Browse » Home » Archives for July 2008
Ногоон цай залуужуулна

Зарим хүн өглөө бүр өтгөн кофе уудаг. Гэтэл энэ нь зүрх, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг аж. Тийм учраас ногоон цай уувал таны эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. Урд өдөр нь их ачаалалтай, шөнөдөө нойр муутай байсан хүн өглөө бүрэн сэргэж чаддаггүй.
Харин ногоон цайн дээрээ зүсэм нимбэг, халбага зөгийн бал хийж уувал алдагдсан эрч хүчээ нөхөж авах боломжтой гэнэ. Ногоон цай нь тархины үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, ядаргаа тайлахад тусалдаг байна. Энэ “шидтэй” цайгаа нимбэг, зөгийн балтай хольж уувал таныг наснаасаа залуу харагдахад тусалдаг аж.
Цайгаа ямар нэгэн амттай хачираар даруулж уувал таатай байх нь мэдээж. Гэхдээ элдэв гурилан бүтээгдэхүүн хүртэх гэж яарах хэрэггүй. Үүний оронд өөр хүнс хүртээд үз. Жишээ нь, ямар ч насны хүний эрүүл мэндэд гадил жимс, амтат жүрж, алим тустай байдаг. Эдгээр хүнс цусан дахь холестериныг бууруулж элэг өвдөхөөс сэргийлдэг. Өглөөдөө төмс, өндөг шарж идэх дуртай хүмүүс байдаг л даа. Бас хайрч, хуурсан хүнс хүртэхийг эрхэмлэдэг хүмүүс ч байдаг. Үүнд болохгүй нь юу байхав. Харин эрүүл мэндээ бодох үүднээс шарж хуурсан хоол хийвэл махаа нимгэн хэрчиж занш. Мөн хиамны оронд үхэр хонины мах жигнэж идэж байвал зүгээр. Энэ нь хоол боловсруулах эрхтний ачааллыг багасгаж, амархан шингэхэд тусалдаг.
Хүүхэдтэйгээ хэрхэн тоглох вэ?
Хүүхэд - бидний амьдралын утга учир. Бид тэднийг хэрхэн хүмүүжүүлэх, тэдний төлөө юу хийж чадахаас ирээдүйд ямар хүн болж өсөх нь шалтгаалдаг. Хүүхдийн хүмүүжилд тоглоом чухал байр эзэлдэг. Харамсалтай нь эцэг, эх бүр үүнийг ойлгодоггүй. Тэгвэл бид хүүхэдтэйгээ хэрхэн тоглож болох талаар зөвлөгөө өгье.
1. Аюулгүй тоглоом. Хүүхдэд тоглоом сонгож авахдаа бие махбодь, оюун ухаанд нь ямар нөлөө үзүүлэх вэ. Мөн бэртэж гэмтэж болох хурц ирмэг, үзүүртэй эсэхийг бодож үзээрэй.
2. Аюулгүй орчин. Хүүхэд тоглох өрөөг урьдчилан судлаж, аюултай зүйл ойр орчимд нь байгаа эсэхийг шалгана. Хүүхдийг орчинд нь тааруулах биш орчныг хүүхдэд нийцүүлэх хэрэгтэй. Жишээ нь, шал цэвэрхэн, элдэв хог новшгүй байгаа эсэх. Дээрээс нь унаж, нурах зүйл, мөн цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулж аюулгүй байдлыг бүрдүүлнэ.
3. Амжилт бүрийг нь магт. Магтаал хүүхдийн сэтгэхүйд эерэг нөлөө үзүүлдэг. Магтуулсан хүүхэд урамшиж, өөртөө итгэх итгэл нь бэхэжсэнээр амжилтад хүрэхийн баяр баясгаланг мэдэрдэг болно. Хүүхдээ бусад хүүхэдтэй хэзээ ч бүү харьцуул. Энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, бүхнийг өөрийнхөөрөө хүлээж авдаг шүү дээ.
4. Өөрийгөө хайрладаг болоход нь тусла. Бие махбодио таньж мэдэн, түүнийгээ хайрладаг болгоход чиглэгдсэн тоглоомд түлхүү анхаарах хэрэгтэй. Хэрэв аав, ээж нь хүүгээ хайрлаж, энхрийлж байгааг мэдвэл аяндаа өөрийнхөө биеийг сайхан хэмээн ойлгож эхэлдэг. Ийм төрлийн тоглоомд биеэр хүрэлцэх бүх тоглоом багтана. Жишээ нь, хөл гарыг нь илэх, үнсэх гэх мэт.
5. Насанд нь тохирсон тоглоом. Зургаан сар хүртэлх хүүхэдтэй маш удаан хөдөлж тоглох хэрэгтэй. Анхны тоглоом - зөөлөн дуутай шажигнадаг тоглоом. Хамгийн гол нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц өнгөтэй байвал сайн. Нэг нас хүрмэгцээ хүүхэд өөрөө тоглоомд сонирхолтой болж төрөл нь олширно. Алтан дүрэм ёсоор хүүхдийг өсч том болох тусам тоглоомыг улам бүр хүндрүүлж, ой ухаан, бие махбодийг нь хөгжүүлэх тал руу чиглүүлдэг.
6. Бие даасан байдал чухал. Хүүхэдтэй тоглож байхдаа тантай болон ганцаараа тоглох цагийг тэнцвэртэй болгохыг хичээ. Хүүхэд өөр бусадтай тоглох явцад харилцаа нь сайжирч, ганцаараа тоглох үед бие даасан байдал нь хөгждөг байна.
7. Харилцаа. Хүүхдийг төрсний эхний өдрөөс л түүнтэй ярилцаж байх нь чухал. Хүний ярьж байгааг сонсч, авиаг ялгаж танидаг болно. Аливаа зүйлийг нэрээр нь дуудаж, тэдний хэлсэн авиаг даган дуурайж, дуу дуулж өгөх нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд том хувь нэмэр болно.
8. Эд зүйлстэй танилцуул. Гэртээ хүүхэдтэйгээ хамт багахан аялал хийж болно. Харж буй зүйлээ нэрлэж, тэр зүйлийнхээ тухай ярьж өгөх нь хүүхэд орчин тойрноо таньж мэдэх, өөрийн байр суурийг олж авахад тустай. Ингэснээр хэл ярианы хөгжилд ч чухал нөлөөтэй.
9. Угаалга.Хүүхэд өлчир чийрэг болж, өөрийн биеийг таньж мэдэн, хөдөлгөөнийг нь ойлгож авахад тустай.
10. Бөмбөг. Өдөр бүр тоглож байхдаа хүүхдээ том бөмбөг дээр суулгаад нааш цааш, хойш урагш хөдөлгөж тоглож байгаарай. Ингэснээр хүүхдийн тэнцвэрээ олох чадварыг хөгжүүлэх болно. Тэнцвэр олох чадвар нь суух, мөлхөх, алхах зэрэгт хэрэгтэй. Мөн дээрх дасгал нь хүүхдийг өндрөөс айдаггүй болгодог сайн талтай.
11. Аюулгүй байдлаа мэдрэх. Энэ мэдрэмж нь нуугдаж тоглох үед хүүхдэд бий болдог. Хүүхэд ээж, аав нь алга болж болох ч хожим заавал гараад ирнэ гэсэн ойлголттой болдог.
12. Янз бүрийн хэлбэртэй тоглоом. Бөмбөг, шоо, шажигнадаг тоглоом, автомашин, ном - анхны жилүүдээс тоглуулж эхэлнэ. Гэхдээ хүүхдэд нэг дор хэтэрхий олон тоглоом бүү өг. Тэд олон тоглоом дунд төөрч будилах нь элбэг. Бодит байдалд ойр, орчныг таньж мэдэхэд нь тустай тоглоом байвал сайн.
13. Сэтгэл хөдлөлөө хуваалц. Хэрэв гунигтай байгаа бол уйл. Харин баяр хөөртэй байвал инээмсэглэ, бүжиглэ. Гэхдээ аливаа сэтгэлийн хөдөлгөөнөө хүүхдэд ойлгогдохоор энгийн үгээр илэрхийлж байхыг зөвлөе. Энэ нь хүүхдэд аливаа сэтгэлийн хөдөлгөөнийг таньж ялгах, тэднийг үгээр илэрхийлэх чадамжтай болгодог.
Эрүүл амьдарцгаая

Хүн бол булчингийн амьтан. Байгалийнхаа бүтээгдэхүүнээр хооллодог сүү өвсөн тэжээлтэн байжээ. Хүн үүссэн цагаасаа эрүүл чийрэг булчинлаг бие бялдартай, ямар ч өөхлөг давхаргагүй, ямар ч өвчин хуучгүй, зөвхөн гэнэтийн осол юмуу, үхэн үхтлээ урт наслаж, эрүүл амьдардаг байжээ. Эртний хүмүүс уул хадаар гүйж, харайж хүнс тэжээлээ шууд байгалиас нь хүртэж, цэвэр булаг шандаар ундаалж байгальд атаархмаар аз жаргалтай байжээ. Гэтэл орчин үеийн хүн төрсөн цагаасаа үхлийн хороор тэжээгдэж, өвчний үүр болж байна.
Ходоод нь хогийн сав шиг. Оюун ухаан нь эрүүл мэндийн боловсрол, өөрийгөө хайрлах ухаан дутаж байна. Өөрийнхөө бие бялдраар бахархах хүн дэндүү цөөхөн. Та өөрийнхөө жинхэнэ төгс болгож чадна гэдэгт 100% итгэх хэрэгтэй. Энэ үнэхээр боломжтой. Хэдхэн сарын дотор гоолиг биетэй болох боломжтой. Таны бие булчингаас тогтсон гэдгийг сайн санаж яв!
Булчинг зөв хөгжүүлснээр өөхлөг давхаргыг арилгахад л төгс бие бялдартай болно. Энэ бол fitness (бие бялдрыг зөв хөгжүүлэх дасгал). Гэхдээ хооллолтыг бас зөв зохицуулах хэрэгтэй. Та байгалийн амьтан байгалийнхаа л хүнсийг хэрэглэ!
Юу? Мэдээж жимс, ногоо, үр, самар, ус, сүү цагаан идээ, загас г.м. Орчин үеийн, хотын амьдралын хэв шинж дэндүү өөрсдийгөө устгаж байна. Буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол ямар олон үр дагавартайг мэдэж байгаа. Мэдэхгүй ч хүн байгаа. Мэдсээр байж хайхрахгүй ч хүн байгаа.
Яагаад?1-рт Жилээс жилд хөгширч байгаагаа нас тогтох гэх юм. Миний бодлоор хүн 120 гаруй наслах боломжтой атал 30 гараад л 120 насныхаа талд хүрээгүй байж өөрийгөө хөгшинд тооцож эхэлдэг.
2-рт өвчин ярих дуртай. Дөнгөж 20 гаруйхан настайгаасаа эхлээд элдэв өвчин ярих нь үнэхээр ичмээр. Өөрийгөө сул дорой, ямар ч сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужил, эрүүл мэндийн боловсролгүй байгаагаа мэдэх хэрэгтэй. Миний бодлоор бие бялдар хөгжүүлэх дасгалаар (fitness) тогтмол хичээллэж, зөв хооллож байвал ямар ч өвчин эмгэг тусахгүй эрүүл чийрэг, өөрөөрөө бахархаж өөдрөг, ямар ч хүнд ажлыг даван гарах эрч хүчтэй байдаг гэдэгт итгэлтэй байна.
Үүнд 7 хоногт 3 хан удаа 1 хичээллэхдээ 1 цаг идэвхтэй хөдөлгөөнт дасгал (fitness)-ээр хичээллэж, зөв хооллож, сайн амарч сурч хэвших хэрэгтэй. Fitness-ээр ямар ч насны эрэгтэй, эмэгтэй бүгд л хичээллэх боломжтой.
Өсөлтийн насныханд бие бялдарыг нь эхнээс нь зөв хөгжүүлж, өсөлтийг хурдасгана.
Дунд насныханд илүүдэл жин хуримтлагдахаас сэргийлнэ. Дундаас дээш насныханд хөгшрөлтийг удаашруулна. Залуу биеийг хадгалж явахад хэрэгтэй. Булчингаа идэвхтэй зөв ажиллуулахгүй бол төгс сайхан бие бялдартай харагдахгүй, улам эв хавгүй өөхөн биетэй, үе мөч чинь удаан хөдөлгөөнгүй байснаас шохойжин хатуурч, хөдөлгөөнгүй болж, наснаасаа эрт хөгширнө, амархан хугарч бэртэмтгий болно. Залуу хүн болгон биеэ зөв сайхан хөгжүүлэх хэрэгтэй шүү!
Хөвгүүд дэндүү туранхай, охид нь дэндүү харвинтай, тэгээд бүгд бөгтийж явж байгаа нь үнэхээр бие бялдраа хөгжүүлэхэд анхаарахгүй байна гэсэн үг. Бас эмэгтэйчүүд жирэмслээд, амаржаад ирхээрээ биеэ гаргуунд нь хаяж байгаа нь харамсалтай. Эмэгтэй хүн эрийн чимэг, ертөнцийн гэрэл гэгээ, гоо сайхан нь гэдгээ үргэлж ямар ч үед санаж явах хэрэгтэй. Хэзээ ч гоо сайхнаа алдаж болохгүй. Энэ нь гоёж гоод гэсэн үг биш шүү. Эрүүл өвчин хуучгүй, чийрэг биетэй, гоолиг залуу хэвээрээ гэр бүлээ зөв хооллодог байх хэрэгтэй гэсэн үг юм шүү.
Эмэгтэй хүн гэр бүлийн хооллолт, амралт чөлөөт цагт монополь эрхтэй байдаг, үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэр бүлээ эрүүл хүнсээр зөв хооллуулж заншуулах хэрэгтэй. Тэгвэл нөхөр тань таргалахгүй, хүүхдүүд тань өсгөлүүн эрүүл чийрэг өснө. Бас амралтын үеэрээ ямар нэгэн спортоор хичээллэцгээж, эрүүл агаарт уул хадаар алхах зэрэг идэвхтэй амралтанд хэвшүүлэх хэрэгтэй!
IQ тест гэж юу вэ?

IQ тест бий болсон түүх.
Өөрийгөө танин мэдье гэж эртний грекчүүд бидэнд гэрээсэлжээ. Эртний грекчүүдийн бодож байсанчлан ийм мэдлэг нэг их ашиг тустай бус хэдий ч орчин үеийн сэтгэл зүйчдийн үзсэнээр одоогийн ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бие хүний чанар, темперамент, оюун ухааны чадвар, зан араншин, авъяас чадвар гэх мэт зүйлийг юу юунаас илүүтэй сонирхож явдаг гэнэ. Оюуны хөгжлийн түвшинг тогтоох анхны тестүүд бүр 100-аад жилийн өмнө үүсчээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь өөр хоорондоо адилгүй шинжлэх ухааны хо ёр салбарын дундаас төрсөн билээ. Асуудлуудыг хангалттай дэвшүүлсэн философийг эцэг нь гэвэл судалгааны аргаар хангаж өгсөн физиологийг эх нь гэж хэлж болно. Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй.
Оюун ухааны үйл ажиллагаа, түүний чадварыг тэдгээрийн ажиллагааг, илрүүлж чадахуйц тестээр хэмжих хэрэгтэй гэдэг нь хамгийн зөв бөгөөд энгийн зам байлаа. 1914 онд Францын боловсролын яамнаас оюуны хөгжлөөр хоцрогдсон хүүхдийн боловсролын асуудлааар тусгай комисс томилж, энэ зорилгоор Бине анхны тестүүдийг боловсруулжээ. IQ нь хүний оюуны чадварыг илэрхийлэх тоон үзүүлэлт бөгөөд гоц авьяас чадвар, оюуны хөгжлийн түвшин, сэтгэх чадварыг харуулдаг. Францын засгийн газар уг эрдэмтэнд оюуны чадвар сул хүүхдийг нийгмээс ялган тусгаарлах үүрэг өгч үүний үндсэн дээр IQ тест зохиогдсон. Тэрээр өөрийн тестээр хамгийн муу сурлагатай гэсэн 50 хүүхдийг тус орны өнцөг булан бүрээс сонгон авч сургасан. Хоёр жилийн дараа түүний сургасан хүүхдүүд бусад хүүхдүүдээс дутахгүй ухаантай онц сайн сурдаг болсон билээ. Эндээс Бине нэг дүгнэлт хийсэн нь аливаа хүний төрөлхийн өгөгдөхүүн ерөнхийдөө ижил бөгөөд сайн муу сурах нь сурах арга барил болон багшийн заах арга барилаас шалтгаалах явдал гэсэн.
Түүний IQ тест энэ үеэс эхлэн дэлхийн олон оронд түгэж ихээхэн нэр хүндтэй болсноор барахгүй анхлан гарч байсан зорилго нь өөрчлөгдөж хүний ухаантай эсэхийг нь шалган тогтоодог гол хэмжүүр болсон байна. Бинегийн тест буй болсны дараа 1916 онд АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Левис Терман хүний IQ-г коэффициентээр илэрхийлэх аргыг олжээ.
IQ тестийг зохиохдоо хүнд байдаг ерөнхий гол чадваруудыг хамарсан бодлого дасгалуудыг оруулдаг. Тухайлбал энэ(www.IQTEST.mn) сайтын Сонгодог IQ тест болон Хүүхдийн IQ тест нь:
логиктой сэтгэх чадвар
хэл ярианы чадвар буюу вербал сэтгэлгээ
асуудлыг шийдэх болон бүтээлч чадвар
орон зай, өнгө дүрсний буюу визуал сэтгэлгээ гэсэн дөрвөн гол чадварыг шалгаж IQ г тогтоодог.
IQ тест нь оюуны чадварыг бодитой тогтоодог.
Таны тестэнд үзүүлсэн IQ оноо хэр бодитойгийн тухай авч үзэе. Шулуухан хэлэхэд эхнээсээ л шүүмжлэлтэй байнга тулгардаг зүйл гэвэл энэ л байх. Оюун ухааны мөн чанарын тухай үзэл бодлын зөрөө мэргэжлийн бус хүмүүсийн дунд мэргэжлийн хүмүүсийнхээс их байдаг. Оюун ухааны төвшинг үнэлдэг хэмжүүр үнэхээрийн байдаг юм бол тест ямар ч хэрэггүй байхсан гэж тэдэнд хандаж хэлмээр байна.
Оюуны өндөр хөгжилтэй хүмүүс бусад хүмүүстэй зэрэгцэн суугаад ухаан шаардсан дасгал даалгавруудыг илүү сайн боддог гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тухайлбал шинэ зүйл сурахтай холбоотой бүх үйл цоо шинэ баримт зарчмуудыг сэтгэн гаргах, түүнийгээ шинэ нөхцөл байдалд уялдуулан хэрэглэх гарт байгаа баримтыг нэгтгэн зүй тогтлыг илрүүлэх гэхи мэтийн оюуны үйлдлүүдийг нэрлэж болно. Эдгээр чадварууд сурах үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй.
Суралцагчийн хэр амжилттай сурсныг шалгалт авч тодорхойлдог. Шалгалтанд хэр амжилттай дүн үзүүүлэх нь олон хүчин зүйлсээс шалтгаалах боловч шалгалтанд үзүүлж байгаа дүн ба IQ-ийн хооронд шууд хамааралтай байдаг байна. Хэрэв ийм хамаарал байгаагүй бол IQ тест авч дараа нь тэднийг төгсөх үеийн амжилттай нь харьцуулах судалгааг олон жилийн туршид хийсний дүнд сайн дүнтэй төгсөж байгаа төгсөгчийн анх дээд сургуульд элсэж байх үеийн IQ тестийн оноо, сайн дүнтэй төгсөж чадаагүй төгсөгчийнхөөс 10 нэгжэээр өндөр, дипломтой төгсөгчийнх дипломгүй төгсөгчийнхөөс 15 нэгжээр өндөр байдгийг тогтоожээ. IQ нь 115 хүрээгүй хүүхэд чанартай дээд сургуульд элсэж чадсан тохиолдол бараг байхгүй байв(АНУ-д хийгдсэн судалгаагаар). Энэ бол IQ тест хүний жинхэнэ оюуны чадварыг амжилттай хэмжиж чадаж байгааг харуулж байна. Ярилцлагын арга хэрэглэн сонгон шалгаруулалт хийх нь тийм ч шилдэг сайн арга биш. Туршлагатай шалгагчдын IQ тест хэрэглэхгүйгээр хийсэн урьдчилсан дүгнэлт субъектив агуулга ихтэйгээсээ болж тэр бүр онож чаддаггүй нь олон удаа нотлогджээ.
Сурагчийг дунд сургуулийн багш нь л жинхэнэ зөв дүгнэж чадна гэж олон хүмүүс ярьдаг. Үнэхээрийн сурагчдын IQ тестэнд авсан оноо ба багшийн үнэлгээ хоёр нилээн ойролцоо байдаг байна. IQ тестийн үзүүлэлт нь багшийн үнэлгээ болон шалгалтанд авсан оноотой зөрж байгаа тохиолдлуудыг сонирхож үзэхдээ дараахи хэдэн хүчин зүйлийг тооцох хэрэгтэй.
Сурагчдын авъяас чадварын тухай багшийн дүгнэлт нь тухайн багшийн заадаг хичээлээс ихэнхидээ хамаардаг. Баяр гэдэг хүүхэд хэлэнд сонирхолтой, англи хэлний хичээлдээ онц дүн авдаг учраас англи хэлний багш түүнийг өндрөөр үнэлнэ., гэвч Баяр математикт дургүй учраас математикийн багш түүнийг чадвар султай гэж дүгнэнэ. Гэтэл Баяртай адилхан IQ-тэй Цэнгэлийн хувьд бүх зүйлс эсрэгээр, Цэнгэл тоо бодох дуртай харин хэлэнд дургүй. IQ тест нь иймэрхүү субъектив үнэлгээнээс зайлсхийхэд тустай.
Суралцагч оюун ухаан муутайдаа биш харин тэвчээртэй ном үзэн сууж сураагүйгээсээ болж шалгалтанд муу дүн үзүүлж болно. Хүний тэвчээр, шаргуу зан оюуны чадвараас үл хамаарна. IQ тестэнд хувь хүний эдгээр чанарыг шалгадаггүй. Энэ нь халууны шилээр хүний биеийн өндөр, жин, даралтыг хэмжиж болдоггүйтэй адил юм. Хүүхдийн оюуны чадвар, тэвчээртэй шаргуу зан, сэтгэлээр унадаггүй өөдрөг байдал гэсэн 3 чанарыг зэрэг шалгадаг тест байдаг гэж үзье. Хэрэв Баярын оноо энэ тестээр 90 г арчээ гэж үзвэл Баяр оюун ухааны хөгжлийн хувьд бага зэрэг хоцорсон, тэвчээр сайтай, сэтгэл санаагаар унахдаа ховор гэх юм уу аль эсвэл Баяр оюуны хөгжил сайтай, гэвч хэт мэдрэмтгий, тэвчээр муутай гэх мэтийн таамаг хэлж болох байлаа. Гэвч эдгээр 3 чанарыг тус тусад нь шалгасан нь хавьгүй илүү үр дүнтэй.
IQ тестийн дүн бусад үнэлгээтэй зөрөх бас нэг шалтгаан нь дур сонирхолтой холбоотой. Морийг ус руу хөтөлж авчирч болох боловч ус уулгах хэцүү байдагтай адил хүүхдийг хичээлд суулгаж болох боловч юм сургах бас л хэцүү. Тестийг эсэргүүцэн шүүмжлэгчид Уинстон Черчилл дунд сургуульд муу сурдаг байсан, тэрээр IQ тестэнд өөдтэй дүн авахгүй л байсан байх, гэтэл Черчиллийн амьдралдаа хийсэн ахиц дэвшил нь IQ тест ямар ч хэрэггүй гэдгийг баталж байна гэцгээдэг. Хэдийгээр Черчилл ямар ч тест өгөөгүй, тест өгсөн бол ямар үзүүлэлт гарах байсныг бид мэдэхгүй боловч тэр нөхдүүдийн үзэж байгаагаар Черчилл боловсрол эзэмших гэж чадах ядахаараа зүтгэж байсан гэнэ. Түүний намтрыг уншаад үзэхэд байдал шал эсрэгээр байсан гэдэг юм билээ. Ер нь оюуны хөгжлөөр бусдаас түрүүлсэн хүүхдүүд дунд зэргийн хүүхдүүдэд зориулсан хичээлээс залхаж, өөрийн сонирхсон зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлдэг. Тийм хүүхдүүд шалгалтан дээр өөдтэй дүн үзүүлдэггүй боловч хэрэгцээ шаардлага тулгарангуут алдсанааа тэр дор нь нөхөн авч чаддаг. Ийм байдал амьдрал дээр үргэлж байдаггүй ч сэдэл дутагдсанаас юм уу аль эсвэл сэдэл байхгүй байснаас амжилтанд хүрч чадаагүй авъяас чадвартай хүмүүс хаа сайгүй тааралддаг билээ.
Сурлагын амжилт ба IQ хоёрын зөрөөний ийм хэдэн шалтгаан байж
болох боловч өөрийнхөө дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглахад саад болдог бусад шалтгаанууд байдаг. Их өндөр IQ-тэй боловч дээд сургуулиа төгсөж чадаагүй оюутнуудаас бид цөөн хэдийг таамгаар сугалан авч үзсэн. Оюутан Т-ийн IQ 142, шалгалтандаа олон удаа унасан. Түүний эцэг нас барсан учир ээж дүү хоёроо тэжээж, өөрийнхөө сургалтын төлбөрийг олохын тулд шөнийн цагаар ажилладаг байв. Хичээлээ давтах, амрах цаг түүнд бараг байсангүй. Оюутан Д-ийн IQ – 146 Тэр онц сурдаг байсан боловч гар утас хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж сургуулиас хөөгджээ. Иймэрхүү жишээ маш олныг дурдаж болно.
IQ багатай зарим хүмүүс сайн сурах тохиолдлууд байдаг. Гэвч тэд өндөр амжилт гаргах нь маш ховор. Оюуны чадвар сайтай байх нь амжилттай сурахын зайлшгүй нөхцөл, түүнийг бусад ямар ч чанар орлож чадахгүй. Гэхдээ хүрэлцээтэй нөхцөл биш, оюуны өндөр чадвартай хүн өөрийн хувийн чанараас болох юм уу аль эсвэл амьдралын олон нугачааны дунд алдаж авъяас чадвараа ашиглаж чадахгүй үрэгдэж болно. Хүний оюуны чадвараас бусад чанарын заримыг огт хэмжиж болдоггүй, заримыг нь зөвхөн ойролцоогор хэмжиж болдог. Энэ бүх шалтгаанууд нийлээд IQ тестийн урьдчилдан таамаглах ач хологдлыг бууруулж байгаа юм.
Зарим хүн сурагчийн оюуны чадварыг IQ тест биш харин зөвхөн багш нар нь л зөв үнэлж чадна гэдэг. Үгүй гэж хариулъя. АНУ-ын зэвсэгт хүчинд IQ тест болон бусад чадварын тестийг нэт хэсэг өргөнөөр ашиглаж байв. АНУ-д бүр Дэлхийн I дайны үеэс Бинегийн тестийг эхлээд ганцаарчилсан хэлбэрээр ашиглаж байв. Эдгээр тестийн гол зорилго нь чадвар сайтай, цэргийн албан хаагчдаас офицерүүдийг сонгон шалгаруулж сургах байлаа. Үр дүн нь хэний ч нүдэнд ил байсан учраас барууны бүх орнуудад тестийг хэрэглэж эхэлжээ. Одоо ч гэсэн цэргийн янз бүрийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулахдаа тестийн аргыг хэрэглэж байна. Нисэгчдийг бэлтгэх сургуульд IQ тестээс гадна өөр бас тестүүд хэрэглэдэг байсныг дурдая. Нэгэн судалгааг Дэлхийн II дайны үед АНУ-д хйисэн байна. Энэ судалгаанд тестэнд 140-өөс дээш оноо авсан цэргийн албан хаагчдаас 90% нь офицер болсон, 110-аас доош оноо авсан албан хаагчдаас 50 хүрэхгүй хувь нь офицер болсон байв. Нисэгчдийг бэлтгэх сургуулийн 9-р зэрэглэл буюу хамгийн өндөр оноо авсан албан хаагчдын 4% нь нисэгч болж чадаагүй байхад 1-р зэрэглэл буюу хамгийн бага оноо авсан албан хаагчдын 77% нь нисэгч болж чадаагүй байна.
Эндээс үзэхэд тестэнд үзүүлсэн оноо ихсэх тусам амжилт гаргах магадлал өндөр болж байна. Энд харагдаж байгаа зүй тогтол гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгаа байх, гэвч зарим хэрсүү уншигч яагаад зарим нэгэн газар зөрөөтэй байдал ажиглагдаад байгаагийн учрыг гайхаж байж магадгүй. Шалгуур, тест хоёр уялдаж байхын тулд аль аль нь ямар ч дутагдалгүй байх ёстой. Дээрхи хоёр судалгаанд эхнийхэд нь офицер болж чадах эсэх, хоёр дахид нь нисэгч болж чадах эсэх гэсэн хоёр өөр амжиллтын шалгуурууд байлаа. Эдгээр шалгуурууд төгс биш бөгөөд ихээхэн дутагдалтай гэдгийг хялбархан баталж болно. Жишээлбэл, цэргийн албан хаагч офицерийн шалгаруулалтын нэг комиссоор ороод тэнцэж байхад өөр нэг комиссоор ороод тэнцэхгүй байж болно. Түүнчлэн нисэхийн сонсогч нэг хүнийг дагалдаад амжилттай сурдаг, өөр хүнийг дагалдахаараа муу сурдаг байж болно. Гэх мэтчилэн бусад хүчин зүйлсийг дурдаад байж болох боловч мэргэжлийн хэт их нэр томъёо орчих гээд байна. Ер нь нарийн судалгаануудаас үзэхэд шалгуур тест хоёр уялдахгүй байгаагийн шалтгаан нь ихэнхидээ тестэнд биш, харин үнэлгээний шалгуурт байдаг ажээ. Ийнхүү IQ тест цэргийн салбарт ч үр дүнгээ өгч байна. Цэргийн дарга, нисгэгч нарт оюуны чадвараас гадна өөр олон чадвар зайлшгүй хэрэгтэй боловч анхдагч шалгаруулалт хийхэд IQ тест үнэхээрийн үнэлж баршгүй ач холбогдолтой болох нь батлагджээ.
Эх сурвалж www.olloo.mn
Шаргуу байдлын 8 vзvvлэлт

Хэн ч шаргуу болж болно. Шаргуу зан бол таны оюун ухааны тєлєв байдал тул тvvнийг бий болгож тєлєвшvvлж болно. Тэгэхдээ дараах зарчмуудыг мєрдлєг болгох хэрэгтэй.
1. Зорилго тодорхой байх
Шаргуу байдлыг хєгжvvлэх эхний хамгийн чухал vе шат нь та юу хvсч байгаагаа мэдэх явдал юм.
2. Хvсэл
Та ямар нэгэн юманд шимтэн тэмvvлж байгаа бол шаргуу байх шаргуу болоход хялбар болно.
3. Єєртєє итгэх
Санасныгаа эцэст нь хvргэж чадна гэдэг таны итгэл таныг шаргуу байлгаж чадна.
4. Тєлєвлєгєє тодорхой байх
Таны боловсруулсан тєлєвлєгєє танд шаргуу байдал мэдрvvлнэ.
5. Нямбай шинжилгээ
Туршлага ажиглалтан дээр vндэслэн таны тєлєвлєгєє найдвартай биелэхийг мэдэх нь шаргуу байдлыг бэхжvvлнэ. Yvний эсрэг шинжилгээ хийхийн оронд тааж суугаа бол шаргуу байдалд огт байхгvй гэсэн vг.
6. Хамтын ажиллагаа
Бие биеэ ойлгосон, эвсэг хамтын ажиллагаа шаргуу байхад тусална.
7. Сэтгэлийн хvч
Тодорхой тєлєвлєгєє боловсруулалтанд бvх санаа бодлоо тєвлєрvvлэх нь шаргуу байдлыг дадал болгоно.
8. Дадал
Дадал болсон шаргуу байдал зан тєрх болно. Аймшгийн хамгийн сайн эм бол албадаж, олон дахин зориг гаргах явдал. Дайны тэргvvн шугаманд явсан хvмvvс vvнийг сайн мэднэ дээ.
Ярилцлагад яаж бэлтгэх вэ?

Ярилцлагад яаж бэлтгэх вэ?
Єрсєлдєєн их учраас єєрийн сонирхсон, єсєж дэвжих боломж бvхий албан тушаал олох нь тун ч амаргvй. CV буюу хувийн танилцуулга тань уншихад хичнээн мундаг байж болно.
Гэхдээ ажил хайх процессын хамгийн чухал vе шат нь ярилцлага байдаг. Ажилд орохоор єрсєлдєх vед ярилцлага л бvгдийг шийддэг. Ярилцлагад бэлтгэх нь бусад оронд бараг урлаг болтлоо хєгжчихсєн байдаг.
Нэр хvнд бvхий компанид єєрийн тань хvсэж мєрєєдєж байсан ажилд хэдэн арван хvн, магадгvй хэдэн зуун хvн ч єрсєлдєж магад. Харин тэднээс хэрхэн ялгарч сонгогдох вэ? Тус болох vvднээс Канадын Викториягийн их сургуулиас гаргасан анхаарах зvйлсээс дор товчлон хvргэе.
Ирж мэдэх асуултуудыг тааварла
Ярилцлагын зарчим бол ердєє л ажил олгогч эрхэмд єєрт байгаа бvх сайн сайхан юмаа харуулахад бэлтгэгдсэн байх явдал юм. Таны ирээдvйн босс зан араншин, туршлага, ирээдvйн зорилго, гvйцэтгэх ажил vvрэг, хариуцлагаа хэр ур чадвартайгаар биелvvлэх, бусад ажилтнуудтай нийцтэй ажиллаж чадах уу, компанид маань ирээдvйд хэр их амжилт гаргах вэ, ажлынхаа талаар мэдлэгтэй юу зэрэг зvйлсийг ярилцлагаар мэдэхийг хичээдэг. Дээр нь таны бие даан ажиллах, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвар, vйлчлvvлэгчидтэй сайн харилцах, удирдан зохион байгуулах гэх мэтийг хардаг.
Харин таны зорилго бол єєрийн боловсрол, туршлага, карьерын зорилго, хувийн давуу тал зэргийг ажил олгогчид сайнаар харуулаад тухайн албан тушаалд єєрийгєє тохирно гэдэгт итгvvлэх явдал. Ингэхийн тулд та бэлтгэх шаардлагатай. Бэлтгэл хийх хамгийн энгийн арга бол ирж мэдэх асуултыг тааварлаад тохирох хариултыг бэлтгэх явдал юм. Vvний тулд ажил олгогч болоод албан тушаалаа судлах, єєрийн давуу болон сул талууд, хvсэл эрмэлзэл, хvндэтгэдэг vнэт зvйлсээ шударгаар дvгнэж vзэх хэрэгтэй.
Компанийг нь судалсанд ажил олгогч ч сэтгэл хангалуун байх бєгєєд танд єндєр очков єгєх болно. Мєн та тухайн байгууллагын харьяалагдах салбарын зорилт ямар байгаа, холбогдох хууль тогтоомжийг мэдэх нь их чухал.
Хамгийн чухал есєн зєвлєгєє
Викториагийн их сургуулийнхан бас хvний нєєцийн мэргэжилтэн болоод компанийн захирал болох 100 хvнээс авсан судалгаагаар есєн хамгийн чухал зєвлєгєєг ингэж гаргажээ.
1.Ярилцлага авч байгаа хvмvvс хувцаслалтад их анхаарал хандуулдаг. Иймд нямбай, цэвэрхэн, зохистой хувцас ємсвєл таатай сэтгэгдэл тєрvvлнэ.
2.Маш их урам зоригтой, хариуцлагатай хvмvvст ажил олгогч дуртай байдаг. Ярилцлагын vеэр хайхрамжгvй, анхааралгvй, идэвхгvй байх юм бол цаашид ч ийм байх юм байна гэсэн сэтгэгдлийг тєрvvлдэг.
3.Тухайн ажлыг маш их сонирхож байгаа хvнийг нухацтай хvн гэж тооцдог. Тийм болохоор сонирхож байна гэдгээ харуулахын тулд єєрєє асуулт тавихад буруудахгvй.
4.Ярилцлагын эхэнд цалин, бусад хангамжийн талаар шууд асуух хэрэггvй. Ингэх юм бол єєрийнхєє сайныг харуулахаасаа ємнє тухайн компани чамд ямар ашигтай вэ гэсэн сонирхол байна гэж ойлгогддог.
5.Энэ ажил чамд хичнээн чухал байж болно, тиймээс бvр цєхрєнгєє барж байсан ч тvvнийгээ бvv харуул. Ажил олгогч хvнийг єрєвдєх vvднээс ажилд авдаггvй, туршлага ур, чадвар, хандлагыг тань л харна шvv дээ.
6.Єєрийн ур чадвар, амжилтыг хэт дєвийлгєн ярих хэрэггvй. Энэ нь ажилд орох шансыг тань багасгадаг.
7.Ярилцлага авч байгаа хvн нvд рvv харж ярьдаг хvмvvст дуртай байдаг. Харц буруулах нь ямар нэг зvйл нууж байгаа, єєртєє итгэлгvй байна гэсэн сэтгэгдэл тєрvvлдэг.
8.Тухайн компанийн талаар мэдэхгvй байх нь сайхан сэтгэгдэл тєрvvлдэггvй. Тийм болохоор ярилцлагад орохоосоо ємнє сайн судал.
9.Хэт єєртєє итгэлтэй, онгироо сагсуу хvнд ажил олгогч дургvй байдаг.
Бусад зvйлс:
-Цаг: Хэдхэн минутын ємнє ирээд єєрийгєє тайвшруулаад бодлоо цэгцлэх хэрэгтэй.
-Гадаад тєрх: Нямбай даруу, тєлєв маягаар хувцасла.
-Биеэ авч яваа байдал: Ээлжээ хvлээх vед болон ярилцлага єгч байхдаа эелдэг бай. Наад зах нь суу гэж хэлээгvй байхад нь сууж болохгvй.
-Анхааралтай сонс: Ойлгоогvй асуултаа дахин хэлж єгєхийг хvс.
-Шударга бай: Єєрийнхєєрєє бай. Хуурамч дvр эсгэх хэрэггvй. Єєрийн давуу талууд дээр тєвлєрч ярь. Хэрвээ сул тал, дутагдлын чинь талаар дурьдвал бусдыг буруутгах, уучлал эрэхийн оронд яагаад тийм зvйл болсон талаарх нєхцєл байдлыг тайлбарлах хэрэгтэй.
-Хєдєлгєєн: Єєртэй итгэлтэй байгааг мэдрvvлэхийн тулд мэндэлж буй хvнийхээ гарыг чангавтар атгах, гар хєл салганахгvй тайван байх, ярилцагчийн зvг ялимгvй мэхийн суух, нvд рvv нь харж ярих гэхдээ гєлрєхгvй байх хэрэгтэй. Харин гараа зєрvvлэн барих, нvvр амаа оролдох, сандал дээр хойш налж суух, ярилцагчийн ширээн дээрх юмаар оролдох, бохь зажлах, хумсаа мэрэх, гар хуруугаараа оролдох хэрэггvй.
Ярилцлагын дараа ч гэсэн та єєртєє дvгнэлт хийх хэрэгтэй. Ингэснээр єєрийгєє илvv боловсруулах талаар юу хийх хэрэгтэйгээ мэднэ.
Агаарын бөмбөлөг
Бяцхан жаал агаарын бөмбөлөг худалдаж байгаа залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бөмбөлөг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно.Залуу үүнийг анзаараад жаал руу дөхөхөд жаал хүү зоригоо чангалан,
- Ахаа надад нэгийг өгөөч гэж гуйлаа.
Бөмбөлөг худалдагч түүнийг нэг сонжин хараад,
- Чамд мөнгө байхгүй юм уу гэж тоомжиргүйхэн асуучихаад яваад өгөв.
Бяцхан хүүгийн урам хугаран эргээд явж байтал өнөөх бөмбөлөгүүд залуу эрийн гараас мултран хөөрч орхив.Тэгээд замын хажууд ургасан нэгэн том хөгшин модонд орооцолдоод тогтчихож гэнэ.Хүү бөмбөлөгүүдийг ажиж, зогсоход нөгөө бөмбөлөг худалдагч,
- Хүүе жаалаа гэж дуудаад, чи энэ бөмбөлөгүүдийг модноос авч чадвал нэгийг нь аваарай гэв.Жаалхүү баярлан гүйж очоод модонд авирлаа.Тэгээд ойрхон байсан нэлээд хэсгийг нь авав.Харин тэр дээр нарийхан мөчир дээр тогтсон нэг бөмбөлөгт хүрч чадсангүй.Хүү залууд бөмбөлөгүүдийг өгөөд,
- Аль нь минийх вэ, та нэгийг аваарай гэсэн шүү дээ гэв.
Залуу доогтой хараад,
- Чинийх модон дээр үлдчихлээ жаал минь гэлээ.
Хүү санаа алдан модон дээрх бөмбөлөг рүү нэг хараад, за яахав модон дээр байгаа ч гэсэн нэг бөмбөлөгтэй боллоо гэж бодон санаа алдав.
Таньд ашигтай зєвлєгєє

Явган явбал ухаан сайжирна
Явган явах нь оюуны хєгжилд онцгой нєлєєтэй болохыг Японы эрдэмтэд нотолжээ. Босоо байдалд байхад хєдєлгєєн, мэдрэмж, ой тогтоолтыг хариуцсан тархины эд эсvvд илvv хєгждєг болохыг 2 жил судалсны vндсэн дээр олж тогтоосон. Японы эрдэмтэд аль болох явган явахыг санал болгож байна.
Yсний сэнс ядаргаа тайлдаг
Хvvхнvvдийн vсний хэлбэржvvлэн гоёхдоо хэрглэдэг цахилгаан сэнс буюу хатаагуураар гарын алганы дотор талыг vлээлгэж ядаргааг тайлж байдаг. Энэ нь хvчдэлийг арилгах нєлєєтэй ажээ. Сонин байгаа биз.
Шvд євдвєл байхуу цай уу
Тээрэмдсэн будаатай байхуу цай уугаад байхад таны шvд хэзээ ч хорхойтохгvй гэнэ. Учир нь байхуу цай шvд хамгаалах флоридын эх vvсвэр болдог аж. Туршаад vзээрэй залуусаа!
Тэвчээр
Хvний нэг гайхамшигт чанар бол тэвчээр ажээ. Хvн энэ чадвараа ашиглавал саар муу нєлєєлєєс ангид байх тєдийгvй
- Урт насална
- Эрч хvчтэй болно
- Эрvvл саруул, аз жаргалтай байна.
Харин тэвчээрээ хэрхэн хєгжvvлж, ашиглаж сурахыг хичээцгээе.
Бичгийн хэвээр нь шинжихүй

-Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачлагатай, бүтээлч, бие даасан бардам зантай.
-Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол тэр хүн ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай.
-Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зормиг, элгэмсүү бас хэнэггүй.
-Доод талдаа их зай үлдээсэн бол аливаад хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд бодлоготой ханддагыг гэрчилнэ.
-Yг, үсэг мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.
-Yсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай.
-Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн.
-Босоо бичигтэй бол аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүй.
-Бага зэрэг баруун тийш нь налуулж бичдэг хүн юм юмандаа сэтгэл хангалуун, амьдралыг сайхан талаас нь тольдох дуртай
-Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачлагатай, бүтээлч, бие даасан бардам зантай.
-Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол тэр хүн ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай.
-Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зормиг, элгэмсүү бас хэнэггүй.
-Доод талдаа их зай үлдээсэн бол аливаад хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд бодлоготой ханддагыг гэрчилнэ.
-Yг, үсэг мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.
-Yсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай.
-Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн.
-Босоо бичигтэй бол аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүй.
Сэтгэлийн нүд
Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.
“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.”
Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгал гэгэлзэнэ.
Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналнах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.
Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.
Цаг бол АЛТ

Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад.Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий.Энэ бол ЦАГ ХУГАЦАА.
Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө.Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд хором мөчүүдийг дансанд тань оруулдаг.
Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ.Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй.Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа.Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ.
Гар дахь хөрөнгөө хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болон үлдэнэ.
Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй их баялаг урсана.
Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу.
Нэг САРЫН үнэ цэнийг та нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асуу.
Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч эрхлэгчээс асуу.
Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу.
Нэг ХОРМЫН үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтээ өвчтөнөөс асуу.
Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та алтан медаль энгэртээ зүүсэн аваргаас асуу.
Эцэст нь та энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй.Тэгвэл цаг, мөч, хором бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх болно.Өчигдөр бидний хувьд өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж байгаа.Өнөөдөр бол бидэнд оногдсон шагнал юм.
Харамч

Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:
-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв.
Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа.Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ.Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав.
Дээр нь бас хаалгыг нь хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ.Залуу, ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх авто машины ослоор хальсныг мэдлээ.Өвгөний өгсөн гурав дөрөвхөн бутархай мөнгө халаасных нь нэг буланг ч дүүргэхгүйд залуу, ядаж ийшээ ирсэн таксины мөнгийг өгсөн бол ч хэмээн бодно.Гэрийн байдлыг харахад, тэд үнэхээр ядуу ажээ.Залуугийн мөнгөтэй болох мөрөөдөл замхарч, дотор нь бачимдана.Түүний ойлгосноор хүүгийнхээ төлөө овоо хэдэн юм өгчихөж чадахгүй харамч хөгшинтэй удаан ярилцах ч сонирхол байсангүй.Тэгээд тэр хөгшинд нэгэн сургамж өгөхөөр шийдэж: настай өвгөний нүд рүү нэг хараад халаасандаа байсан өнөөх хэдэн зоосыг хүүгийн хөлний өмнө шидэж:
-Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай, бас өглөгч хүн ямар байдгийг харж ав, гэв.
Жаалхүү бөхийж мөнгийг цуглуулж гаран дээрээ авахад, залуугийн нүд уначих шахлаа.Хүүгийн гарт гурав дөрвөн алтан зоос гялалзаж байв.
Цоорхой хувин

Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус түгээгч хоёр хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин хоёр хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарчихаад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархдаг байв. Иймэрхүү байдлаараа бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгүй
-Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.
-Яагаад? гэж усчин асуухад:
-Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггүй шүү дээ гэхэд усчин хариуд нь:
-Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв.
Цоорхой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгүүд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хүрэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас уучлалт гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: “Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгүүд ургасан харин нөгөө хувингийн талд цэцэг ургаагүй байгааг ажиглав уу?” гэж асуугаад:
-Үүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авчрахгүй байсан шүү дээ хэмээн өгүүлжээ.
Реклам

Хаврын нэг сайхан өдөр Бруклины гүүрэн дээр хараагүй гуйлгачин гуйлга гуйн сууж байна. Тэрээр энгэртээ "Төрөлхийн сохор" гэсэн пайз зүүжээ. Хүмүүс хараагүй гуйлгачны дэргэдүүр өнгөрсөөр байлаа. Үүнийг харсан реклам сурталчилгааны ажилтан пайзны ар талд нь нэг юм бичээд тэр талаар нь хүмүүст харуулж тавиад явжээ. Энэ л бүх юмны эхлэл болов. Хараагүй гуйлгачны өмнүүр өнгөрсөн хүн бүр мөнгө тавьж байлаа. Учир нь сурталчилгааны ажилтны бичсэн ганц өгүүлбэрт их утга учир байлаа. Юу гэж бичсэн юм бол?
"Навч цэцэг нахиалсан хаврын сайхан өдөр... Гэтэл би хаврыг харж чадахгүй байна. "
Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хү рүү харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархаснаа илэрхийлээгйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.
Зурвасыг авсан найз нь ч маш их баярлаж өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.
Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.
Хөгшин гуйлгачны тун их баярлажээ. Бүхэл бүтэн хүёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юм санж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулхаар болж хөлдөн үхэхээс аварчээ.
Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжид паацганан гүйж, эрхэлж тоглож байв.
Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. Өвгөн сэрээд айлуудуын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээжээ байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан ИНЭЭМСЭГЛЭЛ – ийн ач тус байсан юм.
Сайхан бодлоос сайхан амьдрал эхэлдэг

“Сайхан бодлоос сайхан амьдрал эхэлдэг”. Өөрөөр хэлбэл бидний амьдрал үгээр дамжин гардаг бодол санаанаас маань ихээхэн хамаардаг гэсэн үг. Энд би хаа нэгтээгээс уншсан зүйлээ тайлбарлах гэсэнгүй. Харин өөрийн бодлоосоо л хуваалцах гэсэн юм . Би “Сайн явах санааных “ гэдэг үгийг байнга санаж явахыг хичээдэг.
Би бодлоо л доо: амьдралаа аз жаргалтай, баяр баясалтай болгон өөрчлөх тун амархан арга бол толгой дахь бодол санаагаа өөрчлөхөөс эхэлдэг юм байна. Хамгийн наад зах нь аливааг эерэг өнцгөөс олон талаас нь харж сурцгаая.
Өөрийнхөө болон бусдын тухайд үргэлж өөдрөг, сайн сайхнаар төсөөлж, бодож, ярьж байя. Бусдыг муулах, атаа жөтөө, хорсол гомдол тээсэн хүний амнаас яаж сайхан үг гарах вэ дээ? Харин үргэлж муу зүйл ярьж, хэлж явдаг хүний амьдрал өөдөлнө гэж үгүй. Тэгээд ч бидний оюун ухаан амьдралаа яаж авч явахад нөлөөлдөг бөгөөд бид хамгийн их боддог зүйлийнхээ төлөө л зүтгэж, тэмүүлж амьдардаг. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж үг байдаг шүү дээ. Санаандаа бодоод л, мөрөөдөөд, түүнийхээ төлөө тэмүүлж явбал болж л таардаг. Нэгэнт үргэлж сайхан бодол тээж явдаг хүний амнаас сайхан л үг гардаг. Түүнийгээ дагаад ч тэр үү, амьдрал, ажил алба нь тэгш сайхан явдаг.
Мэдээж өөгүй цэвэрхэн, алдаагүй хүн гэж байдаггүй. Гэхдээ өөрийнхөө тухай, хамт олныхоо тухай, найз нөхөд, эцэг эхийнхээ тухай, ер нь бусад хүний тухайд сайн талыг нь олж харж, түүнийг нь хөгжүүлж, дэмжиж бусдад баяр баясгалан бэлэглэж байснаар бидэнд алдах зүйл гарахгүй л болов уу? Зарим хүмүүс үүний яг эсрэг хийдэг. Тэд хүний юу нь болохгүй байна, түүнийг нь хамгийн түрүүнд олж харж, алдаа дутагдлыг нь үргэлж ярьж, бодож шүүмжилж явдаг бөгөөд хов жив хөөцөлдөхгүйгээр баяр хөөртэй амьдарч чадахгүй болтлоо өөрийгөө дасгасан байдаг. Хүний мууг үзсэн иймэрхүү хүмүүс хэзээ ч жаргалтай амьдарч чаддаггүй юм шигээ.
Чин сэтгэлээсээ талархаж суръя

Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.
Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соёлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд. “Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ёс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.
Талархах чадвар нь эрч хүч, сэтгэлийн тэнхээг давхар илэрхийлнэ. “Талархалгүй байдал нь сул доройн шинж. Гарамгай хүмүүс хэзээ ч талархалгүй байдал гаргадаггүй”. Тэнгэрт тултал магтах, газарт шургатал муулах нь талархал хийгээд талархалгүйгээ илэрхийлэх ухаалаг шийдэл биш. Жин, тун нь таарсан талархал жинхэнэ талархал болдог. Цагаа олж таларха, үгээ онож хэл. Эв хавгүй талархлын үгс элэг доог ч болгож мэднэ. Талархлын үг сонсохыг хүсч байгаа тэр мөчид хэлсэн аятайхан ганц үг цаг нь өнгөрсөн хойно хэлсэн зуун үгнээс ч хүчтэй. Талархлыг дагаж сайшаал магтаал урсана. Хаана, хэнд, ямар магтаал, сайшаалын үг хэлэх вэ гэдэг нь чиний ухаан, мэдрэмжийн хэр хэмжээний асуудал.
Адгийн тэнэг авгайгаа магтана гэх тэнэгийн цаадах тэнэг хэллэг тэнэж явдаг. Хэзээ гарсан, хэн эхэлж хэлснийг бүү мэд. Хавьтсан ойртсондоо хямгагүй чулуудаж байдаг магтаал сайшаалын үгсийг хань ижилдээ хэлэхээр тэнэг болчихдог нь ч юув дээ! Бодол ухааны шүүлтүүрээр ороогүй болчимгүй золбин үг гэдэг нь л тодорхой. Үр хүүхдийг чинь тээж төрүүлж өгсний төлөө, нойр хоолоо хасч хөхүүлж, хуурайлж өсгөснийх нь төлөө, хоёр нарны хооронд борви бохис хийлгүй зүтгэдэгийнх нь төлөө, гэр орноо аль болох өнгөтэй өөдтэй авч яваагийнх нь төлөө тэдэнд насан туршдаа талархахын дээдээр талархаж явах үүрэгтэй бид. Үе үе үүнийгээ үгээр хэлж, үйлдлээр илэрхийлэн, үзүүлэн мэдүүлж байх хэрэгтэй. Зоогийн газар хааяа нэгхэн хоол идээд гарахдаа “баярлалаа” гэж хэлдэг талархлын үгийг гараа гарган, сэтгэлээ шингээн өдөр бүр хоол унд хийж өгдөг эхнэртээ хэлж болдоггүйн учир юу вэ? Та бидний төлөө сэтгэл итгэлээ зориулдагийнх нь, санаа тавьдагийнх нь, санаа зовдогийнх нь төлөө үргэлж талархах ёстой. Үглэж, загнадагийнх нь төлөө, үггүй зэмлэн тунирхдагийнх нь төлөө ч баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл та нарыг илүү сайн сайхан, хүний дайтай, бусдаас дутахгүй байлгахын төлөө хайраа дотроо, халаа гаднаа гарган, өргөс шиг ширүүн мөртлөө өд шиг зөөлөн үгээ хэлж, үйлдлээ илэрхийлж байгаа нь тэр. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн сургамжтай үг бий. Эмэгтэй хүн урмын үгээр тэжээгдэх уяхан сэтгэлтэйгээр бүтээгдсэн байдаг юм. Эмэгтэйчүүд дотночилон хэлсэн үг бүхэнд дотогшоо баярлан уйлж, гадагшаа баясан инээж байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс.
Ангаж цанган хорчийн хатаж байгаа өвс ургамлын үндсэнд ус чийг өгөхөөр сэргэн ургаж цэцэглэдэг шиг урам хайрын ончтой үгс хөшсөн сэтгэлийг сэргээн, хөөр баяслыг төрүүлнэ. Доройтсон сэтгэлийг сэргээх шидэт эм адил урам магтаалын үгийг сонсоход өлссөн хүн цадаж, ундаассан хүний цангаа нь тайлагдах шиг болдог билээ. Талархлаар дутуу хүний амьдрал ямагт дутуу дундуур байдаг юм. Хамгаас хайртай хүмүүстээ урам талархлын шидэт үгсийг хямгадаж харамлахгүйгээр хэлж бай. Дутуу дундуур амьдрал дүүрээд ирнэ аяндаа.
Дээшээ хандсан магтаал хэтэрвэл зусар болно. Улаан нүүрэн дээр нь магтана гэдэг увайгүй зусрын шинж учир болгоомжтой ханд. Харин удирдлага дороо байгаа хүмүүсийнхээ зөв үйлдэлд урам хайрлаж, урамшуулан магтаж бай. Тааруулж хэлсэн талархлын үг хийж бүтээх идэвхийг нь бадрааж, хүч чадлыг нь сэлбэж өгнө. Хамаа болгоомжгүй хатуу ширүүн үгээр хавьтснаа хадарч болохгүй. Голдоо ортол гомдон, сэтгэл нь шархалж мэднэ. Мэсний шарх эдгэхэд амар, үгний шарх эдгэхэд бэрх. Бусдын дургүйг хүргэсэн үгийг дутуу хэлэхийг хичээ. Элс рүү асгасан усыг эргээд савлаж болдоггүй шиг бураад өнгөрсөн үгсийг буцаан залгих аргагүй. Гэм зэмгүй хүнд андуу ташаа зэмлэл хүртээхгүй байхыг эрхэмлэ. Насан туршаа эргэн санагалзах голыг зурсан гомдлыг үлдээж мэднэ. Хаврын шар ус цасыг хайлуулан урсгах шиг цаг хугацаа гомдлыг тайлан мартагнуулан урсгаж болох ч намар хагдарсан өвс хавар болохоор соёолон ургадаг шиг голд орсон гомдол эмзэг аргагүй сэргэдэгийг сана. Модны навч шарлавч үндэс нь шарладаггүй гэдэгтэй адил өнгөн дээрээ өршөөж болох ч үндэс язгууртаа хүртэл гомдоллох үгэн мэсээр бусдыг бүү далайлга.
Талархал бол талархах хүний үүрэг байдаг болохоос, талархуулах хүний эрх биш байдгийг санаж яв. Боловсролтой, соёлтой аль ч хүн талархах, талархуулахын аль альд нь тэгш тэнцүү хандах учиртай. Өөрсдийнхөө ачийг бодох учиртай хүнтэй уулзахаараа талархалтай байх ёстойг сайн санацгаадаг мөртлөө өөрсдөө мэхийн талархах ёстой хүмүүстэй уулзахаараа энэ тухай юу ч бодоцгоодоггүй байж таарахгүй. “Талархал шаардах нь тэнэг зан, талархалгүй байх нь бүр ч өөдгүй явдал болой” гэсэн үгийг марталгүй бодож явбал зохилтой.
Ухаантай хүн тал засаж зулгуйдаагүй, илүү ч үгүй, дутуу ч үгүй шударгаар өгүүлж байгаа талархалд таатай хандаж хүлээж авна. Байгаа юмыг байгаагаар нь хэлж, үнэн юмыг үнэнээр нь дүгнэх нь талархлаа илэрхийлж байгаа шударга бөгөөд зохистой арга. Шударга бус үнэлгээ талархалгүй байдлын адгийн шинж, талархалгүй байдал хамгийн өөдгүй гажиг мөн. Талархалгүй хүмүүс байдаг нь мэдээж сайн зүйл биш, тэдэнд зэвүүрхэх үе ч бий. Тэгэхдээ өөрт чинь туслалцаа үзүүлсэн бүх хүмүүс чамаас талархлын таатай үг сонссон уу гэдгийг өөрийн хүн чанараас үе үе асууж байх хэрэгтэй.
Бэлгийн хариуд сэтгэлийн талархал зайлшгүй. “Бэлэг бол үнэ цэнээрээ бус, хэн бэлэглэж байгаагаар эрхэм байдаг” учир авсан бэлгэндээ баярлахаас түрүүн бэлэг өгч байгаа хүнд нь талархах нь зүйн хэрэг. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлж чаддаг хүнд тус болох урамтай. “Ач тусын талаар үзүүлэгч нь бус, хүртэгч нь ярьж байх” ёстой нь талархлын алтан зарчим гэдгийг мартаж болохгүй.
Бие биедээ чин сэтгэлээсээ талархаж сурцгаая!
Сонирхууштай

- Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13-ны Баасан гаригтай байдаг байна.
- Кока Кола нь будагч бодис хийдэггүй бол ногоон өнгөтэй байх байсан байна.
- Жил бүр могойноос илүү зөгийнд хатгуулж маш олон хүн үхдэг байна.
- Жирийн балын харандаагаар 35 милл зураас зурах буюу 50000 Англи үг бичигддэг байна.
- Зарим өтнүүд өлссөнөөсөө болж өөрийгөө барьж иддэг.
- Дельфин нь нэг нүдээ нээлттэй унтдаг.
- Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чаддаггүй.
- Дэлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахианы амжилт нь 13 секунд гэнэ.
- Эмгэн хумс нь 4 хамартай.
- Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу.
- Энгийн хүн өдөрт заалттай 10 удаа инээдэг.
- Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ.
- Queue буюу оочирлох, дараалах гэсэн Англи үг нь сүүлийн 4 үсэг нь солигдсон ч адилхан дуудагддаг цорын ганц үг юм.
- Цох (Beetle) нь яг алим шиг, соно (wasp) нь яг хатаасан самар шиг өт (worm) нь яг шарсан гахайн мах шиг амттай байдаг байна.
- Rhythm буюу ритм нь Англи хэлний эгшиггүй хамгийн урт үг юм.
- Жоом нь толгойгоо таслуулсанаасаа хойш хэдэн долоо хоног ч амьдарч чаддаг байна.
- Хүний хөлний яс нь бетоноос хүчтэй байдаг юм байна.
- Хүн өөрөө өөрийнхөө амьсгалыг дарж хэзээ ч өөрийгөө алж чадахгүй.
- Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг юм байна.
- Хүний зүрх өдөрт 100,000 удаа цохилдог байна.
- Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9 жилээр цөөн амьдардаг нь тогтоогдсон байна.
- Таны хавирга амьсгалах тоолонд чинь буюу жилд 5 сая удаа хөдөлдөг.
- Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан юм.
- Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй.
- Гарын хумс хөлийн хумснаас 4 дахин хурдан ургадаг.
- Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ анивчдаг байна.
- Адольф Гитлер нь цагаан хоолтон байсан.
- Зөгийн бал нь мууддаггүй ганц хүнсний зүйл.
Subscribe to:
Posts (Atom)




Previous Article

