 23 000 удаа амьсгаа авч, гаргадаг.
27. Амьдралынхаа туршид эмэгтэй хүний биемахбодь 7 сая өндгөн эс боловсруулдаг.
28. Хүний нүд 10 000 000 өнгийн ялгааг мэдэрдэг.
29. Амны хөндийд ойролцоогоор 40 000 бактери байдаг.
30. Папафобия – Ромын пап ламаас айх өвчин!
31. Нүдээ нээлттэйгээр найтаах боломжгүй.
32. Нуруу 33-34 нугалам үетэй.
33. Эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их нүдээ цавчдаг.
34. Эрчүүдийн биемахбодийн хамгийн жижиг эс бол үрийн шингэний эсүүд.
35. Хүний биемахбодийн хамгийн хүчтэй хөгжсөн булчин бол хэл юм.
36. Хүний биемахбодид ойролцоогоор 2000 амтлах рецептор байдаг.
37. Мессопотамид өвчтөн нас барвал түүний эмчлэгч эмчийг нь цаазлаж, өвчтөн сохорвол мөн эмчийг нь сохолдог байжээ.
38. Хүүхэд төрөхдөө ойролцоогоор 300 ястай байдаг бөгөөд нас хүрэхэд дөнгөж 206 нь л үлддэг.
39. Хүний биемахбодид 7 ширхэг саван үйлдвэрлэх өөх тос агуулагддаг.
40. Мэдрэлийн импульс 90 м/сек хурдтай биемахбодиор тархдаг.
41. Хүний үс савангийн ялтаснаас 5000 дахин зузаан байдаг.
42. Жилд хүний зүрх 36 800 000 удаа цохилдог.
43. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол 10 дахин их дальтонизмоор (өнгө ялгах чадвараа алдах) өвчилдөг.
44. Ходоодны шүүсэнд 0,4% давсны хүчил (HCl) агуулагддаг.
45. Бүх ясны бараг тэн хагас нь сарвуу болон тавхайнд байдаг.
46. Дундад зуунд эмч нар онош төөрвөл “тэмбүү” гэж оношлодог байжээ.
47. Цэнхэр нүдтэнгүүд өвдөлтийг илүү их мэдэрдэг.
48. Гарын хумс хөлийнхийг бодвол 4 дахин хурдан ургадаг.
49. Амьдралын туршид хүний арьс ойролцоогоор 1000 удаа гууждаг.
50. Томуу, томуу төст өвчин үүсгэдэг 100-аад төрлийн вирус байдаг.
51. Хананд толгойгоороо мөргөснөөс болж цагт 150 калори алдах магадлалтай. 52. Насанд хүрсэн хүний биеэнд ойролцоогоор 75 километров (!) мэдрэлийн судас байдаг.
53. Булемия – дарагдашгүй хоолны дуршил.
54. Партенофобия – онгон охидын айдас.
55. Шинжлэх ухааны хэлээр хүйсийг умбиликус гэдэг.
56. Хүний ясны 50%-д нь ус агуулагддаг.
[Дэлгэрэнгүй...]


Та урьд насандаа хэн байсан бэ? Шинжлэх ухааны тест




Энэхүү сонирхолтой тест энэтхэгийн сургаалийн үндсэн дээр зохиогдсон болно. Урьд хойд насны тухай онол, практик бүр эртнээс энэтхэг, түвдэд бий болсон гэдэг. Та урьдах амьдралдаа хэн байсан болохыг энэхүү тестийн тусламжтай мэдэх боломжтой. Эхлээд өөрийн төрсөн өдөр, он сарыг нэм. Ингэхэд 1 -9 хүртлэх тоо гарч байх ёстой. Жишээ нь, та 1963 оны 8-р сарын 29 нь төрсөн гэж бодъё. (29.08.1963) 2+9+0+8+1+9+6+3=38. Бий болсон тоог 3+8=11 нэмнэ.

Үүнийгээ задлаад 1+1=2. Таны тоо-2.

- Хэрэв та ах, эгч нартай байсан (байгаа) бол бий болсон тоон дээр 3-ыг нэм.
- Хэрэв та төрсөн газар нутагтаа амьдардаггүй бол 3-ыг нэм. Харин төрсөн газраасаа 100 км-ийн орчимд амьдардаг бол гурвыг нэмэх хэрэггүй.

-Хэрэв та төрсөн нутгаасаа өөр улсад амьдардаг бол 3-ыг нэм.
-Хэрэв гэр бүлд тань урт наслагчид байгаа, (байсан бол),(80-аас илүү настай) дахин 3-ыг нэм.

-Хэрэв та шөнө дундаас үүрийн 6 цагийн хооронд төрсөн бол 1-ийг нэм. Мөн 6 цагаас үдийн орчимд төрсөн бол 2-ыг нэм; 12-18 цагийн хооронд 3-ыг нэм; 18-24 цагийн хооронд төрсөн цаг хугацааг тодорхойлох боломжгүй бол дөрвийг нэм.
-Хэрэв өвөл төрсөн бол 1 -ийг нэм; хавар бол 2-ыг, зун-3, намар 4-ийг нэмээрэй. Хэрэв эм хүйстэн бол дахиж 1-ийг нэм.
Одоо дүнгээ гарга.

3. Та эрэгтэй хүн байсан бөгөөд XII-р зуунд Францад амьдарч байжээ. Амьтан, ургамалд маш хайртай байж. Ажил мэргэжил чинь үүнтэй холбоотой /цэцэрлэгч,
морин тэрэгч, тариачин/ байсан байна.

4. Та эр хүн байсан бөгөөд Италид Х-р зууны дунд үед төржээ. Та гудамжны хөгжимчний оргилуун амьдралаар амьдарч байв. Та маш ядуу нэгэн байсан.

5. Та өмнөх амьдралдаа дайн тулаанд их оролцож байжээ. Та офицер эсвэл цэрэг байсан бөгөөд Санкт-Петербург эсвэл Финляндад ХVIII-р зууны сүүл үед амьдарч байсан.

6. Таны өмнөх амьдралд далайн дээрэмчин байсан байж болох. XVIII-р зуунд Португалд төрсөн боловч дэлхийгээр нэг хэрэн тэнэдэг байжээ. Өмнөх амьдралдаа та азгүй нэгэн байсан.

7. Та мэргэ төлгө буулгадаг, илбэч эмэгтэй байжээ. XII зуунд Бирмд төрсөн байна.

8. V-р зуунд та Германд мастер, уран дархан байжээ. Таны мэргэжил төмөртэй холбоотой байсан.

9. Та XVI-р зуунд Шотландад амьдарч байсан. Язгууртан, мэдлэг боловсролтой эмэгтэй байв.

10. Та эмэгтэй хүн байсан бөгөөд Орост ХVII-зуунд амьдарч байжээ. Танд эрх мэдэл байдаггүй байсан. Хамжлагат эмэгтэй эсвэл маш хатуу, захирах дуртай эрэгтэйн эхнэр байсан байх магадлалтай.

11. Та эрэгтэй хүн байсан. Мөн хийдэд бүжиглэдэг байж. VI-р зуунд ойрхи дорнодод амьдарч байв. Та үнэт чулуунд дэндүү дуртай байснаас амиа алдсан байж болзошгүй.

12. Та XVII-р зуунд Скандинавт төрсөн бөгөөд зохион бүтээгч байжээ. Эрэгтэй хүн байсан.

13. Та ХI-р зуунд Египтэд эмэгтэй хүн болж төржээ. Таны уран цэцэн үг, авьяас бусдаас содон байв. Эртний гар бичмэлүүдийн нэрт зохиогч байсан.

14. Та I-р зуунд Бага Азид эр хүн болж төрсөн. Сүм хийд болон замын барилгачны мэргэжилтэй байсан.

15. Та Төв Африкт I-II-р зууны зааг эр хүн болж төрсөн. Гэр ахуйн ажил эрхэлдэг байсан.

16. Та III-р зуунд Умард Америкт төрсөн бөгөөд индейчүүдийн омгийн ахлагч байсан.

17. Та Х-р зуунд Грект эр хүн болж төрсөн. Загас агнуурын ажил эрхэлдэг байсан. Мөн тогооч байсан байх магадлалтай.

18. Та шулмасыг агнагч увдистан, анчин эр хүн байжээ. XVII зуунд Англид амьдарч байжээ.

19. Та өнгөрсөн амьдралдаа Румынд XV зуунд амьдарч байсан эмэгтэй болно. Маш их зоригтой, гэр орноо хамгаалагч байсан.

20. Өмнөх амьдралдаа та нилээд хөнгөмсөг нэгэн байж. ХIХ-р зууны эхээр Францад эмэгтэй хүн болж төрсөн. Эрчүүд танд их хайртай байжээ. Амьдралын эцэст та баян болсон.

21. Та ХVIII-р зууны эцэст Австралид эмэгтэй хүн болжтөрсөн. Та шинэ тивийг нээгч, эзэмшигч анхны суурьшигчдын нэг.

22. Та Сибирт XVIII-р зуунд эмэгтэй болж төрсөн. Олон хүүхэдтэй байжээ. Хүчтэй хувь хүмүүст их татагддаг. Мал маллах, хоол хүнс бэлтгэх зэрэг ахуйн ажилтай байсан.

23. Та ХIХ-р зуунд Умард хязгаарт амьдарч байсан эр хүн. Та маш эрэмгий дайчин, анчин хүн байсан.

24. Өмнөд Америкт та эмэгтэй хүн болж төрсөн. ХVIII-р зуунд амьдарч байсан бөгөөд хурц тод амьдралд дуртай нэгэн байсан. Бүжгээр талхныхаа мөнгийг олдог байв.

25. Та оросын хаанд ойр шадар явсан. Та эр хүн байсан. Хятадад II-р зуунд амьдарч байсан. Шашин шүтлэгтэй лам хүн байжээ.

26. Та оросын хаанд ойр шадар явсан эмэгтэй хүн. Х/I-р зуунд Москвад эсвэл ойр орчимд амьдарч байв.

27. Та ХVI-р зууны эцэст Дорнод Европт амьдарч байсан эр хүн. Шилний мэргэжилтэн.Чех эсвэл Венецид шил үлээгч байсан байх магадлалтай.

28. Та ХIII-р зуунд Японд эмэгтэй хүн болж төржээ. Таны мэргэжил хор болон химийн бодистой холбоотой байв.

29. Та Х/I-р зуунд Поленизэд маш үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй болон төржээ. Ява болон Суматра арлын эрчүүд танд ухаан алдан дурладаг байжээ. Амьдралын төгсгөл эмгэнэлтэй. Аллага эсвэл гунигтай өтлөх нас. Та одоогийн төрөлдөө өмнөх амьдралын алдааг засах боломжтой.

30. Та оросын өмнөд хэсэгт XVIII-р зуунд эр хүн болон төржээ. Эх орноо хамгаалагч, дайчин, гавшгай нэгэн байсан.
[Дэлгэрэнгүй...]


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors