Smile





Уг бэлэгдлийг үйлчлүүлэгч компагнидаа зориулан Амеркийн зураач Харви Болл өнгөрсөн зууны 60-д онд бүтээжээ.



Дараа нь түүхийг хиппи нар ашиглан энэ тэмдэгээр мансууруулах бодис худалдаалах цэгүүд ойр байгааг заадаг нууц бэлэгдэл болсон байна.
Цагдаа нар түүнийг мэдэнгүүтээ уг инээмсэглэлийг энд тэндгүй зурж даапаалдаг байсан гэдэг. Эцэст нь хөөрхөн инээмсгэлсэн тэмдэг гэмт хэрэгийн ертөнцөөс гарч зүгээрл сайхан инээд болж хувирчээ.
[Дэлгэрэнгүй...]


Good Morning



[Дэлгэрэнгүй...]


ЗОРИЛГОДОО ХҮРСЭН МЭЛХИЙ






Эрт урьд цагт бяцхан мэлхийнүүд амьдарч байжээ...


…Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ.
Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ.

Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ...

Ингээд уралдаан эхэллээ...


Үзэгчид хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа.
Иймд тэд:
"Хөөрхий амьтад, ХЭЗЭЭ Ч гарч чадахгүй!!
"Энэ чинь маш хэцүү даалгавар байна”
эсвэл:
"Ямар ч боломжгүй! Цамхаг хэтэрхий өндөр байна!"

гэцгээж байв.
Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ....
... Зарим нэг нь цааш мацсаар л байв...

Үзэгчид мөн л
"Хэтэрхий хүнд юм биш үү!!! Хэн ч үүнийг хийж чадахгүй!"

гэсээр байв.
Мэлхийнүүд маш их цуцаж бууж эхэллээ...

...Эцэст нь ГАНЦ мэлхийнээс бусад нь бууж өгчээ...
Тэр ганцаараа л бууж өгсөнгүй!
Бяцхан мэлхий улам дээш мацсаар, хамаг хүчээ шавхан байж цамхагийн оройд хүрчээ!
Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав.


Нэг нь тэр мэлхий рүү ойртон
“Чи яаж амжилтанд хүрэв ээ?” гэж асуужээ.
Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий


ТАГ ДҮЛИЙ байжээ!!!!


Энэхүү түүхийн сургамж:


Гутрангуй үзэлтэн болон чамд муу энерги өгдөг хүмүүсийг хэзээ ч бүү сонс...
…тэд чамаас өөрийнхөө зүрх сэтгэлдээ хайрлан хамгаалж явдаг хамгийн нандин мөрөөдөл, хүслийг чинь булааж байдаг!
Үг хичнээн хүчтэйг бүү март.
Чиний уншсан, сонссон бүх зүйл зан аашинд чинь нөлөөлдөг!
Иймээс:
ҮРГЭЛЖ…


САЙХАН ААШ ЗАНТАЙ БАЙ!


Түүнээс гадна:

Хүмүүс ЧАМД мөрөөдөл чинь хэзээ ч бүтэхгүй гэж хэлвэл ДҮЛИЙ бол!
Үргэлж мөнхөд:
Би үүнийг хийнэ!
гэж бодож бай.
[Дэлгэрэнгүй...]


Бороо




Бороо нь хур тунадасны нэг төрөл бөгөөд агаар мандал дахь усны уур конденсацлагдан, газрын гадаргуу руу буух үзэгдэл юм. Борооны бүх дуслууд газрын гадаргууд хүрдэггүй бөгөөд зарим нь унах явцдаа ууршин усны уур болон хувирах ба халуун, хуурай цөлд борооны бүх дуслууд газарт хүрэлгүй уурших нь ч бий.

Борооны жижиг дуслууд нь бөмбөлөг хэлбэртэй байх ба дуслын хэмжээ томроход уг дуслын (бөмбөлөгийн) доод тал нь хавтгай, дээд тал нь бөмбөгөр хэлбэртэй, бүр том хэмжээний дуслууд шүхэр хэлбэртэй болно. Борооны дуслын хэлбэрийг Филипп Ленард 1898 онд судлаж, 2 мм-ээс бага хэмжээтэй дуслууд бөмбөлөг, 5 мм диаметр орчим нь хөөсөн боов хэлбэртэй, 5 мм-ээс дээш хэмжээтэй нь тогтворгүй болдгийг тогтоосон байна. Борооны дуслууд дунджаар 1 - 2 мм хэмжээтэй байна. Дэлхий дээр хамгийн том борооны дусал 2004 онд Бразил ба Маршаллын арал дээр орсон борооны үед тэмдэглэгдсэн ба дуслын хэмжээ 10 мм-ээс давсан байна.

Борооны дуслуудын унах хурд нь дуслын хэмжээнээс хамаарах ба далайн түвшинтэй тэнцүү өндөрт, салхигүй тохиолдолд 0.5 мм диаметртэй дусал 2 м/сек хурдтайгаар, харин 5 мм хэмжээтэй дусал 9 м/сек хурдтайгаар унана.

Ихэнхи тохиолдолд борооны усны pH нь 6 орчим байна. Энэ нь агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэл pH-ийн хэмжээг бууруулна. pH-ийн хэмжээ 5.6-гаас бага тохиолдолд хүчиллэг бороо гэж нэрлэнэ.
[Дэлгэрэнгүй...]


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors