Browse » Home » Archives for August 2008
Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар эх орондоо ирлээ

Өнөөдөр 11.55 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд Монгол түмний минь хүсэн хүлээж байсан Монгол улсын гавъяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн боксын аварга Э.Бадар-Ууган, ОУХМ, “Бээжин-2008” Олимпийн боксын мөнгөн медальт П.Сэрдамба нар буулаа.
Тэднийг баяр хөөртэйгээр угтах эцэг, эх, ах дүү, спортын эрхэм багш нараас нь гадна эгэл жирийн иргэд, хэвлэл мэдээллийнхэн олноор цугласан харагдсан. Хоёр боксчин газардсан даруйдаа Биеийн тамир спортын улсын хороонд очсон юм. Монгол ёсоор сүү, цагаан идээгээ амссаны дараа боксын их замд хөтлөн оруулсан дэвжээндээ хүндэтгэл үзүүллээ. “Боксын түүхэнд Куба улсыг Монгол улс анх удаа ардаа орхилоо” хэмээн боксынхон тун сэтгэл хангалуун байсан. Ийнхүү хүн төрөлхтөний агуу баяр болох Олимпид эх орныхоо нэрийг цуурайтуулж, Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсан эрхэм тамирчид маань эх орондоо ирлээ.
Тун удахгүй буюу 16.30 цагт Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр МУГТ Э.Бадар-Ууганд Хөдөлмөрийн баатар цол гардуулах ёслолын ажиллагаа болно. Түүний дараа 18.00 цагт нийт иргэд Сүхбаатарын талбайд тамирчдаа угтан авах Үдшийн цэнгүүн болох юм. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон бусад удирдлагууд тамирчиддаа баяр хүргэн үг хэлнэ.
О.Ариунбилэг
Монголын түүх

Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ.
2000 гаруй жилийн өмнө Ази тивд нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан. Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.
Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж хойш хойш нь уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитны үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна.
Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалд агуйн болон хадны зураг, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. Монгол нутагт амьдарч түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн овог аймгуудын анхных нь Ди нар юм.
Төв Ази, монгол оронд оршин амьдарч байсан монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь, ямааг гаршуулан мал адуулж амьдрах болсон байна.
Н.Түвшинбаяр Олимпийн аварга боллоо!

Монголын ард түмэн энэ өдөр тун их баяртай байна. ОУХМ Н.Түвшинбаяр Монголын ард түмны хүсэн хүлээсэн Олимпийн алтан медалийг хүртэж алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ..
Манай тамирчин эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Кейжи Сузукиг цэвэр ялсан бол дараагийн барилдаанд Германы бөх Бенжамин Берлатаг ялсан юм. Ингээд дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг хоёр юко, нэг кока үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон билээ. Азербайжаны Мовлуд Миралиевтэй хийсэн энэ барилдаан тун сонирхотой болж үндсэн цагт 2 тамирчин тэнцэж хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор Түвшөө маань ялалт байгуулснаара аврагын төлөө барилдах эрэгтэй болсон юм.
Ингээд Олимпийн алтан медалийн төлөө Казакстаны Асхат Зиткеайтэй учраа таарч оноогоор илт илүүрхэн ялснаар Олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Нийт монголынхоо ард түмний өмнөөс Түвшинбаяртаа халуун баяр хүргэе. Эх орон чинь чамаар бахархаж байна Түвшээ !
Эх сурвалж : http://mongolchuud.blogspot.com
Оффисынхоо дотоод байршилаар хэрхэн ажлын бүтээмжийг дээшлүүлэх вэ?

Оффисын дотоод тохижилт, байршил ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тохитой, тухтай, зөв зохион байгуулалттай ажлын байр ажлын үр бүтээмжид их чухал нөлөөг үзүүлдэг. Судлаачидын гаргаж ирсэнээр ажлын байранд хийх хэдхэн өөрчлөлт гэхэд ажлын байрны уур амьсгал болон ажлын бүтээмжид маш их нөлөөг үзүүлдэг гэсэн байна.
Тохитой байх ёстой.
Юуны өмнө ажлын байр тохитой ба мөн эрүүл байх ёстой. Хэрэглэж буй тавилга, эд хогшил бүгд эрүүл мэндэд хортой бус, мөн хүрээлэн буй орчинд хор нөлөө үзүүлэхгүй байх нь чухал. Мөн ажилчидадаа сайн ажиллах нөхцөл байдлыг нь сайжруулж, ажиллах урам зориг өгөхийн тулд хэрэгсэл, хэрэгтэй зүйлүүдээр нь хангах ёстой. Наад зах нь компьютерээс нүд хамгаалах дэлгэц, оффисын зориулалттай сандал зэргээр хангах ёстой. Мөн өрөөний температур болон агааржуулагчийг сайн суурилуулж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм.
Дотоод байршил зөв байх ёстой.
Та оффисоо хардаа. Ажилчид тань хаана сууж байна, тавилга, оффисын хэрэгслүүд хаана байна вэ? Оффисын хэрэгслүүд аль болох хүрэхэд, хэрэглэхэд амар газар байрлах ёстой юм. Харин ажилчдын хувьд өөр өөрсдийн гэсэн хэсэг буюу тасаг, тасалгаатай байвал сайн ба өөр хоорондоо зайтай байж, явж, өнгөрөхөд бусаддаа ямар нэг саад болохооргүй байх ёстой юм.
Оффисын өнгө маш чухал байдаг.
Тухайн оффисын байр ямар зориулалттай вэ гэдгээс хамаараад оффисын өнгийг та сонгох хэрэгтэй юм. Жишээ нь : Хэрвээ таны оффис банк эсвэл хуулийн байгууллагатай холбоотой бол оффисоо завсрын өнгөөр будах хэрэгтэй. Жишээ нь: бүдэг ногоон, цагаан байвал зүгээр. Харин хэрвээ таны оффис урлаг уран сайхантай холбоотой буюу дизайнер, архитектуртай холботой бол аль болох хүчтэй өнгөнүүдийг сонгох хэрэгтэй юм. Мөн хүн байнга нэг хэвийн байдлаас уйдаж залхуу хүрэх шинж илэрдэг тул та ханандаа гоё зураг дүрсүүдийг хадах хэрэгтэй.
Оффисын тавилгууд хөдөлдөг буюу гүйдэг байх ёстой.
Таны оффисын тавилгууд хөдөлдөг, мөн авсаархан байх хэрэгтэй. Энэ нь оффисоо дахин өөрчлөх, байршилыг нь солих ,нүүж суухад амар байх болно. Мөн та шинэ ажилтан авах эсвэл ажилтанаа цөөлөх үед тавилгын байршилын өөрчлөлт хийх нь танд ямар ч асуудалгүй болох юм.
Шуугиан багатай байх.
Оффисд дуу чимээ ихтэй байх нь ажилчид ядрах нэг шалтгаан болох ба мөн анхаарал сарниулдаг. Тэгэхээр каноны машин, принтерийн машин зэрэг дуу чимээ гаргадаг зүйлсийг ажлын өрөөнүүд эсвэл хэсгүүдээс аль болох хол зайдуу эсвэл өөр өрөөнд байлгах хэрэгтэй байдаг. Мөн дуу чимээ их гаргадаг ажилчид буюу утсаар яриа их хийх ёстой ажилчидыг бичиг цаасны ажилтай ажилчидаас тусад нь байлгах ёстой юм.
Оффисоо цэцэгжүүл.
Оффисдоо цэцэг, ургамал байрлуулах нь маш сайн үр дүнг авчирна. Яагаад гэвэл цэцэг ургамал оффисд байх нь ажилчидыг орчиноос бага тасарсан мэт сэтгэгдэл төрүүлэх ба мөн эрүүл орчиныг бий болгох юм.
Зохиогч М.Ундрал
Ширээний соёл гэж юу вэ?

Хэрвээ та ширээний соёлыг мэдэх аваас ямар ч хүндтэй хүлээн авалт, найз нөхдийн уулзалтад санаа зовох зүйлгүйгээр тухтай хооллож чадна. Та дараах зөвлөгөөг сурч авсанаар хооллох үед гарч болох ичгүйртэй байдлуудаас өөрийгөө аврах болно.
1. Та суунгуутаа шууд ширээндээр байгаа алчуурыг дэлгэж, өвдөгөндээрээ тавих хэрэгтэй. Хэрвээ алчуур их том байвал давхарлаад тавьж болно. Хэрвээ та 00 орох, эсвэл гарах хэрэгтэй болвол алчуураа тавагныхаа баруун талд цэвэрхэнээр тавиарай. Гэхдээ алчуурыг хэзээ ч сандал дээрээ тавьж болохгүй. Алчуурыг нусны алчуур мэтээр ашиглаж болохгүй гэдгийг санаарай.
2. Ширээнийхээ ард сууж байхдаа нүүрээ чөлөөтэй байлгах хэрэгтэй. Бөгтийж болохгүй. Тохойгоо ширээндээр тавьж болохгүй. Ширээний нөгөө булан, хэсэгт хүрэх гэж сунаж болохгүй. Та хэн нэгний хоолонд хувцасаа дүрчихэж магадгүй. Мөн энэ бол маш бүдүүлэг.
3. Ширээнд хамт сууж буй хүмүүсийн тань хоол ирэхээс өмнө хоолоо амсаж болохгүй. Хамт хооллож буй хүмүүстэйгээ ижил түвшинд хоолло.Эс тэгвээс та хэтэрхий эрт эсвэл хэтэрхий сүүлд хооллож дуусна.
4. Бага багаар хазаж, амаа ангайлгүй зажлах ёстой. Амаараа дүүрэн хоолтойгоор яриж болохгүй ба мөн чимээ гарган идэж, асгаж цутгаж болохгүй. Энэ хүмүүст таалагдахгүй. Юм уухаасаа өмнө аман доторх зүйлээ идсэн байх ёстой .
5. Хэрвээ талхан дээр цөцгийн тос түрхэх хэрэгтэй болсон бол эхлээд цөцгийн тосоо тавгандаарээ тавих ёстой. Харин дараа нь түүнийгээ талхандээрээ түрхэнэ. Талхаа жижиглэх хэрэгтэй. 2 хазаад дуусчихаар том жижиглэж болохгүй. Түүнээс бага жижиглэ. Тэгээд талхаа идэх бүрдээ цөцгийгөө түрх. Тэрнээс бүгдэнд нь нэг дор түрхэж болохгүй.
6. Шөл идэхдээ халбаганаасаа дуу чимээ гаргалгүйгээр сорж идэх хэрэгтэй. Хэрвээ шөлөө уугаад дуусцан бол халбагаа шөлнийхөө доод талын тавгандээр, үнэхээр шаардлагатай бол шөлнийхөө тавган дотор хийх хэрэгтэй.
7. Тавгандээр үлдсэн сүүлийн ногоо зэргийг авахдаа сэрээ эсвэл жижиг талх ашиглаж болно. Гараа ашиглаж болохгүй.
8. Гар утсаа унтраа. Хоол идэж байхдаа гар утас ашиглана гэдэг бүдүүлэг ба бүсад хүмүүст ядаргаатай санагдана.
9. Шаардлагатай тохиолдолд тэгэхгүй юу, баярлалаа гэх үгнүүдийг хэрэглээрэй. Хоол хичнээн гоё биш байсан ч сайхан байсан гэж хэл. Хоолыг хийхийн тулд хүч хөдөлмөр гаргасан байгаа.
Зохиогч М.Ундрал
Интернэт бизнесийн хөгжил

Интернэт анх 1969 онд үүсчээ гээд та хаанаас ч олж үзэж болно. Тухайн үедээ хэн ч үүнийг дэлхий дахиныг холбосон мэдээллийн зуун болгох гол үндэс юм гэдгийг төсөөлөө ч үгүй биз. Интернэт анх vvсэн бий болоход зөвхөн текстээс өөр мэдээлэл дамжуулдаггvй их уйтгартай эд байсан гэдэг.
Анх Америкийн Конгресс номын сан, цэргийн зориулалтаар ашиглаж байсан ч тун удалгүй 1990 онд WWW зохиогдсоноор Интернэт янз бvрийн зураг, дvрс дамжуулдаг болж, 1993 оноос энэ технологио олон нийтэд vнэгvй тараах шийдвэр гарч, 1994 оноос Интернэт бизнесийн хөгжих эхлэл жинхэнэ утгаараа тавигдсан юм.
Хvмvvс Интернэтийг бизнес хийж, ашиг олж болох хэрэгсэл гэдгийг төдхөн ухаарч асар олноороо Интернэт бизнесийг эхлvvлцгээж байлаа. 1994- 2000 оны үед интернэт бизнесийн хөгжлийг бүгд хэт хөөрөгдөж STOCK MARKET дээрх үнэ нь огцом өссөн нь internet bubble болж төдхөн үнийн хөөрөгдөл нь огцом буурснаас маш олон интернэт бизнесүүд дампуурцгаасан юм. Тэр үед тоотой хэдхэн бизнес үлдсэн нь одоо ч хүчтэй байгаа Yahoo, MSN, Dell зэрэг юм. Тэд хэдэн жилдээ алдагдалтай ажиллаж байсан ч зах зээлийн энэхэн үедээ тэсч гарч чадсанаар зах зээлд хүчтэй байр суурь эзэлж хэрэглэгчдийн хэрэглэх дуртай вэбүүд болж чадсан билээ.
Интернэт бизнес нь анх эхлэхэд ердийн бизнестэй харьцуулахад хамаагүй хялбар, үнэ өртөг багатай тул мөн үй олон бизнесүүд тун ч удалгүй гарч эхэлсэн юм. Ихэнх бизнес нь гарч ирсэнтэйгээ адил төдхөн унтарч байсан ч тэд нар дотроос жинхэнэ хөл дээрээ тогтож чадсан бизнесүүд бий болсон нь өнөөгийн eBay, Amazon, Google зэрэг юм. Тэд анхны интернэт бизнесийн өнгө төрхийг интернэтийн түүхэнд бичиж байлаа. Тэднийг хуулбарлан дуурайгсад ч гарч эхэлсэн юм.
Тэр vеийн Amazon, eBay, Dell зэрэг компаниуд нь ямар нэгэн шинэ санаа гаргаагvй, амьдралд байдаг бизнесийг л Интернэтээр дамжуулан хvргэж эхэлсэн бөгөөд энэ нь хэрэглэгчдэдийн гэртээ сууж байгаад хэрэгтэй vйлчилгээ, бараагаа авч болох шинэ боломж нээж өгсөнөөрөө амжилтанд хvрсэн билээ. Эндээс ургуулаад бодоход Интернэт бизнесvvдийг 4 том бvлэг болгон хувааж болно.
1. Анхдагчид
Анхдагчдад нь мэдээж миний тvрvvний хэлсэнчлэн урьд нь байсан бизнесийг онлайн болгож хvмvvс интернэтээр тухайн бараа vйлчилгээг авах боломжтой болгосон. Жишээ нь Amazon анх интернэтээр ном, сурах бичиг, Dell компьютер худалдаж эхэлсэн бол eBay хvмvvс нэг нэгэндээ Интернэтээр дамжуулан юм зарах, авах боломж олгосон байна. Энэ бизнесvvдийг дагаад ихэнх дэлгvvрvvд, зарим төрлийн vйлчилгээний компаниуд бараа бvтээгдэхvvн, vйлчилгээгээ бас онлайнаар худалдаж эхэлсэн юм. Энэ нь хvмvvст гэрээсээ гаралгvйгээр аливаа сонирхсон зvйлийнхээ vнэ, өнгө, загвар гээд харьцуулсан судалгаа хйх өргөн боломж, сонголт бий болгосон төдийгvй хэрэглэгчдийн цагийг хэмнэх, мэдээллийг хурдан хугацаанд олж авах маш олон ач холбогдолтой байлаа.
Мэдээж анх Интернэтээр бизнес эрхэлж байх үед хүмүүсийн итгэлийг олох гэдэг хамгийн хүндрэлтэй асуудлуудийн нэг байлаа. Яагаад заавал нэтээс юм худалдан авах ёстой гэж, хэрэгтэй зүйлүүд хажуугийн дэлгүүрт байхад гэж ихэнх хүн боддог үе байлаа. Гэтэл энэ сэтгэхүйг өөрчилж онлайн худалдааг энгийн жирийн хэрэгцээ болгож чадсанаараа эдгээр анхдагчууд маш их гавьяатай юм. Жишээ болгон тус бүрд нь дэлгэрэнгүй авч үзье л дээ.
Амазон л гэхэд анх гарч ирэхдээ онлайнаар ном зарж гарч ирсэн бөгөөд тухайн vедээ зах зээлийг хуваан эзэлчихсэн байсан том том номын дэлгvvрийн сvлжээнvvдийг хэрхэн шахаж чадсан юм бол оо?
Дэлл гэхэд л хэрэглэгчдэд урьд нь хэзээ ч байгаагүй сонголт хийх боломжийг бий болгосон. Та урьд нь дэлгүүрт үйлдвэрлэгдээд угсрагдаад аль хэдийн бэлэн болчихсон компьютерээс шилж сонгох хэрэгтэй байсан бол Дэллийг гарснаар та компьютерынхаа бүх л эд ангийг өөрийн хэрэгцээнд зориулж шилж сонгох болсон байна.
eBay нь хүмүүсийн хоорондын хар захын наймааг илүү өндөр түвшинд, соёлтой орчинг бүрдүүлж бий болгож өгснөөрөө алдартай. Хэдийгээр эхний 5 жил дан алдагдалтай ажиллаж байсан ч төдөлгүй хөл дээрээ зогсож одоо онлайн худалдааны ихэнх солилцоог хийдэг алдартай компани болж чадсан юм.
Мөн Амазон, eBay нь хэрэглэгчдийн үнэлгээний системийг бий болгосноор онлайн дээрх бие биендее итгэлгүй байдлыг багасгаж хичнээн нүүр тулан наймаа хийгээгүй ч, рейтингийнхээ өндөрөөр хэр найдвартай итгэлтэй хүн болохоо баталж чадсанаар хүмүүсийн эргэлзээ арилж улам энэ талын наймаа өргөжих үндэс суурь болсон юм.
Нийтлэл бичсэн: Б.Болор
Өглөө хэрхэн сэрдгээр нь таны зан чанарыг тодорхойлж болно

Нойрсож байх үедээ хүн амгалан тайван байдаг. Харин сэрмэгц л өдөр тутмын амьдрал, ахуйн асуудал биднийг хүлээж байдаг нь төвөгтэй санагдана. Нойрноос сэрэхдээ зарим нь бухимдалтай, нөгөө хэсэг нь тааламжтай янз бүрээр л өглөөг хүлээн авдаг. Иймд хүмүүсийн сэрэх байдлаар зан аашийн тодорхойлж бас болдог.
Сэрүүлгээр сэрдэг
Уг нь хүн өөрөө бие даан сэрэх нь зөв юм. Механик сэрүүлгээр сэрдэг хүмүүс хуучинсаг үзэлтэй, өөрчлөлт хувьсалд дургүй байдаг. Гэртээ хэд хэдэн цаг сэрүүлэгтэй хүн өөрийн хүчинд итгэдэггүй, хариуцлагаас айдаг онцлогтой.
Цовоо сэргэг эсвэл дүнсгэр босох
Өглөө бүр тааламжтай сэтгэлтэй босдог хүн амьдралыг нэгэн том сонирхолтой адал явдал мэт хүлээн авдаг. Эрт босдог “болжмор”-ууд амьдралд зохицохдоо их сайн. Харин өглөөгүүр дүнсгэр, бухимдалтай босдог хүмүүс амьдралын тэнхээ султай.
Орон дотроо хөлбөрөх дуртай
Идэвхгүй хүмүүс. Энэ өдөр сонирхолтой зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байдаг. Амьдралд өөрийн байр сууриа олоогүй. Бодит байдлаас зугтахыг эрхэмлэдэг. Ид шидтэй мэт сайхан харагдахын тухай мөрөөдөх дуртай.
Өглөө босоод гимнастик, дасгал хийдэг
Зорилгодоо үнэнч хүмүүс өглөө биеийн дасгал хийдэг. Тэд эхэлсэн ажлаа заавал дуусгадаг бөгөөд хүч чадлаа зөв тооцоолсон байдаг. Сул тал нь дэндүү зөрүүд, ямар нэгэн зүйл болохгүй тохиолдолд бусдыг буруутгах дуртай.
Шүршүүрт ордог
Өглөө шүршүүрт орох нь зөвхөн цэвэрч байдлын илрэл бус. Шүршүүрт орох нь хуримтлагдсан бохир энергийг угаадгаараа онцлогтой.
Шүршүүрт өглөө ордог хүмүүс ямагт эрч хүчтэй байдаг.
Өглөө юу уудаг
Кофегүй өглөөг угтаж чаддаггүй хүмүүс ихэвчлэн даралт багатай байдаг. Амьдралыг илүү тааламжтай нүдээр харахын тулд тэдэнд жаахан допинг хэрэгтэй болдог. Цай уудаг /ялангуяа ногоон/ хүмүүс амьдралд тайван ханддаг бөгөөд саад бэрхшээлийг төвөггүй давдаг. Буцалсан ус, жимсний шүүс эрхэмлэдэг хүмүүс гэрсэг бус.
Өглөө юу иддэг
Өглөөгүүр бие организмд энерги их шаардагддаг. Өглөө сайтар иддэг хүмүүс тооцоотой, өөрийн ашиг хонжоогоо ямагт эрхэмлэдэг. Ийм хүмүүс гуанз, цайны газар орж чанаргүй хоолонд мөнгө үрэх дургүй байдаг. Харин аяга кофе, хавчуургатай талхаар өглөөний цайг хязгаарладаг хүмүүс ирээдүйн тухай бараг боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг.
Ажилд явахдаа хэр зэргийн хугацаа зарцуулдаг
Орой унтахын өмнө гутлаа цэвэрлэдэг, хувцсаа индүүддэг, бичиг цаасаа эмхэлдэг хүмүүс амьдралд ч мөн бэлтгэлтэй тааламжгүй нөхцөл байдлаас өөрсдийгөө сэргийлсэн байдаг. Өглөө будаг шунхандаа цаг орчим зарцуулдаг эмэгтэйчүүд хувийн амьдралдаа эмх цэгцгүй, ажил төрлөө байсхийгээд солих дуртай.
Subscribe to:
Posts (Atom)



























Previous Article

